Дэлхийн Монгол Аялал

Дэлхийн Монгол Аялал travel company

24/09/2024
АВДАРАА АЛЬ ЗҮГТ БАЙРЛУУЛАХААС БАЯН, ЯДУУ АМЬДРАХ НЬ ШУУД ХАМААРДАГ.1.Хулгана зүг: Монгол бөө мөргөлд гал голомтны чанх ...
27/08/2024

АВДАРАА АЛЬ ЗҮГТ БАЙРЛУУЛАХААС БАЯН, ЯДУУ АМЬДРАХ НЬ ШУУД ХАМААРДАГ.

1.Хулгана зүг: Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг.

2.Үхэр зүг: Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр /охидын хэсэг/тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг.

3.Барс зүг: Ертөнцийн чанх зүүн хойт зүг зовхист Зогсолт ба барс зүгт өрх гэр үүсгэсэн гал голомтны эзний суудал байх бөгөөд эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг ажээ. Барс бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй хэмээн үздэг. Гэрийн гаднах ертөнцийн зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг юм. Бараар төлөөлүүлсэн зүгт суудгаараа өрхийн тэргүүн нь чухамхүү ”Бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэгчээр мандан бадралыг шийдвэрлэн авч явдаг хүн гэсэн утгатай ажээ.

4.Туулай зүг: Бар зүгийн доод тал байх өрх гэрийн үүсгэлцсэн гал голомтны чанх зүүн талд туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг. Мөн гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандахаас гадна эхнэр хүнийг айлын гал голомтны эзэн гэж үздэг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Үр хүүхэдгүй хүн оршин суугаа газар орныхоо туулай зүгт хүүхдийн овоо босгон бөө удгадаар тахиулж, үр хүүхдийн буян заяа гуйдаг заншилтай байжээ. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Түүний доод талд хөлийн авдар байрладаг ажээ.

5.Луу зүг: Монголчууд айл гэрийн голомтны Орлого буюу луу зүгт 9н өрлөг тэнгэрийн нэг болох Идээ буяны тэнгэр оршдог хэмээн үздэг. Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу зүгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулан, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд Орлого зүг учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэдэг ажээ.

6.Могой зүг: Могой бол газар, лусын амьтан мөн учир гэрийн зүүн урд зүгт байхаас гадна энд газар, ус хоёр байх ёстой гэж үздэг учраас эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрлуулдаг. Эндээс идээний буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч тусгай уяа байрладаг байсан. Энэхүү уяан дээр уул овооны тайлга тахилга хийх үедээ сэтэрлэсэн адуу морио уядаг байсан ажээ. Өнөө үед энэ уламжлалт уяа үгүй болсон хэдий ч Хэнтий аймгийн хойд сумдын айлуудын гадаа мэр сэр байрлуулсан байх нь бий. Мөн энэ зүгт гэрээс нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг.

7.Морь зүг: Морь зүг буюу чанх урд зүгт монгол айлын үүд оршдог бөгөөд үүдээр нь тухайн айлд сайн ч юм, муу ч зүйл орж ирдэг учир үүдээ хоёр хувааж зөв үүд, буруу үүд хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр хоёр үүдний заагт морин зүг оршиж, голомтны эзний аяны жолоог хөтөлдөг морины уяа байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морь зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог бөгөөд морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.

8.Хонь зүг: Монгол гэрийн үүд хаалганаас баруун тийш хонин зүг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын цагт гэрийн энэ хэсэгт хурга ишигээ уяж хөгнөдөг байсантай холбоотой билээ. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэргийг байршуулдаг. Мөн энэ зүг улаан өнгөнд хамаарагдаг учраас хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээдэг нь улаан идээ байрлуулахад нийлэмжтэй байдаг. Чанх баруун урд зүг бол Ээевэргүү зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр Баян цагаан тэнгэр, эд баялагийн эзэн тэнгэр орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулдаг хэмээн үзэхээс гадна хонио энэ зүгээс хотлуулдаг байна. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана.

