KIS MONGOL(モンゴル)

KIS MONGOL(モンゴル) ☑ "KIS МОНГОЛ"
"KIS МОНГОЛ" нь KIS грүүпийн Монгол улстай хо?

近藤秀将(Hidemasa Kondo)。1978年生まれ。行政書士法人KIS近藤法務事務所 代表社員・出入国関係申請取次業務特定社員。早稲田大学教育学部卒業。立教大学社会学研究科社会学専攻博士課程前期課程在籍。2006年に行政書士登録し、2012年に「行政書士法人KIS近藤法務事務所」設立。中国・モンゴルをはじめとしたアジア圏の専門家として、イミグレーション法務(在留資格関連申請手続、起業、国際結婚・離婚手続等)を中心として幅広く活動。2015年4月には東京都行政書士会豊島支部長就任、同年5月「外国人雇用の実務(中央経済社)を刊行。2017年6月「国際研究大学哲学社会学政治学研究所」客員研究員就任。

‼️人材募集‼️  モンゴル現地駐在事務所スタッフ募集 2025.1.31まで募集中(採用決定次第募集停止します)❗️ 日本へのイミグレーションサービスを中心とした【KISグループ(KIS ASIA)】のモンゴル現地スタッフを募集しています...
13/01/2025

‼️人材募集‼️  

モンゴル現地駐在事務所スタッフ募集 2025.1.31まで募集中(採用決定次第募集停止します)❗️

日本へのイミグレーションサービスを中心とした【KISグループ(KIS ASIA)】のモンゴル現地スタッフを募集しています。

【参考】https://youtu.be/VAzWbAMgR4g

【業務】 
・ イミグレーションコンサルティング
・ 営業を含めたモンゴル駐在事務所の業務全般

【応募資格】 
・大学卒以上の学歴(卒業見込を含む)  
・業務用のパソコン操作能力 
・日本語 文章能力及びコミュニケーション能力

【報酬等】   
 約200万MNT以上(研修期間は、能力に応じて決定) 

【研修期間】
 1か月〜3ヶ月(能力に応じて決定)

【勤務時間】
 8:30 ~ 17:30(週休2日制)

【勤務地】   
 ウランバートル市、ハンオール区、第15ホロー、スタジオンオルギル、マハタマガンディ街、28-5-5004号(ギャラクシータワー)
※希望者は、一定の年数を経たあと日本の本部での勤務可能性もあり。

【電 話】  
 +976 9594 6328, 70006328

【応募方法】 履歴書送付    
 [email protected]  

【応募締切】  
 2025年1月31日
 ※ 書類選考の後、弊社よりご連絡いたします。皆様のご応募をお待ちしております。

行政書士法人KIS近藤法務事務所(KISグループ本部)
📞+81 3-6914-0299
https://goo.gl/maps/ey3yF8LdWKq4BSgb6

●東京本社 
 東京都豊島区西池袋1-29-5 山の手ビル12階
 https://goo.gl/maps/ey3yF8LdWKq4BSgb6

Тусгай оршин суух зөвшөөрлийн тухай (特定活動)Япон улсын их дээд сургууль болон мэргэжлийн коллеж та бидний хэлж заншснаар с...
31/10/2024

Тусгай оршин суух зөвшөөрлийн тухай (特定活動)
Япон улсын их дээд сургууль болон мэргэжлийн коллеж та бидний хэлж заншснаар сэнмонд суралцаад удахгүй төгсөх гэж байгаа төгсөөд японд ажиллах хүсэлтэй оюутнуудын анхааралд. / Судлаач оюутанд 研究生 хамаарахгүй /
Японд ажил хайж байгаа(就職活動)японд ажиллах хүсэлтэй байгаа шинэ төгсөгч гадаад оюутнуудад ажил хайхад нь зориулж тусгайлан 6 сараас дээд тал нь 1 жилийн хугацаатай тусгай оршин суух зөвшөөрөл олгогддог болно.
Тиймээс та ажил хайсан ч тохирсон ажил олдохгүй байсаар оюутны визийн хугацаа дуусах дөхөх, мөн ажлын байраа олоод виз мэдүүлсэн ч виз нь гаралгүй дахин ажил хаймаар байвч хангалттай хугацаа байхгүй тохиолдолд ажил хайх зорилгоор энэхүү тусгай оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх боломжтой.
Бодит жишээг дурьдахад:
/Хувь хүн албан байгууллагатай холбоотой мэдээллийг нууцалсан болно./
Иргэн Д 2015 оноос 2017 он хүртэл япон улсад мэргэжлийн коллежид суралцсан болно. Суралцаж байх хугацаандаа ажлын байраа олоод 2017 оны 5 сард ажлын виз мэдүүлсэн боловч 3 сарын дараа виз нь гараагүй хариуг авсан байна. Японд ажиллах , дахин ажил хайх хүсэлтэй боловч оюутны визээр оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусч байсан. Тиймээс манай байгууллагад хандан оршин суух зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэлтийн зөвөлгөө үйлчилгээг авч дээрх 特定活動 тусгай үйл ажиллагааны оршин суух зөвшөөрлийг мэдүүлэн 6 сарын хугацаатай тус визийг авсан болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

