07/07/2026
MIAT Mongolian Airlines МИАТ ТӨХК байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Air Express Travel бид нийт хамт олон, үе үеийн удирдлагууд, ажилтнууд Та бүхэнд чин сэтгэлийн халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье🎉
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд МИАТ ТӨХК нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний агаарын тээвэрлэгчийн нэр хүндийг өндөрт өргөн, эх орноо дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн билээ. Энэхүү бахархалт түүх, ололт амжилт нь үе үеийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрийн бодит илэрхийлэл юм.
Цаашид ч олон улсын жишигт нийцсэн аюулгүй, найдвартай үйлчилгээгээрээ салбартаа манлайлан, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, улам их амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе ❤
МИАТ ТӨХК-ийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэж, түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье🎉