Энэтхэг орноор аялцгаая

Энэтхэг орноор аялцгаая 🇮🇳 Энэтхэгийн үзэсгэлэнт газрууд болон эргэл мөргөлийн аялалд урьж байна. 🙇‍♀️ Энэтхэг улсад аялцгаая.
(1)

21/05/2026

🪷 БОДЬГАЯА — Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх Бурхадын гэгээрлийн ариун өлгий 🪷

Энэтхэгийн ариун дагшин нутаг Бодьгаяа нь Бурхан багш Шагжамуни төгс гэгээрлийн хутгийг олсон газар билээ.
Bodhi модны дор хүн төрөлхтөнд энэрэл нигүүлсэл, амар амгалан, гэгээрлийн их зам нээгдсэн түүхтэй.
✨ Өнгөрсөн Бурхадын мөр,
✨ Одоогийн Бурхан багшийн гэгээрэл,
✨ Ирээдүйн Бурхадын ариун ерөөл шингэсэн газар хэмээн хүндэтгэдэг.

Энд мөргөж, бясалгаж, сүсэглэн залбирах бүрд сэтгэл амирлан, дотоод гэрэл асаx мэт мэдрэмж төрдөг.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мөргөлчид нэгэн сэтгэлээр энэхүү ариун газарт мөргөдөг нь учиртай ажээ. 🙏

20/05/2026

🇮🇳 Дели хотын Үндэсний музейд хадгалагддаг
🪷 Бурхан багшийн ариун ринсрэл буюу шарилын шүтээн

Энэ бол зүгээр нэг музейн үзмэр бус…
2500 гаруй жилийн өмнө энэ дэлхийд энэрэл нигүүлсэл, гэгээрлийн замыг айлдсан Шагжамуни Бурхантай холбогдох амьд түүх юм.

Энэтхэгийн Пипрахва суварганаас олдсон эдгээр ариун реликүүдийг дэлхийн буддын шашинтнууд гүн хүндэтгэлтэйгээр мөргөдөг бөгөөд өнөөдөр Дели хотын Үндэсний музейд тусгайлан залсан байдаг. 🙏

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөсний ач тусыг товч дурьдвал:

✨ Бурхан багштай бодитоор учирч, гүн номын барилдлага тогтоосон мэт ховор хувь тохиол бүрдэнэ.
✨ Бурхан багшийн адистад оршин, энэ хийгээд олон төрөлдөө хэмжээлшгүй буяныг хураана.
✨ Асрал нигүүлсэл, бодь сэтгэл арвидана.
✨ Сэтгэлийн амар амгаланг эдэлж, нирваан хийгээд төгс гэгээрлийн хутагт хүрэхийн шалтгаан хөрөнгө бүрдэнэ.

Мөн ийм ариун шүтээнд мөргөж залбирахын адистадаар
☀️ Бурханы шашин цоглон мандаж,
🤝 Эв найрамдал бэхжин,
🌧️ Ган зуд тэргүүтэн аюул гамшиг амирлан,
🕊️ Хүмүүний сэтгэлд амар тайван дэлгэрдэг хэмээн айлддаг билээ.

✨ Энэтхэг орон бол зөвхөн аялал биш…
Сэтгэл доторх амар амгаланг мэдрүүлдэг ариун соёл, гэгээн мөргөлийн орон юм.

📍 National Museum, New Delhi

#БуддынСоёл #Энэтхэгорноораялцгаая #БурханБагш

18/05/2026

Lodhi Garden — Дели хотын хөл хөдөлгөөн дундах хамгийн тайван, ногоон амралтын орон зай. 🌿

Өглөөний зөөлөн нар, моддын сүүдэртэй алхалтын зам, нуурын дэргэд амарч буй хүмүүс, эртний түүхэн байгууламжуудтай хосолсон энэ газар нь хотын чимээнээс түр холдон тайвшрахад төгс тохиромжтой.
Гэр бүл, найзуудтайгаа зугаалах, пикник хийх, ном унших эсвэл зүгээр л байгалийн дунд тайван алхахад үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг газар юм. ✨

18/05/2026

Өнгөрсөн өвөл бид аяллагчидтайгаа хамт Энэтхэгийн өмнөд нутгаар үнэхээр баялаг, дурсамж дүүрэн аялал хийлээ. 🇮🇳🙏

Энэ удаагийн аялалд бид Төвдийн Буддын шашны томоохон сургалтын төвүүд болох Сэра, Жүмэ, Гомон хийдүүдээр зочилсон юм.
Өглөөний намуухан агаарт хангинах уншлага, олон зуун лам хуврагуудын номын мэтгэлцээн, хийдийн сахилга баттай амьдрал нь хүн өөрийн эрхгүй дотоод сэтгэлээ чагнахад хүргэдэг гайхамшигтай орчин байлаа.