“КИС Монгол” төлөөлөгчийн газар
Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо Стадион оргил Махатма гандигийн гудамж, Галакси Таур 5 давхар 5004 тоот.
Утас: 7000-6328, 95946328

(Teijusha-定住者) Оршин суух зөвшөөрлийн /ОСЗ/ тухай. Энэхүү ОСЗ нь Япон улсад оршин сууж байгаа гадаад улсын иргэнд олгогд...
28/10/2024

(Teijusha-定住者) Оршин суух зөвшөөрлийн /ОСЗ/ тухай.

Энэхүү ОСЗ нь Япон улсад оршин сууж байгаа гадаад улсын иргэнд олгогддог ОСЗ-ийн нэг бөгөөд Монгол хэлнээ “Суурьших, тогтмол хугацаагаар амьдрах” гэсэн утга агуулгатай. Япон улсын Хуульзүйн сайдын тушаалыг үндэслэн ямар нэгэн учир шалтгааны улмаас Япон улсад зайлшгүй оршин суух шаардлагатай гадаад улсын иргэнд 5 жил хүртэлх хугацаагаар олгогддог ОСЗ юм.
Энэхүү зөвшөөрлөөр амьдарч байгаа иргэн нь Япон хүн, Япон улсад “Байнгын оршин суугч Eijusha 永住者”-ийн адилаар хөдөлмөр эрхлэлтийн хязгаарлалт байдаггүй тул чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг.
Ямар болзлыг хангасан хүмүүст олгогддог вэ?

Эцэг эхийн аль нэг нь Япон улсын иргэн бол тухайн иргэн болон гэр бүлийн гишүүд.

Вьетнам, Лаос, Камбож улсын дүрвэгсэд “Indochinese refugee”
(Indochinese refugee гэдэг нь 1975 онд Вьетнам, Лаос, Камбож 3 улсад Социалист дэглэмд шилжсэний улмаас эдийн засгийн хараат байдал, дарамт шахалт, хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн, улс төрийн тогтолцоонд дасан зохицож чадаагүйгээсээ болж өөрийн улсаас дүрвэсэн иргэд)

Өмнө нь Япон хүний, эсвэл тусгай эрхт байнгын оршин суугчийн эхнэр/ нөхөр байсан, гэрлэлтээ цуцлуулсан иргэн түүний хүүхэд гэр бүлд олгогддог ОСЗ юм.

