21/07/2026
😲Уул, ус, үүлс огтолцсон Байчуань хавцал🌄
---------------------------------------------
Шууд УБ-Датун нислэгээр үзэх зүйлс №01.
---------------------------------------------
🌄Байчуань хавцал буюу Baquan Gorge нь БНХАУ-ын Шаньси мужийн Чанжи хотын Хугуань (Huguan) хошууны Чяошан сууринд, Тайхань (Taihang) уулын Их хавцлын төв хэсэгт оршдог байгалийн үзэсгэлэнт газар юм.
⭐️Байчуань хавцал нь БНХАУ-ын AAAAA зэрэглэлийн аялал жуулчлалын бүс, Үндэсний геологийн парк бөгөөд “Тайхань уулын хамгийн сүрлэг хавцал” хэмээн нэрлэгддэг.
🌅Нийт 24.11 км² талбайтай тус хавцал нь сүрлэг өндөр хад, тунгалаг нуур, уулын горхи, булаг шанд, хүрхрээ, өтгөн ногоон ургамлыг нэг дор хослуулснаараа алдартай. Хавцлын найман булаг нэг газраас ундардаг тул хятад хэлээр “Найман булгийн хавцал” гэсэн утгатай Байчуань хэмээн нэрлэжээ.
🏕️Энд жуулчид “газраар аялж, усаар зугаалж, тэнгэрээс харж, үүлэн дунд алхах” өвөрмөц аяллыг нэг дор мэдрэх боломжтой.
---------------------------------------------
📢Үзэх, хийх зарим зүйлсийн мэдээлэл:
1. Маргад ногоон нуураар завиар аялах: Эгц хадны дундуур тогтсон тайван, тунгалаг усан дээгүүр завиар аялна.
2. Уулын кабель машинаар аялах: Хавцал дээгүүр зорчиж, уулс, хадан цохио, усан сангийн өргөн уудам дүр зургийг дээрээс тольдоно.
3. 208 метрийн өндөр үзвэрийн лифтээр өгсөх: Хадан ханын дагуу байрлах аварга өндөр цахилгаан шатаар богино хугацаанд уулын оройд хүрнэ.
4. Хүрхрээ, уулын горхиор зугаалах: Олон шаталсан хүрхрээ, хад даган урсах булгийн ус, байгалийн жижиг цөөрмүүдийг үзнэ.
5. Шилэн тавцан дээр алхах: Өндрөөс айдаггүй аялагчид тунгалаг шилэн ажиглалтын тавцан дээр гарч, хавцлын ёроолыг дээрээс харж болно.
--------------------------------
✈️ АЯЛАХАА БҮҮ ХОЙШЛУУЛААРАЙ...
---------------------------------
📲 Дэлгэрэнгүй мэдээллийг:
☎️ 8939-0256
📘 Facebook: Рояал Аялал
Холбогдох утас: 89390256
#рояалаялал #МонголианРояалТурс