Монгол аялагч

Монгол аялагч Монгол аялагчдад зориулсан дотоод аялалууд

22/12/2014
Өөдрөг үзэлтэн онгоц бүтээсэн бол гутранги үзэлтэн шүхэр бүтээсэн. Та аль нь вэ?
16/12/2014

Өөдрөг үзэлтэн онгоц бүтээсэн бол гутранги үзэлтэн шүхэр бүтээсэн.
Та аль нь вэ?

Аялагчид өөрсдийгөө хэзээ ч гадаад хүн гэж боддоггүй :)
05/12/2014

Аялагчид өөрсдийгөө хэзээ ч гадаад хүн гэж боддоггүй :)

Мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр БИЗНЕС АЯЛАЛД урьж байна. Дэлгэрэнгүйг 99057009 утаснаас лавлана уу.
05/05/2014

Мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр БИЗНЕС АЯЛАЛД урьж байна. Дэлгэрэнгүйг 99057009 утаснаас лавлана уу.

Хотоос ойрхон богино хугацааны аялалд гарахад ямар ч хүндрэлгүй боллоо. Та өөрийн эмээ, өвөө, бяцхан дүү нараа бидэнд да...
03/05/2014

Хотоос ойрхон богино хугацааны аялалд гарахад ямар ч хүндрэлгүй боллоо. Та өөрийн эмээ, өвөө, бяцхан дүү нараа бидэнд даатган өдрийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлэхэд нь заавал туслаарай.

Урин дулаан зун цаг ирж аялалд гарах гэж байна уу? Тэгвэл сэтгэлд хүрсэн сайхан аялалд явахын тулд хаашаа явах, юу үзэх ...
01/05/2014

Урин дулаан зун цаг ирж аялалд гарах гэж байна уу? Тэгвэл сэтгэлд хүрсэн сайхан аялалд явахын тулд хаашаа явах, юу үзэх нь чухал бөгөөд аяллын төлөвлөгөө, бэлтгэл сайн байх хэрэгтэй.

17/04/2014

Уялганы тал.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг.
Гэрэл зургийг илгээсэн @Г.Бүрнээбаяр

17/04/2014

ХӨВСГӨЛ ДАЛАЙ ҮҮССЭН ДОМОГ
Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутгийн нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан гэнэ. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Эл хөндийд нутаглагсад дутагдаж гачигдахын зовлонгүй, амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгээ диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.
Диваажингийн хөндийд хар муу санаатай харийн нэгэн тэнүүлч эр иржээ. Тэнүүлч эр диваажингийн хөндийн зон олон амар амгалан, эв найртай, баясал цэнгэлтэй амьдарч байгаад атаархан нутаг нугын ахан дүүсийн дунд хорон муу үгээр хов жив түгээж, саахалт айл, садан төрлийн дунд ч яс хаяж турхирчээ. Үүнээс үүдэн нутгийн зон олны дунд эв найр эвдэрч, хэрүүл маргаан дэгдэж аллага, таллага, дээрэм үүссэн ажээ. Энэ бүхнийг мөнх тэнгэр харж, харамсан цөхөрч хүн ардад эвтэй найртай байхыг сануулсаар байсан авч хүмүүс үл тоон хэрүүл хагарал, атаа жөтөө туйлдаа хүрч хүн ард тэсэхүйеэ бэрх болжээ. Мөнх тэнгэр хүлцэн тэвчиж байсан авч удаан тэвчихийн аргагүй болсноос гэнэт хилэгнэж аянга цахилгаан буулган уул хад нурааж газар дэлхийг хөрвүүлснээс диваажингийн хөндий тэр аяараа хагаран ан цав гарч газрын гүнээс буцламгай ус оргилон хөндий усанд автан амьтан хүн амар жимэр амьдрахын аргагүй болжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарч арай ядан амьд үлдсэн ч өлсгөлөн зовлон нүүрлэх аюулд нэрвэгджээ.
Хүн ард ядуурал, хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрт хүсч, мөргөн залбирч тахил мандал өргөж гуйжээ. Мөнх тэнгэр хүмүүнийг зовлон зүдгүүрээс ангижруулахыг таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж, тэр нь усны голд байсан ангал нүхийг яг онож тагласан ажээ. Төдөлгүй буцламгай ус хөрч цэнгэг нуур тогтжээ.
Нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас "мандал" уул хэмээн нэрлэсэн ажээ. Мандал уул нуурын дунд байрласан учраас хожим нь "Далайн хүй", "Модон хүй" хэмээн нэрлэх болсон гэнэ.

"Урьд өмнө нь очиж үзээгүй газартаа жилд нэг удаа заавал зочлох хэрэгтэй."                                              ...
14/04/2014

"Урьд өмнө нь очиж үзээгүй газартаа жилд нэг удаа заавал зочлох хэрэгтэй." Далай Лам

Address

Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, 16/4
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол аялагч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category