ЭХ Газрын Нүүдэлчид

ЭХ Газрын Нүүдэлчид Аялал бол өөрийгөө хөндлөнгөөс харах том боломж юм.

Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1998-2008 оны төгсөлтийн 10 жилийн ойн уулзалт сайхан боллоо. Та нартаа сайн сайханыг хүсэе.
25/06/2018

Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1998-2008 оны төгсөлтийн 10 жилийн ойн уулзалт сайхан боллоо. Та нартаа сайн сайханыг хүсэе.

“Дорноговь аймаг Айраг сумын ЕБС”-ын Н.Насанжаргал захиралтай хамт олны “Сэлэнгэ аймаг Ээж мод- Сайханы хөтөл- Гүн нуур-...
25/06/2018

“Дорноговь аймаг Айраг сумын ЕБС”-ын Н.Насанжаргал захиралтай хамт олны “Сэлэнгэ аймаг Ээж мод- Сайханы хөтөл- Гүн нуур- 2018” вип аялал маань адал явдал дурсамжаар дүүрэн яваад ирлээ. Зохион байгуулалт сайтай, эвсэг найрсаг хамт олон байлаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ.

Өөрийгөө хаанаас хайхаа мэдэхгүй байгаа бол…Таны мэдрэмж юу хүсээд байгааг ойлгохыг хүсвэл аялалд гараарай. Бидний амьда...
04/02/2018

Өөрийгөө хаанаас хайхаа мэдэхгүй байгаа бол…
Таны мэдрэмж юу хүсээд байгааг ойлгохыг хүсвэл аялалд гараарай. Бидний амьдарч байгаа ертөнц зөвхөн тэнгэрийн хаяа, далай, газраар, магадгүй агаар мандлаар хязгаарлагдахгүй. Хязгааргүй орон зай байна, цаг хугацаа ч бас байна, харин яг хаанаас эхлэх вэ гэдгээс тодорхойлохыг зөвлөе.

БНСУ-руу аялахын тулд хэрхэн виз-д орох вэ?
19/04/2017

БНСУ-руу аялахын тулд хэрхэн виз-д орох вэ?

Хэрэг болж магадгүй гээд олж мэдсэн хэдэн зүйлээ хэлэх гэсийн! өнөөдөр улаанбаатар бусан нислэгээр 90н монгол хүн орж ирснээс 8хүн саатуулагдаад 5хүн нь хил дээрээс буцчихлаа. гол шалтгаан нь аялалаар ирж байгаа хирнээ хаашаа яаж аялах талаараа сайн...

18/04/2017

Шинэ өглөөний мэнд.
Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бии болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг.

16/04/2017

Engej l uzmeer sanagdaad bgaam daa...

Дэлхийн өндөр өртөгтэй ТОП-10 хотДэлхийн томоохон хотуудын жил тутмын чансааг гаргадаг Economist Intelligence Unit ээлжи...
16/04/2017

Дэлхийн өндөр өртөгтэй ТОП-10 хот

Дэлхийн томоохон хотуудын жил тутмын чансааг гаргадаг Economist Intelligence Unit ээлжит "Worldwide Cost of Living 2017" нэртэй илтгэлээ танилцууллаа. Энэхүү тайланд хотуудын өртгийг голчлон тооцдог юм. Бараа таваар, хувцас хунар, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, ахуйн бараа, ариун цэврийн бараа болон үйлчилгээний үнэ хөлсийн харьцуулалтаар хотуудын өртгийг тооцсон байна. Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын тал гаруй нь Азийнх. Гэхдээ Азид хямдхан зардалтай хотууд бас олон бий. Сүүлийн 1 жилийн дотор чансаагаар дээшилсэн хотууд нь хөгжиж буй орнуудынх юм. Тухайлбал, Сан-Паулу ба Рио-де-Жанейро чансааны 29 ба 27 байраар дээшлэн 78, 86 дугаар байранд бичигдсэн нь тухайн орны үндэсний валютын сэргэлт, инфляцийн өсөлттэй холбоотой байжээ. Харин Британийн Манчестер 25 байраар, Лондон 18 байраар ухарсан нь Брекситийн дараах фунт стерлингийн ханш унаснаар тайлбарлагдаж байна. Ингээд дэлхийн амжиргааны өртөг өндөртэй ТОП-10 хот

1. Сингапур
Хот улс Сингапур Зүүн өмнөд Азийн арлууд дээр байрладаг. Хөрөнгө оруулагч нарт таатай уур амьсгалтай, өндөр төвшний өрсөлдөөний орчин, өндөр боловсрол, сахилга дэг журамтай хүн ам, амьжиргааны түвшний өсөлт зэрэг нь тус хотын давуу тал болдог. Сингапур нь зах зээлийн эдийн засагтай, бага татвартай, үндэстэн дамжсан корпорациуд чухал үүрэг бүхий өндөр хөгжилтэй улс юм. Зүүн Азийн бар улсуудын эхэнд ордог бөгөөд хөгжлийнхөө түвшнээр өндөр хөгжилтэй улсуудын хэмжээнд хүрсэн. Тэнд цахим төхөөрөмж, хөлөг онгоцны үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ дээд зэргээр хөгжжээ.

