04/03/2020
Louvre Museum 🤩
✈️🌎 Европд аялах хүмүүсийн үзэх ёстой хотын нэг эртний Парис буюу төвд нь байрлах Лууврын музей юм. Уг музей нь 1793 онд анх музей болж байгуулагдсан бөгөөд, 72000 кв метр дэлхийн хамгийн том, 38000 байгууламжаас бүрддэг, жилд дунджаар 9.3 сая хүн зочилдог байна.
Одоогийн музейн байгууламжийн хувьд 12-13 р зуунд
( Philipp 2) Лууврын шилтгээн гэж баригдаад, үе дамжин Францын хааны ордон байсаар цаг цагийн явцад өргөтгөгдөн нэмэгдэж мөн газар газрын эртний үнэт түүх соёлын эд зүйлсийг цуглуулж томруулсаар 1793 онд шилтгээний тодорхой хэсгийг музей болгож эхэлжээ.
Наполёон өөрийнхөө үед маш ихээр урлагийн бүтээлүүдийг цэрэг армийн хандив болгон цуглуулж, ихээр нэмэгдүүлж байсан учир нэгэн үе Наполёоны музей гэгдэж байсан байна.
Эртний Егептын болон Нахойн соёлын үнэт зүйлс,Грек Ромын эртний эд зүйлс, Исламын урлал, баримал, гоёл, уран зураг, хэвлэл, бэлэг тэмдэгүүд гээд бүх дэлхийн түүх, соёл урлагийн хамгийн үнэт зүйлс энд байрладаг.
Энэ музейд бидний хамгийн сайн мэдэх Италийн урлагийн дээж Леонардо да Винчи "Монно Лиза " буюу "Жокандагийн инээмсэглэл" (1503-1506) зураг 1962 онд 100 сая ам.доллараар үнэлэгдэж Геннесийн номд хамгийн үнэтэй уран зураг болж орсон бол 2018 оны байдлаар 560 сая ам. долларын үнэтэй болоод байгаа энэхүү бүтээл жинхэнэ эхээрээ таны мэлмийг мялаах бөгөөд мөн Микеланжэло "Үхэж буй боол " баримал (1513–1516) гээд тоо томшгүй гайхамшигт бүтээлүүд энд бий.
‼️ Лууврын музейг үзэх бол урьдчилан билэтээ захиалаад эх хэл дээрээ тайбарлагчтай үзэх давуу талыг танд олгох тул үнэхээр бишрэм байна гэдэгт бүү эргэлзээрэй! 🤩
🕖 Музэйг бүхэлд нь үзэхэд 3 өдөр дор хаяж хэрэгтэй гэсэн
Зүгээр гол сонирхож байгаа зүйлсээ сонгоод зарим тасагуудыг огт үзэхгүй явбал ядаж нэг бүтэн өдрийг төлөвлөх хэрэгтэй ‼️
Музейд зураг авч, богино хэмжээний бичлэгүүд хийж болдог бас хувцасаа тохируулж өмсөөд, бага ачаатай, идэх уух юмаа аваад орох юм бол амарч суугаад тааваараа үзэх боломжтой шүү! Музей маш том ‼️
PCL Mongolia - таныг дэлхий тойруулна. ✈️ PCL Mongolia - Монголыг дэлхийд таниулна
#Хамтдаааялья! 🕌✈️🌎🥰
https://www.facebook.com/PCLMongolia/