9.Бичин зүг: Ертөнцийн чанх баруун урд зүгээс арай хойгуур бичин зүгийн өнцгөөс эхлэн гаднаас орж ирсэн хүний суудал эхэлдэг. Бичин зүгт эмээл, хазаар сур зэрэг мал ахуйн тоног хэрэгслэл ч оршдог.

10.Тахиа зүг: Монгол айл гэрийн гал голомтны чанх баруун зүг буюу тахиа зүгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатдаг газар ажээ. Мөн 9н өрлөгийн тэнгэрийн нэг болох Зон олны тэнгэр байрлахаас гадна хуран цуглах зочин ихтэй байхыг бэлгэдэг ажээ. Бас энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг.

11. Нохой зүг: Монголчууд нохойгоо барс лугаа хүчирхэг, арслан мэт сүрлэг, луу адил догшин хэмээн бэлгэшээн, хөрөнгө малыг хадлагч, буяныг түшдэг учир нохой эд буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян энэ зүгээс эхэлдэг гэж үзээд, идээний буяны эхлэл луу зовхисийн харалдаа байрладаг байна. Мөн монголчуудын нохойн уяа ба чинлэгэ, мухлаг тэргээ энэ зүг ч бас байрлуулдаг. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас Мөнх зүг хэмээх ажээ.

12.Гахай зүг: Гахай зүгт айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай зовхист эдийн буяны төгсгөл байдаг нь гахай өвлийн улиралд өөрийгөө голын элс шороогоор хуяглаж хамгаалдагтай холбоотой билээ. Мөн зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой зовхистой харилцан харгалзаж байдаг.

ХҮНДЛЭЛ ДУУССАН ГАЗРААС ЭР ХҮН ЯВДАГ‼️‼️‼️Эр хүний амин сүнс эхнэр нь түүнийг хүндлэхэд оршдог. Эхнэр нь нөхрөө хүндэлдэ...
20/07/2024

ХҮНДЛЭЛ ДУУССАН ГАЗРААС ЭР ХҮН ЯВДАГ‼️‼️‼️
Эр хүний амин сүнс эхнэр нь түүнийг хүндлэхэд оршдог. Эхнэр нь нөхрөө хүндэлдэг айлын эр хүн үнэхээр хүчирхэг байдаг. Харин үргэлж эхнэртээ буруу шаагдаж хөдлөх, дуугарах бүрийдээ алдаагаа хэлүүлж шүүгддэг эр хүний урам зориг нь мохож унадаг. Учир нь буруутгал шүүмжлэлд эр хүн амьдралаа авч явах сэтгэн бодох чадвараа алддаг. Хүндлэл дууссан газраас эр хүн явдаг гэдэг нь энэ юм. Тиймээс Хүндлэл гэдэг нь эр хүнээр насан туршдаа өөрийгөө хайрлуулах түлхүүр юм. Учир нь Хүндэтгэл дүүрэн эр хүний амьдралын ачаа үүрэх ноён нуруу бат бөх болж, гэр бүл болоод, гэргийнхээ төлөө бүгдийг хийж чадах эр зориг, мэргэн ухаан, хүч чадал ундарч байдаг. Ингээд зогсохгүй нөхөр тань таны дотоод гоо сайханд дурлаж, нас нэмж өтөлсөн ч насан туршдаа нөхөртөө үзэсгэлэнтэй харагдаж, хайрлуулах хүч бол ХҮНДЛЭЛ юм.

