Хөтөч Тамир

Хөтөч Тамир Өөрийн сурсан, сонссонг бусадтай хуваалцахыг хүслээ

📣📣📣 ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. Манай с...
10/04/2023

📣📣📣 ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай.

Манай сургалтын төв Монголд анх удаа 🇺🇸 АНУ-ын “Trip school” аяллын хөтөч тайлбарлагчийн академийн хөтчийн ур чадварын 🌎 ОЛОН УЛСЫН 🌏 хөтөлбөрийг нэвтрүүлж буйгаа дуулгахад таатай байна.

🇲🇳 Монгол орныг зорин ирэх олон орны жуулчдын өмнө эх орноo төлөөлөн сурталчлах хамгийн чухал хүн бол аяллын хөтөч байдаг. Тэгвэл нүүр бардам, ур чадвартай, мэдлэг, хандлага сайтай, жишигт нийцсэн хөтөч болоход тань түлхэц болох амжилттайгаар хөтөч бэлтгэсээр ирсэн олон улсын сургалтыг бид танд санал болгож байна. Та манай сургалтад хамрагдсандаа хэзээ ч харамсахгүй бөгөөд өөрийнхөө ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт оруулах болно.

👉 Онол, дадлага хослон явагддаг энэхүү сургалт нь аяллын хөтөч нарын гаргадаг түгээмэл алдаануудад үндэслэн явагддаг төдийгүй, та насан туршдаа хэрэглэж болох олон талт ур чадваруудыг эзэмших болно. Түүнчлэн дадлага хичээлийг гадаад иргэдтэй хамтран явуулдаг учраас бид танд баталгаат үр дүнг амлах болно.

👇👇👇 Та манайд суралцсанаар 👇👇👇
Аяллын хөтчийн эзэмших олон талт ур чадвар үүнд:
✅ Мэргэжлийн ур чадвар, хэм хэмжээ, ёс зүй
✅ Хариуцлагатай аялал жуулчлал
✅ Жуулчдыг нэгтгэх, багаа удирдах чадвар
✅ Судалгааны ур чадвар
✅ Эх орноо сурталчилах арга зам
✅ Монгол орны түүх, соёл, шашин, үндэстэн угсаатан, газарзүй зэрэг бүхий л цар хүрээг хамарсан онолын мэдлэг
✅ Эзэмшсэн мэдлэгээ Англи хэл дээр орчуулан, тайлбарлах техник
✅ Бодит кэйсүүдэд тулгуурласан ур чадварын дадлага хичээл зэрэг 82 цагийн онол, дадлага хослосон агуулгыг судлах болно.

----- Сургалтын талаар -----
⏰ Хугацаа: 4-р сарын 17-нөөс 5-р сарын 13-ны өдөр дуустал, 24 удаагийн оролт, нийт 82 цагийн хичээл
💸 Төлбөр: 350,000₮ /Та өөрийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан сургалтанд бүтнээр болон хэсэгчлэн суух боломжтой/
📍 Байршил: Баруун 4 зам, Маxmall-н ард Колорадо бизнес төв, 2давхарт, 210тоот

🙋‍♀️🙋 Сургалтыг араваас дээш жилийн туршлагатай, олон улсын хөтөч, сургагч багш нар удирдан явуулах болно.
🎯 Амжилттай төгсөгчдөд Сертификат олгож, ажлын байранд зуучилна.
🏃‍♂️🏃‍♀️ Суудлын тоо хязгаартай тул та бүхэн яараарай.

Бид сургалтынхаа танилцуулга болгож нэг удаагийн үнэ төлбөргүй сургалтыг нээлттэй зохион байгуулж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Нээлттэй хичээл 04-р сарын 15-ны Бямба гарагт 13 цагаас явагдана.

Нэмэлт мэдээлэл авах болон бүртгүүлэх бол 88082923, 86117351 дугаарт холбогдоно уу.

👉🏻ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэнд зориулсан ҮНЭГҮЙ СУРГАЛТ зарлагдаж бнаМа...
07/04/2023

👉🏻ЦАЛИНТАЙ, АЯЛАЛТАЙ, ЗУГААТАЙ ЗУНЫ АМРАЛТ өнгөрүүлэхийг хүсч байгаа хэн бүхэнд зориулсан ҮНЭГҮЙ СУРГАЛТ зарлагдаж бна

Манай сургалтын төв Монголд анх удаа “Trip school” олон улсын аяллын хөтөч тайлбарлагч бэлтгэн чадавхжуулах сургалтын төвийн хөтөлбөрийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан зуны амралтаараа аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж, Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар цалинтай аялахыг хүссэн хүн бүхэнд зориулан аяллын хөтөч, тайлбарлагчийн ур чадвар сайжруулах 1 удаагийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт зарлаж байна. Та энэхүү сургалтанд сууснаар аяллын хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хэм хэмжээ, тулгардаг асуудлууд, анхаарах зүйлсийн талаар сонирхолтой мэдээллийг авах болно. 📑📚Өөртөө үнэлэгдэшгүй хөрөнгө оруулалт хийх боломжоо та бүү алдаарай. 🤩Суудлын тоо хязгаартай тул та яараарай. Та манай сургалтад ирэхээр нэгэнт шийдсэн бол энэхүү постыг public тохиргоотой share хийвэл дахин нэг урамшуулалд хамрагдах боломжтой шүү🤗

Хэзээ: 2023.04.09 буюу Ням гарагт 13:00 цагт
Хаяг: Баруун 4 зам, Махмалл-н ард, Колорадо бизнес төв, 2 давхар, 210 тоот
Харилцах утас: 88082923, 86117351

Үүргэвчтэй аялалд цүнхнийхээ жинг хуваарилах зөвлөмж. Хадгалаад аваарай ;)
25/01/2023

