Guide center

Call Directions Website Contact the business

Guide center Guide center of Mongolia

  – Booth  #138Хамгийн цэгцтэй, хамгийн олон оролцогчтой, салбарынхны хамгийн том “уулзалт” болох ITM 2026 үзэсгэлэнд Gu...
22/10/2026

– Booth #138
Хамгийн цэгцтэй, хамгийн олон оролцогчтой, салбарынхны хамгийн том “уулзалт” болох ITM 2026 үзэсгэлэнд Guide төв уламжлал ёсоор оролцоно.

Энэ жил байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баяртаа зориулж аялал жуулчлалын хөтөч нарт зориулсан гарын авлага номыг англи хэл дээр хэвлүүлэх, түүвэр түлхүүр үгийн лавлах ном бүтээх, 4300 төгсөгчийн төлөөлөл болсон 20 хөтчийнхөө сонирхолтой ярилцлага, мэдлэг туршлагуудыг эмхэтгэн ном болгох ажлуудыг зохион байгуулж байна.

Мөн хөтөч нартаа зориулсан “лого” бүхий бүтээгдэхүүний төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. 20 жилийнхээ ойд зориулан ITM үзэсгэлэнгийн үеэр “Монгол орны лавлах” номоо ч хямд үнээр худалдаалах юм. Авч амжаагүй бол ирээд аваарай, мөн найз нөхөд, байгууллага хамт олондоо бэлэг болгон худалдаж аваарай.

Та бүхнийг – Booth #138 талбайдаа хүрэлцэн ирэхийг урьж байна аа, баярлалаа.

 Галбадрахын УЯНГА Үндсэн мэргэжил: Холбооны инженер   Хөтчийн туршлага: 3.5 жил Guide төвийн 2023 оны 100 дахь элсэлтий...
12/10/2026



Галбадрахын УЯНГА
Үндсэн мэргэжил: Холбооны инженер
Хөтчийн туршлага: 3.5 жил
Guide төвийн 2023 оны 100 дахь элсэлтийн төгсөгч
Вайлд Монголиа компанийн Гүйцэтгэх захирал

. Эхлүүлсэн тэр мөчөөс эхлэн амархан нэг ч зүйл байгаагүй. “Монголын зах зээл” учраас маш их бэрхшээлтэй тулгарсан, одоо ч үргэлжилсээр байна. Хуримтлуулсан мөнгөөрөө эхлүүлээд өөртөө цалингүй хэдэн сар ажилласан. 3 жилийн дараа буюу одоо л бага зэрэг “өндийж” эхэлж байна. Эхний жилд түнштэйгээ хамт цаашлаад явж чадах уу, үгүй юу гэдэг туршилтын жил байсан. Түнш маань анхнаасаа миний ментор байсан учраас чиглүүлээд явсан, түүний ачаар би сайжирч, итгэлийг нь алдахгүй байхын төлөө хичээсэн. Манай Wild Mongolia компанийн ихэнх хөрөнгө оруулалт өөрийн хөрөнгө байдаг, цөөхөн хувийг гадны хөрөнгө оруулалт эзэлдэг. Залуу хүн хэн нэгэнтэй хамтрахгүйгээр ганцаараа компани үүсгэнэ гэдэг бол ялангуяа Монголд маш хэцүү. Түншийн харилцаааны явцад хэн хэнийх нь дотор хүн нь гарч ирээд, тэр зан чанараа бие биендээ үзүүлдэг. Тэр үед хэн нэг нь уужуу ухаанаар хандаж чаддаг байх харилцааны ур чадвар “бизнес” эхлүүлэхэд маш хэрэгтэй. Миний хувьд энэ бүхнийг ойлгосон 3 жилийг өнгөрүүлээд байгаа билээ.

. Компани байгуулахаасаа өмнө Монголын АЖ-ын зах зээл дээр ажилладаг 50 орчим компани ямар бүтээгдэхүүн борлуулж байгааг судалсан. Яагаад энэ аяллыг “лакшири” гэж нэрлэсэн юм бол, “лакшири” гэж үзэх үйлчилгээ нь аль юм бол, яагаад энэ аяллыг “эдвенчур”, яагаад энэ хөтөлбөрийг “эко” гээд байгааг ойлгохыг хичээж судалсан. Нэг л зүйлийг бат ойлгосон, тэр нь Монголын АЖ-ын компаниудын 90%-д нь “бизнес загвар” байдаггүйг мэдсэн. Энэ олж мэдсэнээ бизнес түншдээ хэлсэн чинь анхнаасаа надаас илүү мэдэж байсан. Хамгийн гол нь намайг өөрөө судалж ойлгосон нь дээр гэж үзээд зориуд надаар хийлгэсэн юм билээ.

: Эргээд харахад “АЖ-ын үйлдвэрлэл” гэдэг “ноу-хау” манай салбарт орж ирээгүй, бүхэлдээ яаж тогтвортой байх вэ, компани яаж томордог вэ гэдэг “ноу-хау” харагдахгүй байсан. Өнөөг хүртэл Монголд хэдхэн компани тэр системийг хийх гэж оролдсон байсан бөгөөд тэдгээр нь бүгд гадаад эзэнтэй компаниуд байсан. Ганцхан л олон улсын компани системийн дагуу компаниа томруулж, хүний нөөцөө тэлж, тогтвортой засаглалыг хөгжүүлээд явж байгаа нь мэдрэгдсэн. Ихэнх тур операторууд эхний 5 жилд үүсгэн байгуулсан захирлын арга барилыг хэрэгжүүлж байгаад сүүлдээ “захирлын ноу-хау” хоцорч хуучраад тэлэх нь битгий хэл анх эхлүүлснээсээ доош түвшинд унаж байгаа харагдсан. Нэг хүний хүчээр 5 жил, дахиад өөр хүний хүчээр нэмж 5 жил явсан ч энэ бол хүний хүчээр бус “системийн хүч”-ээр явдаг гэдгийг ойлгоогүй цагт компани тэлэх боломжгүйг ойлгохгүй байгаад байх шиг санагдсан. Монголын тур операторуудын 85% нь “гэр бүлийн компани” буюу “эцэг эх, ах дүүгийн компани” болоод дуусч байна.

