TM genius club

TM genius club Мэдэхгүй бүхэн сонин байдаг.
Сонирхолтой Танин Мэдэхү

"Монголын Цирк"1931 онд Зөвлөлтийн циркийн тоглолт гадаадад хийх анхны аялан тоглолтоо Монголд анх хийсэн гэдэг. Зөвлөлт...
30/11/2020

"Монголын Цирк"

1931 онд Зөвлөлтийн циркийн тоглолт гадаадад хийх анхны аялан тоглолтоо Монголд анх хийсэн гэдэг. Зөвлөлтийн цирк хот хөдөөгөөр явж тогложээ , Цам харайхаас өөрийг үзээгүй Монголчууд дээш, доош үсэрч цовхчисон жүжигчид , сургуультай амьтдын тоглолтыг шагшин гайхаж үзжээ.

Зөвлөлтийн циркчидийн тоглолтыг үзсэн Монголын циркийг үндэслэгч Ж. Раднаабазар Монгол улсад циркийн урлагийг хөгжүүлэх санаа төржээ. Тухайн үед Ж. Раднаабазар Улаан-Үдэд сурч байсан бөгөөд гучаад оны дундуур Москвагийн циркийн сургуулийг үзээд ерөөсөө энд суръя гэж шийдэж Монголоос Л. Нацаг, Д. Гомбо нарын хамт циркийн сургуульд сурч дүүргэжээ.

Гурвуулаа төгсөж ирээд Бөмбөгөр ногоон театрын хажууд циркийн бүлгэм байгуулж удалгүй төр засагт цирк байгуулах хүсэлт тавьжээ. Удалгүй Зөвлөлтөөс А.М.Волошин тэргүүтэй циркийн арав гаруй багш мэргэжилтэнгүүдийг урин авчиржээ.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 1903 онд байгуулагдсан цагтаа мянга орчим лам хурдаг байсан гэр хэлбэрийн Дарь - Эхийн сүмийн модон дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлэн өгсөн бөгөөд зураач Л. Намхайцэрэн циркийн зориулалттай болгож өөрчлөх зураг төслийг хийж гүйцэтгэжээ.

1941 оны 7-р сарын 9нд Яармагийн наадмын талбайд 2000 хүний суудалтай задгай цирк барьж нээлтээ хийснээр Монголын урлагийн нэгэн шинэ төрөл үүсчээ. Циркийн анхны жүжигчидийг МХЗЭ - ийн Төв хорооны дэргэдэх уран биеийн тамирын сургууль , Улсын хөгжимт драмын театрын циркийн анги ,Циркийн сургуульд бэлтгэжээ.

1970 онд Румын улсын хөрөнгө оруулалтаар Азидаа томоохонд тооцогдох циркийн барилгыг Улсын их дэлгүүрийн урд харалдаа барьж байгуулан 1971 онд ашиглалтад оруулсан бөгөөд дээврийг нь цэнхэр өнгөөр будсанаар " Циркийн цэнхэр асар " хэмээн нэрлэгдэж байв. Уг циркийг барихаар суурийг нь ухаж байхад Үлэг гүрвэлийн яс гарсан гэдэг.

Улсын цирк тухайн үед гуч гаруй ажиллагсадтай, 200 орчим уран бүтээлч жүжигчидтэй, 40 гаруй мал, араатан амьтадтай байжээ.
хуулбарлав

БЯЦХАН ТАЙЛБАР   (нэрэлбэр, томъёоллын тухайд)Сүүлт одNEOWISE C/2020 F31. NEO: Near-Earth Object Дэлхийд ойртдог биет2. ...
21/07/2020

БЯЦХАН ТАЙЛБАР
(нэрэлбэр, томъёоллын тухайд)

Сүүлт од
NEOWISE C/2020 F3

1. NEO: Near-Earth Object
Дэлхийд ойртдог биет

2. WISE: Wide-Feild Infrared Survey Explorer
Өргөн талбай нам улаан туяаны хэмжилт судалгаа

3. С: COMET
Сүүлт од

4. 2020: Анх нээсэн он

5. F: 3-р сарын хоёр дугаар хагас

6. 3: Яг тэр хагаст бүртгэгдсэн 3 дахь сүүлт од.

