Буянт Өглөө аялал жуулчлал

Буянт Өглөө аялал жуулчлал амьдрал бол аялал

ЖАМЦ Монголчууд Шүдэн уулын давсыг “жамц” гэж нэрлэхдээ далайг бэлгэдсэн гэх. Гэвч далайг яагаад “жамц” гэчихэв..? Шүдэн...
28/02/2019

ЖАМЦ
Монголчууд Шүдэн уулын давсыг “жамц” гэж нэрлэхдээ далайг бэлгэдсэн гэх. Гэвч далайг яагаад “жамц” гэчихэв..? Шүдэн уулын давсыг 400 сая жилийн өмнө тэнгисийн ус ширгэхэд хатуурч үлдсэн гэж судлаачид үзжээ. Жамц давсыг тохируулан хэрэглэвэл элдэв өвчнөөс сэргийлэхэд тустай. Судалгаанаас үзэхэд хүн өдөрт 10гр, сард 300гр, жилд 3.9кг давс хэрэглэдэг байна. Жамц давсанд хүний биед хэрэгтэй эрдэс буюу кальци, кали, хүхэр, төмөр, магна, иод зэрэг эрдсүүд агуулагддаг.

Кальци – ясны сийрэгжилт, цус багадалтаас сэргийлнэ.
Кали – булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
Хүхэр – биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадаад орчны цацраг туяанаас хамгаална.
Натри – бие махбодийн усны хэмжээг зохицуулна.
Төмөр – бие махбодийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулна.
Иод – уураг, өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулж, зарим чухал дааврын исэлдэх үйл явц, уургийн нийлэгжилтэнд эерэгээр нөлөөлдөг.

Гэх мэт байгалийн эрдэслэг чанар буюу өөр амин хүчлээр орлуулж болохгүй амин хүчлүүд байдаг учраас эмчилгээний ач холбогдолтой.
- Тархи даралт ихтэй хүн давсан дэр хийж дэрлэх
- Хоолой болон амны хөндийн үрэвсэлт өвчин, буйлны сулрал, шүдний хэврэгшил зэрэгт уусмал болгож өдөрт 3 удаа зайлах
- Ходоодны өвчинд уусмал бэлдэж бага багаар уух, долоох
- Хоолны хордлогоос үүдэлтэй ходоод гэдэсний хямрал, цочролын үед 1 л буцалсан бүлээн усанд 1 халбага давс хийж уусгаад уухад ходоод гэдэс тайвширна.
- Шүд өвдөхөд өвдөж буй хэсэгт давс зуух, уусмалаар нь зайлах
- Бэртэл, гэмтлийн улмаас үүдэлтэй хаван хавдар зэрэгт жамц давстай өтгөн хар цайгаар жин тавьж хоноход хаван бууж, өвдөлт намддаг.
- Биеийн ядаргаа, арьсны хуурайшил зэрэгт халуун ус бүхий онгоцонд жамц давсыг зохих хэмжээгээр хийж усанд хэвтэхэд арьс зөөлөрч булбарай болох, биеийн энерги идэвхжих, ядаргаа тайлагдах, сэтгэл санаа тайвшрах зэрэг эерэг нөлөөтэй.

Жамц давсанд магни бага учир хоол, цайнд хийхэд гашууруулдаггүй, зөөлөн амттай болгодог. Энэхүү уулын давсны хамгийн том нөөц болох Шүдэн уул бөгөөд Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд оршино. Давсны нөөц нь 73.2 сая тонн бөгөөд давсны зузаан нь 9-50 метр хүрнэ. Шүдэн уулын давсны уурхай 1974 оноос эхлэн ажиллаж эхэлсэн гэдэг. Давсны орд газар гэдэг бол тухайн улсын тусгаар байдал, хүчирхэгийг илэрхийлдэг ч гэж үздэг.

Жич: Монгол оронд хүнсний зориулалтаар хэрэглэгддэг нуурын болон уулын гэсэн хоёр төрөл давс бий. Давсыг хүнс ба уламжлалт анагаах ухаанд хэрэглэхээс гадна цахилгаан станцын усыг зөөлрүүлэх, малын тэжээлд нэмэлт болгох, арьс шир боловсруулах зориулалтаар жилд 30 мянган тонныг хэрэглэдэг. Монгол орны эдгээр байгалийн давсны найрлаганд 96% нь натри, үлдсэн 4% нь хүний биед хэрэгтэй дээрх элементүүд байдгаараа онцлог. Бусад давсанд натри 99% агуулагддаг байна. Нуурын давс усан дотроо ургадаг учраас шавхагдашгүй баялагт тооцогдоно. Усанд байх нэг эст замаг, шанаган хорхой гэх мэт организмууд нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг. Нуурын давсны хамгийн том нөөц бол Сангийн далай, Цавдан, Увс зэрэг нуур болно.