: Засгийн газар үргэлж АЖ-ыг дэмжин хөгжүүлнэ гээд байгаа боловч хөгжих ганц арга нь “ноу хау нэвтрүүлэх” гэдэг талаас нь харахгүй байгаа юм. Сургах ба үйлдвэрлэх гэсэн талбар дээр чадамжтай болохгүй бол гадаад дотоод хамтралыг аль алиндаа ашигтай байдлаар хийж чадахгүй. Арай гайгүй тур операторуудын захирлууд нь гадаад хүн, харин ажилчид нь монголчууд байгаад байгаа нь өөрөө сонин үзэгдэл. Манай компани удирдлагын түвшинд ч, гүйцэтгэлийн түвшинд ч монгол хүмүүсээ ажиллуулж, монгол хүний оюуны чадамжинд тулгуурлаж олон улсын “ноу хау”-г оруулж ирэхийг зорьсон. Мэдээж хэрэг бидэнд хана мөргөх үе олон байсан, одоо ч заримдаа мөргөсөөр л байна. Өөрсдөө учрыг нь олж чадахгүй болоод ирэхээр гадаадын 20, 30, 40 жил болчихсон компаниудын туршлагыг судалж гарц шийдэл хайдаг. Тэдний ихэнх нь тулсан ханыг цөмлөөд, туулах зүйлээ туулаад гараад ирчихсэн байдаг. Бидний хувьд тэдэн шиг эрсдэл хүлээхгүйгээр даваад гарах боломж бий.

. Монгол компаниуд гадаадаас хайдаг зүйл нь зөвхөн “жуулчин өгөх” компанитай холбоотой болчихвол болно гэж хараад байдаг. Өөр олон боломж байдгийг олж хардаггүй. Сүүлийн 3 жилд хоёр гуравхан тур оператор “хамтрал” гэдгийг урагшлуулж байгааг анзаарсан. Тэд хэрвээ томорч чадвал миний ойлгож мэдсэн зүйл зөв байжээ гэдгийг батлах болов уу гэж найддаг. Манайхан мөнгө гэдэг зүйл тэртээ тэргүй орж гарч, үргэлж “гүйж кросолж” байдаг гэдгийг ойлгоод хардаж сэрдэхээ больчихвол “хамтрал” нэг алхам ч гэсэн урагшилна гэж боддог. “Ноу хау” буюу “туршигдчихсан технологи” оруулж ирэхгүйгээр бие биенээ дуурайгаад, эсвэл барьцаад яваад байвал бид хөгжихгүй. Хятад, япон, америк хүмүүс яагаад биднээс илүү байгааг түншлэлийн түвшинд харах, өөрсдийгөө тэр түвшинд аваачиж харах, өөрсдийгөө ширээн дээр яг адилхан оролцуулж чаддаг байх хэмжээнд өөрсдөө сэтгэх хэрэгтэй байгаа.

: Таны бичиж буй энэ ном нөгөө “ноу хау” буюу хамтрах, туршлага хуваалцах, харилцан суралцах гэдэг зүйлийг ойлгоход маш их ач тусаа өгнө. Та бол хамтралыг бий болгох гэж олон жилийн өмнөөс ярьж хэлээд ирсэн юм билээ. Таны бичсэн нийтлэлүүдээс, судалгааны ажлуудаас чинь харагддаг. Тийм ч учраас 4 жилийн өмнө эхлээд таныг зорьж уулзсан. Ярилцах явцад та бол аль хэдийнэ “ойлгочихсон” хүн байсан. Гагцхүү энэ хамтралыг хийе гэж уриалахад тань магадгүй цаад зорилго, ирээдүйг нь харж чадаагүй болохоороо “барьцах, хардах, атаархах” сэтгэлгээгээрээ хандсан юм шиг санагдсан. Хэн ч хийж байгаагүй зүйлийг хийсэн байсан, би тухайн үед нэг ч гэсэн ийм эмх цэгцтэй боддог, тэрийгээ бичиж нийтэлдэг, ном болгодог багш хүн байгаад нь баярлаж байсан, одоо завшааныг ашиглан танд талархаж явдаг шүү гэдгээ хэлье. Уншиж судалдаг, дүн шинжилгээ хийдэг хүн юм байна гэдгийг сургалтанд тань суугаад илүү ихээр ойлгож билээ.

. Томоохон компаниудын захирлуудыг таньдаг болсноор эхний 2 жилд тэднээс хөтчийн тусламж авч байсан. “Лакшири” аяллыг сонгож ирсэн 50, 60 насны, амьдралын туршлагатай хүмүүс аяллын хөтчөө хараад “жаахан хүүхэд” байна гэж харах, тоохгүй байх хандлага гаргадаг байсан учраас энэ тал дээр анхаарч эхэлсэн. Ерөнхий мэдлэгийг бид нар өгч чадахгүй учраас Гаид төвд сургах бодлого барьж эхнээс нь явуулж байгааг та мэдэж байгаа.

Залуучуудад дутагдаад байгаа нэг зүйл байна. Энэ бол янз бүрийн зан авирыг тэсвэрлэх хатуужил алга, жуулчдын зан занарын дарамт шахалтыг “өөр өнцөгөөс харах чадвар” хэрэгтэй. Үг даахгүй, хатуу ширүүн дуугарсан болгоныг “загнаж байна”, “би тэр хүнд таалагдахгүй байна” гэж шаналдаг урвайдаг. Монголын хүүхэд залуучууд хөгжчихсөн орны хүүхэд залуучууд шиг авирлаад байх нь буруу. “Би тухгүй байна, тавгүй байна” гэхээс гадна зэмлэл хүртчихвэл ажил хийх сонирхолгүй болчихлоо, энэ компани ийм тийм гэж үглээд бүх зүйлд өөрөө огт буруугүй, хохирогчийн сэтгэхүйгээр ханддаг болчихсон байна. Ийм хүмүүс хэзээ ч амжилтанд хүрэхгүй, тэр тусмаа АЖ-ын салбарт огтоос тохирохгүй гэж боддог. Шинэ залуучуудын зан авиртай ажиллах шаардлага нэмэгдэл ажил болоод хувирчихлаа. Чамайг жуулчид голж гоочилбол яах уу, чамд хэцүү зан авир гаргавал яах уу, ажлаа хаяад жуулчинг орхиод явах уу ... гэж тэднээс асуудаг.

