Urkas Tour

Urkas Tour Аялах дуртай хүмүүсд мэдээлэл өгөх,хамт аялах зорилго?

Хэрэв та байнга нисдэг бол хажууд сууж буй хэт их ярьдаг, нөхөрсөг нөхдөөс болгоомжил. ✈️Нэг өндөр настай эмэгтэй миний ...
25/06/2025

Хэрэв та байнга нисдэг бол хажууд сууж буй хэт их ярьдаг, нөхөрсөг нөхдөөс болгоомжил. ✈️

Нэг өндөр настай эмэгтэй миний хажууд суугаад тээшээ дээшээ тасалгаанд өргөхөд нь туслаач гэж гуйв. Харин өөр нэг зорчигч маш хурдан сайн дураараа миний өмнөөс хийж өгөв.
Намайг байрандаа ормогц тэр ярьж эхлэв. Тэр эелдэг, сайхан ярьдаг байсан тул бид Дубай руу нисэх бүх хугацаанд ярилцсан.
Нисгэгч бууж байгаагаа зарлахад тэр гэнэт өвдөж байна гэж гомдоллов. Би сайн санааны үүднээс онгоцны үйлчлэгчийг дуудаж өвчин намдаах эм өгсөний дараа тэр намайг "миний охин" гэж дуудаж, гарыг минь тавихгүй байв. Бүгд биднийг хамтдаа нисч байна гэж бодсон.
Буух үед нөгөө л халамжтай зорчигч ачаагаа гаргаж ирээд, намайг хол байж, бид бие биенээ таньдаггүй гэдгийг багийнханд тайлбарлахыг чимээгүйхэн зөвлөв.
Багийнхан над руу ойртоход бид онгоцонд уулзсан гэдгийг би батлав. Харин тэр настай авгай намайг түүний цүнхийг үүрхийг хүсэв. Аз болоход тэр зорчигч надад татгалзах ёстой гэдгээ ойлгууллаа.
Онгоцноос буусны дараа тэр тэргэнцэр хүлээх тул би түүнийг орхив. Гэтэл тэр гэнэт босч, цүнхээ орхиод гарц руу гүйв!
Нисэх буудлын цагдаа нар түүнийг саатуулжээ. Тэр над руу: "Охин минь, чи надад яаж ингэж чадав аа?" гэж орилов.
Тэр үед би бүх зүйлийг ойлгосон: тэр хар тамхи зөөж байсан бөгөөд намайг чирч оруулахыг хүссэн байжээ.
Сайхан сэтгэлтэй зорчигчийн ачаар бид хамтдаа нисээгүй гэдгээ баталж чадсан ыөгөөд цагдаа миний тээшийг шалгаж, хурууны хээгээ авч, надад чухал зөвлөгөө өгөв.
🚫 Онгоц болон нисэх онгоцны буудал дээр хэн нэгний ачаа тээшэнд хэзээ ч бүү хүр.
Үүнээс хойш - хүн бүр өөр өөрийнхөөрөө хариуцлага хүлээх болно. Хэрэв та тавиур дээр хүрч чадахгүй бол багийнхныг дуудаарай.
Аялагч бүрийн сурах ёстой сургамж. 🙏
Эх сурвалж: Их монгол Трэйвэл

Зүүн тайга руу заавал аялаарай.Мөрөн хотоос 350 километр алсад Цагааннуур сумын баруун зүүн тайгад цаатан иргэд нийт 160...
05/06/2024

