Sansar Tour

Sansar Tour Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sansar Tour, Cruise Agency, Ulaanbaatar.

Explore the beauty of Mongolia with unforgettable one-day adventures! 🇲🇳

We create authentic experiences, comfortable travel, and lifelong memories all in just one day.

24/10/2023

Urom
Urom is one kind of dairy product. It requires really extraordinary techniques to be made and is so common in only Mongolians. It has really good taste and essentials.

The milk coming from the goat, cow, or sheep is boiled until it gets foamed. After the foam disappears, there is urom upon the milk. The more days you wait for, the more urom you get. After separating the urom from the pot, split it into two sides and pour it into the wooden board. It is how urom is made of. It is good to eat it by cutting it off or dry it in summer and freeze it in winter for the reserve.

13/06/2023

20/03/2022

Амай би амьдралынхаа 17 жилийг зарцуулан, эрүүл мэнд, амь насаа золиослон, олон зуун сая төгрөг зарцуулж байж бүтээсэн “Гайхамшигт Ертөнц" хэмээх номоо гарахад бэлэн болсон ч олон тоогоор хэвлэж Монголчууддаа хүргэхийн тулд их хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.
Манай төр засаг, компаниудад хандан Монголыг соён гэгээрүүлэх ажлыг маань ойлгож, хэвлэлийн зардлын 15-25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ үү гэж хүссээр байна.
Тэр болтол дагагч, дэмжигчдийнхээ тусламжтай урьдчилсан захиалгаар номын хэвлэлийн мөнгөө босгосоор байна.
Өнгөрсөн дөрвөн өдөрт гэхэд 3.2 сая төгрөг бүрдлээ.
Эхний зорилтод 15 сая төгрөг хүрэхэд Та бүхний ШЕЙР, ЛАЙК нэн хэрэгтэй байна.
Тусгай гоё загвар, хэвлэлтэй, онц сонирхолтой зураг, тэмдэглэлтэй ном маань Монгол айл бүрд хүрч, шинэ үе маань Дэлхийг Монгол хүнийхээ нүдээр хараасай гэж би энэ ажлыг бүтээх гэж зүтгэсээр.
Энэ номыг авсан хүн сэтгэл хангалууд байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Хэрвээ Та бидний ажлыг дэмждэг бол, оюуны бүтээл маань аль болох олон хүнд хүрээсэй гэж хүсэж байвал энэ хуудас руу захиа бичиж, 40 000 ₮ үнэтэй номоос гэр бүл, албан байгууллага даа зориулж урьдчилан захиалаарай.
Ном хэвлэгдэх үед гэр бүлээрээ уншаад салахгүй, хойч үедээ өвлүүлэх тийм сайхан бүтээл гэрт тань хадгалагдах болно.
Сурталчилгааны зураг дэнр хатуу хавцастай зураг оруулсан байгаа. Эхний номоо ингэж чадахгүй шүү. Дараа дараагийн хэвллээ тэгнэ ээ.

16/05/2017

72 year old Nanjilmaa has spent her whole life as a nomad in Mongolia. This is her incredible story.

Байгалийн гайхамшигууд цувралаас...Европ...Реноны хадан баганууд  (Риттен)Итали Реноны хадан баганууд нь мөстөлтийн үед ...
06/12/2015

Байгалийн гайхамшигууд цувралаас...
Европ...

Реноны хадан баганууд (Риттен)
Итали

Реноны хадан баганууд нь мөстөлтийн үед үүссэн гэж судлаачид үздэг. Реноны хадан баганууд Итали улсын хойд хэсэгт, Альпийн нуруунд оршино. Итали улсын газар нутгийн хойд хэсэгт хамаарах Альпийн нурууны хэсгийг Доломитын Альп гэж нэрлэдэг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлаараа Европт алдартай. Өндөр, цасан орой бүхий хадан баганууд нь уулчдын хүсэл мөрөөдөл болсон газар юм. Мөн эр зоригоо, хүч чадлаа сорих гэж ирсэн хүмүүс энд ирдэг байна. Гэхдээ Европ тив нь уур амьсгалын хувьд харьцангуй зөөлөн учраас Реноны хадан багануудын орчим тийм ч хүйтэн биш бололтой. Реноны хадан багануудын орой нь мөсөөр хучигдсан байдаг ч гэсэн энэ хавийн нутагт мөсөн гол байдаггүй нь сонирхол татдаг. Реноны хадан багануудаас холгүйхэн Больпано хэмээх уул орших ба энэхүү нутаг нь Италийн ард түмний бахархал билээ. Больпано нь Ренноны өндөрлөгөөс зүүн-хойд зүгт холгүйхэн оршино. Ренноны хадан баганууд нь ихэвчлэн кальци болон магнийн карбонатуудаас тогтжээ. Ренноны өндөрлөгийн хамгийн өндөр цэг нь Риттнерхорн бөгөөд дтдээш 2261м өндөр ажээ.

