24/04/2014
Монгол улс ITB – Бэрлин 2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцоно.
Монгол улс ITB – Бэрлин 2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцох болсныг өчигдөр буюу 2014 оны 4 сарын 23 ны өдөр МУ-н Ерөнхий сайд Н.Алтанхуяг аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй төрийн ордны их танхимд уулзах үеэрээ зарлалаа.
Уг үзэсгэлэнг жил бүр өөр өөр улс орнууд ХБНГУ-тай хамтран зохион байгуулдаг бөгөөд ирэх 2015 онд манай улс хамтран зохион байгуулсанаар дэлхийн олон оронд эх орноо сурталчилан таниулах сайхан боломж нээгдэж байна.
Уулзалтын дараа УДБЭЧ-н уран бутээлчдийн богино хэмжээний урлагийн тоглолт боллоо.