28/04/2025
Виз мэдүүлэгчдийн анхааралд
2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австралийн улсын бүх төрлийн визний хураамж, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох зардлууд нэмэгдэхээр төлөвлөгдөж байна.
Иймд Австрали руу зорчихоор төлөвлөж буй иргэд та бүхнийг 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө визний мэдүүлгээ бүрдүүлэн амжуулж, нэмэлт зардлаас зайлсхийхийг зөвлөж байна.