. Манай жуулчид “Уянга аа чи и-мэйл дээрээ ингэж бичсэн байсан, гэвч бодит байдал дээр ийм байна” гэдэг үгийг бүтэн жил сонссон. Бид нэг аяллыг зарахын тулд 3-12 сар зарцуулдаг. Тэр хугацаанд түншийнхээ зан аашийг таньж, юун дээр бухимдаад байгааг анзаарсан. Хамгийн их түгшээдэг зүйл нь орон нутгийн нислэг байдаг. Шөнийн 22 цаг болж байхад орон нутгийн нислэг цуцлагдчихлаа гэдэг. 100% хариуцлагатай байх гэдэг чанар Монголын нислэгийн компаниудад байдаггүй. Дараа нь зочид буудлын стандарт үйчилгээний асуудал орно. Үйлчлүүлэгчтэйгээ и-мэйл харилцаа хийж байх явцад жуулчдын Монголоос авах сэтгэл ханамжийн 30% нь унасан байдаг. Үнэнийг, бодит байдлыг хэлэхээс өөр арга байхгүй. Худлаа хэлж, хуурч Монголд авчирч болохгүй гэж үздэг, мэдээллээ дутуу өгөхөөс маш их эмээдэг. Хүлээлтийг өндөр түвшинд аваачихгүй байх, үлдсэн 70%-ийн сэтгэл ханамжийг бууруулахгүй байх гүйцэтгэлийг хийхийг хичээдэг. Тийм учраас ур чадвар сайтай хөтчүүдээ сонгоод явуулдаг. Хаана очоод унадаг вэ гэхээр зочид буудал, зарим бааз, ресортын үйлчилгээн дээр уначихдаг.

... Манай зөвлөх түнш намайг хэчнээн удаа нурж унасан ч хамаагүй, хэчнээн удаа урам чинь хугарсан ч хамаагүй “очоод бай”, “яриад бай”, “хууртагдаад бай” гэдэг. Хууртагдаад, үл итгэгдээд байх тусам чи юу хийх ёстойгоо ойлгож гарц шийдлээ олно гэж хэлдэг байсан. Хамтрал гэдгийг ойлгодоггүй хөдөөний хүнтэй ажиллах гэж хичээгээд цөхөрсөн нь олон байсан. Цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулаад олон км зам туулаад зорьж очоод байхад хөдөөний хүн маань биднийг өрөөндөө зүгээр суугаад биендээ амар ажлыг хийж байгаад ирдэг гэсэн байдлаар харж ханддаг. Уйгагүй хайж эрэл сурал болж, олон удаа уулзаж учирсны үр дүнд бид Баян-Өлгий аймагт нэг малчин эгчтэй “хамтрал” гэдгийг бий болгосон. Тэр эгчийг “хөдөөний ажилчин, малчин” гэж харахгүйгээр өөрсөдтэйгөө адилхан нэг түвшинд аваачиж “бизнес түнш” гэж харж, өөрийн компанийн бодлогоо ойлгуулсан.

: Би Япон улсад “холбооны инженер” мэргэжлээр суралцаж төгсөөд Японы хамгийн том “IT консалтинг” компанид ажилласан. Миний сонирхол “бизнес модель” байсан учраас аливаа бизнесийн ард байдаг “систем”-ийг судлахад хамаг анхаарлаа хандуулсан. Эхний 2 жилд IT консалтинг, сүүлийн 2 жилд нь бизнес консалтинг хийсэн. Тэр хугацаанд жижиглэн худалдаа, ложистик, банкны салбар гэх мэт олон янзын салбарыг судалж ямар стратеги хэрэгжүүлдэг, төр засгийн бодлого нь хэрхэн явагддагийг судлан шинжлэхийг хичээсэн. Монголдоо ирэнгүүтээ CU-гийн толгой компани болох “Премиум групп”-д ерөнхийлөгчийнх нь удирдлага дор “бизнес хөгжлийн менежер”-ээр 3 жил ажилласан. Премиумд ажиллаж байхдаа яаж бизнесийн шинэ санаа үүсгэдэг вэ гэдэгт суралцсан. Чадварлаг сайн удирдлагуудын дор ажилласан учраас 2, 3 жилийн дараа монгол компаниудын бизнес суурийг ерөнхийд нь ойлгодог болсон.

#Жич: Guide төвийн 20 төгсөгчөөс авсан ярилцлагаас ...
Тун удахгүй ном болон хэвлэгдэнэ.
20 өөр өнцөг, 20 өөр ертөнц ... тун сонирхолтой ном болж байгаа.

 #ХУНЧИР, СҮҮЛ, ШАМБАЛ: Суралцагсад өөрсдийн эзэмшсэн гадаад хэлээр РР файл бэлтгэн илтгэл тавьж Луна тур, Монгол номад,...
12/10/2026

#ХУНЧИР, СҮҮЛ, ШАМБАЛ: Суралцагсад өөрсдийн эзэмшсэн гадаад хэлээр РР файл бэлтгэн илтгэл тавьж Луна тур, Монгол номад, DMD Mongolia компанийн захирал менежерүүд сонсож дүгнэлээ. Халгай, Хуш мод, Тарвага, Түлээ түлш, Борц, Чацаргана, Эмээл, Ердийн хөсөг, Шагайн харваа, Монгол адууны өдөр, Хаваржаа, намаржаа, Ингэний нулимс, Төрийн далбаа, Энхтайвны өргөн чөлөө ... гэх мэт олон сэдвүүдийг тун сайн бэлтгэсэн байв. “Монгол хунчир” сэдвээр Т.Мишээл 10 оноо авахаас 9.93 оноо авч тэргүүлсэн бол, “Хонины сүүл” сэдвээр М.Намуун 9.87 оноо, “Шамбалын орон” сэдвээр А.Арвинбаяр 9.13 оноо авч удааллаа. Дүгнэж оролцсон зочид маань маш сонирхолтой чухал мэдлэг мэдээлэл сонссондоо талархаж байгаагаа илэрхийлснээс гадна суралцагсдын гадаад хэлний чадвар жигд сайн байгааг, мөн илтгэлээ бэлдэхдээ эрэл хайгуул уйгагүй хийсэн байгааг тусгайлан онцоллоо.