19/07/2024

ЭМЭГТЭЙ ХҮН:
🔺гэр орноо сольдог
🔺гэр бүлээ орхидог
🔺тантай хамт урагшилдаг
🔺тантай хамт гэр бүлээ босгодог
🔺жирэмсэн болдог, жирэмслэлт нь түүний биеийг өөрчилдөг.
🔺тэр жин нэмдэг
🔺төрөхийн тэвчихийн аргагүй өвдөлтөөс болж төрөх өрөөнд бараг бууж өгөх шахдаг…
🔺түүний төрүүлсэн хүүхдүүд хүртэл таниар овоглодог
———————————————————
Эмэгтэй хүний хорвоог орхих хүртлээ хийдэг бүх зүйл ... хоол хийх, гэрээ цэвэрлэх, эцэг эхээ асрах, үр хүүхдээ өсгөх, ажил хийх-мөнгө олох, танд зөвлөх, таныг халамжлах, гэр бүлийн бүх харилцааг хадгалах, танд ашигтай бүх зүйл. . . заримдаа өөрийн эрүүл мэнд, хобби, гоо үзэсгэлэнгээрээ хохирдог.
💘Тэгэхээр яг хэн нь хэний төлөө сайхан бүхнээ орхидог юм бэ?
❗️Эрхэм эрчүүд ээ, амьдралдаа байгаа эмэгтэйгээ үргэлж халамжлаарай, үгээрээ, үйлдлээрээ тэднийг магтан алдаршуулж байгаарай-учир нь эмэгтэй хүн байх ❣️АМАРГҮЙ❣️
❤️‍🔥 Эмэгтэй хүн байна гэдэг олон үүрэг хариуцлагыг зэрэг үүрдэг үнэлж баршгүй тавилан байдаг. Эхнэрүүдээ хайрлаарай👍👍👍

Learn This Amazing Hand Shadow Art
18/07/2024

Learn This Amazing Hand Shadow Art

Эр хүмүүний цээрлэх 5 зүйл.-Сархдад  шунах-Санаа овилгогүй байх-Сайханд хууртаж өнгөнд автахгүй байх-Саарт няцаж амарт у...
16/07/2024

Эр хүмүүний цээрлэх 5 зүйл.
-Сархдад шунах
-Санаа овилгогүй байх
-Сайханд хууртаж өнгөнд автахгүй байх
-Саарт няцаж амарт уусахгүй байх
-Үнэнч ханиа үл гомдоох!

Эр хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим.
Бие бөх-билэг хурц-Түмэнд нөөлөгтэй-Төрд нэртэй-Ханьдаа халамжтай-Хадамдаа нүүртэй-Найранд жаягтай-Насанд жавхаатай-Нартад мөртэй!

Эм хүмүүний цээрлэх 5зүйл.
Өөрийн бус юманд шунах
Эл биеэ хаях
Хутгуур үгэнд автах
Амраг ханиа гомдоох
Ахуй Төрөө муучлах!

Эм хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим
Өнгөнд цэвэр-үйлэнд уран-үрдээ энэрэлтэй-үргэлж цэмцгэр-ханьдаа түшигтэй-Хадамдаа элэгтэй-Найранд дуутай-настанд ерөөлтэй-нартад буянтай!

Хүүхдэд цээрлэх 5 зүйл.
Амттанаар бүү цатга
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул
Залхууд бүү живүүл!

Хүүхэд хүмүүнжүүлэх 9зарчим

Хайрлана гээд нарнаас нуухгүй
Хамгаална гээд сүүдрээс даажихгүй
Үлгэрлэнэ гээд үхэл заахгүй
Үйлдүүлнэ гээд мутар далайхгүй
Тоглоно гээд толгойгоо тавихгүй
Ухааруулна гээд ужигт автуулахгүй
Хүчжүүлнэ гээд хүлэг шиг сойхгүй
Ухаарахгүй гээд балгийг нуухгүй
Балчир гээд мөрийг нь баллахгүй! байх

Монгол ухаан ийм л сайхан🔥🔥🔥

ЭМПАТ БУЮУ ДАЛД МЭДРЭМЖТЭЙ ХҮМҮҮСИЙН ГУЧИН ШИНЖ.- Эмпатууд бусад хүмүүсийн энергийг мэдэрч, зөн билгийн мэдрэмж нь хүчтэ...
16/07/2024

ЭМПАТ БУЮУ ДАЛД МЭДРЭМЖТЭЙ ХҮМҮҮСИЙН ГУЧИН ШИНЖ.