Дээрх оршин суух зөвшөөрлийн талаар бодит жишээн дээр тулгуурлан мэдээллийг хүргэе.
/ Хувь хүн албан байгууллагатай холбоотой мэдээллийг нууцалсан болно./
Монгол улсын иргэн А нь Япон улсад байнгын оршин суух (Eijusha-永住者) ОСЗ-өөр амьдардаг. А-ын хүү Монгол улсад өвөө дээрээ өссөн бөгөөд ээж хүүгийн харилцаа сайн, жил бүр ээж хүү хамтдаа зуны амралтаа өнгөрүүлдэг байжээ. Хүүгээ бага балчир байхад нь Япон улсад ирэхдээ тодорхой шалтгааны улмаас өөрийн дүүгийн нэр дээр шилжүүлсэн байна. Дүүгийн нэр дэр шилжүүлсэн, А-ын санхүүгийн байдал тогтворгүй байсан тул Япон улсад хамт амьдрах боломжгүй өдийг хүрчээ. Иргэн А нь байнгын оршин суух зөвшөөрөлтэй болж, улмаар санхүүгийн байдал ч тогтворжсон тул хамт амьдарч хүүгийнхээ боловсролд илүү их анхаарах, хөрөнгө оруулалт хийхийг хүсэлтэй байгааг нь ар гэрийнхэн нь болон хүү нь баяртайгаар хүлээн авсан байна. Ингээд хүүгээ өөрийн нэр дээр шилжүүлсний дараагаар (Teijusha-定住者) ОСЗ-ийг манай байгууллагаар үйлчлүүлсэн билээ. Хүү нь насанд хүрээгүй, эхийн санхүүгийн байдал тогтвортой үзүүлэлтээр ОСЗ-өө авч Япон улсад амьдарч байна.
(Teijusha-定住者)”- оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл манай байгууллагад хандан үйлчлүүлээрэй. /Зөвлөгөө үнэ төлбөргүй/

“КИС Монгол” төлөөлөгчийн газар
Байршил: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр 5 давхар 5004
Утас: 7000-6328, 9594-6328

Япон улсад компани байгуулах ба "Бизнес Удирдлагын зөвшөөрөл"(経営・管理)-өөр оршин суух тухай Шинээр бизнесээ эхлүүлэх, одоо...
24/10/2024

Япон улсад компани байгуулах ба "Бизнес Удирдлагын зөвшөөрөл"(経営・管理)-өөр оршин суух тухай Шинээр бизнесээ эхлүүлэх, одоо эрхэлж байгаа бизнесээ Япон улсын зах зээл дээр өргөжүүлэхийгхүссэн гадаадын иргэн Япон улсад компани байгуулахболомжтой бөгөөд“Бизнес удирдлага”-ын оршин суух зөвшөөрөл (виз)олгогддог.Энэхүү Оршин суух зөвшөөрлийн хугацаа 1 жил, 3 жил, 5 жил байдаг.Мөн энэхүү оршин суух зөвшөөрөл бүхий Монгол улсын иргэн нь “Гэр бүлийн” оршин суух зөвшөөрлийг мэдүүлэн гэр бүлийнхээ хүмүүстэй хамтран амьдрах боломжтой байдаг.Та бүхэнд илүү ойлгомжтой байх үүднээс бодит жишээнд тулгуурлан тайлбарлая. 

Монгол улсын иргэн А нь 2010 оноос хувийн бизнесээ эхлүүлэн амжилттай үйлажиллагаа явуулсаар ирсэн ба2018 онд бизнесээ өргөжүүлж Япон улсын зах зээл рүүгарахаар шийдсэн байна. Гэвч иргэн А нь япон хэлний мэдлэггүй байсан ба компани байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх, хэрхэн бүрдүүлэхээ мэдэхгүй байсан тул манай байгууллагад хандан үйлчлүүлсэн билээ. Иргэн А-гаас компани байгуулахад шаардлагатай бичиг баримтуудыг авч хянан, засч Компани байгуулж улсын бүртгэлийн гэрчилгээг авч өгөх үйлчилгээ болон“Бизнесийн удирдлага, хяналт”(経営・管理)-ын оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх үйлчилгээг манай байгууллагын зүгээс үзүүлсэн.Мөн компани байгуулах үеэр иргэн А-ын хүү болох иргэн Б нь Японы их сургуулийг төгсөж таарсан ба иргэн Б-г тус компанид үндсэн ажилтнаар ажиллуулмаар байна гэсэн хүсэлтийг үйлчлүүлэгч гаргаж иргэн Б-ын ажлын виз буюу “Олон улс, техник технологи,хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах” (技術・人文・国際知識) оршин суух зөвшөөрлийг манайбайгууллагад хандан мэдүүлсэн билээ. Өдгөө компаний үйл ажиллагаа Япон улсад амжилттай өргөжиж байгаа ба иргэн А нь Бизнесийн удирдлага, хяналт-ын оршин суухзөвшөөрөл(経営・管理)-өөр, түүний хүү иргэн Б нь “Олон улс, техник технологи,хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах” (技術・人文・国際知識) оршин суух зөвшөөрлөөр Японулсад оршин сууж байна.
Жич: Энэхүү жишээ нь тус байгууллагаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн мэдээлэлболоод хувь хүнтэй хамааралтай мэдээллийг нууцалсан болно.Япон улсад компани байгуулах болон түүнтэй холбогдох оршин суух зөвшөөрөл,Японулсын урт хугацааны оршин суух зөвшөөрлийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөөг авч бичиг баримтбүрдүүлэлтийн үйлчилгээ авахыг хүсвэл та манай байгууллагад хандан үйлчлүүлээрэй

