19/06/2015
ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР ЦЭРГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ
Манай төв нь Монголын аялал жуулчлалын зах зээл дээр өөрийн нэр хүнд байр сууриа таниулж, гадаад дотоодын жуулчдад Монгол орны үзэсгэлэнт байгаль, монгол цэргийн түүхэнд холбогдох газар нутаг, өнөөгийн Зэвсэгт хүчний тухай таниулан сурталчлах, дотоодын жуулчид, цэргийн алба хаагчдыг хөрш орнуудын болон өөрийн орны үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газар нутгаар аялан, амралт чөлөөт цагаа тааламжтай сайхан өнгөрүүлэх боломжийг олгох үйлчилгээг эрхлэн явуулж байна.
Бид Монгол орны унаган байгаль, нүүдэлчний түүх, соёл ахуйтай танилцах сонирхолтой аялалыг гадаадын жуулчдад 8 чиглэлийн маршрутаар, дотоодын аялагчдад Улаан-Үдэ-Итгэлт хамба -Байгал далай, Хамрын хийд, Хархорин, Хөвсгөл далайн чиглэлийн аялалуудаар хөнгөн шуурхай, чанартай,найдвартай, соёлтой үйлчилгээг үзүүлэх ба аюулгүй байдлыг хангах аялалын гэрээ байгуулан аялуулж байна.
4-6 хүнтэй аялалын багт жижиг оврын микоравтобус, 20 хүртэл аялагчдад дунд оврын автобусаар үйлчилнэ.
Манай аялал нь таны амьдралд мартагдашгүй тэр нэгэн гайхалтай аяллыг бий болгохын төлөө бид бүхий л сэтгэл зүрхээ зориулан хичээнгүйлэн ажиллах болно.
Нэг. УЛАН-ҮДЭ, ИТГЭЛ ХАМБА, ЭЭЖ МОДНЫ МӨРГӨЛИЙН АЯЛАЛ
Төлбөр: 180'000 төг. Үүнд: Унаа, хөтөч жолооч, буудалын зардал орсон болно.
Аялалын хугацаа 3 өдөр 2 шөнө.
Аялалд авч явах зүйлс: -Монгол дээл, Хадаг, Будаа, Арц, Хүж, замын хүнс бусад зүйлс.
Маршрут:
1 дэх өдөр:Улаанбаатар—Алтан булагийн музей-Монгол, Оросын хилээр гарах –Хиагтын музей- Улан-Үдэд буудалд хоноглоно.
2 дахь өдөр: Улан- Үдэ- Итгэлт Хамбын амьдарч байсан Оронгоо тосгон орно. Иволгин дацанд ирэн дацангийн түүх болон Итгэл хамбын талаарх мэргэжлийн хөтчийн тайлбар яриаг сонсонгоо дурсгалын зургаа авахуулна. Дараа нь Улан-Үдэ хотын Их дэлгүүр болон, захаар худалдаа хийн, Арбатын гудамжаар зугаалж, дэлхийн хамгийн том толгойн хөшөө болох Лениний толгойн хөшөөг үзэж сонирхон, Дуурийн театр, хааны ордны хаалга зэрэг хотын төв хэсэгтэй танилцана.
3 дахь өдөр: Улан-Үдэ- Итгэлт хамбын гэр музей, Итгэл хамбын рашаанаар дайрна. Энэ рашаан нь чихрийн шижин төдийгүй, ходоод, гэдэсний өвчинд нэн тустай гэгддэг УБ руу буцах замдаа Сэлэнгийн ээж модонд буян заяагаа даатган мөргөл үйлдэн, Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
Хоёр. УЛАН-ҮДЭ, ИТГЭЛ ХАМБА, БАЙГАЛ НУУР,ЭЭЖ МОДНЫ АЯЛАЛ
Төлбөр: 230'000 төг. Үүнд: Унаа, хөтөч жолооч, буудалын зардал орсон болно.
Аялалын хугацаа 3 өдөр 2 шөнө.
Аялалд авч явах зүйлс: -Монгол дээл, Хадаг, Будаа, Арц, Хүж, замын хүнс бусад зүйлс.
Маршрут:
1 дэх өдөр:Улаанбаатар—Алтанбулагийн музей - Монгол, Оросын хилээр гарна –Хиагтын музей- Улан-Үдэд буудалд хоноглоно.
2 дахь өдөр: Улан- Үдэ- Итгэлт Хамбын амьдарч байсан Оронгоо тосгон орно. Иволгин дацанд ирэн дацангийн түүх болон Итгэл хамбын талаарх мэргэжлийн хөтчийн тайлбар яриаг сонсонгоо дурсгалын зургаа авахуулна. Дараа нь Улан-Үдэ хотын Их дэлгүүр болон хүнсний сүлжээ "Бурвод Абсолют" дэлгүүр, "Центральныи рынок" захаар худалдаа хийн, Арбатын гудамжаар зугаалж, дэлхийн хамгийн том толгой хөшөө болох Ленингийн хөшөөг үзэж сонирхон, Дуурийн театр, хааны ордны хаалга зэрэг хотын төв хэсэгтэй танилцана.
3 дахь өдөр: Улаан-Үдээс Байгаль нуур хөдлөнө. Байгаль нуурын эрэгт байрлах жуулчны баазад байрлаж, нуурын эргийн үзэсгэлэнт байгалыг сонирхон алжаалаа тайлж хоноглоно.
4 дэх өдөр: Улан-Үдэ- Итгэлт хамбын гэр музей, Итгэл хамбын рашаанаар дайрна. Энэ рашаан нь чихрийн шижин төдийгүй, ходоод, гэдэсний өвчинд нэн тустай.
Орос , Монголын хилээр гарна. Улаанбаатар уруу буцах замдаа Сэлэнгийн ээж модонд буян заяагаа даатгаж мөргөл үйлдэнэ. Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.