Латин цагаан толгойн 26 үсгээс ( I ), (Z) хоёрыг нь оруулахгүйгээр сар бүрийг 2 хагаст хувааж, эхний хагас сүүлийн хагас гэж ангилаад, эхнээс A, B, C, D, E, F ... гэх мэтчилэн дугаарладаг.
Латин том үсгийн ард байгаа тоо нь яг тэр сарын хагаст бүртгэгдсэн биет байдаг.
F3 бол 3-р сарын хоёрдох хагаст буюу сүүлийн хагаст бүртгэгдсэн 3 дахь сүүлт од гэдгийг илэрхийлж байгаа.
Тус сүүлт одыг 2020 оны 3-р сарын 27-нд нээсэн.

WISE гэдгийг тааруухан орчуулчихлаа. Нам улаан туяа гэхийн оронд зүгээр л ИНФРА УЛААН гээд явчихад болох байх. Мэргэжлийн хүмүүс байвал сайн засаад өгөөрэй!

Дээрх зураг бол нэгэн уран бүтээлчийн төсөөлөл зураг юм шүү.

STAR STRELLA ZORIKO
Denver, Colorado, U.S.A
July 20, 2020. 10:07 p.m. Monday

Membership of:
Denver Astronomical Society
American Astronomical Society
National Geographic Society

10/07/2018

Хөдөөгөөр аялж, амрах улсуудад захиж хэлэх үг байна. Хаана ч явсан нутаг орны ёс заншлыг дагаж, онгон шүтээнийг нь дээдэлж яваарай. Эх орондоо "хүрз барьсан хужаа"-гийн сэтгэлээр бус, өөриймсөг хандаж, идээ будаагаа өргөж, архи дарсаа хэмжээ хязгаартай хүртэж аялаарай. Элдэв хогоо ил задгай, ууттай, уутгүй бүү хаяаарай, төв суурин газрын хогийн цэгт авчирч хаяарай! Хаа явсан газраа цөлмөж явдаг үй олон царцаа шиг бүү яваарай, юм болгонд ухамсартай, чин сэтгэлээсээ хандаарай! Та бүхэн сайхан амарч, аялах болтугай!!!
#түмэндтүгээе

Тун ойрын хугацаанд Хэнтийн нурууны тайгын "тольтон зүрх" болсон Хагийн Хар Нуур руу явган аялал хийхээр төлөвлөж байна....
23/05/2018

Тун ойрын хугацаанд Хэнтийн нурууны тайгын "тольтон зүрх" болсон Хагийн Хар Нуур руу явган аялал хийхээр төлөвлөж байна. Нэгдэх хүн байвал коммент үлдээгэрэй

Уулын сонгино байгальд нэлээд өндөрлөг газар ургадаг. Сүүлийн үед хүмүүс үрээ цацаж амжаагүй эрт, залуу үед нь түүж, ари...
13/04/2018

Уулын сонгино байгальд нэлээд өндөрлөг газар ургадаг. Сүүлийн үед хүмүүс үрээ цацаж амжаагүй эрт, залуу үед нь түүж, арилжиж буй нь ажиглагддаг. Ашиг олох сонирхолтой хүмүүс энэ сонгино шиг үр нь боловсорч гүйцсэн хойно түүж, арилжвал тун сайн сан. Ядаж, олон олон жил энэ ургамлаас үр шимийг нь үе дамжин хүртэнэ дээ...Тарвагатайн нуруу, Хангайн өндөрлөг их уулс
Nyamsuren

4 хайрхан 2к18  #1 багийнхандаа баяр хүргье ээ
27/03/2018

4 хайрхан 2к18 #1 багийнхандаа баяр хүргье ээ

Хусны шүүсийг уухгүй байх. Хус нь 5 сарын эхнээс дунд хүртэл хугацаанд өөрийн бүтэн жилийн идэш тэжээлийг нөөцөлдөг байн...
19/03/2018

