Интерактив - Interactive

Интерактив - Interactive Мэдээллийн системийн төсөл, Enterprise шийдэл боловсруулах, Business Process Re-Engineering, Enterprise Architecture дэд бүтэц байгуулах өргөн туршлагатай.
(2)

Interactive LLC is today one of the country’s leading providers of computerized turnkey solutions to the business and government organizations. The company, even during its infancy stage, began to formulate long-term objectives, aimed at making Interactive a national presence, with the ambitious mission of providing quality products and services to the major sectors of businesses. Since 2006 our company has been actively involved in the government IT projects, which will be implemented nationwide, based on our rich experience, human resource in view of the increasing IT demand in government entities and commencement of the E-Mongol National Program. Interactive emphasizes professionalism in its approach. Its in-depth knowledge of various businesses provides a unique understanding of its customer’s special needs. Coupled with fast services and fair considerations, most of the customers are completely at ease in working with Interactive.

𝐓𝐇𝐄 𝐈𝐍𝐓𝐄𝐋𝐋𝐈𝐆𝐄𝐍𝐓 𝐄𝐍𝐓𝐄𝐑𝐏𝐑𝐈𝐒𝐄 | 𝐕𝐄𝐑𝐈𝐓𝐄𝐂𝐇 𝐏𝐋𝐀𝐓𝐅𝐎𝐑𝐌 𝟑.𝟎 ⚠️Танай AI төсөл demo, chatbot, туршилтын түвшинд хэвээр байна уу?⚠️Э...
05/09/2026

𝐓𝐇𝐄 𝐈𝐍𝐓𝐄𝐋𝐋𝐈𝐆𝐄𝐍𝐓 𝐄𝐍𝐓𝐄𝐑𝐏𝐑𝐈𝐒𝐄 | 𝐕𝐄𝐑𝐈𝐓𝐄𝐂𝐇 𝐏𝐋𝐀𝐓𝐅𝐎𝐑𝐌 𝟑.𝟎

⚠️Танай AI төсөл demo, chatbot, туршилтын түвшинд хэвээр байна уу?

⚠️Эсвэл орлого, бүтээмж, зардал, эрсдэлийн удирдлагад бодит үр дүн гаргаж эхэлсэн үү?

Enterprise AI-ийн үнэ цэнэ зөвхөн асуултад хариулахад биш. Бизнесийн дохиог бодит цагт илрүүлж, шалтгааныг тайлбарлан, зөв шийдвэрийг бодит ажил болгоход бий.

2026 оны 9-р сарын 25-нд болох 𝑻𝒉𝒆 𝑰𝒏𝒕𝒆𝒍𝒍𝒊𝒈𝒆𝒏𝒕 𝑬𝒏𝒕𝒆𝒓𝒑𝒓𝒊𝒔𝒆 арга хэмжээгээр 𝑽𝒆𝒓𝒊𝒕𝒆𝒄𝒉 𝑷𝒍𝒂𝒕𝒇𝒐𝒓𝒎 3.0 байгууллагын өгөгдөл, AI, процесс болон шийдвэр гаргалтыг хэрхэн нэг бүтэн цикл болгон холбож байгааг танилцуулна.

Энэхүү арга хэмжээ нь Бизнесийн байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдлагууд болон CIO, CTO зэрэг технологийн экспертүүд , төрийн секторын шийдвэр гаргах түвшний төлөөллүүдэд зориулагдсан бөгөөд дижитал шилжилт, AI -д суурилсан стратегийг бодитоор хэрэгжүүлж буй цөөн тооны байгууллагад хязгаартай суудлыг санал болгож байна.

Үдээс өмнө: 09:00 - 13:30
Citizen developer болон Citizen architect нарт зориулсан architecture reveal, AI Studio, live build.

Үдээс хойш: 14:00 - 18:30 Бизнесийн удирдлага, CIO, CTO болон шийдвэр гаргагчдад зориулсан Enterprise AI, Business Autopilot, бодит хэрэглээ, live demo, executive panel.

📅 2026.09.25
📍 Ballroom ZU Event Hall
🎟 100 хязгаарлагдмал суудал

Оролцох хүсэлт: https://veritech.mn/event

𝐂𝐔𝐒𝐓𝐎𝐌𝐄𝐑 𝐒𝐔𝐂𝐂𝐄𝐒𝐒 𝐒𝐓𝐎𝐑𝐘 | 𝟎𝟐30 жилийн түүхийг хамт бүтээлцсэн харилцагчид.Interactive компанийн 30 жилийн ойн хүрээнд бэл...
31/08/2026

𝐂𝐔𝐒𝐓𝐎𝐌𝐄𝐑 𝐒𝐔𝐂𝐂𝐄𝐒𝐒 𝐒𝐓𝐎𝐑𝐘 | 𝟎𝟐

30 жилийн түүхийг хамт бүтээлцсэн харилцагчид.