Говийн догшин ноён хутагт Д. Данзанравжаагийн байгуулсан Галбын 3 хийдийн нэг Дорноговь аймгийн Хамарын хийд, Дэлхийн эн...
23/02/2019

Говийн догшин ноён хутагт Д. Данзанравжаагийн байгуулсан Галбын 3 хийдийн нэг Дорноговь аймгийн Хамарын хийд, Дэлхийн энергийн төв Хүслийн уулын аялал 2019 оны 03н сарын 10ны өдөр Улаанбаатараас хөдлөнө
Аялал 1өдөр 1шөнийн, өдрийн 1хоолтой, унаа, хөтөч,үзвэр ороод нийт зардал 55000 төг болно. Утас,96090477

Яруу найрагч Л. Энхсайхан Би эндээс явахгүй Будан суунагласан уулсаа доголон нулимстай орхиж Бусдын нутгийн шороон дээр ...
28/07/2018

Яруу найрагч Л. Энхсайхан
Би эндээс явахгүй
Будан суунагласан уулсаа доголон нулимстай орхиж
Бусдын нутгийн шороон дээр зарцын дайтай бөхөлзөж
Сар наадсан талаа санахын тоогоор өндөлзөж
Хар дарсан зүүд шиг хүний газар гээгдэх гэж
Халуун элгэн нутгаа орхиж би эндээс явахгүй ээ.
Эрдэнээр нь тоглож өслөө
Элчсэн ногоон талдаа шороо болон шингэнээ би
Зүлгэн дээр нь хөрвөөж тэнцлээ.
Зүмбэр цэнхэр уулсдаа бороо болон шивэрнээ би
Бугын урамтай уулсдаа хөхөөн дуутай сэрвэлзэж
Булган шаргал талдаа морин дэл дээр дэрвэлзэж
Аргалын цэнхэр утаандаа хааны дайтай тарвалзаж
Айргийн гуурван дугараандаа найрын дуутай гэгэлзэх гэж
Би эндээ л үлдэнэ.
Эрх багадаа хөхөж тэнхэрсэн
Ээжийн минь цагаан сүү энд л дуссан.
Би эндээс явахгүй ээ Би эндээ л үлдэнэ ээ
Хоолой аргасан утаанд таанын салхиа санагалзаж
Хорхой шиг олон машинаас талын зээр үргэж
Зэллэсэн шувуудын араас нулимс унаган дэгэлзэж
Зэрэглээт цэнхэр уулсаа зүүдлэн зүүдлэн эмтрэх гэж
Зэндмэнэ эрдэнийн нутгаа хүн зонтой нь эгээрч
Би эндээс явахгүй ээ.
Хүлгийн тоосонд даруулж өслөө
Хүдэнт цэнхэр уулсдаа чулуу болгон шурганаа би
Алган дээр нь хөлбөрч торнилоо.
Аураг толгодынхоо оройгоор зэрэглээ болон замхарнаа би
Үүрийн шаргал туяаг морин дэл дээр угтаж
Үдшийн цагаан гэгээнээр хайрын болзоонд исгэрч
Судар болсон дээдсийнхээ алтан сургаалийг дагаж
Суран бугуйл даллан агтны тоосонд булагдах гэж
Би эндээ л үлдэнэ ээ
Аавын хүүгийн сүлдийг өргөх
Агтны минь сор ижилдээ явнаа
Би эндээс явахгүй ээ Би эндээ л үлдэнэ ээ
Дэлхийн түүхэнд мөнхөрсөн дээдсийн минь хэрэгсүүр энд байна
Буцах цагийн жамаар энгэрээ түшсэн
Буурал өтгөсийн минь дэрний чулуу бүлээнээрээ байна
Үе дамжин ээлээ хайрласан
Өвгөдийнхөө буурийг эзгүйрүүлж
Би эндээс явахгүй ээ Би эндээ л үлдэнэ ээ
Онгон тахилгатай хайрхандаа цуурай болон алдарнаа би
Оройгүй цэнхэр тээнгэртээ солонго болон дэгднээ би
Хүй дарсан чулуундаа үйрэн үйрэн шингэнээ би
Хүрэн улаан уулсдаа дахин дахин төрнөө би
Би эндээс явахгүй ээ
Өсөхүй дор гэр минь болж намайгаа хөлбөрүүллээ
Өвдөхүй дор эм болж намайгаа эдгээлээ
Өтлөхүй дор дэм минь болж намайгаа түшээрэй
Өнхрөхүй дор дэр минь болж намайгаа тосоорой
Би эндээс явахгүй ээ Бид эндээ л шингэнээ

