16/08/2026
🏀⚽ ХҮҮХДҮҮДИЙН ХҮСЭН ХҮЛЭЭСЭН “БӨМБӨГНИЙ БАЯР” ЭХЭЛЛЭЭ! 🏆
Хүүхдүүдийн хүсэн хүлээсэн “Бөмбөгний баяр” ийнхүү 8-р ээлжтэй хамт эхэллээ!
Энэ удаагийн ээлж нь Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарсан онцгой ээлж бөгөөд улсын хэмжээний 12 шүүгч хүрэлцэн ирж, хүүхдүүдтэй хамтран ажиллаж байна. 🇲🇳
Мөн тус ээлжид Монголын хөл бөмбөгийн холбооны Шигшээ академийн 15–16 насны багийн тамирчид хүүхдүүдтэй хамтдаа амарч, спортын баяр хөөр, нөхөрлөл, өрсөлдөөнөө хуваалцаж байна. ⚽️
🏅 5 спортын төрлөөр лигийн зарчмаар бүлгүүд хоорондоо өрсөлдөж, шилдгүүд Биеийн тамир, спортын улсын хорооны медалийн төлөө хүч сорин өрсөлдөнө.
⚽️🏀🏐 Спортын талбайд өрнөх өрсөлдөөнөөс гадна багаар ажиллах, нөхөрлөх, бие биенээ дэмжих, ялалтаас илүү хичээл зүтгэлийг эрхэмлэх үнэ цэнийг хүүхдүүд энэ ээлжээр мэдэрч байна.
🏀 Сагсан бөмбөгийн тэмцээн талбай ашиглалтад ороогүйтэй холбоотойгоор өдөр бүр Сонгинохайрхан дүүргийн 106-р сургуульд зохион байгуулагдаж байна.
Догдлол, эрч хүч, багийн спортын уур амьсгалаар нэгдсэн нийт тамирчид, хүүхдүүддээ амжилт хүсье! 🏆
Найрамдалд спорт бол зөвхөн өрсөлдөөн биш — нөхөрлөл, хөгжил, шинэ дурсамж!
#БөмбөгнийБаяр #8рЭэлж #Найрамдал #БиеийнТамирСпортынУлсынХороо #Спорт #БагийнСпорт #ХүүхэдБүрийнХөгжил #ШигшээАкадеми