- Эмпатууд бусад хүмүүсийн энергийг мэдэрч, зөн билгийн мэдрэмж нь хүчтэй хөгжсөн байдаг. Хэт мэдрэг хүмүүстэй харьцуулахад эмпатууд бусдын сэтгэл санаа, энергийг мэдрээд зогсохгүй бие махбодод төрж буй мэдрэмжүүд, сүнслэг чанар, хандлага, мотивацийг мэдэрч чаддаг. Хэт мэдрэг хүмүүс хүн амын 15-20 орчим хувийг бүрдүүлдэг бол эмпатууд хүн амын 2-4 хувийг л бүрдүүлдэг. Эмпат нь төрөлхийн ур чадвар, авьяас юм. Ингээд эмпат хүмүүсийн мөн чанар, түгээмэл тохиодог 30 шинжийг та бүхэнд танилцуулья.
Эмпатуудын хамгийн чухал 30 шинж чанар
1. Цаанаасаа бүхнийг мэдэх: Эмпатууд бусдаар хэлүүлж, юмнаас уншилгүйгээр аливаа зүйлсийг мэдэж байдаг. Тэд зөн билэг, мэдрэмжээр бус зүгээр л бүх зүйлийг мэдэж байдаг. Эмпат чадвараа хөгжүүлэх тусам энэ чадвар нь хүчирхэг болно.
2. Олон нийтийн газар байх дургүй. Дэлгүүр, зах, заал гэх мэт олон хүн цугласан газар эмпатууд янз бүрийн мэдрэмж хүлээн авч хүндрэлтэй байдалд ордог.
3. Бусдын сэтгэл хөдлөлийг өөрийн мэт хүлээж авдаг. Энэ бол маш чухал шинж тэмдэг. Эмпатууд хол, ойрын зайнаас хамааралгүй бусдыг мэдэрч байх нь бий. Өөрийнх нь талаар хэн нэгэн сайн, муугаар бодож байвал тэр дор нь мэдэрдэг.
4. ТВ-ээр хүчирхийлэл бүхий сөрөг зүйлс үзэж чаддаггүй. Эмпат чадвар хөгжих тусам тэд ТВ үзэж, мэдээ уншихаа больдог.
5. Хуурч, худлаа ярьж буйг мэддэг. Найз нөхөд, хамаатан садан худлаа ярьж байгааг сайн мэднэ. Эсвэл хэн нэг хүн бодож, мэдэрч байгаагаасаа өөр зүйл ярьж байвал тэрийг нь бас мэдэрнэ.
6. Бусдын өвчин зовлонг биеэрээ мэдэрнэ. Эмпатууд ойр байгаа хүний өвчнийг мэдэрдэг. Хөших, хөөрөх, халуурах, үрэвсэл гэх мэт өвчнүүдийг бие дээрээ тодорхой хэмжээнд мэдэрнэ.
7. Хоол боловсруулах эрхтэн, нурууны өвчин. Хэвлий хавьцаа байрлах наран сүлжээ чакра нь хүний сэтгэл хөдлөлийн төв байдаг. Иймээс эмпатууд бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдэрсээр байгаад наран сүлжээ чакра нь суларч, төрөл бүрийн өвчин үүсдэг. Эмпатууд ялангуяа өөрийгөө эмпат гэдгийг мэдээгүй хүмүүс байр суурьгүй байх нь бий. Нэг ёсондоо юу чухал, өөрийгөө хэн болохыг мэдэхгүй байна гэсэн үг.
8. Сул дорой хүмүүс амьтдад тусалж байдаг. Өвдсөн, зовсон, гадуурхагдсан бүхнийг анхаарч, хайр халамж үзүүлдэг.
9. Бусад хүмүүс, тэр ч бүү хэл танихгүй хүмүүс асуудлаа уудалдаг. Эмпатууд сүүлдээ бусдын асуудал зовлонг өөр дээрээ үүрэх нь бий.
10. Байнгын ядаргаа. Эмпатууд энерги сорогчидтой уулзах буюу бусад хүмүүсээс хэт их мэдээлэл, мэдрэмж авсны улмаас байнга ядарч, энергигүй болох нь бий. Хичнээн унтаж амраад ядаргаанаас гарахгүй байх талтай.
11. Донтогч шинж чанартай. Архи, тамхи, мансууруулах бодис гэх мэт маш олон төрлийн донтуулагч зүйлсэд автах замаар бусдаас авч буй сэтгэл хөдлөлүүдийг блок хийхийг оролддог. Донтолт нь тэдний хувьд нэг төрлийн өөрийгөө хамгаалах хамгаалалт болдог.
