16/10/2026
🏕️Аялал гэхээр хүмүүс хэт томоор төсөөлдөг…
Үнэхээр аялмаар байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй, хаашаа явахаа мэдэхгүй, юу бэлдхээ мэдэхгүй, хэрхэн цаг зав гаргахаа мэдэхгүй олон хүмүүс байдаг.
Тиймээс хэн нэгэнд хэрэг болоосой гэсэндээ бид бага зардлаар хэрхэн аялж болохыг, цаг зав хэрхэн гаргаж болохыг хуваалцаж, Монгол орныхоо гоё газруудыг таниулж бусаддаа аялах газрын санаа өгөхөөр анх энэ хуудсаа нээж байлаа.
Энэ хугацаанд олон сайхан газраар аялж, зураг бичлэгээ хуваалцжээ.
Бид хамгийн боломжит бага хугацаанд, бага зардлаар явдаг ба ингэхийн тулд аяллаа сайн төлөвлөж сурч байна. Анх хүнсээ ихдүүлж авах, хэрэг болж магадгүй гэснээ авах зэргээр илүү зардал их гаргадаг байлаа.
Манайд дотоодын аялал зардал харьцангуй өндөр гардаг, манайхан багцаа мэдэж байгаа байх. Хүнс, шатахуун, амралтын газар гээд үнэтэй тусдаг. Тиймээс манайх ихэвчлэн майхантай аялдаг ба хэрхэн тав тухтай аялах талаас нь харуулахаар зорьдог.
Одоо цагт олуулаа нийлээд нэг газар очоод ууж идэж, орилолдож байгаад ирэх үнэхээр хоцрогдсон. Тархи сэтгэлээ амрааж, байгаль харж, мэдэрч, өөрийгөө сонсох, стрессээ тайлах цаг чухал болжээ.
Аялалд мөнгө санхүү, цаг хугацаа, хэрхэн явах гэх мэт олон асуудлууд тулгардаг ч эртнээс бага багаар төлөвлөж, бэлдэж сурвал зардлаа хэмнэх, аюул эрсдэл багатай аялах боломжтой.
Тиймээс аяллаа маш сайн төлөвлөх нь чухал юм шүү 😊.