Дараа нь бид Энэтхэгийн санхүү, кино урлагийн төв болсон Mumbai хотод хүрсэн.
Далайн эргийн салхи, колони үеийн сүрлэг барилгууд, хөл хөдөлгөөн тасардаггүй гудамжууд нь энэ хотыг үнэхээр амьд мэт мэдрүүлдэг юм байна.

Харин Mysuru хот биднийг хаадын үеийн тансаг уур амьсгал, тайван өнгө төрхөөрөө угтав.
Бид Майсурын ойролцоох зэрлэг амьтдын хүрээлэнгээр аялж, байгалийн дундах хүрхрээг үзсэн нь аяллын хамгийн сэрүүн, сэтгэл сэргээсэн мөчүүдийн нэг байлаа.
Тэр үеэр ойгоос авчирсан эр, эм хоёр зааныг сургаж байгаатай таарч, хамтдаа зураг даруулсан маань аяллын хамгийн онцгой дурсамжуудын нэг болсон юм. 🐘✨
Тэдний тайван сүр хүч, хүнийг ойлгож буй мэт харц үнэхээр мартагдахааргүй санагдсан.

Мөн Энэтхэгийн технологийн нийслэл хэмээгддэг Bengaluru хотод бид орчин үеийн Энэтхэгийн эрч хүчийг мэдэрлээ.
Ногоон мододтой өргөн гудамж, олон улсын өнгө төрх, залуу уур амьсгал нь уламжлал ба шинэчлэл хэрхэн зэрэгцэн оршдогийг харуулж байв.

Энэ аялал зөвхөн хот, хийд үзсэн аялал байгаагүй…
харин хүмүүс хамтдаа инээж, шинэ мэдрэмж авч, байгаль, шашин, соёлын гайхамшгийг зүрхэндээ хадгалсан үнэ цэнтэй мөчүүдийн цуглуулга байлаа.

Зарим аялал хүнийг шинэ газар руу аваачдаг.
Харин зарим аялал хүний доторх ертөнцийг өөрчилдөг юм байна. 🙏

🇮🇳 ЭНЭТХЭГИЙН ОНЦГОЙ АЯЛАЛЭнэтхэг улсын түүх, соёл, амт үнэр, уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч✨ 𝐃𝐄𝐋𝐇𝐈 • 𝐀𝐆𝐑𝐀 • 𝐃𝐇𝐀𝐑𝐀𝐌𝐒𝐀...
16/05/2026

🇮🇳 ЭНЭТХЭГИЙН ОНЦГОЙ АЯЛАЛ
Энэтхэг улсын түүх, соёл, амт үнэр, уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч
✨ 𝐃𝐄𝐋𝐇𝐈 • 𝐀𝐆𝐑𝐀 • 𝐃𝐇𝐀𝐑𝐀𝐌𝐒𝐀𝐋𝐀 хотуудаар аялан,
🏥𝟏𝟎𝟎 жилийн түүхтэй нүдний эмнэлэгт нүдний үзлэг,
🦷 Энэтхэг даяар 𝟕𝟎𝟎+ салбартай шүдний эмнэлэгт зөвлөгөө, үзлэг хийлгэн,
🤍 Дэлхийн 𝟕 гайхамшгийн нэг 𝑻𝑨𝑱 𝑴𝑨𝑯𝑨𝑳-ыг үзэж,
🙏 Дээрхийн Гэгээнтэн ДАЛАЙ БАГШААС адис хүртэн,
🌿 Аюурвед, органик дэлгүүрүүдээр shopping хийх баялаг хөтөлбөртэй аялалдаа урьж байна.
━━━━━━━━━━━━━━━
💰 Аяллын үнэ: 𝟔,𝟒𝟎𝟎,𝟎𝟎𝟎₮
🛫 Эхлэх өдөр: 𝟐𝟎𝟐𝟔.𝟎𝟓.𝟐𝟐
🕰️ Хугацаа: 𝟎𝟕 өдөр / 𝟎𝟔 шөнө
📞 𝟖𝟗𝟎𝟎𝟔𝟗𝟔𝟗

15/05/2026

🏥 Энэтхэг улсын нүдний эмчилгээний салбарын 100 гаруй жилийн түүхтэй, нэр хүндтэй эмнэлгүүдийн нэг болох Dr. Shroff's Charity Eye Hospital-тай танилцаж, манай Энэтхэгийн 6 хотын аяллын хөтөлбөрт энэхүү алдартай эмнэлэгт нүдний үзлэг, эмчийн зөвлөгөө авах боломжийг багтаасандаа баяртай байна. ✨

1914 онд байгуулагдсан энэхүү эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт оношилгоо, эмчилгээ, олон улсын түвшний эмч нарын ур чадвараараа дэлхийд танигдсан билээ. 👁️

Манай аяллын үеэр:
✅ Нүдний нарийн мэргэжлийн үзлэг
✅ Эмчийн зөвлөгөө
✅ Орчин үеийн эмчилгээний мэдээлэл авах боломжтой.