Зүүн тайга руу заавал аялаарай.
Мөрөн хотоос 350 километр алсад Цагааннуур сумын баруун зүүн тайгад цаатан иргэд нийт 1600 гаруй цаатай амьдарч байна. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Баруун тайгад 26 орчим өрх, Зүүн тайгад 30 орчим өрх амьдардаг гэнэ.
Элбэгдорж ерөнхийлөгчийн үеэс цаатангуудад сар бүр 240 мянга төгрөгний тэтгэлэг өгдөг болсоноос хойш зүүн тайгын цаа 600 орчим болж өссөн.
Баруун тайга нь 1000 гарсан гэнээ.
Нэг өрх 150 цаа бугатай бол аварга малчин болдог гэнэ.
Эм цаа мянжиг нь 7 сар хээл тээж, 4-5 дугаар сард төллөдөг.
Зүүн тайгад 30 орчим гэр бүл амьдардаг. Хүүхдүүд нь Цагааннуур сумын сургуульд суралцдаг.
Хүүхдүүдийнхээ сургууль соёлын асуудлыг дагаад олон залуу цаатангууд тайгаас бууж суурин газар бараадан амьдардаг болсон. Өвөлдөө 54-55 хэмийн хүйтэнд аж төрөхийн тулд цаагаа даган отор нүүдэл хийж өвөлждөг.

Отор нүүдэл хийхдээ өрх бүр тусдаа гардаггүй гэнээ.
Саалийн цөөн цаагаа авч үлдээд бусад нь оторт явдаг.
2 долоо хоногоор хоёр эр хүн ээлжилж отроо хийдэг.
Хэн хэн дараагийн ээлжинд оторт явахыг сугалаа сугалж шийддэг гэнэ.
Зүүн тайгын иргэдийг жаал асуултаар буллаа.
Цаагаа идэшэнд хэрэглэхээ больсон гэнээ. Зөвхөн ядруу замын ая даахгүй цаагаа нядалдаг гэнэ.
Үхэр шиг дагзанд цохиж нядалдаг гэнэ.
Мөн цаа буга зөвхөн хөгд өвс иддэг тул намагтай, хүйтэн газар л байж чаддаг.
Тэр хөгд өвс нь ядаж байхад олон жилийн дараа ахин ургадаг гэсэн. Бараг 20 гэсэн байхаа. Чихэндээ итгээгүй.
Нэг бодлын цаа өсгөж энд хээр амьдрах хэрэг юун гэж бодовч энэ сайхан нутгаа харж хамгаалж, эзэнтэй байлгаж байгаад нь талархмаар.
Цаагаа бодоод хээр тал руу нүүх тусам зэрлэг амьтад үргэдэг тул байгалийн тусгай хамгаалалтынханд байнга л доошоо нүү гэж хөөгдөж амьдарч байгааг өөрийн нүдээр харлаа.
Яг яалтай билээ дээ.
Нээрээн л буга, баавгай үргээд хил даваад явчихвал монгол нутгийн амьтан цөөрнө.
Цааг уналганд ашиглана. Нас гүйцсэн зарь дунджаар 50-70 килограмм ачаа даана. Өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Эм цааг өдөрт 4-5 удаа сааж, нэг удаад 120-200 грамм сүү авдаг.
Тайга руу байнга л аялмаар санагддаг шүү.
Сэтгэлийн дуудлага минь үргэлж л тийшээ.
Зун намрын цагт Цагаан нуур сумаас зөвхөн мориор очино. Зам шавартай, гол ус ихтэй. Модтой Уул өгсөнө, уул уруудна.
Зам нь тийм амар гэж битгий бодоорой.
Гэлээ ч адал явдалд хүн болгон заавал очих газар шүү.
Эх орондоо хайртай гэж хэлэх амар.
Харин чин сэтгэлээсээ хайрлах бас өөр шүү.
Тайга руу заавал аялаарай.
Над 4 дэх удаагаа хамт явж байгаа морины хөтөч бий.
Дан дархадын цагаан адуутай.
Морьд нь тайга явдаг туршлагатай. Жолоогоо сул тавьсан ч замаа заагаад л явчихна.
Батсуурь ах Шишгэдийн голын гүүрээр гараад баруун эргээд 200 гаад метрт нуурын дагуу зусдаг.
Намаржаа нь 5 км орчим зүүн тийшээ буюу нуураа дагаад.
Утасны дугаар нь 98 384047
89 555686
Маш хариуцлагатай,туршлагатай ах байгаа шүү.❤️❤️❤️

Би ахин явна.

