11/02/2026
🇸🇪 Швед улсын нийслэл Стокхольм хот болох Арктикийн бүст орших Кируна хотын зурагнуудаас та бүхэнтэй хуваалцаж байна.
💂♀️ Швед улс нь хаант улс тул төрийн ордныг нь тойрч хүндэт харуулууд жягсах бөгөөд нүдээ ч үл цавчин зогсох харуулууд нь сүртэй мөн сүрлэг байв.
🌡️Стокхольм хот цаг уурын хувьд -5 зааж байвч чийглэг Балтийн тэнгисийн уур амьсгал зонхилох тул шууд хацар хайрахгүй ч -15 градус мэт мэдрэгдэж байв.
❄️ Харин Кируна хот болон Абиско нь арктикийн бүс учир илүү хүйтэн боловч маш цэвэр цэнгэг агаартай байлаа. Модод нь цасаа даахгүй дарагдаж жинхэнэ умардын өвлийн өнгө төрхийг бүрдүүлж байв.