Хусны шүүсийг уухгүй байх. Хус нь 5 сарын эхнээс дунд хүртэл хугацаанд өөрийн бүтэн жилийн идэш тэжээлийг нөөцөлдөг байна. Гэтэл энэ хугацаанд хусны шүүсийг эрүүл мэндэд тустай хэмээн цоолж авдаг болсон. Хусны шүүс илүүдэл гарсан шингэн ерөөсөө биш, энэ модны “цус” нь юм. Таны цусыг юүлж авчихаад эрүүл амьдар, ажлаа эрч хүчтэй хий гэвэл яах бол? Зөвхөн утсан чинээ улаан амиа бодож хийсэн үйлдэл бүхэн НҮГЭЛ билээ.
via #хайрхан аялагч клуб

4 хайрхандаа нэгэн өдөртөө багтан гардаг аялалдаа 3 сарын дундуур нэг зүтгэнээ. :)
07/02/2018

4 хайрхандаа нэгэн өдөртөө багтан гардаг аялалдаа 3 сарын дундуур нэг зүтгэнээ. :)

СОЛИРЫН БОРООДЫН ДЭЭДЭС ХААН12-р сарын 13,14-нд, Ихэрийн Одны Ордонд дох солирын борооИхэрийн одны ордонд дох солирын бо...
13/12/2017

СОЛИРЫН БОРООДЫН ДЭЭДЭС ХААН

12-р сарын 13,14-нд, Ихэрийн Одны Ордонд дох солирын бороо

Ихэрийн одны ордонд дох солирын борооны үзэгдлийг солирын бороодын « Дээдсийн Хаан Солирын Бороо » гэдэг.
Энэхүү үзэгдэл нь шөнийн тэнгэрт, оргил үедээ цагт бүүр 120-оод од харватыг, янз бүрийн өнгөөр, хамгийн ихээр харуулдаггаараа бусад солирын бороодоос гоц ялгардаг.
1983 оны 10-р сарын 11-нд Симон Ф. Грийн болон Джон К. Давиес нарын нээсэн Asteriod 3200 PHAETHON-ны ард, хуйлран татагдан тогтсон сансар, огторгуйн тоос, шороо, хад, чулуу, хэлтэхийнүүдээс үүсдэг.
Жил бүрийн 12-р сарын 7-ноос 17-н хүртэл явагддаг энэ үзэгдлийн оргил цаг нь энэ жил тус сарын 13-ны шөнөөс 14-ны үүр цайтал үргэлжлэх юм байна.
Хэдий хуучин хавирган сар гарч байх боловч тэгтлээ их нөлөөлөхгүй.
Солирын борооны төв нь Ихэрийн одны орд боловч тэнгэрийн уудамд хаана ч харагдаж болох юм.

Тэр үеийн тэнгэр цэлмэг байг!!!

ODZORIG.M
Denver, Colorado, U.S.A
December 11, 2017. 12:57am, Monday

MEM of Denver Astronomical Society
MEM of American Astronomical Society
MEM of National Geographic Society

15/11/2017

3. Бээжин хотын зах, дэлгүүрүүд

Бээжин хотод маш олон зээлийн гудамж, худалдааны төвүүд бий. Шидан, Ванфүжин, Дундан, Мушиюань, Яаболу, Чиэнмэн зэрэг...Та эдгээр газруудаас сонирхсон зүйлээ авахдаа үнийг сайн хямдруулахгүй бол гадаад хүмүүст өндөр үнэ хэлдэг билээ. Мөн бараагаа сайтар шалгаж хуурамч бараа авахаас, хулгай дээрмээс ямагт сэрэмжлэх хэрэгтэй. Харин их дэлгүүр, худалдааны томоохон төвүүдэд үнийг хямдруулах боломжгүй ч SALE байнга зарладаг тул сайн хайж чадвал хямд бараа авч чадна.