: 21 хоногийн явцад нэг ч хоцроогүй, таслаагүй ирцтэй байж тус бүр 10 оноо авсан М.Чингүн, Б.Хүчитбаатар, А.Мөнхдөл нарыг “Авто замын газрын зураг”-аар урамшууллаа. Сургалтын хугацаанд нийт 100 оноо цуглуулахаас 83.61 оноо цуглуулсан А.Арвинбаяр нэгдүгээрт, 81.84 оноо цуглуулсан М.Өсөхбаяр хоёрдугаарт, 80.90 оноо авсан А.Мөнхдөл нар гуравдугаарт шалгарч англи хэл дээр бичигдсэн гарын авлага номуудаар шагнууллаа. Ийнхүү нэгэн сайхан хамт олон сургалтаа амжилттай төгсөж сертификатаа гардан авлаа, ажлын байранд ч уригдлаа. Guide нэг хоёр гурав буюу 123-ынхандаа баяр хүргэж, Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрийн гэсэн өнгө төрхтэй хөтчүүд болоорой гэж ерөөе.

 Guide төвийн 123 дахь сургалт 21 хоног амжилттай явагдаж дууслаа. Сургалтын хөтөлбөрийн агуулга маш чамбайрсан бөгөөд “...
12/10/2026


Guide төвийн 123 дахь сургалт 21 хоног амжилттай явагдаж дууслаа. Сургалтын хөтөлбөрийн агуулга маш чамбайрсан бөгөөд “дүгнэлт – задаргаа тайлбар – суурь ойлголт – холбогдох он цагууд ” гэсэн бүтэцтэйгээр хичээлийн файлууд бэлтгэгдсэн байлаа.

: Аяллын дадлага хичээл бол “зугаалга, салхинд гарах” гэсэн ойлголт биш бөгөөд аяллын автобусанд суусан цагаас эхлэн “хөтчийн ур чадвар”-ыг харуулсан техникүүдээс суралцаж эхэлдэг. Маршрутын дагуу талдаа 250-400 км хүртэл явах замын туршид дайран өнгөрч буй аймаг сум, бүсийн тухай, зам дагуух үзэгдэх орчны тайлбар, зогсолт хийж очсон газруудын тухай тайлбаруудыг сонсгохоос гадна суралцагсад өөрсдийн “мэдээлэл боловсруулах чадвар”-ыг харуулсан аялал болдог. Байрласан бааз, буудалтайгаа танилцаж, суралцагсад баг болон хуваагдаж танхимд үзсэн хичээлээ бататган давтах зорилгоор гадаад хэл дээр “асуултанд хариулж” өрсөлддөг.

: Энэ удаагийн 123 дахь сургалтанд Guide төвийн үе үеийн төгсөгч нараас “миллианал” үеийн төлөөлөл болсон залуучуудыг сонгож “багшлах” боломж олгож хичээл заалгасан бөгөөд шинэ багш нарын хичээлүүд амжилттай боллоо, шинэлэг байлаа.
- 104 дэх сургалтын төгсөгч Д.Агармаа “Хөтчийн техник ур чадвар, өөрийнхөө ажлыг болон өөрийгөө хэрхэн үнэлэх, хөгжүүлэх, аяллын бэлтгэлийг хэрхэн хангах” талаар хичээл заасан.
- 109 дэх сургалтын төгсөгч Э.Ундармаа “Явган аялал, морин аялал, хээрийн аяллын үед хөтчийн үүрэг хариуцлага ямар байх, мөн хээрийн аяллын хэрэгсэлд юуг анхаарах” талаар өөрийн туршлагад суурилсан хичээл заалаа.
- Guide төвийн 70 дахь сургалтын төгсөгч С.Мишээлт Монгол ардын урлаг болох уртын дуу, хөөмэй, морин хуур гэх мэт жуулчдын сонсох дуртай сэдвээр хичээл заасан.
- 107 дахь сургалтын төгсөгч Б.Батчимэг “Монголчуудын тэнгэр үзэл”-ийн тухай сэдвээр лекц ярилцлага хийлээ.
- Монгол арт галерейн ажилтан Э.Баярмаа УБ хот дахь музейн өвд хадгалагдаж байдаг “монгол зургууд”, тухайлбал “Монголын нэг өдөр”, “Их Хүрээ” гэх мэт бүтээлүүдийг хэрхэн тайлбарлах талаар хичээл орлоо.

ЦАГ МӨЧ БҮХЭНД МЭДЛЭГЭЭР БӨМБӨГДӨНӨ  124 элсэлт 2026 оны 10 сарын 19-ний Даваа гарагт эхлэхээр боллоо.Аяллын хөтөч бэлтг...
05/10/2026

ЦАГ МӨЧ БҮХЭНД МЭДЛЭГЭЭР БӨМБӨГДӨНӨ
124 элсэлт
2026 оны 10 сарын 19-ний Даваа гарагт эхлэхээр боллоо.
Аяллын хөтөч бэлтгэх, аялал жуулчлалын боловсрол олгох сургалтаар тэргүүлэгч Guide center:
• 20 жилийн туршлагатай
• Сургалт явуулах зөвшөөрөлтэй
• Хамгийн чанартай, хүртээмжтэй
• Чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэй
• Сургалтын цаг мөч бүхэнд мэдлэг өгдөг
• 60 минутаар 74 цагийн сонирхолтой лекц
• 24/Х-ны Бямба гарагт музейн дадлага
• 31/Х-ны Бямба, Ням гарагт аяллын дадлага
• Сургалтын төлбөр 650 000 төгрөг
• Сертификат олгоно
• Ажлын байранд зуучилна.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.gle/MtvRBCeLQsrwpzV8A
Утас: 80800231
FB page: Guide center
Website: www.mongolianguideschool.com
Хичээлийн байр: Чойжин ламын сүм музейн Жуулчны мэдээллийн төв

 -өөр  Энэ удаагийн 123 дахь сургалтын аяллын дадлага хичээл “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-тэй давхацсан бөгөөд Бага г...
28/09/2026

-өөр
Энэ удаагийн 123 дахь сургалтын аяллын дадлага хичээл “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-тэй давхацсан бөгөөд Бага газрын чулуу - боржин чулууны бүсэд явагдлаа. Дэлгэрцогт сум, хадны зураг, рок малчин – Баяка, Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Ловончамбын хийдийн туурь, дөрвөлжин булш, нүдний рашаан, Бага газрын чулуу бааз, малын чулуун хороо, бригадын төв дэх сүмийн үлдэгдэл, Зуунмод хот, Майдар бурхан цогцолбор гэх мэт газруудад “зогсолт” хийв.

