Expedition Mongolia

Expedition Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Expedition Mongolia, Travel Company, Ulaanbaatar.

10/04/2012

Цэцээ гүний аялал
Явах маршрут: Улаанбаатар- Төв аймаг-Манзушир хийд- Цэцээ гүн-Манзушир- Улаанбаатар гэсэн чиглэлтэй.
Үргэлжлэх хугацаа : 1 өдөр
Үнэ хөлс: 1 хүний 15,000₮/ тус үнэд хооль унааны зардал багтсан болно./
Аялалд авч явах зүйлс: Тухайн цаг агаарт тохирсон хувцсыг сонгох нь хамгийн чухал, мөн гутал заавал уулын гутал байх ёстой. Мэдээж хүн бүр өөрсдийн идэж уух аяга, халбага зэргийг авахаас гадна ямар нэгэн гэнэтийн осолын үед хэрэглэх бяцхан эмийн сан, болон гал, гар чийдэнтэй байх хэрэгтэй.
Энэ аяллын маань гол зорилго нь залуусыг явган аялалд идэвхтэй олноор хамруулах явдал юм. Аялал зугаалга гэхээрээ заавал гадаад улс орон руу явах шаардлаггүй. Монгол орноороо байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялаж яагаад болохгүй гэж. Тэр тусмаа Хот дотроо богинохон аялалуудыг зохион байгуулах нь залуусд байгаль дэлхийгээ хамгаалах, эко аялал гэж юу болох гэх зэрэг олон давуу талуудыг таниулах тустай аялал болж байгаа юм.
Аялал маань нэг өдөр үргэлжлэх учраас өглөө эрт 9 цагт цуглаж, Улаанбаатар хотоос Төв аймаг хүртэл микро автобусаар яваад Манзушир орно. Манзушираас явган аялал маань эхлэнэ.
Манзушираас Цэцээ гүний оргил хүртэл 2 амралтын цэгтэй. Амралтын цэг тус бүр дээр хаана явж байгаа, оргил хүртэл хэдэн км байгаа зэргийг дэлгэрэнгүй самбар дээрээс харж болно. Амралтын цэг дээр ширээ сандал байдаг учраас тэнд бид эхний амралтааа хийнгээ идэж уух зүйлсээ идээд цааш хөдөлнө.
Цэцээ гүний оргил хүртэл явахад зам зуур маш олон гадна дотны жуулчид өнгөрхөөс гадна амрлатын цэг болон замд явж байхад хогийг хаа сайгүй хаясан байдаг нь үнэхээр харамсалтай. Бид оргилд гараад эргэж буух замдаа хүн бүр боломжоороо уутанд хог цуглуулж түүгээд хотод ирээд хогийн цэгт хаях бол бидний аяллын бас нэгэн чухал хэсэг юм.
Цэцээ гүний оргил хүртэл амралттайгаа нийлээд ойролцоогоор 3 цаг явна. Харин уруудахдаа 2 цаг орчим болно. Оргил дээр гарч мэдээж зураг дарж тэнд байгалийн сайхныг харан хэсэг хугацаанд саатаж болно.
Аялал өндөрлөхөд бид ирсэн замаараа буцан Манзушираас унаандаа суун Улаанбаатар хот руу буцаж ирсэн байна.

10/04/2012
27/03/2012

Эрт орой нэгэн цагт залуу нас өнгөрч, аз жаргалын сүүдэр энэхүү амьдралыг дуустал бүхнийг нөмөрдөг.
Франсуа Мориак /Залуу насан дээрээ ихийг сурч мэдэж аялцгаая/

14/03/2012

Address

Ulaanbaatar
14251

Alerts

Be the first to know and let us send you an email when Expedition Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Expedition Mongolia:

Share

Category