Interactive компанийн 30 жилийн ойн хүрээнд бэлтгэж буй “30 контент” цувралын хоёр дахь дугаарт бидэнтэй олон жилийн турш хамтран ажиллаж, технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж ирсэн харилцагчаа онцлон хүргэж байна.

Энэ удаа Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Л.Буддорж байгууллагын үйл ажиллагаанд технологийн шийдэл нэвтрүүлэхийн ач холбогдол, төрийн болон нотариатын үйлчилгээг холбосон шийдлүүд, олон жилийн хамтын ажиллагааны талаар өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

Эдгээр болон бусад сонирхолтой сэдвүүдийн талаар бүрэн ярилцлагыг доорх линкээр үзээрэй. 🎥

https://youtu.be/F-8ywdIk4Oc?si=7iG6U3RSa5riB1pU

Customer Success Story — 30 жилийн түүхийг хамт бүтээлцсэн нийт харилцагчдадаа баярлалаа.

Таны амжилт — бидний 30 жилийн түүхийн нэг хэсэг.

29/08/2026

🌎 COP17 арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Энэ хүрээнд MSPE — Mongolia Sustainable Pastoral Ecosystem төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, Монголын мал аж ахуйн салбарыг технологиор дамжуулан тогтвортой, өрсөлдөх чадвартай, дэлхийн зах зээлтэй холбох боломжийн талаар хуваалцлаа.

Монгол малчны үнэ цэнийг технологиор баталгаажуулан дэлхийд хүргэнэ. 🌱

𝐂𝐔𝐒𝐓𝐎𝐌𝐄𝐑 𝐒𝐔𝐂𝐂𝐄𝐒𝐒 𝐒𝐓𝐎𝐑𝐘 | 𝟎𝟏30 жилийн түүхийг хамт бүтээлцсэн харилцагчид.Interactive компанийн 30 жилийн ойн хүрээнд бэл...
26/08/2026

𝐂𝐔𝐒𝐓𝐎𝐌𝐄𝐑 𝐒𝐔𝐂𝐂𝐄𝐒𝐒 𝐒𝐓𝐎𝐑𝐘 | 𝟎𝟏

30 жилийн түүхийг хамт бүтээлцсэн харилцагчид.

Interactive компанийн 30 жилийн ойн хүрээнд бэлтгэж буй “30 контент" цувралын эхний дугаарт бидэнтэй олон жилийн турш хамтран ажиллаж, 𝐕𝐞𝐫𝐢𝐭𝐞𝐜𝐡 𝐄𝐑𝐏 шийдлийг сонгон хэрэглэж ирсэн харилцагчдаа онцлон хүргэж байна.

𝐕𝐞𝐫𝐢𝐭𝐞𝐜𝐡 𝐄𝐑𝐏-ийн анхны хэрэглэгчдийн нэг болох Голомт банк-ны туршлага, хамтын ажиллагаа болон технологийн шийдэл бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн үнэ цэнэ бүтээж ирсэн талаар Голомт банк ХК-ийн Мэдээлэл технологи хариуцсан захирал М.Сайнбилэг өөрийн байр сууриа хуваалцлаа.

💬 Байгууллага ERP систем сонгохдоо юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ? Яагаад системийн сонголтыг сайтар судалж, урт хугацааны хэрэгцээтэйгээ уялдуулах шаардлагатай вэ?
Эдгээр болон бусад сонирхолтой сэдвээр бүрэн ярилцлагыг доорх линкээр орж үзээрэй. 🎥

https://youtu.be/uh3dNuz-1VY?si=ThFvTXJeqNkPQXm_

Customer success story - 30 жилийн түүхийг хамт бүтээлцсэн харилцагч нартаа баярлалаа.

Таны амжилт — бидний 30 жилийн түүхийн нэг хэсэг.

Өнөөдөр COP17-ийн хүрээнд бид MSPE — Mongolia Sustainable Pastoral Ecosystem төслөө танилцуулж, Монголын мал аж ахуйн са...
24/08/2026

Өнөөдөр COP17-ийн хүрээнд бид MSPE — Mongolia Sustainable Pastoral Ecosystem төслөө танилцуулж, Монголын мал аж ахуйн салбарын үнэ цэнийг технологийн шийдлээр дамжуулан дэлхийн зах зээл, ногоон санхүүжилттэй хэрхэн холбох боломжтой талаар өөрсдийн туршлага, шийдлээ хуваалцлаа.

