Fishing and Travel Mongolia

Fishing and Travel Mongolia We are family business specializing in adventure tours in Mongolia for last 20 years. Join us in fishing, reindeer, horse riding trip around Mongolia.

24/12/2024
22/12/2024

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бичил бизнес эрхэлж буй Б.Баярсайхан Солонгос улсад таван жил ажиллаж байгаад эх нутагтаа иржээ.
Хурааж хуримтлуулсан мөнгөөрөө бизнесийнхээ анхны хөрөнгө оруулалтыг хийж 100 га газрыг худалдаж авснаар одоогийн “Арбэл булаг” хоршоо байгуулагдах үндэс суурийг тавьсан аж. Солонгост хуримтлуулсан туршлагаа төрөлх нутагтаа нэвтрүүлэхээр зориглон анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн нь “па кимчи”. Борлуулалт сайн хэдий ч улирлын чанартай байсан учраас бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, шинэ бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ.
Гэхдээ түгээмэл байдаг бүтээгдэхүүн биш дахин давтагдахгүй өвөрмөц амт чанар, шинэ технологийг нэвтрүүлэхэд анхаарч хүрэн манжингийн, чацарганы зэрэг 6 төрлийн чанамал, гурван төрлийн бэлгийн багц, нэрмэл архийг үйлдвэрлэж байна. Одоо тэрээр бүтээгдэхүүнээ Хөвсгөлөөс гадна Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотуудад борлуулдаг, дороо гурван ажилтан байнгын цалинтай ажиллуулдаг амжилттай бизнес эрхлэгч, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг болжээ.
Эх орондоо буцаж ирсэн шалтгааныг нь асуухад, “Гадаадад амьдрахыг бүгд хүсдэг. Тэнд мөнгө олдог нь үнэн. Гэвч баялаг бүтээдэггүй. Эцсийн дүнд Монгол хүн Монголоороо л дуусна. Эх орондоо үйлдвэрлэж, бүтээж чадсан зүйлс миний үр хүүхдэд өвлөгдөж үлдэх учраас нутаг буцах шийдвэрийг гаргасан“ гэлээ.
Ийм зөв санаа зорилготой, баялаг бүтээгч залуутай Хөвсгөл аймгийн Мөрөн хотын өрхийн, бичил бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтын үеэр танилцлаа.
Тус уулзалт нь бичил бизнес эрхлэгчдэд
тулгамдаж буй асуудал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хүрээнд гаргаж болох шийдлийн хүрээнд явагдсан юм.

Б.Баярсайхан таны цаашдын хийж бүтээх ажил үйлс дардан цагаан байхыг хүсье!
#ДамбынБАТЛУТ #ХөгжилдХамтдаа #ТойрогтооАжиллажБайна

31/10/2023
20/02/2023

“Монголын ихэнх лам нар Лам биш! Тэд авгай авдаг, нэг лам охиноо надтай танилцуулсан” гээд Далай лам өөрийнхөө амаар ярьсан шүү дээ.

Уншлага, бичиг үсгээ Монгол болгоогүй. Ном сургаал судал гэх юм. Уг нь тэрийг лам нар нь тайлбарлаж түгээн дэлгэрүүлэх байтал… Олигтой тайлбар ч өгдөггүй ойлгомжгүй л байдаг биз дээ.
Далай багштайгаа зөрчилддөг лам нар яг ямар шашинг мууллаа гээд ундууцаад байгаа юм бэ?!
Уг нь шашин биш өөрсдийнх нь асуудлыг л яриад байхад…

Address

Ulaanbaatar

Telephone

+97680100296

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Fishing and Travel Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share