28/03/2024

Вьетнамруу ганцаараа үүргэвчтэй аялал хийвэл хэр аюултай улс вэ? Зөвлөгөө өгөөч😊гэсний доор Монгол хүнтэй таарчкуу л бол аюулгүйдээ гэнээ😅

Миний хувьд аялал бол үдэшлэг биш. Орой болгон ууж идэж наргиж цэнгэж , үдэшлэг зохиох нь миний аялалын зорилго биш.    ...
26/02/2024

Миний хувьд аялал бол үдэшлэг биш. Орой болгон ууж идэж наргиж цэнгэж , үдэшлэг зохиох нь миний аялалын зорилго биш.
Мөн олон орны хоол идэж үзэх хэрэгтэй гэдэг ч миний аялалын төлөвлөгөөнд байхгүй.
Яагаад гэвэл уусан идсэнээсээ болж хүний газар өвдөх дургүйгээс гадна нэг өдөр ч болов тухайн аялж буй улсын үзэх хэрэгтэй түүхэн газар, байгалийн сайханг үзэх боломжоо алдах дургүй.
Тиймээс ялангуяа азийн улсуудаар аялахдаа орон нутгийн хоолноос соёлтойгоор татгалздаг.
Амьд хүн ихийг үздэг ч аялж яваа хүн бүүр ихийг үздэг. ( Араб үг)
Аялах гэдэг нь хилийг, ялангуяа өөрийн хилийг давна гэсэн үг. ( Wanda Rizat)
Аялал бол аялах гэж байгаа улсынхаа тухай уншиж сонирхсоноос эхэлдэг дээ.
Эцэст нь аялал бол амьдрал юм. Амьдралд хүнд ачаа хэрэггүй.

Би та нарын оронд байсан бол яг өдийд Yunnan л явна. Хайнан хүн ихтэй, үнэ ихтэй болсон үе.Гэхдээ та нарт хамаагүй байж ...
28/01/2024

Би та нарын оронд байсан бол яг өдийд Yunnan л явна. Хайнан хүн ихтэй, үнэ ихтэй болсон үе.
Гэхдээ та нарт хамаагүй байж магад.
Би олон хүнээс харшилтай нэгэн.
Ер нь Хятад руу 1ба 2 сар эсвэл 4 сарын сүүлээс 5 сар, 9 сарын сүүлээс 10 сар хамгийн аялах боломжтой сар. Хүн багатай.
Хятад руу аялах уу? Грүппд мэдээлэл байгаа

Одоо 4, 5 сард л явбал гоё доо
13/01/2024

Одоо 4, 5 сард л явбал гоё доо

Харбины мөсөн хотхон гэнэ дээ.   Үнэхээр гайхамшигтай уран бүтээл байна шүү.    Гэхдээ гадаад аялагч нарын сэтгэгдлүүд д...
13/01/2024

Харбины мөсөн хотхон гэнэ дээ.
Үнэхээр гайхамшигтай уран бүтээл байна шүү.
Гэхдээ гадаад аялагч нарын сэтгэгдлүүд дэндүү хүйтэн гэсэн байна. Ороход үнэгүй. Харин шоунууд нь такстай юм байна. Амралтын өдрүүдээр хүн ихтэй, мөсөн хот байдаг газар луу байнга автобус явдаггүй, зөвхөн такси явдаг. Хүн ихтэй үед 30 минут -30 градусд такси хүлээх магадлал өндөр. Эсвэл 20 оод минут алхаж байж Харбин хот руу орж ирдэг гэсэн. Манайхан явсан сониноо бичээч .

Гайхалтай сайхан орой
07/01/2024

Гайхалтай сайхан орой

Архангай аймагт өвлийн фестиваль болох гэж байгааг мэдэж байгаа юу?    • УБ хотоос аялалын маршруттай тохилог дулаахан а...
04/01/2024

Архангай аймагт өвлийн фестиваль болох гэж байгааг мэдэж байгаа юу?
• УБ хотоос аялалын маршруттай тохилог дулаахан автобус явна.
• Өвсөн стадионд очиж баярлана гээд бод доо.
Гайхалтай бишүү. Энэ удаадаа Харбины биш монголынхоо өвлийн баярт очоод үзээрэй.

