07/04/2024
Та #Японы замын дагуух цогцолбороор үйлчлүүлж үзсэн үү?
🇯🇵🇯🇵🇯🇵😍😍😍
Японы түр амрах цогцолборын өөр нэг сайхан зүйл гэвэл маш өргөн том автомашины зогсоолуудтай.
Жижиг, дунд, ачааны, том оврын, хот хоорондын автобусны гэх мэтээр ангилсан байдаг нь үйлчлүүлж буй иргэдэд ойглгомжтой маш амар санагддаг.
Энэ цогцолборт хөгшин настай, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт ямар ч хүн үйлчлүүлсэн ч ямар нэгэн асуудал төвөг учрахгүй байхаар маш сайн төлөвлөлт хийгдсэн байдаг.
Мөн энэхүү цогцолборт тухайн бүс нутгийн аялал жуулчлалын талаарх бүхий л мэдээ мэдээллийг аялагч нарт тайлбарлаж өгдөг хэсэг бий.
Энэ цогцолборт бэлэг дурсгалын зүйлс худалдаа, эвент арга хэмжээ зохион байгуулах, халуун рашаан, зочид буудал гэх мэт аялагчдад шаардлагатай бүхий л зүйлсийг нэг дор төвлөрүүлснээрээ онцлогтой.
Япон улсын хэмжээнд 2023 оны байдлаар ийм төрлийн цогцолборын 1204 бүртгэгдсэн байна.
Монгол орноор аялал хийхэд зөвхөн автомашин ашиглах боломжтой тул Япончуудын энэ бизнесийн загвараас суралцан шууд хэрэгжүүлэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотоос 100км явахад “Урьхан” гэх мэт түр зогсох цогцолборууд бий болж байгаа ч зөвхөн хоол идэх төдий байгаа нь чамлалттай байна.
Мөн Монголд байгуулагдаж буй эдгээр түр буудаллах газрын дотоод зохион байгуулалт болон 00-ийн өрөөний ариун цэвэр нэлээд асуудалтай байсныг энд дурдах нь зүйтэй болов уу!
Бид #Японы замын дагуух цогцолбортой танилцах бизнес аялал зохион байгуулж байгаа шүү!
🇯🇵🇯🇵🇯🇵✈️✈️✈️
#Холбоо барих утас:
9110-6861
9905-7125
А.Галбадрах 2024.04.07
#Үйлчилгээний маркетингийн зөвлөх
Японы хурдны зам дагуу түр буудаллах цогцолбор буюу Michino eki (道の駅)