Ванфүжин худалдааны гудамж - Хятадад төдийгүй дэлхийд алдартай түүхэн худалдааны гудамж юм. Бээжингийн цорын ганц машин явдаггүй эртний гудамж бөгөөд 810метр урт. Оросоор бол Арбат, манайхаар Урт цагаан юмуу даа. Энд хятад үндэстний хоолны гудамж, олон арван их дэлгүүрүүд байдаг учраас хүмүүсийн очих дуртай газруудын нэг. Энэ гудамжинд Шин Дун Ан плаза, Бээжингийн төв их дэлгүүр, Дун Фан Шинтиэнди (Oriental Plaza), Ванфүжин номын их дэлгүүр зэрэг томоохон их дэлгүүрүүд, төрөл бүрийн бараа бүтээгдхүүн худалдаалдаг өөрсдийн онцлог бүхий жижиг дэлгүүрүүд, гадаад дотоодын олон брэндийн салбар дэлгүүрүүд байдаг. Мөн шөнө дөл хүртэл ажиллах төрөл бүрийн хоолны газрууд их бий. Ванфүжин дэх гадаад номын их дэлгүүр нь 1958 онд байгуулагдсан 40 гаруй орны хэл дээрх олон сая номуудтай ба сүүлийн үеийн номнуудыг эндээс олж авах боломжтой.

Гуомау худалдааны төв - World Trade center. Эндхийн худалдааны төв нь дэлхийн алдартай брэндийг борлуулдаг албан ёсны төв бөгөөд мөсөн талбай, усан санд сэлэх, Хятадын бүх банкуудаар үйлчлүүлж, спортоор хичээллэх асар том танхимтай.

Жунляан худалдааны төв - Cofco plaza. Бээжингийн дээд зэрэглэлийн худалдааны төвүүдийн нэг ба өндөр чанартай бүх төрлийн бараа бий. Төвийн С танхимд италийн хамгийн сүүлийн үеийн загварын бараа зардаг. Тохилог кафе, гэр ахуйн бараа, уншлагын ба спорт танхим, гоо сайхны үйлчилгээ гээд л бүх л зүйл нэг дор байдаг.

Хэнжи худалдааны төв - Beijing Hengji center. Жунляан худалдааны төвтэй залгаа ба дээд, дунд зэрэглэлийн бараатай. Энд Бээжингийн хамгийн тансаг гэр ахуйн бараанууд байдаг ба 30 мянган метр талбай дээр 60 гаруй гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн дээд ангиллын итөлийн алдарт Silik, францын Monalisa, меланы Melandis зэрэг тавилгууд, гэр ахуйн бараатай.

Свик худалдааны төв - Scitech plaza. Монголын элчин сайдын яамтай ойрхон ба 1992 онд анх нээгдсэн, Японы голдуу дээд зэрэглэлийн бараатай, жуулчдын хөл тасардаггүй төв.

Хонгконг зах - Silk road. Хотын төвд элчингийн дүүрэгт байрлалтай, Монголчууд ба гадныхан олноор очдог, худалдагч нар нь Орос, Англи зэрэг олон хэлтэй, зарим нь ч бүр Монголоор ярьдаг юм билээ. Анхаарууштай нь анхны үнээ маш өндөр хэлэх бөгөөд та сайн буулгах хэрэгтэй. Барааны чанар бусад захуудаас харьцангуй сайн.

Панасоник их дэлгүүр - Gui You store. Хонгконг захын хажууд байрлалтай, хятадын болон гадаадын олон фирмүүдийн дунд ба дээд ангиллын бараатай, өвөр Монголчууд танд хөнгөлөлтийн картаараа барааг тань хямдруулж авч өгдөг.

Ши Жи Мэн бөөний худалдааны зах - Xi zhi men market. Энэ хавьд бүх төрлийн бараа таваарыг бөөнддөг бөгөөд манай наймаачид олон төрлийн бараагаа бөөнддөг. Энэ зах өглөө 5-д онгойх ба үдээс хойш 2 цагт хаадаг. Энэ хавьд хувцасны бөөний 5 зах байдаг ба Дундин зах нь жижиглэнгийн худалдаа голчилдог, барааны үнэ өндөрдүү боловч загвар сайтай.