Тоорой банди Халхын  шилийн сайн эрсийн нэг "Төрийн бөөс " хэмээн алдаршсан Тоорой банди буюу Нанзад 1834 оны үед Будары...
26/07/2018

Тоорой банди

Халхын шилийн сайн эрсийн нэг "Төрийн бөөс " хэмээн алдаршсан Тоорой банди буюу Нанзад 1834 оны үед Бударын чулуу гэдэг газар төржээ. Чойном гуайн уянгалсан алдарт сүмтэй Бударын чулуу.
Нанзад цахар хүн бөгөөд 1860-аад онд цахар найман хошуу төдийгүй халх даяар нэр нь түгсэн шилийн сайн эр байлаа.Тоорой бандийн тухай бичиж үлдээсэн зүйл үгүй бөгөөд олны ам дамжсан домог хууч элбэг. Багаасаа ээжтэйгээ ядуу тарчиг өссөн ба эрийн цээнд хүрээд эр чадлаараа баяд ноёд, харийн худалдаачдын эсрэг тэмцэн олсон олзоо дан ганц амин хувьдаа бус нутгийн олонтойгоо хуваадаг байсан нь олон түмний хүндлэл хайрыг хүртжээ. Мөн тэр дуулж хуурддаг авъяаслаг нэгэн байжээ. Насан өндөр болоод Нанзад гуай Бударын чулуу ,Таван толгой , Шартын хад хавиар нутаглаж байгаад 1904 онд нас баржээ. Түүний нэрийг хоёр янзаар буюу Торой эсвэл Тоорой гэж ихэвчлэн бичдэг. Торой гэсэн нь гахайн үр төл торой бол яавч биш алсаас ганцаар тодрож торойхын л торой биз. Тоорой бол ойлгомжтой говь цөлд өөрийн тэсвэр тэчээрээр олон жил ургадаг тоорой модны нэр. Аль нь ч байсан Нанзад бол шилийн эрсийн дундаас торойж тодорч үлдсэн ард түмний хайртай Тоорой банди билээ.
Ганга нуураас зүүн хойшоо 6 км-т Гангын Цагаан овоо хэмээх уул бий. Гангын цагаан овоо уулыг эрт цагт тахиж шүтдэг байжээ. Түүний нэгэн жижигхэн довцог дээр Тоорой бандид зориулж нэгэн хөшөө босгожээ. Энэ хөшөөнд Торой бандийг суугаа байдлаар нэг гараараа өвдгөө тулж, нөгөө гартаа аягатай зүйл барьж хажуудаа малгай, буу, богц зэргийг тавьснаар дүрсэлсэн аж. Эр хүний жаргал эзгүй хээрээ гэсэн сайхан хөшөө.

Эдүгээг хүртэл Дарьгангачууд Тоорой бандийн тухай олон домог түүхийг хүүрнэн өгүүлсээр байдаг.

Домог. Нэг удаа Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг....газрын ....түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Тоорой өгсөн" гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь "Тооройгоос авсан" гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Тоорой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Тоорой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Тоорой банди "Төрийн бөөс" хэмээн алдаршин баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад "Тоорой өгсөн" гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг.

Домог. Тоорой банди хүрээний шоронгоос ардуудын тусламжтайгаар гараад Дарьгангаа чиглэж мордсон гэнэ. Түүний оргож зугтсаныг мэдээд арван тавны цагдаа цэргүүд нэхэн хөөсөн гэх. Тоорой банди баригдахгүйн тулд зугтасаар л. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ. Тоорой банди Алтан-Овоо буюу Дарь Овоонд нуугдах гэж бодсон бололтой, тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нар ч хэдийн мэдээд Дарь Овоог гурван талаас нь бүсэлжээ. Дарь Овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд, зүүн, баруун, хойно гурван талыг нь бүслээд уул өөд мацацгааж гэнэ. Гэтэл моринд сайн, арга самбаатай Тоорой банди цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн, Дарь Овооны эгц уруу ажигч үгүй буугаад арилаад өгч гэнэ. Алтан овоо буюу Дарь Овооны эгцхэн урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд "Тооройн зам" хэмээн нэрлэдэг