Байршил: Хан-Уул дүүрэг, 15-р хороо,Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж,Галакси Тауэр, 5 давхар, 5004 тоот.
Утас: 7000-6328, 9594-6328

Хугацаагүй байнгын оршин суугч (Eijusha)-ийн гэр бүлийн оршин суух зөвшөөрлийн тухай. Япон улсад хугацаагүй байнгын орши...
17/10/2024

Хугацаагүй байнгын оршин суугч (Eijusha)-ийн гэр бүлийн оршин суух зөвшөөрлийн тухай.

Япон улсад хугацаагүй байнгын оршин суух оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын харьяалалтай иргэний нөхөр/ эхнэр, хүүхэд зэрэг гэр бүлийн гишүүд “ Гэр бүл”-ийн ОСЗ-ийг мэдүүлэх боломжтой.
Дээрх оршин суух зөвшөөрлийн талаар бодит жишээнд тулгуурлан мэдээллийг хүргэе. /Хувь хүн болон албан байгууллагатай холбоотой мэдээллийг нууцалсан болно/
Иргэн Б нь Япон хүнтэй гэр бүл болж “Гэр бүлийн” ОСЗ-өөр Япон улсад амьдрах болсон байна. Ойролцоогоор 5 жил амьдарсны дараа “Хугацаагүй байнгын оршин суугч”-ийн ОСЗ-ийг авчээ.
Гэвч тодорхой шалтгааны улмаас гэр бүлийн харилцаа сайнгүй болж улмаар гэр бүлээ цуцлуулахад хүрчээ. Иргэн Б нь гэр бүлээ цуцлуулсны дараа Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж буй нутаг нэгт залуутай танилцан хайр сэтгэлийн холбоотой болжээ. Удаж төдөлгүй иргэн Б нь жирэмсэн болсон ба Япон улс дахь элчин сайдын яаманд албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.
Б-ийн нөхрийн гэрээт хугацаа дуусах дөхсөн ба “Ур чадварын дадлагажигч” ОСЗ-өөс “Гэр бүлийн” ОСЗ-ийг мэдүүлэх боломж байгаа эсэх аар манай байгууллагад хандсан билээ. “Ур чадварын дадлагажигч”-ийн ОСЗ нь гэрээний хугацаагаар дуусгавар болдог бөгөөд өөр төрлийн ОСЗ –рүү шилжих боломжгүй байдаг боловч эхнэр нь жирэмсэн, асаргаа шаардлагатай гэсэн шалтгаанаар ОСЗ-өө солиулах хүсэлтэй байгаагаа уламжлан хүсэлт гаргасан байна.
Иргэн Б-ийн шалтгааныг хүндэтгэн үзэж нөхөрт нь гэр бүлийн ОСЗ –г олгосон байна.
Энэхүү ОСЗ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай д хандаарай.
КИС Монгол” төлөөлөгчийн газар

Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо Стадион Оргил Махатма Гандигийн гудамж Галакси Тауэр 5 давхар 5004
Утас: 7000-6328, 9594-6328

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Япон улсад үндсэн ажилтан-р ажиллах виз мэдүүлэх боломжтой талаар дараах мэдээллийг хү...
14/10/2024

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Япон улсад үндсэн ажилтан-р ажиллах виз мэдүүлэх боломжтой талаар дараах мэдээллийг хүргэе.
Хувь хүн болон албан байгууллагатай холбоотой мэдээллийг нууцалсан болно.