Мү Ши Юан бөөний зах - Mu xu yuan. Энд бүх төрлийн бэлэн хувцас, гэрийн хэрэгсэл, хөшиг тюль зэргийг бөөнддөг, монгол наймаачид эндээс нэлээд бараа авдаг. Бөөний зах нь өглөө 4.30-д онгойгоод 10 цагт хаадаг, бараагаа зөвхөн бөөнөөр худалддаг. Бусад дэлгүүрүүд нь 9 цагаас орой 17 цаг хүртэл ажилладаг. Та сайн үзэж харж явж чадвал зарим нэг гайгүй загварын барааг олж болно.

Я Бао Лү худалдааны зах - Ya Bao lu. Энэ зах нь голдуу үслэг эдлэл, төрөл бүрийн булган шуба, бэлэн хувцас, гутал худалддаг бөгөөд энэ захыг голдуу Оросын бөөний наймаачдад зориулсан байдаг. Хажууханд нь ЛаоФанЖэ гэх жижиглэнгийн төвтэй. Монголчууд их үйлчлүүлдэг. Та Оросоор ярихад л хангалттай.

Я Шю худалдааны төв - Yashow center. Энэхүү зах нь ХонгКонгийн захтай зохион байгуулалтын хувьд төстэй, гадаадынхан их очдог тохилог орчин бүхий зах, худалдааны төвүүдийн нэг юм. Эндээс хамгийн сүүлийн үеийн загвар бүхий хэрэгцээт бараагаа худалдан авч болно.

Жүн Гуан Цүн компьютерийн зах - Zhong Guan Cun IT market. Энэ зах нь компьютер IT-ийн төвлөрсөн том төв болно. 3 том худалдааны төвтэй. Үүнд: Хайлүн-энэ нь Жүн Гуан Цүний яг төвд байрладаг 6 давхар компьютер, IT-ийн худалдааны төв юм. Мөн Тай Пин Ян, Динхау гэсэн дижитал барааны төвлөрсөн худалдаа байдаг бөгөөд сэлбэг голдуу байдаг.

Лай Тай цэцгийн худалдаа - Laitai flower market. Энд өннө өнгийн цэцэгтэй холбоотой бүх төрлийн худалдаа, үйлчилгээ байх ба цэцгийн үр, бөөний цэцгийн худалдаа байдаг. Эндхийн цэцэг баглах урлаг үнэхээр биширмээр шүү.

Люфтханза төв - Lufthansa center. Энэ дэлгүүр 90-ээд онд Герман дизайнаар баригдсан ба тухайн үед хятадууд эндээс л гадаадын тансаг брэндийг мэддэг болсон гэж хэлж болно. Энд дээд зэрэглэлийн тансаг 500 гаруй брэндүүд цугларсан, тохилог орчинтой төв юм.

Нью Рэн Жиэ буюу эмэгтэйчүүдийн гудамж - Women's street. Люфтханзагийн зүүн талд байдаг ба экспортын хувцас, гутал, цүнх болон бусад бараа зардаг. Мөн солонгос загварын хувцас, хонгконг бараа элбэг.

Шинжиэкөү - Xinjiekou street. Энэ худалдааны гудамжинд төрөл бүрийн зүйл зардаг ба хамгийн сүүлийн үеийн загварын бүхий л зүйлийг эндээс та олж чадна. Мөн дуу хөгжим сонирхдог залуучууд очиход илүүдэхгүй. Эндхийн CD, DVD, VCD-нүүд хамгийн сүүлийн үеийнх байдаг ба бүх төрлийн хоолны газрууд олонтой.