Үүргэвчтэй аялалд цүнхнийхээ жинг хуваарилах зөвлөмж.
Хадгалаад аваарай ;)

13/07/2021

Kayaking хийхэд хамгийн тохиромжтой, ширүүн урсгалтай голуудыг white water river гэж нэрлэдэг.
АНУ-ын хамгийн их шандас сорьсон, kayaking хийдэг хүмүүсийн очихыг хүсдэг голууд Вашингтон мужид байдаг. Тэдний нэг болох Columbia голын эрсдлийн зэргээрээ 3/5 эрэмбэтэй Wenatchee хотыг дайрах хэсгээр хийсэн Kayaking бичлэгээ сонирхуулж байна.
2021.06.06
Винатчи хот, Вашингтон муж, АНУ

The world needs more explorers and more coffee 🌍☕️🧳
07/07/2021

The world needs more explorers and more coffee 🌍☕️🧳

Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй ⛰🚶‍♂️🚶‍♀️🚶
10/06/2021

Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй ⛰🚶‍♂️🚶‍♀️🚶

------ Mount Rushmore National Memorial ------АНУ-н Өмнөд Дакота мужийг зорьсон жуулчдын очдог гол үзвэр Дөрвөн ерөнхийл...
04/06/2021

------ Mount Rushmore National Memorial ------
АНУ-н Өмнөд Дакота мужийг зорьсон жуулчдын очдог гол үзвэр Дөрвөн ерөнхийлөгчийн алдарт хөшөө.
Зүүн талаасаа Жорж Вашингтон, Томас Жефферсон, Тёодр Рузвельт, Абрахам Линколн нарын цээж хэсгийг дүрсэлсэн 18м өндөр уг хөшөөг Rushmore уулын боржин хэсгийг ашиглан 1927-1941 оны хооронд барьж дуусгажээ. Ерөнхийлөгч бүрээр төлөөлүүлэн Америк үндэстний төрөлт, өсөлт, хөгжил, хамгааллийг бэлгэдсэн байдаг юм байна. Ардчиллын шүтээн ч гэж үздэг, АНУ-н элчин сайдын яамны бэлэг тэмдэг болсон энэ хөшөөг жил бүр хоёр сая гаран жуулчид үздэг гэнэ. Дан ганц хөшөө, утга агуулгаас гадна маш том хэмжээний байгалийн дархан цаазат газрыг сонгон үзэсгэлэнт Black Hills National Forest дунд цогцлоосон нь бас олон жуулчин татахад түлхэц болдог биз ээ.

АНУ-ын Теннессий муж, Нашвилл хотод байх Раднор нуур.Битүү ой модон дунд орших жижиг нуур. Загас, усны шувуу ихтэй, экол...
03/06/2021

АНУ-ын Теннессий муж, Нашвилл хотод байх Раднор нуур.
Битүү ой модон дунд орших жижиг нуур. Загас, усны шувуу ихтэй, экологийн чухал ач холбогдол бүхий байгалийн нөөц газар.
Эргэн тойрон тусгайлан тэмдэглэсэн зориулалтын алхалтын замуудтай. Нуурыг бүтэн тойрч алхахад ойролцоогоор 1 цаг зарцуулна. Баруун зүүн хоёр жигүүрт нь тус бүр машины зогсоол байх тул аль ч талаас нь алхалтаа эхлүүлж болох юм.
Ойд хэрэм, зурам, туулай жижиг мэрэгчдээс гадна олон төрлийн шувууд бас бугатай дайралдсан даа.
Иймэрхүү жижиг нуур, ой, агуй бүхий алхалт хийх боломжтой газрууд Америкийн мужуудад, хотуудад ер нь зөндөө. Бүгдийг нь самбар, таних тэмдэгжүүлж, амрах цэг, ариун цэврийн газар, зогсоол, хооллох газар, харуул хамгаалалтаар хангаж, газрын зурагт замыг тодорхой зааж, хаягжуулсан байдаг.

02/06/2021

АНУ-ын Вашингтон муж, Сиаттл хотын төв хэсгийн Gum wall буюу Бохины хана бүхий гудамж. Калифорни мужид бас нэг байдаг гэх.
Бохиор хучигдсан хана дээшээ 4,6м өндөр, уртаашаа 15м орчим үргэлжилнэ.
Маркет театрын хананд наалдсан бохийг салгахаар 2 ч удаа хусч байсан хэдий ч театрын ажилтнууд сүүлдээ шантарч, 1999 оноос хойш энэ нь жуулчдыг татсаар байх болжээ.
2009 онд уг ханыг жуулчдын үзэх хамгийн бохир 5 газрын нэгээр нэрлэж байжээ.
20 жилийн хугацаанд анх удаа 2015 оны 11 сарын 3-ны өдрийн бүсийн захирамжаар ханыг цэвэрлэж, 130 цаг зарцуулан 1070кг бохийг хаясан боловч 11 сарын 13ны өдрөөс нь дахин бохь нааж эхэлсэн байна.

 #Санаа  #СайнЖишээМодны насжилт, мэдээллийг ингэж өгч баймаар байна тэ. Бараг эвтэй 4 амьтны үлгэр шиг, тэрийг төрж бай...
01/06/2021

#Санаа #СайнЖишээ
Модны насжилт, мэдээллийг ингэж өгч баймаар байна тэ.
Бараг эвтэй 4 амьтны үлгэр шиг, тэрийг төрж байхад ийм жижиг байлаа гэх маягтай.
1564 онд Уиллиам Шекспир мэндэлж байхад энэ мод тийм нарийхан байжээ.
Mountaineer tree
Такома, Вашингтон муж
2021.05.29

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөтөч Тамир posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөтөч Тамир:

Share

Category