21/09/2026
ФУКУОК АРАЛ дээр очоод хийж болох зүйлс цуврал-6
🎢 VinWonders Phú Quốc
VinWonders Phú Quốc нь Фү Куок арлын хойд хэсэгт байрлах, Вьетнамын хамгийн том сэдэвчилсэн паркуудын нэг бөгөөд гэр бүл, хүүхэд, залуус гээд бүх насныханд зориулсан бүтэн өдрийн зугаа цэнгэлийн цогцолбор юм.
Парк нь өөр өөр сэдэв, адал явдлыг санал болгодог 6 үндсэн бүсээс бүрдэх бөгөөд галзуу хулгана болон адал явдалт тоглоом, усан парк, үлгэрийн ертөнц, Викинг тосгон, далайн амьтдын аквариум, төрөл бүрийн шоу үзүүлбэрүүдийг нэг дороос баруунаас зүүн чиглэлд үзэж сонирхох боломжтой.
🐠 The Sea Shell Aquarium – далайн олон зуун төрлийн амьтдыг ойроос үзэж, лусын дагины шоу сонирхох боломжтой гайхамшигт усан ертөнц.
💦 Typhoon World – усан гулгуур, давалгаат бассейн болон төрөл бүрийн усан тоглоом бүхий томоохон water park.
⚔️ Adventure World & Viking Village – адал явдалт тоглоом, эртний соёл иргэншлийн сэдэвчилсэн орчин, сонирхолтой сорилтуудаар дүүрэн хэсэг.
🏰 Fantasy World & European Avenue – үлгэрийн баатрууд, өнгөлөг гудамж, цайз, гэрэл зураг авах олон сонирхолтой орчинтой.
🌟 Орой нь гэрэл, ус, гал, хөгжим, 3D дүрслэлийг хослуулсан ONCE Show-г үзэх боломжтой бөгөөд энэ нь VinWonders Phú Quốc-ийн хамгийн онцлох шоу үзүүлбэрүүдийн нэг юм.
Албан ёсны 2026 оны мэдээллээр парк 09:00–19:30 цагийн хооронд ажилладаг бөгөөд 6 үндсэн сэдэвчилсэн бүстэй. The Sea Shell, Typhoon World, Viking Village, Adventure World, Fantasy World болон оройн ONCE Show нь гол үзмэрүүдэд багтдаг.
🏰🏯🏟️🎡🎢🎠