Mongolian king travel llc

Mongolian king travel llc Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian king travel llc, Travel Agency, Suite 306, NDN Business Center Amarsanaa Street, 17 Khoroo Bayangol District Ulaanbaatar, Ulaanbaatar.

Манай байгууллага нь 2012 оны 10 сараас эхлэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, Ази, Америк, Европын орнуудтай хамтарч ажилладаг итгэлт түнш юм.

Бид аялагчдын тав тухтай байдал, амь нас, эрүүл мэндийг юунаас илүүд үзэн үйлчүүлэгч бол хаан гэсэн уриан дор ажилладаг билээ.
Манай баг хамт олон ажлын арвин их туршлагатай 5-аас доошгүй жил ажилласан сэргэлэн цовоо, ажлын ур чадвартай, шинийг санаачлагч, оюунлаг баг, бүрэлдэхүүн бий.

17/10/2016
16/10/2016

Хайртай хүнтэйгээ цуг байгалийн сайханд амрах шиг жаргалтай зүйл байхгүй биз. Амьдралын өдөр тутмын аар шаар зүйлийг мартаж амрах жаргалын орныг та бүхэнд танилцуулж байна. Гэхдээ, ямар ч газар байсан хамаагүй хоёр биенээ гэх хайрын сэтгэл чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Dedon Island Resort...

ХонгКонг – Макао (5өдөр, 4шөнө) аяллыг хөтөлбөр :ӨДӨР 1 : Чингис Хаан ОУНБ-аас 07:55-д хөөрч 12:25-д Хонгконгын нисэх ...
16/10/2016

ХонгКонг – Макао (5өдөр, 4шөнө) аяллыг хөтөлбөр :

ӨДӨР 1 : Чингис Хаан ОУНБ-аас 07:55-д хөөрч 12:25-д Хонгконгын нисэх онгоцны буудалд бууна. Хонгконгд ирсний дараагаар алдарт виктория пык ууланд гарч хонгконгыг бүхэлд нь харах болно.

ӨДӨР 2: ХонгКонг. ХонгКонгын алдарт Усан паркаар бүхэл өдөржин стрессээ тайлж амарч зугаалах болно. Өдөржин усан паркаар зугаалсны дараа таньд чөлөөт цаг гарах ба та энэ үед ойр орчинтойгоо танилцах ХонгКонгын гудамж талбайгаар аялах боломжтой.

ӨДӨР 3: Гурав дах өдөр. ХонгКонг-Макао. 1 цаг орчим яваад Макаод ирнэ. Ингээд Макао хотод The Ruins Of St.Paul’s хэмээх алдарт сүм, Ма Зү сүм зэргийг үзэж сонирхоно. Орой нь Макао хотын казиногоор зочлон, хүсвэл азаа үзэн тоглож болно. Орой нь буудалдаа байрлан амрана.

ӨДӨР 4: Дөрөв дэх өдөр. Макао-Хонгконг. Энэ өдөр та өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд ХонгКонг хотруу буцна. Ирээд чөлөөт өдөр. Та өөрийн хүссэнээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой.

ӨДӨР 5: ХонгКонг-Улаанбаатар. Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд ХонгКонгын нисэх онгоцны буудал руу явна. 13:25-д ХонгКонгоос хөөрч 18:05 минутанд Улаанбаатрын Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардсанаар аялал маань өндөрлөх болно.

Солонгос аяллын хөтөлбөр нь хоёр төрөл байгаа бөгөөд үүнд :1. 5 өдөр 4 шөнө аялах аялалӨДӨР 1 : Чингис Хаан ОУНБ-аас 0...
15/10/2016

Солонгос аяллын хөтөлбөр нь хоёр төрөл байгаа бөгөөд үүнд :
1. 5 өдөр 4 шөнө аялах аялал

ӨДӨР 1 : Чингис Хаан ОУНБ-аас 07:45-д хөөрч 12:05-д БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудалд бууна. Солонгосд ирсний дараагаар алдарт Геонбуг хааны ордон, Намсан цэцэрлэгүүдээр аялад буудалдаа байрлаж амрах болно.

Өдөр 2: Сөүл – Гапеон - Сөүл. Солонгосын алдарт “Өвлийн хайрын дуу” уран сайхны олон ангит киноны зураг авалтыг хийсэн “Нами” арлаар аялах болно. “Нами” арлаар аялсны дараагаар Сөүлийн төв гудамж дагуух залуусын сонголтыг нэг дор төвлөрүүлсэн Мёнгдун гудамжаар аялна.

Өдөр 3: Азидаа хамгийн том гэгдэх соёл амралтын хүрээлэн болох “Эверланд”-аар бүтэн өдөржин зугаалах болно.

Өдөр 4: Сөүл. Энэ өдөр та өөрийн хүссэн газраараа аялж, худалдан авалт хийх боломжтой.

Өдөр 5: Сөүл- Инчеон-Улаанбаатар. Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Инчеоны нисэх онгоцны буудал руу явна. 13:00-д Солонгосоос хөөрч 15:50 минутанд Улаанбаатрын Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардсанаар аялал маань өндөрлөх болно.

2. 6 өдөр 5шөнө аялах аялал

Өдөр 1: Чингис Хаан ОУНБ-аас 07:45-д хөөрч 12:05-д БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудалд бууна. Солонгосд ирсний дараагаар алдарт Геонбуг хааны ордон, world cup-аар аялад буудалдаа байрлаж амрах болно.

Өдөр 2: Сөүл. Солонгосын алдарт 63 давхар барилгын дээрээс сөүл хотыг бүхэлд нь харж, алдарт оддын дүрсээр хийсэн лааны тосон музей, далайн аквариум зэргийг үзэж сонирход орой нь Меондун олон улсын худалдааны гудамжаар зугаална.

Өдөр 3: Сөүл. Энэ өдөр Lotte World Park-аар бүхэл өдөржин зугаалж дурсгалын зургаа татуулаад орой нь буудалдаа очиж амрана.

Өдөр 4: Сөүл. Энэ өдөр Солонгосын бүхий л хосуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Намсан цамхагыг үзэж, оройдоо Хан мөрний эргээр завиар зугаална.

Өдөр 5: Сөүл. Энэ өдөр та өөрийн хүссэн газраараа аялж, худалдан авалт хийх боломжтой.

Address

Suite 306, NDN Business Center Amarsanaa Street, 17 Khoroo Bayangol District Ulaanbaatar
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian king travel llc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian king travel llc:

Share

Category