Jeep service LLC / Жийп сервис ХХК

Jeep service LLC  / Жийп сервис ХХК МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ АВТОМАШИН ТҮРЭЭСИЙН КОМПАНИ

Saihan zogsooltoi gazar baisan odoo bhgui bolson
01/12/2025

Saihan zogsooltoi gazar baisan odoo bhgui bolson

26/11/2025
Машины хурдны хязгаарыг 3 зүйлд хамаарч гаргадаг.1. Ослын статистик2. Биологийн үзүүлэлт3. Физикийн хууль1. Ослын статис...
18/06/2025

Машины хурдны хязгаарыг 3 зүйлд хамаарч гаргадаг.

1. Ослын статистик
2. Биологийн үзүүлэлт
3. Физикийн хууль

1. Ослын статистик

Энэ бол ойлгомжтой. Ямар хурдтай байхад ослын хэмжээ хэр байна вэ гэдэг тоо үзүүлэлт. Ослын тоо бага байвал хурдныхаа хязгаарыг нэмж болдог. Европт ийм шалтгаанаар хурдны хязгаараа нэмсэн байдаг.

2. Биологийн үзүүлэлт

Энд самбаачлах хурд буюу реакцлах хурд, үзэгдэх талбай буюу field vision хоёр яригдана.

Дэлхийн дундажаар хүний реакцлах хурд нь 1 секунд байдаг гэж тооцоо байдаг. Гэнэт юм гараад ирвэл 1 секундын дараа л хөл тоормосоо гишгэнэ гэсэн үг.

Тэгэхээр 100 км/ц хурдтай яваа хүн 1 секундын дараа самбаачиллаа гэхэд 27.8 метрийн турш 100 км/ц хурдтайгаараа давхиж байж тоормос гишгэнэ гэсэн үг.

Харин 80 км/ц хурдтай явж байвал 22.2 метрийн дараа тоормос гишгэнэ гэсэн үг.

60 км/ц хурдтай явж байвал 16.7 метр. Германы нэг реклам байдаг даа? 60 км/ц, 65 км/ц хоёрын хооронд том ялгаа байдымаа гээд...

Тоормос гишгэсний дараа шууд зогсохгүй бас гулгана. За тэрийг физик дээр ярина аа.

Үзэгдэх талбай - Хүний нүд линз хэлбэртэй учраас урд замаа хэзээ ч бүтэн хардаггүй үргэлж гурвалжин конус талбайтай хардаг. Хурдтай явах тусам тухайн гурвалжин конус улам нарийсч төвлөрч харах талбай нь багасдаг.

3. Физикийн хууль

За физик ярихын тулд кинетик энерги, момент, инерци гэсэн гурван юм ярина.

Кинетик энерги бол хурдтай яваа биеийн хөдөлгөөний энергийн хэмжээг - m*v²/2. Хурдаас давхар хамааралтай учраас 2 дахин хурдтай явахад 4 дахин хүчтэй мөргөнө, 3 дахин хурдтай бол 9 дахин хүчтэй мөргөнө гэсэн үг.

Момент бол хөдөлгөөний чиглэл дэх эрчийг илэрхийлнэ - m*v Хурдтай байх тусам хөдөлгөөний эрчийн хэмжээ их байна гэсэн үг.

Ньютоны 3-р хуулиар хоёр биет мөргөлдөхөд нийт момент хадгалагддаг. Хоёр шарик мөргөлдүүлэхэд хоёр тийшээгээ буцаад ойдог доо? Тэр бол ижил моменттэй биес учраас хоёр тийшээгээ ойж байгаа юм. Харин машин хүн хоёрын хувьд машин нь олон дахин их моменттэй байх учраас хүнийг зүгээр л хамаад аваад явна.

Инерц бол машины хувьд хурд хасахад хэцүү байдлыг илэрхийлнэ - Хүнд байх тусмаа хурд нь хасагдахад хэцүү. Тийм учраас автобус болон хүнд даацын машиныг зогсооход хэцүү байдаг. Автобус болон хүнд даацын машины хурдны хязгаар суудлын машинаас бага байдаг нь ийм учиртай.

Гэвч зам дээр ачааны машинууд галзуу юм шиг давхилдах нь их харагддаг.

Тоормос гишгэхэд машин замдаа гулгаж кинетик энергиэ алдана. Инерц ихтэй байвал кинетик энергиэ удаан алдана. Гулгаж очоод мөргөх хөнөөл нь тухайн мөргөх үеийн кинетик энергийн хэмжээнээс хамаарна.

Өөрөөр хэлбэл таны машиныг аль нийгмийн үед үйлдвэрлэсэн он цаг хамаагүй. Зарим хүн ярьдаг даа? Орчин үед машин хурдтай хүчтэй болсон учраас хурдны хязгаарыг нэм гэж?

Харин ч хурдтай хүчтэй байх тусам машин илүү кинетик энергитэй, илүү моменттэй, үзэгдэх талбай чинь бага, самбаачлах хугацаанд туулах зам их байх учраас илүү аюултай юм байгаам шдээ.

"Гадаадад хурдны зам байдаг шдээ. Тэнд наадах чинь үйлчилдэггүй юм уу" гэж түрүүн хэд хэдэн коммэнт харагдана лээ. Хурдны зам бол осол гарах нөхцөлийг багасгаж өгөөд хурдтай явах боломжийг нь нээж өгсөн байдаг. Тэрнээс физикийн хууль, биологийн нөлөө бол байдгаараа л байна.

Эх сурвалж: Тодорхойгүй (бичсэнд хүнд талархлаа)

18/06/2024

Шороон зам дээр зорчих үед гаднаас агаар авах тохиргоог идэвхжүүлж байх хэрэгтэй. Гадна агаар авч явбал салоны дотоод агаарын даралт гаднаас их болж гаднаас шороо тоос орох урсгал байхгүй болдог, арын гуперын цаана байрлах салхивчаар илүүдэл агаарыг гадагш үлээж гаргадаг, тоос шороо агаарын нь урсгалыг сѳрж орж ирэх боломжгүй байдаг иймд шороон зам дээр зорчих үедээ гаднаас агаар авах тохиргоог идэвхжүүлж байгаарай.
Харин дотроос агаар авах тохиргоог идэвхжүүлсэн үед агаарын даралт гаднаас багсаж гаднаас шороо тоос орох урсгал нэмэгддэг.

20/03/2022

Бүх төрлийн жийп авто машинаар түрээсийн үйлчилгээ үзүүлнэ. Lexus-570
Land cruiser-200
Benz-G
утас:98115669

Address

Ulaanbaatar
97611

Alerts

Be the first to know and let us send you an email when Jeep service LLC / Жийп сервис ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Jeep service LLC / Жийп сервис ХХК:

Share

Category