Орших. Н. “Дэлхийн атлас-манай гаригийн тухай мэдвэл зохих бүс зүйлс”, “Монсудар”, УБ, 2011.

Байгалийн гайхамшигууд цувралаас...Африк тив...Сейшелийн арлуудЭнд байх Монт-Флюри ботаник цэцэрлэгт 6000 га газарт 200 ...
05/12/2015

Байгалийн гайхамшигууд цувралаас...
Африк тив...

Сейшелийн арлууд

Энд байх Монт-Флюри ботаник цэцэрлэгт 6000 га газарт 200 төрлийн цэцэг, дал мод, ороонго өвч ургасан байдаг. Энд өтгөн дал модны ойгоор зугаалж болох ба хар тоть, голланд тагтаа зэрэг ховор жигүүртнүүд амьдарна. Эдгээр шувуудыг амьдаар нь харах нь том завшаан хэмээн нутгийнхан үздэг байна. Сейшелийн Ла Гиг арал дээр ирсэн хүмүүс хамгийн түрүүнд гайхалтай ур хийц бүхий гантиг хавтангуудыг үздэг. Энэ бол Сейшелийн арлын нэрийн хуудас юм. Эдхийн жимс бас их гайхалтай. Зөвхөн манго гэхэд л 15 орчим зүйл байдаг. Халуун бүсийн ойгоор аялах үедхүрхрээ нүргэлж, шувууд жиргэдэг. Сейшелийн нийслэл нь Викториа хот, сейшелийн арлууд дээр хөшөө дурсгал гэж бараг байхгүй. Сейшелийн арлууд нь онгон зэрлэг ой, наран шарлагын газруудаараа алдартай. Цагаан элстэй өргөн зурвас, дал модод, давалгааны чимээ бол Сейшелийн арлын дүр төрх. Нар мандах болон жаргахыг Сейшелийн арал дээрээс үзэх сайхан гэдэг. Зарим арал дээр аварга яст мэлхий байх ба гараар хооллох боломжтой гэнэ.

Нэргүй. Ш. “Монголчуудын заавал очиж үзэх ёстой 100 газар”, Улаанбаатар

Байгалийн гайхамшигууд цувралаас...Ази тив...Беппу булаг /Япон/ Японд нэгэн алдартай шавар рашаан байх ба энэхүү рашаан ...
05/12/2015

Байгалийн гайхамшигууд цувралаас...
Ази тив...

Беппу булаг
/Япон/

Японд нэгэн алдартай шавар рашаан байх ба энэхүү рашаан нь халуун булгуудаараа их алдартай. Японы арлын өмнөд хэсэгт өвөл дөхөөд ирэхээр нэгэн гайхамшигт байгалийн үзэгдэл болдог. Японы өмнөд арал дээр амьдардаг макаки гэх сармагчин халуун булаг дотор сууж дулаацдаг байна. Сармагчингууд бүлээн усан дотор суух ба буцалхаас наахнуур болсон үед л гардаг байна. Халуун ус, хүйтэн агарын конденсацын нөлөөн дор сармагчингуудын толгой дээр цагаан өнгийн цасан малгай бий болдог. Энэхүү булгийг Беппу булаг гэх ба галт уулын ойролцоо оршдог учраас байнга халуун байдаг ажээ. энэ нөхцөл байдалд макаки сармагчингууд маш сайн зохицсон гэж хэлж болно. Сүрэг макаки байлаа гэж бодоход тэд ээлжлэн шаварт суудаг байна. Нэг хэсэгт нь шавар булгийн гадна талд харуулд гардаг бол нэг хэсэг нь хоол хүнсний эрэлд явж үлдсэн хэсэг нь халуун рашаанд ордог байна. Энэ маягаар үүрэг нь солигдож ээлжилнэ. Япон улс газар хөдлөлт болон галт уулуудаараа их алдартай. Энэ нь тус нутагт ажиллагаатай 500 том галт уул байдгаар батлагдана. Унтарч мөхсөн галт уулууд ч бас бий. Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтүүд Японы иргэдэд үргэлж айдас хуруулсаар ирсэн билээ. Фужи, Асама, Асо, Бантай, Помимо зэрэг галт уулууд идэвхитэй. Тэгэхээр халуун рашаанууд элбэг байх нь дамжиггүй. Ер нь Номхон далайн энэхүү хэсэгт ганцхан Япон ч биш бас Филиппин, Индонези, Камчаткийн хойгт асар их галт уулууд оршдог билээ. Беппу халуун рашааны эргэн тойронд идэвхитэй, унтарсан галт уулууд бий. Беппу халуун рашаан нь хоногт 56600м3 ус цацруулдаг. Энэхүү булаг нь эмчилгээний зориулалтаар ашиглаж болох бөгөөд жил болгон олон хүн ирж амарч сувилуулдаг байна. Булгийн шавраас гадна элс, халуун ус нь мөн л арьс, бөөрний өвчнийг анагаах чадалтай ажээ. .