12. Уламжлалт болон энергийн эмчилгээ, метафизик буюу далд ертөнцийн зүйлсэд татагддаг. Эмпатууд бусдыг эмчлэх төрөлхийн авьяастай, төдийгүй эмчлэх дуртай. Гэвч хэсэг хугацаанд эмчилгээ хийх буюу суралцсаны дараа хэт их сөрөг энерги авч тэсэхгүй хаях нь бий. Метафизик ойлголтуудыг төрөлхийн мэт хүлээн авах буюу цаанаасаа мэдэж байдаг. Бусад бүх хүн эсэргүүцсэн ч тэд далд, нууцлагдмал ойлголтуудыг мэдэж, тэрэндээ бат зогсдог.
13. Бүтээлч. Дуулах, бүжиглэх, жүжиглэх, зурах, бичих гэх мэт бүтээлч авьяастай, уран төсөөлөлтэй байдаг.
14. Байгал, амьтдад дуртай. Гадаа байж, амьтан тэжээх нь тэдний амьдралын маш чухал хэсэг болдог.
15. Ганцаараа байх дуртай. Чимээгүй газар хэсэг ганцаараа байхгүй бол тэд бараг галзуурдаг. Энэ шинж чанар хүүхэд наснаас нь илэрдэг.
16. Амархан уйдах буюу хөөрч догдолдог. Ажил, сургууль, ар гэр уйтгартай байвал тэд даруй гиюүрч мөрөөдөх буюу цаасан дээр юм сараачих зэргээр анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлдэг.
17. Дургүй зүйлээ хийж чаддаггүй. Дургүй зүйлээ хийх нь тэдний хувьд өөрийгөө хуурч буй мэт санагддаг. Энэ ч утгаараа зарим эмпатууд залхуу юм шиг харагддаг.
18. Үнэнийг эрэлхийлдэг. Хуурамч бүхнийг эсэргүүцдэг.
19. Шийдэл хайж, мэдлэгийг чухалчилдаг. Ямар нэгэн хариулт нь олдохгүй асуулт эмпатуудыг зовоодог. Тэд хариулт олж, аливаа зүйлийг мэдсэн ч гэсэн үүнийгээ баталгаажуулахыг хичээдэг. Үүний улмаас тэд хэт их мэдээлэлд дарагдах нь бий.
20. Адал явдал, аялал, эрх чөлөөнд дуртай. Эмпатууд бол чөлөөт сүнснүүд/free spirit.
21. Эмх цэгцтэй. Хэт их эд зүйл, эмх замбараагүй байдал энергийн урсгалыг хаагдуулж байгааг мэдэрдэг.
22. Бодож төсөөлөх дуртай. Тэд хэдэн цагаар ч хамаагүй гөлрөн сууж, өөрийн төсөөллийн ертөнцдөө автан уусах нь түгээмэл.
23. Нэгэн хэвийн байдал, дүрэм журам, хаалттай байдалд дургүй. Эрх чөлөөг боогдуулах нь эмпатуудад аюултай хор хөнөөл учруулдаг.
24. Хэт их иддэггүй ч илүүдэл жинтэй байх нь бий. Гаднаас ирж буй сөрөг энергийн нөлөөллийг бууруулахын тулд биедээ давхарга үүсгэж, хамгаалалт бүрдүүлдэг.
25. Маш сайн сонсогч. Эмпатууд итгэдэг хүмүүстээ л өөрийн талаар ярьдаг. Тэд бусдад анхаарал тавьж, сонсох, мэдэх дуртай.
26. Өөрийгөө бусдаас дээгүүр тавихыг тэвчиж чаддаггүй. Эмпатууд сайхан сэтгэлтэй, тэвчээртэй хэдий ч хэт их эготой, өөрийгөө хэт дээгүүрт тавьдаг хүмүүстэй харилцах дургүй.
27. Хуучин зүйлс авах дургүй. Энергийг нь мэдэрдэг учраас шинэ байр, машин гэх мэт зүйлс авахыг чухалчилдаг.
28. Хоол хүнсний энергийг мэдэрдэг. Олон эмпатууд мах, сүүээс амьтны энерги, зовлонг мэдэрдэг учраас хэрэглэхээс татгалздаг.
29. Хувирамтгай, ичимхий, хөндий, зожиг харагдах нь бий. Эмпатууд мэдэрч байгаагаа шууд илэрхийлдэг. Энэ ч утгаараа үйлчилгээний ажилд төдийлөн тохиромжгүй.
30. Цаг агаар, улирал солигдох, баяр ёслол, долоо хоногийн өдрүүдийг сайн мэдэрдэг. Баярын уур амьсгал орж буй зэргийг дотроосоо мэдэрч байх жишээтэй.
Дээр дурдсан шинж тэмдгүүдийн ихэнх нь таарч байвал та гарцаагүй эмпат мөн. Өнгөрсөн хугацаанд дэлхий дээр сөрөг энерги түлхүү байсан учраас эмпатууд нэлээн асуудалтай байсан. Харин 2012 оноос хойш эерэг тал руугаа хазайж, бүх зүйл өөрчлөгдөж байгаа нь эмпатуудад олон төрлийн эерэг энергийн мэдрэмж төрүүлж байна.Copy

