TANU Mongolia

TANU Mongolia Худалдаа, аялал жуулчлал, Программ хангамж, Зөвлөх үйл..

🙌🇲🇳👍
09/04/2024

🙌🇲🇳👍

📍"ХОГГҮЙ ТЭРЭЛЖ" сайн үйлсийн аян 4.20нд📍

2024 оны аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан жуулчидын хамгийн ихээр зорин очдог "Горхи-Тэрэлж байгалийн дархан цаазат газрыг" хогноос нь цэвэрлэх сайн үйлсийн аянг Солонго- ХОНХ хөтөч,орчуулагчдын нэгдсэн холбоо-ны санаачилгаар Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран эхлүүлэх гэж байна.

"Хоггүй Тэрэлж" нийтэд тустай сайн үйлсийн аян 4 сарын 20 нд болох ба Солонгос хэлний хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын Тур Оператор байгууллагууд, Жуулчны Баазууд хамтран оролцоно.

Мөн сайн дурын идэвхитэй хэн бүхнийг урьж байгаа бөгөөд уух ус, өдөр, оройн хоол өгөх ба ажлын бээлий багаж хэрэгсэлээр хангана.

Дүнжингарав худалдааны төвийн урд өглөөний 7:30-д нээлт эхлэх ба 8:00 цагт нэгдсэн автобус унаагаар Горхи-Тэрэлж рүү хөдлөнө.

Та бүхнийг байгаль эх орноо хамгаалах, хайрлах, хоггүй аялал жуулчлал, сайн үйлсийн төлөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

"Хоггүй Тэрэлж" нийгэмд тустай сайн үйлсийн аян!

*Жич: Зурган дээрх QR кодоор орж бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Мөн доорх линкээр орж бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlawJEFdqUtrbKMY9XYtsiDTRQA1M8KbJNTQ43d0_3FAbLdw/viewform?usp=sf_link&usp=embed_facebook

#ХоггүйТэрэлж #Солонго-Хонх #МОКТА

Зөвхөн оюутнуудад зориулсан маш хямд аялал зарлагдлаа. Утас: 77778006 дугаарт залгаад цаг захиалаад бүртгүүлээрэй. Аялаг...
03/04/2024

Зөвхөн оюутнуудад зориулсан маш хямд аялал зарлагдлаа.
Утас: 77778006 дугаарт залгаад цаг захиалаад бүртгүүлээрэй. Аялагчийн тоо хязгаартай.

WORK AND TRAVEL KOREA PROGRAM 2024

-Зуны амралтаараа солонгост аялангаа ажиллацгаая-

Хэзээ: 2024.07.20-2024.08.20
Аялал болох газар: Сөүл хот
Хугацаа: 30-45 хоног байх боломжтой
Бүртгэлийн хугацаа: 2024.04.20 хүртэл
Бүртгэлийн хураамж: 650,000 төгрөг
Зарлах оюутны тоо: 30

Солонгост аялангаа ажиллах зуны хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ❓
-Монгол улсын бүх их, дээд сургуулиуд болон коллежид суралцагч оюутан бүр хамрагдах боломжтой👨‍🎓

💡Уг хөтөлбөрийн зардалд багтасан зүйлс:
✅ Сөүл хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэнт газруудаар аялах гайхалтай боломж
✅ Солонгосын үндэсний музейг үнэ төлбөргүй үзэх
✅ Солонгос оронд та цаашдаа суралцах, ажиллах, амьдрах төлөвлөгөөтэй байгаа бол энэ удаагийн манай хөтөлбөр танд их туршлага, мэдээлэл өгөх болно.
✅ Та аялангаа ажиллахыг хүсвэл хөтөлбөрийн хугацаанд ажил хийж тодорхой хэмжээний зардалаа нөхөх боломжтой.
✅ Хөтбөлбөрийн 3 шөнийн зочид буудал, байрны зардал
✅ Хөтөлбөрт заагдсан өдөр, оройн хоол
✅ Сөүл хот доторх унааны зардал

Жич: Хөтөлбөрийн зардалд нислэгийн зардал багтаагүй бөгөөд оюутан өөрөө хариуцна. Бүртгүүлсэн оюутнууд нэгдсэн байдлаар тийз захиалахыг анхаарна уу.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1w2QdKOcA39WQhMqpu2pJitG.../edit

Та чатаар утасны дугаараа үлдээгээрэй. Бид эргэн холбогпох болно.

☎️ 77778006, 88631006, 88651006, 88661005

Монголын минь ирээдүй гэгээтэй байна 🙌🙌🙌
31/03/2024

Монголын минь ирээдүй гэгээтэй байна 🙌🙌🙌

🇲🇳
29/03/2024

🇲🇳

Absolutely Beautiful ❤
29/03/2024

Absolutely Beautiful ❤

27/03/2024

"ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ "ЦАХИМ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГ" ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ МАРГААШ БУЮУ 2024.03.27-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн үйлдвэрлэгчдийн программ хангамж, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилгоор “Цахимд хэвшье” уриан дор “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулан ажиллаж байна.

ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл маргааш буюу /2024.03.27/Өвөрхангай аймагт байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллана.

Өвөрхангай аймгийн аж ахуй нэгж, албан байгууллага, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

24/03/2024
07/03/2024

Залуу хүний доройтол заяандаа бус залхуурч хэвтсэн дээ байдаг юм даа..

27/02/2024

АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ

"Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" НЭЗХЭ болон "Тану Софт" ХХК-тай хамтран аялал жуулчлал салбар тэр дундаа СТАРТ АП компаниудыг дэмжин ажиллахаар хамтын ажиллагааны санамжийг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын цахим шилжилтийг дэмжин ажиллах хүрээнд технолгийн мэдээллийн сургалт, уулзалт, цахим мэдээллийг хүргэн ажиллах болно.

Жич: АЖМХ-ны гишүүн байгууллага тус компаниар вебсайт буюу цахим хуудсаа хийлгэхээр бол Холбооны гишүүчнлэлийн гэрчилгээгээ үзүүлээд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг эдлэх юм.

Энэ 7 хоногтоо багтан илүү дэлгэрэнгүй мэдээлэл түгээх болно.

2024.02.27

Манай баг таныг дараах ажлын байранд ажилд урьж байна :)- Аяллын менежер- Борлуулалын зөвлөх менежер Доорх холбоосоор ор...
18/01/2024

Манай баг таныг дараах ажлын байранд ажилд урьж байна :)

- Аяллын менежер
- Борлуулалын зөвлөх менежер

Доорх холбоосоор орж анкетаа явуулаарай.

ТАНУ ГРУПП: - Солонгос зах зээлээс аялал татах, аяллын хөтөлбөр боловсруулах - Харилцагч байгууллагын тоог нэмэгдүүлэх байгууллагыг танилцуулж харилцаа тогтоох - Б...

Address

Sukhbaatar Distict
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677001199

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TANU Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TANU Mongolia:

Share

Category