Орших. Н. “Дэлхийн атлас-манай гаригийн тухай мэдвэл зохих бүс зүйлс”, “Монсудар”, УБ, 2011.

27/11/2015
ТАЙЛАНДТайланд улс гэхээр инээмсэглэлийн эх орон гэсэн албан бус нэр санаанд орно. Тайландчуудын хувьд инээмсэглэл бол с...
25/11/2015

ТАЙЛАНД
Тайланд улс гэхээр инээмсэглэлийн эх орон гэсэн албан бус нэр санаанд орно. Тайландчуудын хувьд инээмсэглэл бол сэтгэл санааны байдал ба ертөнцийг үзэх үзэл нь билээ. Тайландад хүн 7 хоног амрахад өөрийн эрхгүй тэдний адил инээмсэглэдэг болдог байна. Тайландтай танилцах аялалыг Бангкок хотоос эхэлсэн нь дээр. Бангкокт үзэж харах юм дэндүү их болохоор жуулчдын хөтөлбөр тун шахуу байдаг. Хааны ордон, Маргад Будда, Пхра Каев сүм гэх зэрэг түүх дурсгалын газруудыг үзэж сонирхоно. Бангкок хотын орчин цагийн дүүргүүд нь тэнгэр баганадсан барилгууд, толгой эргэм худалдааны төвүүд, тоо томшгүй ресторанаар зочдын гайхлыг төрүүлдэг. Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн Патайя булан нь Тайландын хамгийн их моодонд ороод байгаа наран шарлагын газар юм. Та Бангкок хотоос 2 цаг яваад энэхүү алдартай амралтын бүсэд хүрнэ. Энд жуулчид Тайландын лэдибой нарын дэлхийд алдартай “Тифани” шоуг үзэж, патаяагийн наранд ойрхон заан унах, Тайландын үүх түүхийг харуулсан жүжигчилсэн тоглолт үзэж, дэлхийн хамгийн том суумал бурхны дүрд мөргөж, ажил үйлсээ даатгах боломжтой. Хөрш арлуудаас наргил модоор хийсэн бэлэг дурсгалын зүйлс, Тайланд торго, иллэгийн анхилуун үнэрт тос, гайхалтай үйлчлэл бүхий барын бальзам худалдан авч болно. Дамноен хэмээх хөвдөг зах нь дэлхийд алдартай. Тайланд гал тогооны сонгодог зоог болох Том Ям хэмээх хурц шөлийг сам хорхой юмуу тахианы махтай хийх ба бүх орны жуулчдыг байлдан дагуулдаг. Тайланд орноор аялсан хүн уйтгарлах гэдгийг хэдийнэ мартсан байдаг.

Парис хот нь хойд Францын Сена мөрний эрэг дээр орших Францын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Парис нь өнөө үед дэ...
25/11/2015

Парис хот нь хойд Францын Сена мөрний эрэг дээр орших Францын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Парис нь өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ. Парис хот 20 дүүрэгтэй, дүүрэг бүр нь өөрийн өнгө аястай. Тэнд баячуудын, дээдсийн, ядуусын, хятадуудын, оюутны, уран бүтээлчдийн, энгийн хүмүүсийн гээд өнгө өнгө сүлэлдсэн дүүрэг, хороолол байна. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчид ирдэг. Парисын дарь эхийн сүм, Луврын музей, Ялалтын хаалга, Эйфелийн цамхаг, Элисэйн талбай зэрэг олон алдартай газруудтай.

Энэхүү ордонг Унгарын эзэн хаан Чарлэс I 1307 онд бариулж эхэлсэн байна. 1854 онд ордонд гал гарж архитектурын гайхалтай...
25/11/2015

Энэхүү ордонг Унгарын эзэн хаан Чарлэс I 1307 онд бариулж эхэлсэн байна. 1854 онд ордонд гал гарж архитектурын гайхалтай бүтээлүүд эвдэрч сүйдсэн байна. Сэргээн засварлах ажил зуу гаруй жил хийгдсэн. Ордонд 15р зуунд ухагдсан 30м гүн худаг бий. Түүхэнд өгүүлсэнээр энэхүү худгийг 12 турк хоригдолоор “ ус гарвал амийг чинь өршөөе” гэсэн болзолтойгоор ухуулжээ. 15 жилийн дараа тэд ус гаргаж чадсан ч олзлогчид “ Та нар устай боллоо гэвч сүнстэй биш” гээд хэлсэндээ хүрээгүй байна. Одоо энэхүү ордонд их хэмжээний хурим болон үдэшлэг зохион байгуулагддаг болжээ.

Address

Ulaanbaatar
13380

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sansar Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category