Ариуслын зууч БУДДА ТУР

Ариуслын зууч БУДДА ТУР Манай компани нь 2003 оноос хойш 23 жилийн турш шашин мөргөлийн тусгай аялал зохион байгуулж байна.

Будда-Ертөнц компани 2003 оноос эхлэн Монгол улсын аялал жуулчлалын салбарт тусгай сонирхолын аяллын нэгэн төрөл болох шашны мөргөлийн аяллыг эхлэн санаачлаж энэ салбарт Будда тур оператор нэрээр анхдагчын гарааг эхэлсэн юм.
Эдүгээ Бурханы шашны түүх соёлын дурсгалт хилийн чанадад улс орнууд болох БНЭУ, Балбын вант улс дахь бурхан багшийн ариун дагшин адистэт газрууд болох мэндэлсэн Лүмбини, Гэгээрсэн Бодьгаяа, анх сургаалаа айлдсан Сарната, Ражгир, Амаравати, эртний буддын их сургуулийн туурь Наланда, таалал төгссөн Кушинагар, өнөө цагийн Энэтхэг дэхь бурхан шашны томоохон сургалт явагдаж буй их сургуулууд болох Брайвун, Гомон, Гандан, Сэра, Жүдэ, Жүмэ хийдүүд, Дарамсала хот дахь Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын номын өргөө Намжил дацан, Норвулинга тэргүүтэн адистэд газрууд, БНХАУ дахь Төвдийн Лхасын Потала ордон, Жокан, Сэра, Гандан, Брайвун хийдүүд, Богд Зонхавийн өлгий нутаг Гүмбүм, Манзушир бурханы адистэд Утай шан, ОХУ-ын Буриад дахь Хамбын хүрээнд заларч буй Итгэлт хамба ламын ариун лагшинд бараалхах, Эгтийн дацанд заларч буй Зандан Зуу шүтээнд бараалхах тэргүүтэн эргэл мөргөлийн газруудад Монголын сүсэгтэн олон, эргэлчин мөргөлчдийг жуулчлах зам мөрийг нээж, эдгээр дагшин газрууд руу аялал зохион байгуулж байна.
Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын дэлхийн өнцөг булан бүрт морилон саатаж айлддаг дээдийн номын айлдвар хүртэхээр ази, европ, америк тивийн улс орнууд руу тусгай аялал амжилттай зохион байгуулж байна.

🪷Ариуслын зууч БУДДА ТУР оператороос жил бүр зохион байгуулдаг Бурхан багшийн адистэд оршсон 🇳🇵НЕПАЛ 🇮🇳 ЭНЭТХЭГ улсаар а...
17/08/2026

🪷Ариуслын зууч БУДДА ТУР оператороос жил бүр зохион байгуулдаг Бурхан багшийн адистэд оршсон 🇳🇵НЕПАЛ 🇮🇳 ЭНЭТХЭГ улсаар аялах, ариун дагшин газруудад зочлон эргэл мөргөл үйлдэх ариуслын аяллын бүртгэл эхэллээ 🙏🏻

🌏 ХУГАЦАА: 2026 оны 11 сарын 16-30 хооронд | 14 шөнө 15 өдөр

АЯЛЛЫН ҮНЭ: ₮10.900.000

✈️ МАРШРУТ:
1. УБ ➡️ НЕПАЛ улсын нийслэл КАТМАНДУ хот
2. Хүсэл биелүүлэгч ЖАРУН ХАШОР суврага | СОЁМБОНАТ суврага,
3. ГҮРҮ ринбүчийн сэрэг дүр
4.Бурхан багшийн мэндэлсэн газар ЛҮМБИНИ
5. Бурхан багшийн нирваан дүр үзүүлсэн КҮШИНАГАР
6. Бурхан багшийн сүүлчийн номоо айлдсан ВАЙШАЛИ
7. Гүн ухааны үзэл онолоо айлдсан РАЖГИР
8. Эртний Буддын их сургуулийн туурь НАЛАНДА
9. Бурхан багшийн төгс гэгээрсэн БОДЬГАЯА
10. Бурхан багш анх номоо айлдсан САРНАТ
11. Ариун ГАНГА мөрөн
12. Дэлхийн 7 гайхамшгийн нэг алдарт ТАЖ МАХАЛ
13. Энэтхэг улсын нийслэл ДЕЛИ хот ➡️ УБ

Та аяллын дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
☎️ Холбоо барих утас: 99113764, 99993764
📧 Цахим шуудан: [email protected]

Facebook чатаар аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр авах боломжтой 🤗

🇮🇳 Happy Independence Day, India! 🇮🇳On this special occasion, Buddha World extends our warmest wishes to all our fellow ...
15/08/2026

🇮🇳 Happy Independence Day, India! 🇮🇳

On this special occasion, Buddha World extends our warmest wishes to all our fellow Indian friends, valued business partners, colleagues, and their families.

May the spirit of freedom, unity, peace, and prosperity continue to inspire generations and strengthen the bonds of friendship between our communities.

Wishing the people of India a joyful and proud 79th Independence Day. May your nation continue to flourish with peace, progress, and success.

🇮🇳 Энэтхэг Улсын Тусгаар тогтнолын өдрийн мэнд хүргэе! 🇮🇳

Энэхүү баярт өдрийг тохиолдуулан Ариуслын зууч БУДДА ТУР операторын зүгээс Энэтхэгийн ард түмэн, эрхэм энэтхэг найз нөхөд, хамтран ажилладаг бизнесийн түншүүд, хамт олон болон тэдний гэр бүлд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Эрх чөлөө, эв нэгдэл, энх тайван, хөгжил дэвшлийн үнэ цэн үеийн үед улам батжин, бидний нөхөрлөл, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжих болтугай.

Энэтхэгийн ард түмэнд Тусгаар тогтнолын 79 жилийн ойн баярын мэнд хүргэж, улс орон нь энх амгалан, хөгжил цэцэглэлт, амжилт бүтээлээр үргэлж дүүрэн байхыг хүсэн ерөөе. 🇮🇳✨

Address

Будда тур, Бунда-Рага төв/402 тоот , Өндөр гэгээн Занабазарын гудамж, Баянгол дүүрэг, Улаанбаатар Монгол улс
Ulaanbaatar
16040

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+97699113764

Alerts

Be the first to know and let us send you an email when Ариуслын зууч БУДДА ТУР posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ариуслын зууч БУДДА ТУР:

Shortcuts

Share

Category