Домог. Тоорой банди Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар олж уулзжээ. Тоорой тэдэнтэй уулзаж мэндэлж, улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм гэжээ. Ингээд Тоорой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье! Та хоёрын нэг нь миний мориор яв! Миний морь хотных нь захад хүрээд л мөлхөөд явчих нь. Тэгэхлээр нь хоттой хониноос нь нэгийг шүүрч аваад гараарай! харин чөх! гэж хэлж болдогтүй юм шүү! гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад дүүртэл нохой боорлож, сандрахдаа "чөх” гэтэл морь нь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ, Морь нь эмээлтэйгээ эзэн Тооройдоо давхиад ирж, Тоорой ч нөгөөх маань баригдаж дээ гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынх руу бараалхжээ. Тэр айлынхан за ноёнтон, хаанаас хаа хүрч явна вэ? манайд хулгай ороод барьж авсан гэх зэргээр л баахан юм ярьж байна гэнэ. Аа! Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсөгнөөсөө салчихлаа, энд саатна л гэж гэнэ. Тоорой - тэр хулгайчаа илүү гэрт оруулаад, манаа гаргаад сайн харж бай! Миний юмыг ч гэсэн манаатай, хүлээтэйгээр тэнд оруулчих гэж. Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. "Ноёнтон" дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж, морио унуулаад богцтой чулуугаа ганзагалуулан явуулчихаад өөрөө унтаж байсан чинь өглөө сүйд майд болжээ. "Ноёны морь алга”, "хулгайч алга", "мөнгө алга" хэмээн үймж байна гэнэ. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож, за эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг байна даа! Мөн ч тоогүй юм болж дээ! Толгойгүй гэсэн үг! Надад нэг хурдан морь байвал арга байна гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь! аргалж үз! Аминд минь ор! Манайд нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв, амь өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд Тоорой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулжээ.

 Зуны амралтаараа  #Хөвсгөл далайг зорихоор шийдсэн бол дараах маршрутуудаас сонголтоо хийгээрэй. Энд:   #үзэх боломжтой...
26/07/2018



Зуны амралтаараа #Хөвсгөл далайг зорихоор шийдсэн бол дараах маршрутуудаас сонголтоо хийгээрэй. Энд:
#үзэх боломжтой газрууд,
#явах км, шатахуунд зарцуулах төсөв
#шороон болон хатуу хучилттай замын урт
#Жижиг тэргээр явах боломжтой эсэх
#Аялах хоногийн тоо зэрэг маш олон мэдээллүүд багтсан байна.

Мөн та илүү урт хугацаагаар аялах бол page хуудаснаас Хөвсгөл аймгийн сумдуудад байдаг таны сонсож ч байгаагүй маш олон үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг авч .

АЛТАЙД МИНЬ НЭГ ОЧИЖ ҮЗЭЭРЭЙЗэрэглээ зүсэж зээрийн сүрэг халиурсанШаргын уудам говь өмөлзөж угтанаТалын хөх салхи сэтгэл...
26/07/2018

АЛТАЙД МИНЬ НЭГ ОЧИЖ ҮЗЭЭРЭЙ
Зэрэглээ зүсэж зээрийн сүрэг халиурсан
Шаргын уудам говь өмөлзөж угтана
Талын хөх салхи сэтгэлийн гуниг үргээх
Тахийн тал тайтгаруулж угтана
Манай нутагт та очиж нэг үзээрэй...
Далдхан сэтгэлийн уянгыг тайвширал дотороо нуух
Далан түрүүний бүрд мэлмэрч угтана
Очир мэт адислалын ороогүй сүм мэт
Олон булагын намар омогшуулж угтана
Манай нутагт та очиж нэг үзээрэй...
Эвлэсэн сүү орчлонгийн анир гунигийг үргээх
Ээж хайрхан уул амар амгалантай харагдана
Дэнжийн цэцэг алаглаж хүжийн үнэрт ариусах
Аглаг уулын Алтайн нуруу алмайруулж угтана
Манай нутагт та очиж нэг үзээрэй...
Сувдан өнгийн болорыг мянган тэргүүндээ адислах
Сүүтэй уул Сутай хайрхан сүмбэртэж харагдана
Зэгэс шаргалтаж шувуудын жиргээн тасрахгүй
Эрээн нуур их л гоё харагдана
Манай нутагт та очиж нэг үзээрэй...
Үзэсгэлэн төгөл бишрэгдэх нутгийн минь бүсгүйчүүд
Их даруу хайрын зүрхийг баринтаглаж магадгүй
Засагт ханын залгамж хөх харчууд
Зартай иртэй мандаж магадгүй
Манай нутагт та очиж нэг үзээрэй...
Ботгон буйлаан тасраж үзээгүй бор толгод
Бодол чанадын угт шүлэг тэрлүүлж магадгүй
Ижийн хайр шингэх долгио татан мэлмэрэх
Ихэсийн цэнхэр нуур их л дотно харагдаж магадгүй
Манай нутагт та очиж нэг үзээрэй😍❤