🙏 Аялал гэдэг зөвхөн шинэ газар үзэх биш,
эрүүл мэнддээ хөрөнгө оруулж,
өөртөө анхаарал тавих үнэ цэнтэй боломж юм.

🌏 Дарамсала – Дели – Агра – Варанаси – Сарнат – Бодьгаяа хотуудаар аялангаа
сэтгэл, оюун, эрүүл мэндээ хамтдаа тэтгэх онцгой аялалд урьж байна. ✨

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл:
89006969
Viber: 90166245

#ЭнэтхэгАялал #НүднийҮзлэг

🇮🇳 Дели хотод байрлах Indira Gandhi Memorial Museum нь зүгээр нэг музей биш…🪷 Энэтхэг улсын түүх, эрх чөлөөний тэмцэл, у...
15/05/2026

🇮🇳 Дели хотод байрлах Indira Gandhi Memorial Museum нь зүгээр нэг музей биш…
🪷 Энэтхэг улсын түүх, эрх чөлөөний тэмцэл, улс төрийн хамгийн хүчтэй эмэгтэй удирдагчийн амьдрал шингэсэн бодит орон зай юм.

Энэ бол Индира Гандийн амьдарч байсан жинхэнэ гэр.
Түүний ажлын өрөө, номын сан, хувийн эд зүйлс, гэр бүлийн зургууд бүгд хадгалагдан үлджээ.

Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь —
1984 оны 10-р сарын 31-нд түүний хамгийн сүүлд алхсан зам.

Тэр замыг урсаж буй гол мэт болороор бүрж, унасан цэгийг тунгалаг шилээр тэмдэглэсэн байдаг. Тэнд очиход Энэтхэгийн орчин үеийн түүх яг өмнө чинь амилж байгаа мэт мэдрэмж төрнө.

Энэ музейгээр алхахад:
✨ эрх мэдэл ямар үнэтэй байдгийг
✨ улс орны хувь заяа нэг хүний мөрөн дээр хэрхэн ирдгийг
✨ түүх гэдэг зөвхөн ном биш, бодитоор үлддэгийг
илүү мэдэрдэг юм байна.

Дели хотод очвол заавал үзэх ёстой түүхэн газруудын нэг байлаа. 🙏🇮🇳

15/05/2026

🇮🇳 ЭНЭТХЭГ орны түүх, соёл, өнгө үнэр, амьд уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч
✨ БОДЬГАЯА – ВАРАНАСИ – САРНАТ – ДЕЛИ – АГРА – ДАРАМСАЛА хотуудаар мартагдашгүй аялалд нэгдэхийг урьж байна.
🌏 Дэлхийн долоон гайхамшгийн нэг
🤍 𝑻𝑨𝑱 𝑴𝑨𝑯𝑨𝑳-ыг нүдээр үзэж,
🙏 Дээрхийн Гэгээнтэн ДАЛАЙ БАГШ-аас адис хүртэн,
🏥 𝟏𝟎𝟎 жилийн түүхтэй нэр хүндтэй эмнэлэгт нүдний нарийн үзлэг хийлгэх боломжтой баялаг хөтөлбөр таныг хүлээж байна.
✨ Буддын ариун дагшин газрууд,
✨ Эртний Энэтхэгийн түүхэн өв соёл,
✨ Амтат энэтхэг хоол, өвөрмөц ахуй, өнгөлөг гудамж талбай,
✨ Хималайн нурууны амар тайван уур амьсгалыг
нэг аяллаар цогцоор нь мэдрэх боломж.
📞 Холбоо барих: 𝟖𝟗𝟎𝟎𝟔𝟗𝟔𝟗
💰 Аяллын үнэ: 𝟕,𝟖𝟎𝟎,𝟎𝟎𝟎₮
🛫 Эхлэх өдөр: 𝟐𝟎𝟐𝟔 оны 𝟎𝟓 сарын 𝟐𝟔
🕰️ Хугацаа: 𝟏𝟎 өдөр, 𝟎𝟗 шөнө
📍 Хязгаарлагдмал тоотой бүртгэл явагдаж байна.