Монголын мал аж ахуйн үнэ цэнэ малчны хотноос эхэлдэг. Харин энэхүү үнэ цэнийг бэлчээрийн тогтвортой менежмент, малчин, хоршоодын хамтын ажиллагаа, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөх тогтолцоо, ESG/MRV хэмжилт, баталгаажуулалттай уялдуулснаар олон улсын зах зээлд өрсөлдөх шинэ боломж нээгдэнэ.
Бидний зорилго бол бэлчээрээс малчин, малчнаас бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээс зах зээл, улмаар хөрөнгө оруулалт хүртэлх үнэ цэнийн сүлжээг нэг дижитал экосистемээр холбох юм. Ингэснээр байгаль орчин, эдийн засгийн үр нөлөөг хэмжиж, баталгаажуулахын зэрэгцээ Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

Монгол малчны бүтээсэн үнэ цэнийг технологиор баталгаажуулж, дэлхийн зах зээлтэй холбоно.🌎

Veritech ERP

14/08/2026

𝐅𝐨𝐮𝐧𝐝𝐞𝐫 𝐓𝐚𝐥𝐤 𝟎𝟏🙂

Интерактив компанийг үүсгэн байгуулсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжүүлж, 30 жилийн түүхийг бүтээсэн замналынхаа талаар үүсгэн байгуулагч маань хуваалцлаа.

30 жилийн түүхийн ард ямар үнэ цэнэ, үзэл санаа, сорилт, шийдвэрүүд байсан бэ?

🎙️ Founder Talk цуврал болгон хүргэж байна.

🖋️ Би хэрхэн ажилладаг вэ?: “Интерактив” группийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.УуганбаярМанай ярилцлагын ээлжит ...
12/08/2026

🖋️ Би хэрхэн ажилладаг вэ?: “Интерактив” группийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Ууганбаяр

Манай ярилцлагын ээлжит зочноор 30 жилийн ойтоогоо золгож буй “Интерактив” группийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Ууганбаяр оролцож байна. Түүний хувьд Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар шинэ инновац бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн оюутны ангийн хоёр найз, багшийн хамтаар компаниа үүсгэн байгуулж байжээ.

Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Манай ярилцлагын ээлжит зочноор 30 жилийн ойтоогоо золгож буй “Интерактив” группийн Үүсгэн...

06/08/2026

30 жил. Энэ бол зөвхөн бидний түүх биш.

1996 оноос хойшх 30 жилийн замнал маань зөвхөн Интерактив ХХК-ийн бүтээл биш байлаа.
Энэ бол бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан харилцагч байгууллагуудын,
бидэнтэй мөр зэрэгцэн алхсан түншүүдийн,
бүтээлч сэтгэл, хөдөлмөрөө зориулсан үе үеийн ажилтнуудын,мөн биднийг үргэлж дэмжиж, урам өгсөн хүн бүхний хамтын түүх юм.

30 жилийн турш бидэнд итгэж, хамтдаа хөгжиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд бид байгууллагуудын дижитал шилжилтийн найдвартай түнш байхыг зорьсон.

Хамтдаа бүтээх шинэ аялал үргэлжилсээр...🎊

#30ЖилХамтдаа

03/08/2026

Энэ удаагийн дугаараар "Интерактив" компанийн Хамтран үүсгэн байгуулагч, захирал Б.Ууганбаяр оролцлоо.

📡 ХОЛБООЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!Мэдээлэл, технологийн хөгжлийг холбож, хүмүүс, байгууллага, нийгмийн харилцааг тасралтгү...
31/07/2026

📡 ХОЛБООЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Мэдээлэл, технологийн хөгжлийг холбож, хүмүүс, байгууллага, нийгмийн харилцааг тасралтгүй урагшлуулж байдаг нийт холбоочид, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүддээ Холбоочдын баярын өдрийн мэнд хүргэе.

Та бүхний мэдлэг, ур чадвар, хариуцлагатай хөдөлмөр, шинэчлэл бүрийн үр дүнд бидний өдөр тутмын харилцаа, мэдээлэл, технологийн хөгжил улам бүр өргөжин тэлсээр байна.

Холбоо тань бат бөх, ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 🎉

Address

Хан/Уул дүүрэг 20р хороо Мишээл Бизнес М2 тауэр , 11 давхар
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677778282

Alerts

Be the first to know and let us send you an email when Интерактив - Interactive posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Интерактив - Interactive:

Shortcuts

Share