Гадаад хэл дээрх семинар хичээл маань 4 багийн дунд явагдаж, дөрөвдүгээр багийнхан түрүүллээ. Суралцагсад маань аяллын үед хөтчүүд ямар үүрэгтэй, ямар техник ур чадвартай байх талаар суралцаж, Guide төвийн багш нар маань туршлагаасаа хуваалцаж, нийт замын турш асуулт хариултын ярилцлага хэлбэрээр дадлага маань амжилттай явагдлаа.

#Жич: Дараагийн 124 дэх элсэлт 10 сарын 12-нд эхэлж, 31-нд дуусна.

 Guide төвийн маань 123 дахь элсэлтийн хамгийн эхний өдөр тус төвийг үүсгэн байгуулагч, багш Ч.Буянбадрах Монголын говий...
22/09/2026


Guide төвийн маань 123 дахь элсэлтийн хамгийн эхний өдөр тус төвийг үүсгэн байгуулагч, багш Ч.Буянбадрах Монголын говийн бүсийг бүрдүүлдэг, тодруулдаг бүхнийг онцлон, жуулчдын очдог газруудыг хэрхэн тайлбарлах талаар зөвлөмж хичээл заалаа.

Сургалтын 2 дахь өдрийн хичээлийг Guide төвийн 104 дэх элсэлтийн шилдэг төгсөгч, “Степ ланд” компанийн захирал Д.Агармаа заав. Тэрбээр
• Хөтчийн мэргэжил гэж юу вэ
• Хөтчийн ажлын зах зээлийн нөхцөл байдал
• Хөтөч өөрийн үнэлгээг тогтоох
• Хөтчийн үндсэн эрх үүрэг
• Хөтчийн хувийн зохион байгуулалт
гэсэн сэдвүүдийг сонсгож ярилцлаа. Маргааш Д.Агармаагийн хичээл
• Аяллын баг удирдах
• Соёл хоорондын харилцаа
• Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар
• Бэрхшээлийг даван туулах, ажлын халшралаас сэргийлэх
• Мэргэших, ирээдүйгээ төлөвлөх зэрэг сэдвүүдээр үргэлжилнэ.

20 жилийн ойн босгон дээр сургалтынхаа багш нарыг Х-үүдээс Миллиниал, Жен-Зи үе рүү шилжүүлж байгаа бөгөөд шинэхэн багш Д.Агармаагийн эхний хичээлийг суралцагсад талархан хүлээн авлаа. Д.Агармаа багшдаа улам их амжилтыг хүсэн ерөөе.

  Дэлхийн өв “Бурхан Халдун” хайрханаа дахин зорьж, тус хайрханыг сахин хамгаалагч МУУГЗ Д.Хурцгэрэл гуайн бодож явдаг х...
21/09/2026


Дэлхийн өв “Бурхан Халдун” хайрханаа дахин зорьж, тус хайрханыг сахин хамгаалагч МУУГЗ Д.Хурцгэрэл гуайн бодож явдаг хэдэн хүсэл мөрөөдлийнх нь нэгийг биелүүлээд ирлээ. Хайрхандаа, эзэн богд Чингис хаандаа зориулж морин хуур эгшиглүүлж, XIII зууны Төрийн дуулал “Эртний сайхан” айзам уртын дуу, мөн хэл хуурын эгшиг аялгууг өргөлөө. Тус аялалд хамтран оролцсон Түмэн эх чуулгын дуучин Н.Цэрэннадмид, Агмат хамтлагийг үүсгэн байгуулагч С.Мишээлт, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны тэргүүн Б.Нарандэлгэр нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн аялалд нэгдэн нэгэн сайхан дурсамж бүтээлцсэн “Эмээл брэнд”-ийг үүсгэн байгуулагч Т.Тунгалаг, “Ногоол эрэл” сэтгүүлийн эрхлэгч Д.Ариунцэцэг, Номад пикчерс студийн зураглаач Т.Ихбаяр, Уулын нуур ТББ-ын тэргүүн С.Өлзийтогтох, чөлөөт уран бүтээлч Д.Онондорж нартаа баярлалаа. Д.Хурцгэрэл гуайн хэлснээр хайрхандаа дуу хуур өргөн барьсан анхдагч нар болсондоо баяртай байгаа бөгөөд цаашид энэ уламжлал тогтож үргэлжлээсэй хэмээн хүсэж байна.

маань үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд 20 үйл ажиллагаа зохион байгуулагдсаар байгаа билээ. Түүний нэг нь ийнхүү амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Өмнөх аялалд оролцсон бүх багш нар, анд найз нартаа баярлалаа. Цаашид Бурхан Халдун хайрханыхаа өвөр дэх “Их хориг”-ийн орчим дахь ус нууруудыг сэргээх ажилд Guide төв гар бие оролцох болно оо.

40 ДЭХ   4 ДЭХ  " • Интернетгүй орчны “авран туслагч” ном. • Гэр бүлийн “ширээний” найз• Ажлын ширээн дээрх “чимэг” толь...
18/09/2026

40 ДЭХ
4 ДЭХ "
• Интернетгүй орчны “авран туслагч” ном.
• Гэр бүлийн “ширээний” найз
• Ажлын ширээн дээрх “чимэг” толь
• Аяллын үеийн “яаралтай” лавлах ном

• 1008 хуудастай, 5 үндсэн бүлэгтэй
• Зөвхөн 412 хуудас нь таныг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх археологийн дурсгалт газрууд, шашин соёлын түүхэн газруудаар таныг аялуулах болно.
• 178 хуудас нь таныг Монголын газар нутаг дээр оршиж байсан овог аймаг, өвөг дээдсийн хамгийн багадаа 5000 жилийн түүхээр аялуулна.
• 153 хуудас нь таныг Монгол нутагт дэлгэрэн хөгжсөн Бурханы шашин, хутагт хувилгаад, бурхадын дүр бэлгэдэл, сүм хийдийн уран барилга, урлахуйн ухааны гайхамшигт ертөнцөөр аялуулах болно.

өнөөдөр нээгдсэн 40 дэх удаагийн “Номын баяр”-т оролцож буй “Монгол орны лавлах” номын павилоноор зочлоорой.

