15/11/2025
Space camp in desert Mongolia 🇲🇳
Монголын говьд Ангараг гарагийг бүтээх "MARS-V" төслийг CNN онцолжээ
Монголын говьд бүтээн байгуулалт нь өрнөж буй "MARS-V" төслийг CNN онцолжээ. CNN -д бичихдээ: Жуулчдыг сансрын нисэгч болгох зорилготой хүнд нөхцөлийн адал явдал 25 дахь өдөр. Та цасаар бүрхэгдсэн Ангараг гараг мэт орчинтой газарт байрлах капсул маягийн орон дээр сэрнэ. Гадаа -30 хэмийн хүйтэн, суурин газраас хол. Өглөөний бясалгалаа хийж, хөлдөөж хатаасан банштай өглөөний цайгаа уусныхаа дараа зургаан хүний багийнхантайгаа дулаан хувцасныхаа дээр “сансрын хантааз” өмсөөд элсэн шуурга руу гарч, даалгавартаа мордоно.
Энэ бол зүүд биш. Энэ бол Монголын говьд бүтээн байгуулж буй нэг сарын турш үргэлжлэх “Марс дээр амьдрах симуляцийн туршилт” буюу жуулчдад зориулсан шинэ төрлийн сорил юм.