Шинэ жилийг улс болгон өөр өөрийн ёс заншил, билэгдэл гээд л өөр өөрөөр тэмдэглэдэг байх. Зарим нэг орнууд яаж тэмдэглэд...
03/01/2024

Шинэ жилийг улс болгон өөр өөрийн ёс заншил, билэгдэл гээд л өөр өөрөөр тэмдэглэдэг байх. Зарим нэг орнууд яаж тэмдэглэдэг талаар сонирхлоо.
• Германд 31 ны орой тугалга хайлуулж дараа жилд юу тохиолдох азаа үздэг гэнэ. Энэ заншил нилээн эртнийх боловч сүүлийн үед германчууд ахин сэргээж хийдэг болсон. Яг манайд хүүхэд цочиж айхаар тугалга хайлуулдаг шиг.
Мөн гахай, яндан хөөлөгч, дөрвөн навчит ургамал зэргийг аз авчирна гэж билэгдэн бие биедээ бэлэглэх дуртай.
• Испаничууд шөнө дунд усан үзэм иддэг гэнэ. Яг сүмийн цаг 12 удаа цохих тоолонд нэг усан үзэм буюу 12 ширхэгийг иддэг. Шөнийн дэлгүүр мөн гудамжанд хүртэл 12 ширхэг усан үзэм савлан зарж байдаг гэнэ.
• Чехд бас тугалга хайлуулдаг заншил байдгаас гадна шөнө дунд алим дундуур хувааж дараа жилдээ хир азтай байхаа үздэг гэнэ. Алим хуваагаад голынх нь үртэй хэсгийн дүрсийг хардаг. Загалмай хэлбэртэй бол өвчин зовлон, од хэлбэртэй бол аз жаргал гэж үздэг гэнэ. Мөн шөнө дунд ногоон бор шошны шөл уудаг нь шинэ ондоо санхүү сайжирч дээшлэнэ гэж билэгшээдэг.
Шош нь зоос шиг хэлбэртэй тул баяжихыг билэгддэг.
• Америкд ялангуяа өмнөд Америкд мөн шошны шөл иддэг. 31 ны орой „nothing goes out “ буюу гэрээсээ юу ч гаргадаггүй гэнэ. Бүүр хогоо ч гаргаж хаядаггүй учир нь азгүй явдал тохиолдоно гэж үздэг.
• Бразилд өнгө их чухал гэнэ дээ. 31 нд цагаан хувцас өмсцгөөдөг нь эв найрамдлыг билэгддэг.
Дотуур хувцас өнгөлөг бүүр шинэ байх ёстой . Улаан өнгө нь хайр дурлал, шар өнгө нь тогтвортой сайхан амьдралыг билэгддэг.
Бас нэгэн заншил нь шөнө дунд далайн эрэг дээр цуглаж , цагаан даашинз болон цагаан хувцастайгаа долоон удаа давалгаа дээр үсэрч хүслээ хэлдэг. Мөн хонхны цохилт болгоноор усан үзэм иддэг.Мөн хэн нэг нь лаврын навч бэлгэнд авбал түрүүвчэндээ хадгалвал мөнгөөр тасрахгүй эсвэл мөнгө нь үржинэ гэж билэгшээдэг.
• Вьетнамууд мэдээж азийн шинэ оныг том баярладаг ч 31 ндээ амьд загас худалдаж аваад хүслээ шивнээд гол ус мөрөнд тавьдаг гэнээ. Загас нь сэлээд явбал аз гэж үздэг гэнэ.
• Канадууд 31 ндээ далайн хүйтэн усанд бие мах бодио сэргээж ирэх ондоо эрүүл чийрэг амьдрахыг билэгддэг гэнэ.
Та нар минь бас амьдарч буй улсын иргэд ямар ёс заншил, үйл хийдэг талаар мэддэг бол бас бичээрэй.
Баярлалаа.

Address

BZ Duureg, 5 R Horoo
Ulaanbaatar
15160

Telephone

+97699719188

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Urkas Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Urkas Tour:

Share

Category