Иргэн А нь 2009-2012 оны хооронд Японд улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж байжээ. Ийнхүү Монгол улсад буцаж ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд өмнө нь ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан Япон компанитай холбоо тогтоон улмаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллахаар болсон байна. Их дээд сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэх болон дипломтой бол “Олон улс, техник технологи, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах” оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх боломжтой байдаг.
Тиймээс иргэн А нь Япон улсын компанид гадаадын боловсон хүчин орж ажиллахад ямар бичиг баримт бүрдүүлэх, оршин суух зөвшөөрлийг хэрхэн мэдүүлэх талаар тодорхой мэдээлэлгүй байсан тул манай байгууллагад хандан үйлчлүүлсэн юм.
Иргэн А-ийн нөхцөл байдлыг шалган тухайн компанид зайлшгүй ажиллах шаардлагатай боловсон хүчин гэдгийг нь нарийн тайлбарласнаар “Олон улс, техник технологи, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах” оршин суух зөвшөөрлийг авч 2019 оны 12-р сараас эхлэн байгууллагадаа ажиллахаар болсон билээ.
“Олон улс, тенхик технологи, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах”-Оршин суух зөвшөөрлийн хугацаа 1 жил, 3 жил, 5 жил байдаг.
Дээрх дурдсан оршин суух зөвшөөрөлтэй Монгол улсын /Япон улсаас өөр/ иргэн нь “Гэр бүлийн гишүүдийн хамт амьдрах боломж бүрддэг.
“Олон улс, техник, технологи, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах”-оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл манай байгууллагад хандан үйлчлүүлээрэй.
“КИС МОНГОЛ” төлөөлөгчийн газар
Байршил: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамж, Галакси тауэр (Galaxy Tower) 5 давхар 5004 тоот.
Утас: 7000-6328, 95946328

ЭРХЭМ ҮЙЛЧҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД“Орон нутгийн сонгуулийн өдөр"ийг тохиолдуулан 2024 оны 10 дугаар сарын  11-ний өдөр  "КИС...
10/10/2024

ЭРХЭМ ҮЙЛЧҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
“Орон нутгийн сонгуулийн өдөр"ийг тохиолдуулан 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "КИС МОНГОЛ" төлөөлөгчийн газар нь ажиллахгүй болохыг мэдэгдье.
(Япон дахь төв оффисс ажлын цагийн дагуу хэвийн ажиллана.)
Та бүхэн сонгуульдаа идэвхтэй хамрагдаарай.
お知らせ
地方選挙にあたる10月11日(金)は、KIS MONGOL 駐在事務所が休館になる事をお知らせします。
※在日本事務所はいつも通り、営業となります。

Хугацаагүй байнгын оршин суугч(Eijusha)-ийн гэр бүлийн оршин суух зөвшөөрлийн тухай.Япон улсад хугацаагүй байнгын оршин ...
10/10/2024

Хугацаагүй байнгын оршин суугч(Eijusha)-ийн гэр бүлийн оршин суух зөвшөөрлийн тухай.
Япон улсад хугацаагүй байнгын оршин суух оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын харьяалалтай иргэнийнөхөр/ эхнэр, хүүхэд зэрэг гэр бүлийн гишүүд“Гэр бүл”-ийнОСЗ-ийг мэдүүлэх боломжтой.Дээрх оршин суух зөвшөөрлийн талаар бодит жишээнд тулгуурлан мэдээллийг хүргэе./Хувь хүн болон албан байгууллагатай холбоотой мэдээллийг нууцалсан болно/
Иргэн Б нь Япон хүнтэй гэр бүл болж“Гэр бүлийн”ОСЗ-өөр Япон улсад амьдрах болсон байна.Ойролцоогоор 5жил амьдарсны дараа“Хугацаагүй байнгын оршин суугч”-ийн ОСЗ-ийг авчээ.Гэвч тодорхой шалтгааны улмаас гэр бүлийн харилцаа сайнгүй болж улмаар гэр бүлээ цуцлуулахад хүрчээ. Иргэн Б нь гэр бүлээ цуцлуулсны дараа Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж буй нутаг нэгт залуутай танилцан хайр сэтгэлийн холбоотой болжээ.Удаж төдөлгүй иргэн Б нь жирэмсэн болсон ба Япон улс дахь элчин сайдын яаманд албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.Б-ийн нөхрийн гэрээт хугацаа дуусах дөхсөн ба“Ур чадварын дадлагажигч”ОСЗ-өөс“Гэр бүлийн”ОСЗ-ийг мэдүүлэх боломж байгаа эсэхаар манай байгууллагад хандсан билээ.“Ур чадварын дадлагажигч”-ийн ОСЗ нь гэрээний хугацаагаар дуусгавар болдог бөгөөд  өөр төрлийн ОСЗ–рүү шилжих боломжгүй байдаг боловч эхнэр нь жирэмсэн, асаргаа шаардлагатай гэсэн шалтгаанаар ОСЗ-өө солиулах хүсэлтэй байгаагаа уламжлан хүсэлт гаргасан байна.Иргэн Б-ийн шалтгааныг хүндэтгэн үзэж нөхөрт нь гэр бүлийн ОСЗ–г олгосон байна.Энэхүү ОСЗ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манайд хандаарай.
“КИС Монгол” төлөөлөгчийн газар