Шидан - Xidan. Хотын төвд байрлалтай томоохон худалдааны төвүүд төвлөрсөн газар. Орчин үеийн хамгийн сүүлийн загвартай, хэрэгцээний бүхий л зүйлс байдаг. Хуа Вэй болон Мин Жү дэлгүүрт үнийг хямдруулан хүссэн зүйлээ авч болно. Бусад их дэлгүүрүүд нь тогтмол үнэтэй боловч хямдрал байнга зарлаж байдаг. Мөн Шиданы томоохон дэлгүүрүүдийн дээд давхарт автомат тоглоомын газар, кинотеатр, хоолны газрууд олон байдаг ба цагийг зугаатай өнгөрөөж болно. Шиданы орйролцоо Жун Юу (Zhongyou Shopping mall), Жүнтай (Grand Pacific), Шидан төв их дэлгүүр (Xidan department Store), Мэйсоны загварын төв (Maison Moda times), Бээжингийн номын төв (Beijing Books building) зэрэг том том дэлгүүрүүдтэй.

Дажун электрон барааны дэлгүүр - Da zhong electronics. Бүх төрлийн чанартай цахилгаан барааг өргөн сонголттойгоор худалдаалдаг сүлжээ дэлгүүр юм. Бээжингийн бүх дүүрэгт 65 салбартай.

Икеа гэр ахуйн барааны дэлгүүр - Ikea. Европын нэртэй гэр ахуйн барааны олон улсын брэнд дэлгүүр ба дэлхий дээрх хамгийн том салбар нь Бээжингийх.

Япон дэлгүүр - Hua tang. Энэ дэлгүүрийг Монголчууд япон дэлгүүр гэж нэрлэдэг боловч бараа бүтээгдхүүний хувьд бусад их дэлгүүрүүдтэй ижил юм. Дэлгүүрийн хувьцаа эзэмшигч нь Япон компани ба ихэнх бараа нь Японоос ирдэг. Дэлгүүрийн онцлог нь тасаг бүрт ээлжилж хямдрал ихээр зарладаг тул хямд, чанартай барааг авах боломжтой.

Жү Ран Жи Жиа тавилгын дэлгүүр - Хятадын болон гадаадын шилдэг брэндүүд худалдаалдаг. Эндхийн үнэ бусад тавилгын захуудаас үнэтэй боловч чанар 100%. Бээжинд олон салбар дэлгүүрүүдтэй.

Хунчиао буюу сувдны зах - Hong qiao Pearl market. Тиан Тан цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно орших энэ зах нь дээр үед гол гатлах улаан модон гүүртэй байсан бөгөөд "улаан гүүр буюу Хунчиао" нэртэй болжээ. Голдуу сувд болон далайн гаралтай гоёлын бараа ихтэй, торго, цүнх, хувцас, цахилгаан бараа зэрэг бүх төрлийн барааны бөөний зах болсон. Мөн хуучин бараа ихээр зардаг ба хуурамч бараа элбэг байдаг.

Шазикөү хүүхдийн хувцасны зах. Sha zi kou market. Энд хүүхдийн хувцас, хүүхдийн гуталны бөөний худалдаанаас гадна бичиг хэрэг, гэрлийн бүрхүүл өргөн сонголттой.

Шилихө машины сэлбэгийн зах - Shilihe market. Машины сэлбэгийн том зах ба гэр ахуйн тавилга, барилгын томоохон захууд оршдог.

Юү Чүэн Ин зах - Yu quan ying market. Барилгын материал болон тавилгын бүх төрлийн бараа бүтээгдхүүн байдаг бөөний зах. Энд мөн гэрийн болон албан байгууллагын дотоод ба гадаад тохижилтыг төлөвлөж өгдөг.

Чэнвайчэн тавилгын зах - Cheng wai Cheng market. Гэр ахуй болон албан тасалгааны бүх төрлийн тавилгын төрөлжсөн зах юм. Энд мөн гэрийн болон албан байгууллагын дотоод ба гадаад тохижилтыг төлөвлөж өгөх ба таны хүссэн загвар, өнгөөр захиалга авч хийж өгнө. Бээжин хот дотроо үнэгүй хүргэлттэй.

Ү Дау Көү - Wu dao Kou. Их сургуулиудын дунд оршдог тул оюутнууд ихээр үйлчлүүлдэг. Солонгос загварын хувцас ихтэй, үсчин, хоолны газрууд нь дан солонгосчууд байдаг. Мөн кафе, номын сан, баар цэнгээний газар олонтой.

