Ticket Travel Agency

Ticket Travel Agency Тийз борлуулалтын төгс үйлчилгээг таньд бид хүргэнэ

27/05/2017

Та хаана амармаар байна
Бид хамгийн тухтай хямд нислэгийг таньд санал болгож чадна


...

18/05/2017

Гэрийн тэжээвэр амьтан тээвэрлэх тухай мэдээлэл хүргэе ээээ

МИАТ ХК нь зөвхөн гэрийн тэжээвэр нохой, муурыг тээшний зөвшөөрөгдөх хэмжээ- нээс хэтрэхгүй тохиолдолд бүртгэгдсэн болон гар тээш хэлбэрээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.

Суудал захиалга

Суудал захиалгад гэрийн тэжээвэр амьтан авч явах тухай зохих AVIH/PETC кодыг, гэрийн тэжээвэр амьтны савтайгаа бохир жин, савны савны урт х өргөн х өндөр 3 талын хэмжээс баталгаажсан байна.

Бичиг баримт

Зорчигч нь орох болон дамжин өнгөрөх орнуудын шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэх ба эрүүл мэндийн бичиг /гэрийн тэжээвэр амьтан хээлгүй болохыг тодорхойлсон байх/, галзуугийн вакцин хийлгэсэн тодорхойлолтыг суудал захиалга хийх болон нисэх буудалд бүртгэл хийхэд үзүүлнэ. БНСУ, Япон зэрэг улсууд галзуугийн вакцины хариуг гэрийн тэжээвэр амьтны биед суулгасан чип дээрээс уншуулж байж тухайн улсад оруулах шаардлагатай тул зорчих улсуудын шаардлагыг сайтар судална уу.

Гар тээш хэлбэрээр агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэх:

Тухайн гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 5 кг – аас хэтрэхгүй, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 115 см–ээс хэтрэхгүй.
Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.
Суудал захиалга их байгаа тохиолдолд бүртгэлийн явцад таны гэрийн тэжээвэр амьтныг агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх магадлалтайг анхаарна уу.

Бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх:

Гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 32 кг, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй байна.
Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.
Нэг саванд 2 хүртэл гөлөг, муурын зулзага байж болох ба савандаа чөлөөтэй хөдөлж, байрлаж болохоор байна.

Дагалдах хүнгүй аялж буй хүүхдэд гэрийн тэжээвэр амьтан авч аялахыг зөвшөөрөхгүй.

Зорчигчийн авч яваа гэрийн тэжээвэр амьтныг үнэгүй тээвэрлэх тээшний жинд хамааруулахгүй ба тусгай тарифаар тээвэрлэнэ.

МИАТ маань хүч сэлбэсээр
10/05/2017

МИАТ маань хүч сэлбэсээр

05/05/2017
03/05/2017

Аялалд авч явахыг хориглох зүйлс
Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, камер, агаарын хөлгийн бүхээгт авч орохыг зөвшөөрсөн урсдаггүй баттерей бүхий зөөврийн компьютер зэрэг үнэт эдлэлээ гар тээшинд авч орохыг зөвлөж байна. Ийм эд зүйлс алдагдах, гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцахгүй болно.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна Зорчигч бүрт зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт : Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд Шүршдэг бүтээгдэхүүнүүд Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Тийз борлуулалтын төгс үйлчилгээг таньд бид хүргэнэ

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ticket Travel Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category