Байршил: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр 5 давхар 5004

Утас: 7000-6328, 9594-6328

Өндөр ур чадварын сурган хүмүүжүүлэгч /高度専門職/ гэх оршин суух зөвшөөрлийн талаарх дараах мэдээллийг хүргэе. Хувь хүн боло...
07/10/2024

Өндөр ур чадварын сурган хүмүүжүүлэгч /高度専門職/ гэх оршин суух зөвшөөрлийн талаарх дараах мэдээллийг хүргэе.

Хувь хүн болон албан байгууллагатай холбоотой мэдээллийг нууцалсан болно.



Иргэн Я нь Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд Япон Улсад мөн докторын зэргээ хамгаалжээ. Тэрээр өмнө нь Профессор /教授/ гэх оршин суух зөвшөөрөлтэй ажиллаж амьдарч байсан бөгөөд уг оршин суух зөвшөөрлөөс буюу/教授/-аас тодорхой шаардлагын улмаас өөр боломжит оршин суух зөвшөөрөл рүү шилжих боломж байдаг талаарх зөвлөгөө, мэдээллийг манай байгууллагад хандан авсан юм. Улмаар тухайн хүний нөхцөл байдлыг судлан үзсэний үндсэн дээр Өндөр ур чадварын сурган хүмүүжүүлэгч гэх оршин суух зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн виз ээ мэдүүлсэн билээ.

Тэрээр өдгөө Япон улсдаа өндөр ур чадварын сурган хүмүүжүүлэгч гэх оршин суух зөвшөөрлөөр амжилттай ажиллаж амьдарч байна.



Япон улсад өндөр ур чадварын сурган хүмүүжүүлэгч гэх оршин суух зөвшөөрлийг гадаад улсын иргэн мэдүүлэх үндсэн шалгуур нь Цагаачлалын албанаас гаргасан тусгай оноо бодох хүснэгт бүхий шалгуурын оноо цуглуулдаг байна. Тухайлбал виз мэдүүлэгч нь Япон улсад магистр, докторын аль нэг зэргийг хамгаалсан байх, тодорхой ажил эрхэлдэг байх, мөн жилийн орлого нь тухайн хүний наснаас хамааран харилцан адилгүй байдаг.

Иргэн Я нь манай байгууллагад хандан зөвлөгөө авсөн бөгөөд түүний нөхцөл байдал нь тухайн шалгуур бүхий оноог хангаж байсан тул оршин суух зөвшөөрөл мэдүүлэх боломжтой талаар манай байгууллагын зүгээс тайлбарласны үндсэн дээр оршин суух зөвшөөрлөө мэдүүлэн өдгөө Японулсад ажиллаж, амьдарч байна.

Өндөр ур чадварын сурган хүмүүжүүлэгч гэх оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 5 жил байдаг.

Мөн дээрх оршин суух зөвшөөрөлтэй иргэн нь гэр бүлийн гишүүдийн хамт амьдрах боломж бүрддэг.

Та бүхэн Япон улсын урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зөвлөгөөг үнэ төлбөргүй авахыг хүсвэл бидэнд хандаарай.

