05/12/2019
МАНЖУУР РУУ 2 ТАЛДАА АВТОБУСААР ЗОРЧИХ АЯЛАЛ
“АЛТАН МАНЖУУР”
Аялалын хөтөлбөр
1-Өдөр Улаанбаатар - Чойбалсан, Хавирга боомт
(13:00) Улаанбаатараас Мөнгөн гүүр эмнэлэгийн урдаас Манжуур луу аялалын автобусаар хөдлөнө
2-Өдөр Ар Хашаат/Алтан эмээл – Манжуур
Жуулчдыг Ар хашаат дээр жуулчны автобусаар тосоод Манжуурт ирэн Manzhouli international hotel-д бууна, Оройн хоолны дараа буудал дотор байрлах халуун рашаан, саун, усан парк орно
Халуун рашаан төрөл бүрийнх бөгөөд алжаал тайлах болон цусны эргэлтэнд сайн. Бассейн нь дотроо хүүхдийн усан тоглоомын ба насанд хүрэгчдийн гэсэн 2 хэсэгтэй.
- Manzhouli International Hotel
- Оройн хоол
3-Өдөр Манжуур
07:00-9:00 Буудлын өглөөний цай,
09:30 Манжуур хоттой танилцах аялалдаа гарна:хотын гудамж, музей, арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, хуримын ордон /гаднаас/, матрёшка хүүхэлдэйн талбай /гаднаас/, Ванда худалдааны төв, үдээс хойш чөлөөт цаг. Оройн хоол (19:00 эсвэл 21:00) 《Максим ресторан》 (тоглолт, үзүүлбэр, шоутай)
- Manzhouli International Hotel
- Өглөөний цай
- Оройн хоол “Максим ресторан”
4-Өдөр Манжуур
(07.00:09:00) Өглөөний цай. Чөлөөт өдөр.
Энэ өдөр буудлаас 5 минут алхаад очих газар байх Америк, Канад, Хонгконг, Хятадад үйлдвэрлэсэн булган шуба, малгай хувцасны дэлгүүрүүд, мөн бусад хувцас барааны дэлгүүрүүдээр явж, худалдаа наймаа хийж болно.
- Manzhouli International Hotel
- Өглөөний цай
- Оройн хоол “Венеция”
5-Өдөр Манжуур/Алтан эмээл – Улаанбаатар
(07.00:09:00) Өглөөний цай. Автобусаар Ар хашаат хүртэл хүргэж өгөөд, Архашаат боомтоор хил гараад монгол руу буцаж явна.
- Өглөөний цай
Аялалын үнэ: 250.000 төгрөг.
Холбоо барих дугаар: 9910-8624
Тус үнэд орсон үйлчилгээ: УБ-Манжуур-УБ жуулчны автобус, International зочид буудал, хөтөлбөрт заасан аялалууд, хоолнууд, хөтөч-орчуулагч, аялалын ахлагч.
АЯЛАЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Монголчуудын Манжуур хот руу аялдаг гол зорилго нь Монголоос 2 дахин хямд үнээр, Америк, Канад, Хонгконг, Хятадын брэндийн булган шуба, малгай зэргийг худалдаж авах, мөн тэртээ 1901 онд анх байгуулагдсан, Хятад улсын хамгийн том хуурай газрын хилийн боомт бүхий, хотын барилгуудаа Франц, Итали, Грек зэрэг Европын орнуудын архитектураар барьсан, Монгол, Хятад, Орос 3 улсын хилийн зааг дээр орших, 3 улсын соёл нэг доор зэрэгцэн орших Манжуур хотыг үзэж, 33 мянган жилийн өмнө мөстлөгийн үед амьдарч байсан аварга том 87ш арслан зааны араг яс олдсон, тэдгээр арслан заануудын сүргийг амьд мэт бэлчиж яваа байдлаар барималууд хийсэн цэцэрлэгт хүрээлэн, бүхэл бүтэн 16 давхар тансаг зочид буудалтай дэлхий дээр хамгийн том, цорын ганц Матрёшка зочид буудал гэх мэт гайхамшигуудыг үзэх юм.
