Lo Saruul travel

Lo Saruul travel have a nice day

07/10/2019
Сайн байна уу бид та бүхэнд дэлхийн үзэсгэлэнт газруудыг цувралаар хүргэж байгаа билээ. Намибийн цөл (Namib Desert) нь Н...
01/10/2019

Сайн байна уу бид та бүхэнд дэлхийн үзэсгэлэнт газруудыг цувралаар хүргэж байгаа билээ. Намибийн цөл (Namib Desert) нь Намиби улсын Атлантын далайн эрэг орчимд байх цөл. Талбай нь ойролцоогоор 50,000км². Дэлхийн хамгийн эртний цөл гэж үздэг. Атлантын далайн хойшоо чиглэлтэй хүйтэн урсгал болох Бенгуела урсгалын нөлөөгөөр үүссэн баруун эргийн цөл юм. Ихэвчлэн өтгөн мананд хучигдсан байдаг. Эргийн орчмын далай нь хүчтэй салхи элбэгтэй тул далайн эргээр сүйрсэн онгоцны элсэнд булагдсан үлдэгдэл, урсгалд шидэгдсэн халим зэрэг нь олон тоотой олддог онцлогоосоо болоод "Араг ясны эрэг" хэмээн нэрлэгдэх нь ч бий.

Намибийн цөлд Бранденбург (Branden-burg = Дөлөн уул) хэмээх томоохон баянбүрд бий.

Сайн байна уу бид та бүхэнд дэлхийн үзэсгэлэнт газруудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэтхэг улсын Агра хотод орших б...
01/10/2019

Сайн байна уу бид та бүхэнд дэлхийн үзэсгэлэнт газруудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.

Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Таж Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.

Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр гары нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Таж Махалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм. Энэ домгоор зохиолч Ц.Түмэнбаярын бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.

Address

13-р хороолол J Tower
Ulaanbaatar
00976

Telephone

+97688985355

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lo Saruul travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Lo Saruul travel:

Shortcuts

Share