“КИС МОНГОЛ” төлөөлөгчийн газар
Байршил: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил Махатма Гандигийн гудамж, Галакси тауэр (Galaxy Tower) 5 давхар 5004 тоот.
Утас: 7000-6328, 95946328

Япон улсад компани байгуулах ба "Бизнес Удирдлагын зөвшөөрөл" -өөр оршин суух.      Шинээр бизнесээ эхлүүлэх, одоо эрхэл...
30/09/2024

Япон улсад компани байгуулах ба "Бизнес Удирдлагын зөвшөөрөл" -өөр оршин суух.




Шинээр бизнесээ эхлүүлэх, одоо эрхэлж байгаа бизнесээ Япон улсын зах зээл дээр өргөжүүлэхийг хүссэн гадаадын иргэн Япон улсад компани байгуулах боломжтой. Байгуулсан компанийхаа үйл ажиллагааг эрхлэн явуулах, удирдах зорилгоор “Бизнес удирдлага”-ын оршин суух зөвшөөрөл (виз)-ийг мэдүүлэх эрхтэй. Дээрх оршин суух зөвшөөрлийн талаар бодит жишээнд тулгуурлан мэдээллийг хүргэе. /Хувь хүнтэй холбоотой мэдээллийг нууцалсан болно/



Монгол улсын иргэн О нь Япон хэлний сургуулиа төгсөөд мэргэжлийн сургуульд (2 жилийн сургалттай ) суралцсан. Мэргэжлийн сургуулиа төгсөөд Японы компанид ажиллах гэсэн боловч хараахан ажилд орж чадахгүй, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусах дөхсөн байна.



Мэргэжлийн сургуульд суралцаж байх үеэсээ Япон улсын зах зээл дээр гарах нөхцөл боломжуудыг судлан , Монгол Япон улсын хооронд бизнес харилцаа хараахан сайн хөгжөөгүйн дээр олон боломжууд байгааг олж мэдэн компани байгуулахаар шийджээ. А-гийн гэр бүл Монгол улсад өөрийн гэсэн бизнес эрхэлдэг байсан тул О-гийн санааг маш ихээр дэмжин хүлээж авчээ.




Иргэн О ямар бичиг баримтыг бүрдүүлж хаана хандахаа мэдэхгүй байсан тул манай байгууллагад хандан үйлчлүүлсэн билээ.

Иргэн О-гийн зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг авч Компани байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ “Бизнесийн улдирдлага, хяналт”-ын оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх үйлчилгээг манай байгуулагын зүгээс үзүүлсэн билээ.

Энэхүү ангиллын оршин суух зөвшөөрөл нь бизнесийн зорилгоо тодорхойлон, тухайн зорилгодоо нийцүүлэн бизнес төлөвлөгөөгөө хэрхэн бодож төлөвлөж байгааг шалгуур үзүүлэлт болгодог. Энэхүү шалгуур үзүүлэлтийг хангасан тул О-гийн оршин суух зөвшөөрөл Япон улсын Хуульзүйн яамнаас амжилттай олгогдон одоогоор өөрийн бизнест ханцуй шамлан ажиллаж байна.





「Нэмэлт мэдээлэл」

• Оршин суух зөвшөөрлийн хугацаа 1 жил, 3 жил, 5 жил байдаг.

Дээрх дурдсан оршин суух зөвшөөрөл бүхий Монгол улсын иргэн нь “Гэр бүлийн” оршин суух зөвшөөрлийг мэдүүлэн гэр бүлийнхээ хүмүүстэй хамтран амьдрах боломжтой.

Япон улсад компани байгуулах болон түүнтэй холбогдох оршин суух зөвшөөрлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.




“КИС Монгол” төлөөлөгчийн газар

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо Стадион оргил Махатма гандигийн гудамж, Галакси Таур 5 давхар 5004 тоот.

