Mongol Mountain

Mongol Mountain We offer packaged tours. Organizes accommodations, meals, sightseeing, and transportation.

Хүн тав тухтай бүсээсээ гарах тэр мөчид жинхэнэ ид шид эхэлдэг гэдэг.Ахиж дэвшихийн тулд, уулчид болон хувь хүн тав тухт...
18/10/2023

Хүн тав тухтай бүсээсээ гарах тэр мөчид жинхэнэ ид шид эхэлдэг гэдэг.
Ахиж дэвшихийн тулд, уулчид болон хувь хүн тав тухтай бүсийнхээ гадна алхам хийснээр амьдралын болон авиралтын үр дүнгээс үл хамааран та өөрийнхөө тухай илүү ихийг ойлгож, шинэ зүйлийг олж, сурч, өсөж, хөгжиж байдаг байх нь ээ...

Хаданд авирах нь айдсаас зоригжилт хүртэл, бүтэлгүйтлээс ялалт хүртэл, урам хугаралтаас сэтгэл ханамж хүртэл янз бүрийн ...
17/10/2023

Хаданд авирах нь айдсаас зоригжилт хүртэл, бүтэлгүйтлээс ялалт хүртэл, урам хугаралтаас сэтгэл ханамж хүртэл янз бүрийн мэдрэмжийг төрүүлдэг.
Энэ бүх мэдрэмж бүгд зүгээр.
Та үүнээс суралцсаар байдаг. Уул хад байсаар, оршсоор байх болно. Авиралтын сонголт эцэс төгсгөлгүй.
Амьдралд ч мөн адил, өдөр бүр шинэ.

Хадан авиралтын спорт нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бий болгодог агуу арга зам юм.Хүнд хэцүү авиралт...
14/10/2023

Хадан авиралтын спорт нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бий болгодог агуу арга зам юм.

Хүнд хэцүү авиралтаа амжилттай даван туулах үед амжилт, ялалтын мэдрэмж хүнд бий болдог бөгөөд амжилтын энэхүү мэдрэмж нь өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж байдаг байна.

Хаданд авирахад бүх биеийн булчин зэрэг ажилладаг учраас зүрхний хэмнэл, цусны эргэлтийг сайжруулдаг гэдгийг та мэдэх үү...
13/10/2023

Хаданд авирахад бүх биеийн булчин зэрэг ажилладаг учраас зүрхний хэмнэл, цусны эргэлтийг сайжруулдаг гэдгийг та мэдэх үү?
Өөрөөр хэлбэл зүрхний фитнес ч гэж нэрлэж болох нээ...
Мөн орон зайг барагцаалах мэдрэмж, өөртөө итгэх, өөрөөрөө бахархах итгэл үнэмшил нэмэгддэг гэх мэт олон ашиг тустайг нь баталсаар байдаг байна.

Хаданд авирах нь хамгийн их калори шатаадаг спорт гэдгийг та мэдэх үү?Таны өөрийн жин болон туулах замаасаа шалтгаалан ц...
11/10/2023

Хаданд авирах нь хамгийн их калори шатаадаг спорт гэдгийг та мэдэх үү?

Таны өөрийн жин болон туулах замаасаа шалтгаалан цагт 200-600 калорийг хангалттай шатаах бүрэн боломжтой спорт юм байна.

Хадан авиралтын эрүүл мэндийн ач тус:Авиралт нь бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд онцгой ашиг тустай бөгөөдтогтм...
10/10/2023

Хадан авиралтын эрүүл мэндийн ач тус:
Авиралт нь бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд онцгой ашиг тустай бөгөөд
тогтмол авирах нь таны тэсвэр хатуужлыг сайжруулж мөн дээд болон доод биеийн булчингуудын хөгжилд сайнаар нөлөөлдөг байна.
жишээ нь
-нуруу
-хэвлийн булчин
-хөл
-хуруунууд
-мөр
-гар гэх мэт булчингууд хадны авиралт хийх үед дээд зэргээр хөгждөг байна.

Уулын спорт нь өндрийн авиралтаасаа салаалан дотроо:-мөсөнд авиралт, -хаданд авиралт, -спорт авиралт гэсэн үндсэн гурван...
09/10/2023

Уулын спорт нь өндрийн авиралтаасаа салаалан дотроо:
-мөсөнд авиралт,
-хаданд авиралт,
-спорт авиралт гэсэн үндсэн гурван төрөлд хуваагддаг.

Спорт авиралт гэдэг нь зохиомол хана үүсгэж түүнд авиралт хийхийг хэлдэг бөгөөд манай улсад хаданд авиралтын спорт хөгжөөд 43 жил, спорт авиралтын төрөл хөгжөөд 29 жил болж байгаа юм байна.

Хадны авиралт нь яг л шатар тоглох мэт дараагийн нүүдлээ маш сайн тооцоолоон бодож гар хөлийн байрлалаа нүүж эхэлдэг. Эн...
05/10/2023

Хадны авиралт нь яг л шатар тоглох мэт дараагийн нүүдлээ маш сайн тооцоолоон бодож гар хөлийн байрлалаа нүүж эхэлдэг.
Энэ нь таныг хурдан шийдэл олох, дарамт шахалт дор асуудлыг шийдвэрлэх чадамжуудыг хөгжүүлэхэд тусалдаг гэх мэт олон давуу талтай спорт юм.

Хаданд авирахдаа миний хамгийн ихээр олж авдаг зүйл бол анхаарал төвлөрөлт. Орчноос өөрийгөө таслах тэр мэдрэмж...
03/10/2023

Хаданд авирахдаа миний хамгийн ихээр олж авдаг зүйл бол анхаарал төвлөрөлт. Орчноос өөрийгөө таслах тэр мэдрэмж...

Address

Ulaanbaatar
14000

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Mountain posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category