2. Хонгконг
Газар зүйн байрлал ба түүхэн хөгжлийн онцлогоор Хонгконгийн эдийн засаг өндөр хөгжсөн. Азийн санхүүгийн томоохон төв ба Өмнөд Азийн худалдаа, тээврийн чухал зангилаа. Хонгконг Азийн хамгийн том хот бөгөөд дэлхийн 3 дахь том санхүүгийн төв юм. Хувьцаа, даатгал, банк, хувийн хөрөнгийн үйлчилгээ зэрэг салбарт Хонгконг тэргүүлсээр байна.

3. Цюрих
Швейцарийн зүүн хойд хэсгийн Цюрих нь даяарчлалын хот гэсэн ангилалд хамрагдана. Даатгал, банкны төвүүд энэ хотод байрладаг. Мөн энд Швейцарийн хөрөнгийн бирж, Төв банк нь байрлах ба Цюрихийг шинжлэх ухааны томоохон төв гэж нэрлэдэг.

4. Токио
Японы нийслэл нь тус улсын санхүү, соёл, аж үйлдвэр, улс төрийн төв юм. Токиод Японы сонин, хэвлэлийн газруудын 80 хувь байрладаг. Токио хот хөрш 3 мужийг оруулаад 37,1 сая хүнтэй. Токио олон улсын томоохон төв ч тэнд ажиллаж амьдардаг гадаад иргэд харьцангуй цөөн. Дэлхийн хөрөнгө оруулалт, даатгалын компаниуд, олон улсын санхүүгийн төвүүд мөн бий.

5. Осака
Осака хот Хонсю арлын өмнөд хэсэг дэх хүн ам ихтэй Японы 3 дахь том хот. Өмнө нь Японы худалдааны нийслэл байсан түүхтэй. Одоо Японы аж үйлдвэр, боомтын үндсэн төв юм. Дэлхийн II дайны үеэр Осака бараг тэр чигтээ сүйрч, түүх соёлын дурсгал бүрэн устаж байжээ. Одоо Осака нь аж үйлдвэрийн чухал төв, орчин үеийн хот ба 417 тэрбум ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

6. Сөүл
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл нь тус орны онцгой эрх бүхий цорын ганц хот. 25 дүүргээс бүрэлддэг, БНСУ-ын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд Зүүн Азийн санхүүгийн гол төв болдог онцлогтой. Өдгөө Сөүлд Өмнөд Солонгосын хүн амын дөрөвний нэг амьдардаг, 20 мянга гаруй жижиг, дунд үйлдвэртэй. Тэнд Samsung, LG, Hyundai, Kia, SK корпорацийн төв байрлана. Сөүл Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн 0,6 хувийг эзлэх авч тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувийг бүтээдэг.

7. Женев
Дөнгөж 198 мянган хүн амтай Женев нь улсынхаа 2 дахь том хот юм. НҮБ-ын Европын салбар, Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага зэрэг маш олон олон улсын байгууллагууд байршдаг. Гадаадын иргэд хотын хүн амын 44 хувийг эзэлдэг. Женев нь дэлхийн санхүүгийн төв ба хотын эдийн засаг голчлон үйлчилгээний салбараас бүрэлдэнэ. Санхүүгийн үйлчилгээний чухал төв бөгөөд эртний түүхтэй хот юм.

8. Парис
Францын улс төр, эдийн засаг, соёлын төв болсон Парисыг даяарчлалын хот гэж нэрлэх нь бий. Парист тус орны ДНБ-ний 10 хувийг үйлдвэрлэдэг. Үйлвэрүүдийн дөрөвний нэг нь энд оффис, төв байраа нээсэн байдаг. ЮНЕСКО болон бусад олон улсын байгууллагууд байрладаг. Ажлын байрны 85 хувь нь үйлчилгээний салбар ба тус салбарт нийт ажилтан, ажилчдын 35 хувь, үйлдвэрлэлд 30 хувь, барилгын салбарт 20 хувь, нийтийн хоолны салбарт 15 хувь нь ажилладаг ажээ.