Утас: 7000-6328, 95946328

Япон улсад “Техник технологи, Хүмүүнлэг, Олон улсын чиглэлээр ажиллах”(技術・人文・国際知識) гэх оршин суух зөвшөөрлөөр оршин суух...
26/09/2024

Япон улсад “Техник технологи, Хүмүүнлэг, Олон улсын чиглэлээр ажиллах”(技術・人文・国際知識) гэх оршин суух зөвшөөрлөөр оршин суух тухай

Их, дээд сургууль төгссөн, мэргэжлийн дипломтой хүн Япон улсад оюуныхөдөлмөр эрхлэх тохиолдолд “Техник технологи, Хүмүүнлэг,Олон улсын чиглэлээр ажиллах” (技術・人文・国際知識) ангиллын оршин суух зөвшөөрөл олгогддог. Өөрийн ажиллах гэж буй компанитайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд биеийн хүчний бус оюуны хөдөлмөр эрхлэх албан тушаалд мэргэжлийнхээ ур чадварыг ашиглана жиллах ёстой байдаг. Энэхүү оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 1 жил, 3 жил, 5 жил байдаг ба энэхүү оршин суух зөвшөөрлийн төрлөөр амьдарч буй гадаад иргэн өөрийннөхөр (эхнэр) болон хүүхдүүдтэйгээ хамт амьдрах зорилгоор “Гэр бүлээрээ оршин суух”ангиллын оршинсуух зөвшөөрлийг хүсэх боломжтой болдог.Та бүхэнд илүү ойлгомжтой байх үүднээс бодит жишээнд тулгуурлан тайлбарлая.
Иргэн Э нь Их сургуулийн төгсөх ангийн оюутан ба 2 сарын дараа“Япон орон судлал”мэргэжлээр их сургуулиа төгсөх байв. Тэрээр Японы нэгэн компанитай гэрээ байгуулан“Гадаад харилцаа хариуцсан ажилтан болон Орчуулагч”гэх албан тушаалаарүндсэн ажилтнаар ажиллахаар болсон байна. Гэвч иргэн Э болон ажил олгогч компанийн удирдлагууд Япон улсад үндсэн ажилтнаар ажиллахад шаардлагатай бичиг баримт болон виз хэрхэн мэдүүлэх талаар тодорхой мэдээлэлгүй байсан тул манай байгууллагад хандан үйлчлүүлсэн юм. Ийнхүү манай мэргэжилтнүүд бичиг баримт бүрдүүлэлт болон визны мэдүүлэг дээр ажилласны үр дүнд Иргэн Э-д “Олон улс, техник технологи, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах” оршин суух зөвшөөрөл олгогдсон. Иргэн Э их сургуулиа төгсөж,өдгөө Япон улсад амжилттай ажиллаж байна.
Жич: Энэхүү жишээ нь тус байгууллагаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн мэдээлэлболоод хувь хүнтэй хамааралтай мэдээллийг нууцалсан болно.
Япон улсын урт хугацааны оршин суух зөвшөөрлийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөөг авч бичиг баримт бүрдүүлэлтийн үйлчилгээ авахыг хүсвэл та манай байгууллагад хандан үйлчлүүлээрэй.

“КИС МОНГОЛ” Төлөөлөгчийн газар
Байршил: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр, 5 давхар, 5004 тоот.
Утас: 7000-6328, 9594-6328

Address

Ulaanbaatar City, Khan-Uul District, 15th Khoroo, Stadion Orgil Mahatma Gandhi Street, 28-5-5004 (Galaxy Tower)
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when KIS MONGOL(モンゴル) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Our Story

近藤秀将(Hidemasa Kondo)。Immigration Lawyer(Gyoseishoshi specializing in the procedure of Japanese Immigration)。1978年生まれ。行政書士法人KIS近藤法務事務所 代表社員・出入国関係申請取次業務特定社員。早稲田大学教育学部卒業。M.A. in Sociology(立教大学)。2006年に行政書士登録し、2012年に「行政書士法人KIS近藤法務事務所」設立。中国・モンゴルをはじめとしたアジア圏の専門家として、イミグレーション法務(在留資格関連申請手続、起業、国際結婚・離婚手続等)を中心として幅広く活動。2015年4月には東京都行政書士会豊島支部長就任、同年5月単著「外国人雇用の実務(中央経済社)を刊行。2017年9月共著「行政書士の業務展開―早稲田大学GEC校友会支援講座「行政書士実務概論」講義案」(成文堂)刊行。2017年10月「モンゴル国民工科大学(Үндэсний Техникийн Их Сургууль)」特任教授就任。2018年1月「外国人雇用の実務〈第2版〉」(中央経済社)刊行。