Чиэн Мэн гудамж - Qian Men street. Эртний худалдааны гудамжуудын нэг ба торго, бөс бараа, хувцас, хятадын ардын эм тан, цай, шаахай зэргээс гадна хоолны газрууд олонтой. Үнэ харьцангуй боломжийн.

Пан Жиа Юан эртний эдлэлийн зах - Pan jia Yuan market. Бүх хятаддаа хамгийн томд ордог гар урлал, эртний эдлэл, төрөл бурийн цуглуулгаа зардаг, солилцдог зах юм. Эндээс хятадын онцлог бүхий гар урлал, сонин содон гэрэл зураг, хуучны эдлэл бүгд бий. Мөн хуучин номын зах ажилладаг ба ховордсон номууд, гадаад номууд ч байдаг.

Гуо Дү гэрийн тэжээвэр амьтны зах - Маш том талбайтай, гэрийн амьтад тоглох, зугаалахад зориулсан талбайтай, худалдааны том зах бүхий цогцолбор.

Ма Лиэн До цайны гудамж - Ma lian dao. Бээжин төдийгүй Хойд хятадын хамгийн том, маш олон төрлийн цайны зах. Та энд цай уунгаа хямд, үнэтэй төрөл бүрийн цай авах боломжтой.

Лью Ли Чан соёлын барааны зах - 800 метр үргэлжилдэг эртний эдлэл, эртний ховор хөгжмийн зэмсэгүүд болон хятадын соёлтой холбоотой уран бичлэг зэрэг олон дэлгүүрүүд бий. Энэ гудамж нь хятаддаа төдийгүй дэлхид алдартай бөгөөд гадаадынхан олноор очдог. Юм худалдаж авбал Сувдны зах, Пан жиа Юан зах илүү хямд...
Мэдээг Эрдэнэс Эрдэнэ

Зорьсон зорилго, туйлын хүсэл эрмэлзлэл гэж хүнээс агуу хүч, хатан зориг, нугарашгүй тэвчээрийг өгдөг гэдгийг дахин мэдр...
05/11/2017

Зорьсон зорилго, туйлын хүсэл эрмэлзлэл гэж хүнээс агуу хүч, хатан зориг, нугарашгүй тэвчээрийг өгдөг гэдгийг дахин мэдрүүлсэн гайхалтай аяллын маань нэг өнөөдөр байлаа. Хамт аялсан дайчин аялагчиддаа үүгээр дахин баяр хүргье ээ. Тэнгэр хангай сайхан ивээлээ.
Аяллын замыг чиглүүлэгч, шөнийн харанхуйг гэрэлтүүлэгч Naraa Bayaraa ах, уул хадаар аргаль янгир мэт дүүлэгч Tserenlkham Baasandorj , амьдралдаа хоёрхон удаа Дугуй цагаан луу алхаж үзсэн ч хулчгар эрчүүдээс хавьгүй илүү зоригтой байсан Nainaa Naina ( жич. Энэ аялалд эрэгтэй хүн явъя гэж бараг дугараагүй гээд боддоо. Гэдэс нь унжаад гэртээ хэвтмэрүүд)
Хүрэх газарт хүргэж буух газарт тоссон Bum-Ayush Olzvoi ахдаа
АЯЛЛЫН БАГТАА БАЯР ХҮРГЬЕ 2017.11.05

мэдээлэл.
1. Баянзүрх: Монгол шилтгээнээс Ургах наранруу
2. Богдхан: Төр хурахаас Манзуширруу
3. Сонгинохайрхан: Биогоос 22 товчооруу
4. Чингэлтэй: Зүүнсалаанаас Чингэлтэйн эцэсрүү

Аяллын хугацаа: 06.00-21.00
Алхсан зам: 26км
Өндөр авалт: 2000м
Машины явсан зам: 270км

Одон орон  #3-ынхан
20/06/2017

Одон орон #3-ынхан

Address

Bayangol District 1-1
Ulaanbaatar
976

Telephone

99055443

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TM genius club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TM genius club:

Share

Category