9. Нью-Йорк
Нью-Йорк бол дэлхийн худалдаа, санхүү, улс төрийн болон соёлын чухал төв юм. АНУ-ын эдийн засгийн гол төв төдийгүй Лондон, Токиогийн хамт дэлхийн эдийн засгийн томоохон тулгуур болдог. Хотын эдийн засагт уламжлалт үйлдвэр чухал үүрэгтэй ч энэ салбарын ажилтнуудын тоо буурсаар байгаа. Машин үйлдвэрлэл, химийн болон нэхмэл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр хотын эдийн засгийн чухал хэсэг. Тус хотод биотехнологи, программ хангамж, интернэт бизнесийн салбарууд эрчимтэй хөгжиж байна.

10. Копенгаген
Данийн соёл, эдийн засаг, засаглалын гол төв бөгөөд тус улсын хамгийн том хот нь юм. Хотын эдийн засаг нь үйлчилгээний, шинэ технологи, эмийн үйлдвэрийн болон цэвэр технологийн салбарт тулгуурлан эрчимтэй хөгжиж байна. Хойд Европын санхүүгийн төв гэж нэрлэх нь бий. Энд Копенгагений хөрөнгийн бирж чухал үүрэгтэй. Alm. Brand, Danske Bank, Nykredit, Nordea Bank Danmark зрэг санхүүгийн том компаниудын төв байрладаг. Копенгагены хөрөнгийн бирж (CSE) 1620 онд байгуулагдсан ба A.P. Moller-Maersk Group, Novo Nordisk, Carlsberg, Novozymes зэрэг гадаадын том компаниудын гол төв нь энэ хот болжээ.

Дэлхийн хамгийн бага өртөгтэй хотуудад Казакстан Алма-Ата, Нигер Лагос, Энэтхэгээс Бангалор, Ченнай, Мумбай, Нью Дели, Пакистан Карачи, Алжирын Алжирс, Украйн Киев, Румын Бухарест оржээ.
Эх сурвалж: Vip76 хуудснаас

16/04/2017
12/04/2017
12/03/2017

Manai aylal

27/10/2016

Манай "Эх Газрын Нүүдэлчид" ХХК нь 1 азтанг шалгаруулж Итгэлт Хамба - Улаан-Үдэ хот чиглэлийн 2 хоногийн аялалдаа ХОСООР нь үнэ төлбөргүй авж явхаар шийдлээ.

Уралдаанд оролцоход маш энгийн:

1.Манай page дээр дарах.
2.Энэхүү постыг public тохиргоотой хийх.

3.Дурын 3 оронтой тоог comment хэсэгт бичиж үлдээхээс гадна өөрийн 3 найзаа хийх.

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс дундаас азтанг 12-р сарын 15 ны 22:00 цагт Random програм ашиглан тодруулна.

Ялагч болсон азтан маань 2017 оны 7хоног бүрийн 5дахь өдөр явдаг аялалын өдрүүдээс өөрийн цаг завандаа тохируулан дуртай өдрөө сонгох боломжтой юм.

"ЭХ ГАЗРЫН НҮҮДЭЛЧИД" ХХК-ны 7 хоног бүрийн Баасан гаригт гарах  Итгэлт Хамба - Улаан-Үдэ хот чиглэлийн 2 өдрийн Weekend...
25/10/2016

"ЭХ ГАЗРЫН НҮҮДЭЛЧИД" ХХК-ны 7 хоног бүрийн Баасан гаригт гарах Итгэлт Хамба - Улаан-Үдэ хот чиглэлийн 2 өдрийн Weekend аялалдаа та бүхнийг урьж байна.
Аялал ОХУ-ын Буриад улсын соёл, ахуй амьдралтай танилцангаа, шоппинг хийж Буриадын Буддын шашны тэргүүн Дашдорж Итгэлтовт бараалхан, амралтын өдрөө гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Аяллын үнэ: 140,000₮ (ОХУ дахь 3 удаагийн хоол, буудал, тээврийн зардал багтсан)
Том оврын жуулчны тохилог автобус, найдвартай жолооч, олон жилийн аяллын туршлагатай хөтөчтэй хамт Их Монгол Улсын нутаг дэвсгэрт багтаж байсан өвөг дээдсийн нутгаар олуулаа аялахыг хүссэн хүн бүхнийг урьж байна.

Аялал танд шинэ мэдрэмж, шинэ амралт, шинэ дурсамжийг үлдээх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9616-6666 , 9979-6518 , 9818-7965 дугаараас авна уу.

Аялагчидын анхааралд : 16-с доош насны хүүхэдтэй яваа аялагч нар хүүхдийн төрсний гэрчилгээг гадаад пасспортых нь хамт заавал авч явах ба хүүхэд нь эцэг эхээс өөр хүнтэй аялах тохиолдолд нэмж, эцэг эхийн аль нэгээр итгэмжлэл хийлгэх шаардлагатай.

Address

Ulaanbaatar
976

Telephone

96166666

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭХ Газрын Нүүдэлчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category