9-р сарын 19, 20-нд 09:00 – 18:00 цагт /Сүхбаатарын хөшөөний зүүн хойно шууд харагдах хэсэгт байрласан байгаа/

Гадаадад суугаа монгол ахан дүүс, найз нөхдийнхөө тэмдэглэлт өдөрт нь бэлэг болгоход хамгийн үнэ цэнэтэй бэлэг болно шүү.
Баярлалаа

 .Овог нэр: Энхцогтын УНДАРМАА  Үндсэн мэргэжил: Бизнес удирдлага, мөн англи хэлний багш орчуулагч  Guide төвийн 2024 он...
13/09/2026

.
Овог нэр: Энхцогтын УНДАРМАА
Үндсэн мэргэжил: Бизнес удирдлага, мөн англи хэлний багш орчуулагч
Guide төвийн 2024 оны төгсөгч
Салбарт ажилласан туршлага: 4 жил
Англи, франц хэлтэй, хээрийн алхалтын аяллын хөтөч

... Хээрийн явган аялал заримдаа маршрутаасаа шалтгаалаад машин дагалдахгүй явагдах нь бий. Өнгөрсөн 5 сарын дундуур Хөвсгөлийн Хатгалаас Ринченлхүмбэ сум хүртэл 18 хоног алхах аялалд хөтчөөр явлаа. УБ хотоос автобусаар гарсан бөгөөд жуулчид маань амьдралын асар туршлагатай, янз бүрийн орноор аялчихсан 65-72 насны 11 франц байсан. Тэднийг 40 жилийн турш Альпийн нуруугаар аялал удирдсан туршлагатай тур лидер дагалдан ирсэн. Тус аяллын сүүл хавьд хээрийн гал тогоондоо ашиглаж байсан 20л-ийн баллонтой газ жуулчдын маань нүдэн дээр дэлбэрсэн. Азаар хэн нэгэн хүн өртөөгүй боловч тэрийг харсан жуулчдын сэтгэлзүй ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой байв. Тус аялалд орон нутгаас 22 морь болон 7, 8 морины хөтчийг авч, хээрийн аяллын тогоочтой аялсан. Гэвч моринд аяллын ачаа ачиж үзээгүй хүмүүс явсан байсан, газ гэж юу байдгийг сайн мэдэхгүй, яаж аюулгүй зөөвөрлөхийг мэдэхгүй хүмүүс байж таарсан. 7, 8-уулаа хэрнээ 2 нь л ачаагаа ачдаг байсан. Алхаад явж байхад өдрийн хоолон дээр явган хүний алхалтыг морь нь гүйцэж ирэхгүй тохиолдлууд гарсан. 18 хоногийн турш бүрхэг өдөр нь дийлэнх, өвдөгөөр татсан зузаан цастай, тэрнээс доош шавар шавхайтай нөхцөлтэй тулсан. Уулын алхалтын хэчнээн үнэтэй “маммут (Mammut)” гутал байсан ч хамаагүй шаварт орсон бол нэмэргүй болдог. Өдөрт 25-30км алхах хөтөлбөртэй ирсэн ч 15км ч алхаж чадахгүй ядардаг жуулчид байсан. Тур лидер нь өөрөө өдөр болгон хөтөлбөрөө өөрчлөе гэж над дээр ирнэ, чамд гарц байна уу, би одоо яах вэ гэдэг байсан. 10 жуулчин маань бүгд над руу харна, монголчууд маань ч над руу харна. Уулын алхалтын аялалд явдаг болсноор би өөрийгөө “нээсэн” гэхэд болно, өөрөөсөө гайхалтай зүйлийг олж харсан, тэр бол миний тайван амгалан байдал байсан.

. Алхалтын аялал нь энгийн аяллуудаас тэс өөр, хөтөлбөр нь ч бусад аяллаас өөр, аюулгүй ажиллагааны дүрэм өөр, жолооч нь энгийн аяллын жолоочоос өөр, хөтөч нь өөр, мөн хээрийн аяллын тогооч дагалдана. Алхалтын аяллын онцлог нь 10-15 хүнтэй бүлгээр аялдаг, ганц хоёр жуулчинтай байгаад зардлаа дийлэхгүй, маш өндөр үнэтэй аялал болдог. Мөн Монгол талаас 10 гаруй хүн, нийлээд 20-25 орчим хүний баг болно. Машин явахааргүй газруудад жуулчдынхаа ачааг морь, тэмээ, сарлаг гээд ердийн хөсөгт ачдаг. Ачааныхаа тэнцвэрийг хангах, бороонд норгохгүй байх, голын усанд автуулахгүй байх гээд тэр чигтээ зохион байгуулалтын асуудал юм. Ямар нэгэн жуулчид байхгүй, малчин айл ховор, эзгүй шахуу зэрлэг байгалиар алхдаг учраас аяллын баг бүтнээрээ хөтөч намайг харна, миний шийдвэрийн дагуу л хөдөлнө. Миний ажил "хэн нь өглөө эрт босох уу" гэдгээс эхэлдэг.

Аяллын үед тааварлах аргагүй цаг агаарын нөхцөл үүсч магадгүй. Алхалтын аяллын хөтөлбөрийг уулын алхалт хийдэг хүн өөрөө гаргах нь зөв байдаг. Албан өрөөнд компъюторын ард суудаг хүн гаргадаг хөтөлбөр огт биш юм. Тухайн өдөр хэдэн км алхаад хаана өдрийн хоолоо идээд, хаана отоглож буух вэ гэдгийг аяллын менежер, захирлууд өөрсдөө эхэлж туршиж үзчихээд тэр хөтөлбөрийг зарах ёстой. Хэдийгээр би тэр аяллын хөтчөөр явж байгаа ч тухайн хөтөлбөрийг гаргаагүй байдаг. Алхалтын аялалд морь, тэмээг оролцуулдаг учраас хаана өвс, тэжээлтэй, устай билээ гэдгийг тооцоолж төлөвлөх учиртай. Морь мал бол техник биш, бас биднийг дагаж, туугдаж явдаг амьтан гэдгийг бодолцох хэрэгтэй. Алхалтын аяллын үед жуулчид "монгол хүн малтайгаа яаж харилцаж байгаа"-г хараад явж байдаг.