🇮🇳 ЭНЭТХЭГ орны түүх, соёл, өнгө үнэр, амьд уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч✨ БОДЬГАЯА – ВАРАНАСИ – САРНАТ – ДЕЛИ – АГР...
13/05/2026

🇮🇳 ЭНЭТХЭГ орны түүх, соёл, өнгө үнэр, амьд уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч
✨ БОДЬГАЯА – ВАРАНАСИ – САРНАТ – ДЕЛИ – АГРА – ДАРАМСАЛА хотуудаар мартагдашгүй аялалд нэгдэхийг урьж байна.
🌏 Дэлхийн долоон гайхамшгийн нэг
🤍 𝑻𝑨𝑱 𝑴𝑨𝑯𝑨𝑳-ыг нүдээр үзэж,
🙏 Дээрхийн Гэгээнтэн ДАЛАЙ БАГШ-аас адис хүртэн,
🏥 𝟏𝟎𝟎 жилийн түүхтэй нэр хүндтэй эмнэлэгт нүдний нарийн үзлэг хийлгэх боломжтой баялаг хөтөлбөр таныг хүлээж байна.
✨ Буддын ариун дагшин газрууд,
✨ Эртний Энэтхэгийн түүхэн өв соёл,
✨ Амтат энэтхэг хоол, өвөрмөц ахуй, өнгөлөг гудамж талбай,
✨ Хималайн нурууны амар тайван уур амьсгалыг
нэг аяллаар цогцоор нь мэдрэх боломж.
📞 Холбоо барих: 𝟖𝟗𝟎𝟎𝟔𝟗𝟔𝟗
💰 Аяллын үнэ: 𝟕,𝟖𝟎𝟎,𝟎𝟎𝟎₮
🛫 Эхлэх өдөр: 𝟐𝟎𝟐𝟔 оны 𝟎𝟓 сарын 𝟐𝟔
🕰️ Хугацаа: 𝟏𝟎 өдөр, 𝟎𝟗 шөнө
📍 Хязгаарлагдмал тоотой бүртгэл явагдаж байна.

11/05/2026

🪷 Агуу Энэтхэг улс тусгаар тогтнохоос өмнөх Британийн эрх барьж байсан үеийн түүхэн хуучин дугуй Парламентын ордон болон шинэхэн ашиглалтад орсон гурвалжин хэлбэрт шинэ Парламентын ордныг үзэж сонирхох завшаан тохиолоо. Энэхүү парламентын цогцолборт дээд, доод танхимын нийт 788 гишүүн хуралдан ажилладаг гэдгийг мэдэж авлаа.

Мөн Энэтхэгийн төрт ёс, соёл иргэншил нь эртний ведийн мэдлэг, 5000 гаруй жилийн өмнөх уламжлал, “Махабхарата”-гийн үеэс улбаатай түүх, гүн ухаан, одон орон, байгаль дэлхийн хууль, хүн төрөлхтний оюун санаа, сүнслэг философид тулгуурлан хөгжиж ирснийг хараад үнэхээр гайхан биширлээ. Алдар суут гүн ухаантан, улс төрчид нэгдэн үндсэн хуулиа боловсруулсан түүхтэй нь нэг дор танилцаж, Энэтхэг орны оюуны өв соёлын агуу гүн гүнзгий утгыг улам илүү мэдэрсэн сайхан мөч байлаа.

10/05/2026

🇮🇳 ЭНЭТХЭГ орны түүх, соёл, өнгө үнэр, амьд уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч
🌆 БОДЬГАЯА , ВАРАНАСИ, САРНАТ, ДЕЛИ, АГРА, ДАРАМСАЛА хотуудаар мартагдашгүй аялалд нэгдэхийг урьж байна.
🌏 Дэлхийн долоон гайхамшгийн нэг
🤍 𝑻𝑨𝑱 𝑴𝑨𝑯𝑨𝑳-ыг нүдээр үзэж,
🙏 Дээрхийн Гэгээнтэн ДАЛАЙ БАГШ-аас адис хүртэн,
🏥 𝟏𝟎𝟎 жилийн түүхтэй нэр хүндтэй эмнэлэгт нүдний нарийн үзлэг хийлгэх боломжтой баялаг хөтөлбөр таныг хүлээж байна.
📞 Холбоо барих: 𝟖𝟗𝟎𝟎𝟔𝟗𝟔𝟗
💰Аяллын үнэ: 𝟕,𝟖𝟎𝟎,𝟎𝟎𝟎₮
🕰️ Хугацаа: 𝟏𝟎 өдөр, 𝟎𝟗 шөнө

Address

СБД
Ulaanbaatar
14250

Telephone

+97690166245

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Энэтхэг орноор аялцгаая posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category