
24/02/2025
JAMBO STAY Hotel, Sweden
Онгоцны бүхээгт байрлан хонох нь хэн бүхний хувьд сонирхолтой зүйл юм.
Швед улсад байх энэ зочид буудал нь 1976 онд ашиглагдаж байсан 747-212B Jambo тийрэлтэд онгоц бөгөөд анх Сингапур улсын агаарын тээврийн компанид зориулагдан бүтээгдээд дараа Пан Ам ашиглаж байсан онгоц юм.
Jambo stay нь шинэлэг, орчин үеийн, дотоод засал чимэглэлээр сонирхол татхуйц бөгөөд зочдодоо мартагдашгүй шөнийг санал болгодог. Энэ нь бага насны хүүхэдтэй гэр бүлүүд болон нисэх онгоц сонирхогчдод зориулсан боломжийн үнэтэй бөгөөд Арланда нисэх онгоцны буудлын үүдэнд байдаг тул зорчигчид хүртэл үйлчлүүлдэг байна.