. Алхалтын үед хэдэн метр уруудаж байна, хэдэн метр өндөр авч байна, 400 м өндөр авалттай алхалт дээр өндөр авалт нь огцом байна уу, алгуур байна уу, тэрийг хүртэл тооцоолохгүй бол жуулчдын хувьд даралтын хэлбэлзэл үүснэ, зүрхний хэм алдагдаж алхаж чадахгүй байх тохиолдлууд үүснэ. Дээр дурдсан бүх нөхцөл байдлыг жуулчдад ирэхээс нь өмнө тайлбарлах ёстой. Нутгийн хүний газар шинжих ухаанд тулгуурлан отоглох газраа сонгодог, мөн хаанаас хаа хүртэл хэдэн км алхахыг тодруулдаг, жуулчид алхсан газраараа дахин алхах ёсгүй, өдөр болгон өөр газар алхуулж, өөр өөр байгалийг харуулж, мэдрүүлэх ёстой. Монголд ирээд хийж буй алхалт нь уулархаг нутгийн бартаатай, адармаатай жимээр өдөрт дунджаар 25-30 км үргэлжилдэг, энэ бол тэс өөр ертөнц юм.

Энэ жил ажиллаж буй компаниуддаа хээрийн явган аяллын “санамж”-ийг боловсруулж өгч байгаа. Тухайлбал, морины хөтчүүдэд, жуулчдад, тогооч нарт зориулсан санамжийг тус тусад нь гаргасан. Тус санамжуудтай танилцаад өөрсдийн ажил үүргээ ойлгож ухамсарлаад алхалтын аялалд оролцох ёстой. Харин жуулчид тухайн санамжийг уншиж танилцаад зөвшөөрч байгаа тохиолдолд Монголд ирэх хэрэгтэй, ялангуяа хавар намрын алхалтын аялал нь тоглоом биш. Бороо ч орно, цасаар ч шуурна, өндөрлөг эх газрын эрс тэс уур амьсгалтай, өдөр шөнийн температурын зөрүү их, нэг өдөрт 4 улирал жинхэнэ утгаараа тохионо гэдгийг ойлгочихоод ирвэл аялал амжилттай болно. Баруун аймгууд, Хөвсгөлийн тайгад шавар намагтай газар их, бат бөх уулын гуталтай байсан ч нэмэргүй, усны гутал заавал хэрэгтэй. Гутлын түрийний өндрийг хүртэл хэлж өгөхгүй бол өвдөгөөр татсан намагтай газраар ч алхана. Хэчнээн сайн гутал байсан ч норчихвол хатахгүй, хөлнөөс сугардаггүй, хойноо чангалагчтай сандаль ч хэрэг болно. Үргэлж тэгш газраар алхахгүй, өвдөгнөөс дээш түвшинтэй ус голыг таягтайгаар туулж гарахгүй бол усанд унана, уулын голууд том том мөлгөр чулуутай, хүчтэй урсгалтай гэдгийг ойлгуулах шаардлагатай. Борооны хамгаалалтын цув хүртэл өвдөгнөөс доош урттай байх ёстойг хэлж өгөх хэрэгтэй.

. Миний ажлыг хүндрүүлдэг нь ийм нарийн зааварчилга аваагүй жуулчид байдаг. Бодит байдал, аяллын хөтөлбөр хоёр зөрөөд ойлголтын зөрүүнүүд үүсчихдэг. Сайн ойлголтгүй ирснээс болж жуулчид ухардаг, шантардаг, өдөр болгон “аяллаасаа буцъя” гэж хэлдэг. Уулын алхалтын аялал сонгочихоод бороо ороход бухимддаг, хувцас нь нороход гомдож уйлдаг жуулчин ч ирдэг. Хээрийн алхалтын аялал нь монгол гадаадгүй хүний жинхэнэ мөн чанарыг нь ил гаргаж ирдэг гэж боддог. Сүүлийн үед хэний ч ярьдаггүй нэг сэдэвтэй өдөр бүр аяллынхаа явцад нүүр тулж байна. Тэр бол сэтгэцийн эрүүл мэндийн асуудал юм. Европт нүүрлээд байгаа цагаачлалын асуудал, үнийн өсөлт, санхүүгийн дарамт, ажилгүй бол амьдарч чадахгүй болчихсон нийгэм дотроос тэд Монголд ирдэг. Гадна талаас нь харахад европ жуулчид маш соёлтой, мөнгөтэй юм шиг харагдана. Гэвч тэдний бодит амьдрал бидний бодсоноос тэс өөр байдаг, дотоод стресс бухимдлаа аяллынхаа явцад гаргаж тэсрэх нь бий. Ялангуяа залуу хосууд цалин нь хүрэхгүй, байр сууц авч чадахгүй стрессэнд ордог, суурин иргэншил дэх дуу чимээ, хөл хөдөлгөөний бохирдолд хүүхэд байхаасаа дасчихсан, нэгэн хэвийн хайрцаглагдчихсан хүмүүс Монголд ирэхээрээ стресс бухимдлаа ил гаргаж уйлах нь уйлна, алхаж чадахгүй ядраад ирэхээрээ таягаа шиднэ, зан ааш нь хурц хэлбэртээ орох дээрээ тулна. Тэр болгоныг нь зөв удирдаж авч явахгүй бол аялал бүхэлдээ хүнд байдалд ордог.

. Манай монголчууд магадгүй сэтгэцийн эрүүл мэндийг “Шархадны эмнэлэг”-ээр төсөөлдөг байх, мэдрэлийн өвчин гэвэл 3-р эмнэлгийн тасгаар төсөөлж, тэнд эмчлүүлэх ёстой гэж ойлгодог байх. Тэр ойлголт бол асар бүдүүлэг ойлголт юм. Сэтгэц ба мэдрэл хоёрыг хамтад нь авч үзэх ёстой бөгөөд хүний тархи бодож сэтгэж байгаа нь өөрчлөгдөхөд зан төлөв, ааш авир нь дагаад хувирна. Маш энгийн зүйлд ч логик сэтгэлгээ муу байдаг, тухайлбал, түлээ оруулаад ирээрэй гэхэд “яаж” гээд зогсоод байдаг. Гар дээрээ тавиад тэврээд оруулахыг тэд төсөөлж чаддаггүй. Сүүл үеийн 25-35 настай жуулчдын хувьд дутах зүйлгүй хангалуун, хиймэл орчинд төрж өссөнөөс гадна тэднийг хүүхэд байхаас нь “чи хамгийн мундаг нь, чи хүссэн бүхнээ хийж чадна, хүсэх юм бол юунд ч хүрч чадна” гээд бодит амьдралаас тасархай төсөөлөлтэй хүмүүс болгочихсон байдаг. Тэр амьдралаас тасархай төсөөлөл дунд амьдарч байдгаа Монголд ирээд ойлгодог жуулчид их байдаг.
Алхалтын аяллын жуулчид ихэвчлэн “стресснээс зугтаж” ирсэн хүмүүс бөгөөд алхана, гүйнэ гэдэг нь тэдний хувьд гоё биетэй болно, булчинлаг болно гэсэн ойлголт биш. Тэд өөрсдөө тодорхойлж чадаагүй сэтгэц, мэдрэлийн эрүүл мэндийн асуудалтай байгаа учраас өдөр болгон өөрийгөө тайвшруулах гэж “гормоны эм” ууж байдаг. Өдгөө дэлхийн бодит аюул болчихсон энэ асуудлыг Монголын АЖ-ын салбарт хэн ч ярьдаггүй. Аяллын үеэр заримдаа жуулчдынхаа гаргаж буй хэвийн бус ааш араншинг хараад “энэ маань зүгээр л байдаг байгаа даа” гэж бодогдох нь бий.

