МОНГОЛ АЯЛАГЧ КЛУБ

МОНГОЛ АЯЛАГЧ КЛУБ Монголоороо аялахыг хүссэн хэн бүхэнд зориулсан аялал мэдээ, мэдээлэл зөвлөмжийг та бүхэнд хүргэнэ.

06/04/2026

Хичээж сурснаа бататгаж буй лам

05/04/2026

Төвөдийн 2 дахь том хот Шигаце дэхь Дашлхүмбэ хийдийн лам нарын ном хаялцаж буй үеийн бичлэг. Яг юу ярьж байгааг ойлгохгүй ч үйл хөдлөл, гаргаж буй аяг нь сонирхолтой.
Төвөдийн сонирхолтой аяллууд эхэлсэн: https://mongolia-expeditions.mn/tour/%D1%86%D0%B0%D1%81%D1%82-%D1%82%D3%A9%D0%B2%D3%A9%D0%B4-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD-%D0%B0%D1%8F%D0%BB%D0%B0%D0%BB

02/04/2026

Төвөдийн тосгоны хүмүүстэй уулзах үед нэг сонирхолтой зүйл анзаарагдсан юм. Төвөдүүд хүүхдийг ариун, цэвэр сүнстэй гэж үздэг тул хамар (хошуу) дээр нь үнсэх заншил байдаг нь тэдний хайр, энэрлийг илэрхийлсэн үйлдэл юм. Энэ нь ихэвчлэн ойр дотны гэр бүлийн хүрээнд илүү түгээмэл байдаг.

Мөн төвөд хүмүүс хоорондоо хэлээ гарган мэндчилдэг нь хүндэтгэл, сайн санааны илэрхийлэл юм. Энэ соёл, зан үйл, соёлын ялгааг ойлголгүйгээс хүмүүс буруу дүгнэлт хийх нь бий. Энэ уламжлалыг мэдэхгүйгээс болж Далай ламыг хүртэл буруутгаж байсан тохиолдлууд ч санаанд орж байна.

Тиймээс соёлын ялгааг ойлгож, хүндэтгэх нь аялагчийн хамгийн том ёс зүй юм. Хэрэв та Төвөдөд очвол алгаа хавсран “Таши Дэлэг” гэж мэндлээд хэлээ бага зэрэг гаргахад та жинхэнэ нутгийн хүн шиг л харагдах болно.

01/04/2026

Шинжааны Алтайн нурууны Сэрэвгэр Тэнгэр уулын орой 2800м-т Монгол, ОХУ, Казахстан, Хятад улсын төрийн далбаатай тэмдэг байна.

31/03/2026

Дашдэлэг гэдэг нэртэй хүмүүс байдаг даа. Төвөдөөр “Сайн байна уу” гэсэн утгатай нэр юм. Төвөдийн Лхас хотын Гонгорын онгоцны буудал дээр Дашдэлэг дашдэлэг гэсэн хүмүүс байдаг шүү…
Манай Төвөдийн аяллууд эхэлж байна: https://mongolia-expeditions.mn/tour/tibet-lhasa-kailash-mountain-tour

31/03/2026

Төвөдийн Лхас хотын төвд орших Жоканг хийд буюу Монголчууд Их Зуугийн хийд гэж нэрлэдэг. Энэ хийд нь Төвөдийн буддын шашны хамгийн ариун шүтээнүүдийн нэг юм. Хийдийг тойрох Баркорын горооны зам нь 2.5 км урт бөгөөд мөргөлчид нар зөв тойрон явж мөргөл үйлддэг.
Манай Төвөдийн аяллууд эхэлж байна: https://mongolia-expeditions.mn/tour/цаст-төвөд-орон-аялал

25/03/2026

Шинжаан дахь Алтайн нурууны гүнд, Канаc нуурын бүсэд орших Хэмү тосгон (Hemu Village) нь Тувачуудын уламжлалт амьдрал хадгалагдсан, модон байшин, яндангийн утаа суунагласан өглөө, манан татсан хөндий, цасан бүрхүүлтэй ойгоороо өвөл бүр жинхэнэ үлгэрийн мэт харагддаг газар юм. Хятадууд Хемү гэдэг боловч Хом гэдэг тосгон юм. Энэ тосгонд Монгол, Казах, Хятад хүмүүс амьдардаг хуучин уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын тосгон байна. Далайн түвшнээс 1,100–1,300 м өндөрт байрлах энэ тосгонд би энэ өвөл очиж, нутгийн хүмүүстэй уулзаж, цасан дунд морь унан ой дундуур явж үзлээ. Тосгоны хойно байх Сэрэвгэр Тэнгэр ууланд байгуулагдсан Jikepulin Ski Resort цанын баазад гулгасан нь жинхэнэ адал явдал байлаа—цас нь хөвсгөр, хуурай тул энэ ууланд freeride хийхээр хятадын өнцөг булан бүрээс жуулчид ирдэг юм байна. Хом тосгон нь Өрөмч хотоос 700 км, Алтай хотоос ~220–260 км зайтай энэ бүс нь хол мэт боловч очсон хойноо Монгол Алтайн сэтгэл мэдрэмжийг санагдуулам, байгаль, соёл, адал явдлыг нэг дор мэдрүүлэх онцгой сонирхолтой газар байна.

04/03/2026

Дарь Эхийн давааг давах үед цас орж цаг агаар муу байлаа. 5650м өндөр энэ давааг давах үед цаг агаар байдал хэдэнтээ солигдох нь энүүхэнд.
КАЙЛАШ уулын аялал 5-р сарын 8-наас 21-ний хооронд явагдана. Сонирхсон хүмүүс чатаар холбогдоорой!
Холбоо барих: 99096911
Хөтөлбөрийг: https://mongolia-expeditions.mn/tour/tibet-lhasa-kailash-mountain-tour

26/02/2026

КАЙЛАШ уулын аялал 5-р сарын 8-наас 21-ний хооронд явагдана. Сонирхсон хүмүүс чатаар холбогдоорой!
Холбоо барих: 99096911
Хөтөлбөрийг: https://mongolia-expeditions.mn/tour/tibet-lhasa-kailash-mountain-tour?fbclid=IwY2xjawQM4OVleHRuA2FlbQIxMABicmlkETJYcUtPejU5Rkl4SlNFUE9zc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHqGvUeZnuUx-ce9YMuWb3VwH5THSl5f0VYie4T9_hWuAf8xedVqEZ2lTsmV6_aem_XYp611JVUObqgBmy1uXfeA

06/02/2026

Цаст Төвөдийн орон, Ариун Кайлаш уулын аялал зарлагдлаа. Асууж сонирхоод байсан хүмүүс бүртгүүлээрэй! Доорхи бичлэгт мэдээллүүд орсон байгаа.
Дэлгэрэнгүй хөтөлбөрийг: https://mongolia-expeditions.mn/tour/tibet-lhasa-kailash-mountain-tour
Холбоо барих: 99096911
WhatsApp: 99096911
Чат бичнэ үү!

05/01/2026

Байгаль нуурын мөс

Address

Жамьяан гүн 5/2
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699096911

Alerts

Be the first to know and let us send you an email when МОНГОЛ АЯЛАГЧ КЛУБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to МОНГОЛ АЯЛАГЧ КЛУБ:

Share

Category