26/07/2018

АЛТАН-ОВОО
Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна. Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарсаа өргөж, арц хүжээ аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

Бурхан Буудай уулын оройгоос Ээж хайрхан уул алсад байх Их овоо, Дэл уулсын дундуур ийнхүү харагдана. 100 гаруй км зайта...
26/07/2018

Бурхан Буудай уулын оройгоос Ээж хайрхан уул алсад байх Их овоо, Дэл уулсын дундуур ийнхүү харагдана. 100 гаруй км зайтай. Түүний цаана Аж богд бүдэгхээн сүүмийнэ. Тэнгэр нэн тунгалаг өдөр умард зүгт Сутай хайрхан харагдаж магадгүй. Юутай ч Баян Өндөр тодхон харагдана билээ.
Бурхан Буудай уул, Ээж хайрхан хоёр уул яагаад ийн биесээ хардаг болсон тухай ийм нэгэн домог бий.
Ээж хайрхан уулын эцэг нь Сутай хайрхан уул, эх нь Улаан хайрхан уул ажээ. Энэ хоёрын дундаас төрсөн үзэсгэлэнт охин Ээж хайрхан нь Бурхан Буудай хэмээх цог жавхаа төгөлдөр сайхан залуутай хайр сэтгэлтэй болсон ч Сутай хайрхан, Улаан хайрхан аав, ээж хоёр нь охиноо Аж богдод инжилж өгсөн гэнэ. Охин Аж богдыг харангуут "Цал буурал хөгшинтэй насыг яаж барах вэ?" хэмээгээд үзэсгэлэн төгс сайхан залуу Бурхан буудай уулын зүг оргон гүйжээ. Зам зууртаа Захуй зармангийн говьд бие засаад суух үед нь Аж богд газарт дэлгэсэн хормой дээр нь "Суусан газраа уул болон үлд" хэмээгээд хоёр хүрз шороо асгаж орхисонд тэр газраа үүрд уул болон үлджээ. Үнэхээр Ээж хайрхан уул өмнөшөө харан суусан эмэгтэй хүн шиг харагдах нь бий. Хойт үзүүрт нь байх хоёр хурц шовгорыг Аж богдын орхисон хүрз шороо гэх. Хайртай эгч Ээж уулаа даган хэдэн дүү нар нь араас нь гүйсэн ба мөн л зам зууртаа Таян, Ажын завсарт Сухантын адгаар цувраа улаан уулс болон тогтсон нь Хуц хайрхан тэргүүтэй, Баян Улаан, Нуруун овооны улаан, Жигжидийн Хув зэрэг гэнэ. Үнэхээр ч Онгоцны хөндийн эхэнд байх Улаан хайрхан уултай адил улаан боржин явар хадан тогтоц бүхий багавтар хадан уулс Сухантын хоолойн адгаар урагш үргэлжилж, Ээж уулын барааг харах гэсэн мэт тэр заагаар өнгийж тогтжээ.
Ээж хайрхан ч мөн дээрх ээж болон дүү уулсынхаа нэгэн адил улаан цул боржин хадан уул билээ. Ээж хайрхан уулын эх Улаан хайрхан уул мөн эгчийнхээ хойноос гүйсэн хэдэн хүүхдүүдийнхээ араас гүйсэнд Бор булагын эхээр зайж яваад охиноо уул болонгуут тэндээ мөн уул болсон ба ээжийнхээ араас явсан отгон хүү нь нэлээн хоцорч Цагаан хайрханы ард явж байхдаа уул болчихжээ. Төгрөгийн Цагаан хайрханы ардхан биед, Цагаан бургасны голын адагт мөн нэгэн тусгаар улаан боржин уул бийг Улаан хайрхан гэнэ. Эдгээр улаан уулс бүгд нэг шугаман дээр байрлана.
Энэ домгийн арай өөр хэд хэдэн хувилбар сонсогддог.

Address

Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00

Telephone

+97696090477

Alerts

Be the first to know and let us send you an email when Буянт Өглөө аялал жуулчлал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Буянт Өглөө аялал жуулчлал:

Share

Category