. Өнгөрсөн жилийн намар 10 сарын сүүлчээр Ховдын Шаазгай нуураас Увс нуур хүртэл алхах үед нэлээд салхитай, бас хүйтэрч байсан. Тэр аяллын үед нэг сонин үйл явдал болсон. Хээр отоглочихоод яг оройн хоолоо идэх гээд хоолныхоо асарт цуглах үед гэнэт ширүүүн бороо асгарч, завдал өгөхгүй 30, 40 минут үргэлжилсэн. Төд удалгүй үерийн ус маш хурдтайгаар урсаж орж ирсэн, майхнууд усанд автсан, монгол гадаадгүй бүгд шоконд орсон, тэр хооронд би ямартаа ч өмсөх хувцас, нөмрөх хөнжил хуурай байх ёстой гэж бодоод жуулчиддаа “майхнаасаа хувцас, мишокоо аваад бүгд машиндаа хийгээрэй, тэгээд эргээд хоолны асартаа цуглаарай” гэж хэлсэн. Жуулчид миний хэлснээр хийгээд хоолныхоо майханд бүгдээрээ цуглахад бидний хөл доогуур ус нэвт урсаж, хоолтойгоо, бүх зүйлтэйгээ яг л голын усан дотор зогсож байсан. Би маш тайвнаар “одоо бүгдээрээ хоолоо идье, тогооч аль хэдийнэ хоолоо бэлэн болгочихсон, халуунаараа байна, сайхан хооллоорой” гэсэн чинь жуулчид бүгд мэл гайхсан, “Ундраа үер болж байна шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би “зүгээр ээ, энэ газрынхаа нөхцөл байдлыг харвал аюулгүй санагдаж байна, энэ бол түр зуурын үзэгдэл, үүл урагш нүүж байгаа нь дахиж бороо орохгүй гэсэн үг, үерийн усан дотор хоолоо идээд суусан гэдэг дурсамж тэр болгон амьдралд тань дахин тааралдахгүй байх, санаа зовох хэрэггүй ээ” гэж хэлээд өөрөө түрүүлээд хоолоо халбагадсан. Бүгд миний үгэнд орж хоолны ширээгээ тойрон суугаад чив чимээгүй хоолоо идэцгээсэн, тэр үед миний хоолойны өнгө ч өөрчлөгдөөгүй, хөл доогуур ус урссаар л байсан.

. Харин би хоол идэж байх үедээ “одоо дараагийн алхам юу байх вэ” гэж бодож эхэлсэн. Сая алхаж ирэх замд нэг малчин айл байсныг санаад “мөнгө төлөөд ч болтугай хонох боломжтой эсэхийг асуугаад ир” хэмээн жолоочоо явуулснаар асуудал шийдэгдсэн. Би жуулчиддаа “одоо малчин айлд зочилно, бид нарт нэг гэр, бас гал байхад болно оо, дулаахан тайван хононо, мишокоо дэлгээд бүгдээрээ зэрэгцэж хэвтээд унтацгаая” гэж хэлсэн. Жуулчдаа сайхан дулаацуулаад сууж байхдаа монгол гэрээ тайлбарлаад эхэлсэн. Тэр үйл явдал “би бараг хүчээр бороо оруулаад, тэгээд малчин айлд авааччихсан юм шиг л юм болсон”. Тэр аяллын төгсгөлд жуулчид маань “бид нар чамайг үнэхээр гайхсан, үер болж байхад ширээндээ суугаад хоолоо идье, сайхан хооллоорой” гэж хэлэх хүн магадгүй энэ дэлхий дээр Ундармаагаас өөр байхгүй байх аа” гэж хэлсэн. “Чиний тайван байдал биднийг тайвшруулдаг, бас бидний аяллыг сайхан дурсамж дүүрэн болгож чаддаг байсан шүү” гэж бүгд талархан тэвэрч байсан тэр дурсамж, одоо ч миний сэтгэлд тод үлдсэн байна аа.

#Жич: Манай хамт олны 20 жилийн турш зохион байгуулсан сургалтанд маань 4300 хүн элсэн суралцсан. АЖ-ын салбарт түр ажиллаад ихэнх нь өөрийн үндсэн мэргэжлээ дагаад явсан байх. Харин үлдэж ажилласан хүмүүс лав 500-гаас буухгүй болов уу. Тэднийхээ төлөөлөл болгож 20 төгсөгчтэйгөө “чин сэтгэлийн яриа” өрнүүлсэн билээ. Энэ удаа Э.Ундармаа Undarmaa Enkhtsogt хэмээх уйгагүй хөдөлмөрч бүсгүйн ярианаас ердөө 4-хөн нүүр яриаг сийрүүллээ. Ярилцлага нь нийт 16 хуудас болсон бөгөөд салбарын 4 чухал асуудлыг хөндсөн байдаг. Энэ 11 сард Guide төвийн маань 20 жилийн ой болно, энэ 20 ярилцлага маань “ойдоо зориулсан бэлэг” болон хэвлэгдэх юм. Тэдгээр ярилцлагуудаас Монголын АЖ-ын салбарын бүх "зовлон жаргал уншигдана" гэдэгт бат итгэлтэй байгаа. Нөгөө талаар маш том судалгааны ажил боллоо гэж би хувьдаа дүгнэж байгаа. Та бүхэн санал сэтгэгдлээ харамгүй хэлж өгөөрэй, баярлалаа.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97670101011

Alerts

Be the first to know and let us send you an email when Guide center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Guide center:

Shortcuts

Share

Category