12/12/2025
🇰🇷 СОЛОНГОСЫН ВИЗИЙН ШИНЭ ЖУРАМ ГАРЛАА
📢 2025.12.15-наас хүчинтэй
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Солонгосын виз мэдүүлэхтэй холбоотой шинэчлэлүүдийг зарлалаа. Солонгос руу зорчихоор төлөвлөж буй иргэд та бүхний анхааралд:
✨ 1. Виз татгалзсан бол дахин мэдүүлэх хугацаа БОГИНОСОВ
Өмнө нь 6 сарын дараа дахин мэдүүлэх боломжтой байсан бол
👉 Одоо 3 сарын дараа дахин виз мэдүүлэх бүрэн боломжтой!
✨ 2. Эмчилгээний виз (C-3-3) зөвхөн KVAC-аар мэдүүлнэ
Өмнө нь 13 байгууллагаар мэдүүлдэг байсан бол
👉 Цаашид зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төв (KVAC) хариуцан авч ажиллана.
✨ 3. “Fast Track” – Шуурхай гарц НЭЭГДЛЭЭ
Яаралтай эмчилгээ шаардлагатай тохиолдолд
👉 KVAC-ын “Шуурхай гарц”-аар түргэн хугацаанд виз олгох боломжтой боллоо.
✨ 4. Эмнэлгийн тодорхойлолт авах эмнэлэг 11 боллоо
Шинээр нэмэгдсэн:
Монгол Хьюндай эмнэлэг
Агапе Христийн эмнэлэг
Ингэснээр эмчилгээний визний тодорхойлолтыг нийт 11 эмнэлэг олгодог боллоо.
✨ 5. Шинэчилсэн бүрдүүлэх материал “Visa Finder”-т байрлана
Бүрдүүлэх материалын шинэчилсэн жагсаалтыг удахгүй:
👉 KVAC албан ёсны сайт болон бусад холбогдох цахим хуудсанд байршуулна.
БНСУ-ын ЭСЯ нь монгол иргэдийн Солонгос руу зорчих нөхцөлийг сайжруулахын төлөө цаашид ч тогтмол ажиллахаа мэдэгдлээ.