Итгэлт хамба хүмүүний сайн сайхны төлөө өөрт нь ирж мөргөсөн хэний ч төлөө буян үйлдэхээр энэ хорвоод буцаж морилсон гэдэгт итгэнэм.
Хүн төрөлхтөний тайлагдашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын алдарт Итгэлт хамба 1852 онд төрөөд 1927 онд самадийд оршсон. Энэ хүн амьддаа эрдэм мэдлэг төгс гэгээрсэн алдартай хувилгаан байсан юм. Итгэлт хамбын тухай итгэмээргүй гайхалтай олон яриа сонсогддог. Түүнд залбирсан олон хүн эрүүл саруул болж хүсэл зорилго нь биелэсэн гэдэг. Итгэлт хамбын бие организм дэлхий дахины эрдэмтэдийн гайхлыг төрүүлж өдийг хүртэл амьд мэтээр оршсоор байгаа нууцыг олон орны өөр салбарын эрдэмтэд судалсан ч нууцыг нь тайлж чадаагүй байна.
Оросын изотерг судлаач, гоц авьяастнууд хамбатай далд мэдрэхүйн харилцаа тогтоох оролдлого хийж байсан уу? -Хамбын тархины хэлбэлзлийг 2006 онд судалсан Дугмалын судалгааны төвийн эрдэмтэд бясалгалын үед гарах тархины долгионы хэлбэлзэл, Итгэлт хамбын тархинаас цацарч байгаа долгионыг судалж үзээд тодорхой хэмжээний мэдээлэл өгч байна гэж дүгнэснээ Дугмалын жил тутмын мэдээллийн сэтгүүл дээр гаргасан байдаг. Түүнээс өөрөөр манай далд ухаан судлаачид, гоц мэдрэхүй судлаачид Хамбын сүнстэй харилцсан тухай мэдээллийг одоохондоо сонсоогүй.
Тэгвэл та бидэнтэй Итгэлт хамбад аяласнаар Итгэлт хамба зөвхөн танд юу айлдахыг мэдэж, мөн Итгэлт хамбаас та асуулт асууж хариулт авч болно. Бидэнд нэг арга бий шүү...