Одоо булган шүүбнүүддээ 50%-ийн хямдрал зарласан байгаа тул амжиж очих хэрэгтэй. Булган шубны дэлгүүрүүд нь орчин үеийн интерьер, дизайнаар засаж тохижуулсан, цэвэрхэн, худалдаа хийх, үйлчлүүлэгчдийн тав тухыг бий болгосон дэлгүүрүүд байгаа. Энэ дэлгүүрүүдийн гудамж нь буусан зочид буудлаас мөн л 5 минут орчим алхах зайнд ойрхон байдаг.
Аялалын Орчуулагч нь Монголын жуулчдын группэд олон удаа явсан туршлагатай Өвөрмонгол хүн ажиллана.
Зочид буудал нь Манжуур хотын төвд байрлалтай учраас үзэх газрууд, ресторан, хоолны газрууд, худалдаа наймааны төвүүдтэй маш ойр. Wifi-тай. Өглөөний цай нь буфет. Монгол хүмүүст зориулан бэлдсэн байгаа.
Аялалын автобус нь жуулчны зориулалтын тохилог, дулаан, цэвэрхэн.
Хөтөлбөрт орсон оройн хоолы ресторанууд буудлаас 5-10 минут алхаад очих зайнд байдаг. Автобусаар очихгүй.
Аялалын 3 дахь өдрийн оройн хоол зооглох Максим ресторан нь хоолоор үйлчлэхээс гадна дундуур нь Орос бүсгүйчүүд кабаре шоу, дуу, Хятадууд сонирхолтой илбэ, галтай үзүүлбэрүүд, Монголын гурвал хамтлаг морин хуур, уртын дууны орчин үеийн хэлбэрт оруулсан сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэрүүдийг тус тус нэг дор үзэж сонирхоно.
Аялалын 4 дэхь өдрийн оройн хоол өгөх Венеци ресторан нь мөн хоолоор үйлчлэх явцдаа орчин үеийн болон алдартай Орос, Энэтхэг, Монгол дуунуудын сонирхолтой амьд тоглолтыг үзүүлэх ба ресторан нь дундаа бүжгийн талбайтай тул жуулчид чөлөөтэй бүжиглэж, хамт дуулж болно. Эдгээр оройн хоолнууд нь хятад биш, Орос, Монгол хоолнууд байдаг.
Буудлын ойр Mac Donalds, KFC байгаа.
Аялалын нэг чухал хэсэг бол 2 дахь өдрийн орой бассейн, халуун рашаан, саунд орох.
Үүнд 3 цаг орж болно. Аялалын үнэнд багтсан. Харин массажинд орвол тэр нь төлбөртэй. Бүтэн биенийх нь 138¥, хөлний улны цэгэн массаж 38¥ гэх мэт.
Буудлын замын урд талд Victoria Plaza нэртэй худалдааны төв бий. Мөн хажуугийн хаалганд нь супермаркет байна. Мөн буудлын баруун хажуугийн байшингийн буланд 1 давхарт нь Монгол, Буриад хоолны “Баргузин” гэртэй хоолны газар байна. 1ш бууз 6¥, сүүтэй цай аяга нь 3¥ гэх мэтийн үнэтэй.
Манжуур хотод Өвөрмонголууд хаа сайгүй тааралдах учраас гадуур явж байгаад буудлаа олохгүйд хүрвэл заагаад өгөх боломжтой.
Ар Монгол Трэвл ХХК нь 20 гаруй жилийн турш Монголынхоо төдийгүй гадаадын жуулчдыг Монгол орноороо аялуулж, үйлчилж, арвин их туршлага хуримтлуулсан компани юм.
ТА АЯЛАЛДАА АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!