13/07/2026
Эхнийх нь 14 настай, бээлийний үйлдвэрийн ажилчин И Жэ Мёны зураг. Түүний төрсөн өдөр дээр будилаан гарч ээж нь мэргэ төлөгч дээр очиж мэргэлүүлээд 1964.12.22-нд төрсөн гэх болсон юм байна. Харин хамаатны нэг гярхай хүн "Үгүй ээ, энэ золигийн чихний дэлбэнг хараач. Том хүн болох нь ээ" гэсэн нь хожим биеллээ олжээ. Дуртгал номондоо ээжийнхээ тухай их бичжээ. Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнг 1989 онд төгсөх үедээ ээжтэйгээ энэ зургийг авахуулжээ.
📖 И Жэ Мён хүүхэд насныхаа тухай ингэж бичжээ.
✍️ Нэг өдөр зүлгүүрт хуруугаа хавчуулчихав. Эмчилгээ сайн хийлгээгүй тул одоо ч гэсэн миний зүүн гарын дунд хуруунд хар резиний үлдэгдэл бий. Цалинтай байхын тулд гипстэй ажилдаа очно. Өрөөсөн гараараа ажиллаж байхад бүтэн цалин өгч байгаа нь их юм гэж баярлаж байв. "Жэ Мён оо, хурууны гипсээ авахуулах хүртэл ажилдаа битгий яв. Гар чинь эдгэхгүй шүү"... Гэвч ээж намайг болиулж чадахгүй тул ажилд хүргэж, ажлаас тосож сэтгэлээ дэвтээнэ. Орой болтол жорлон цэвэрлэх ажил хийчихээд намайг авахаар заавал ирнэ. Ажил оройтож үүрийн 4 хүргэсэн ч ээж гадаа ирчихсэн байна. Өвлүүлэх зүйлгүй, турьхан биетэй ээж минь хүүдээ өгсөн хамгийн том зүйл нь хайр байсан юм.
С.БАТТУЛГА