ЗӨВ БИЧИЖ СУРЪЯЭргэлзээтэй, маргаан дагуулж буй үгс байвал бусадтай маргалдахаас өмнө  монгол хэлний толь бичгээс  шалга...
16/07/2024

ЗӨВ БИЧИЖ СУРЪЯ
Эргэлзээтэй, маргаан дагуулж буй үгс байвал бусадтай маргалдахаас өмнө монгол хэлний толь бичгээс шалгаж үзэж байгаарай. http://toli.gov.mn/
УЧРЫГ ОЛЖ, ХУЖРЫГ ТУНГААЖ БАЙЖ ЗӨВ БИЧИЖ СУРНА
Монгол хэлний кирилл үсгийн дүрмийг Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд боловсруулсан. Дүрэм тэр цагаас хойш огт өөрчлөгдөөгүй. Чухам ямар шалтгаанаар яагаад зарим үгийг буруу бичээд сурчихсаныг мэдэхгүй юм. Зөв болгоод өгөхөөр яг л И.П.Павловын нохойд хийсэн туршилт шиг нөхцөл байдалтай тулгарах юм. Тэрээр "Нохойд тойрог дүрс үзүүлэхэд шүлс ялгардаг эерэг рэфлэкс, зууван дүрс үзүүлэхэд түүний эсрэг үйлдэл үзүүлдэг сөрөг рэфлэкс тогтоожээ. Хоёр дүрсийг нохой алдалгүй ялгаж сурсан байна. Гэтэл нэг өдөр модны дугуй хэлбэртэй навч агаарт эргэлдэж байсан нь заримдаа дугуй, заримдаа зууван болж харагдсан аж. Нохой алиныг нь ялгаж чадахгүй эхлээд сандарч, дараа нь уурлаж эхлэв." М.Саруул-Эрдэнэ. Өөрөөр хэлбэл, нохойн мэдрэлийн систем уг өөрчлөлтийг шууд хүлээж авах боломжгүй болсон байдаг. Үүний нэгэн адил бид, яагаад гэж өөрөөсөө асуух, өөрөө судалж үзэхээс илүүтэйгээр "ҮГҮЙ" гэдэг байдлаар хандаж байна. Тухайлбал: Гавъяа, яръя гэдэг үгийг засаад ярья, гавьяа гээд хэлээд өгөхөөр хатуугийн тэмдэг хэрэггүй болсон юм байна, би, бид бага ангидаа гавъяа, яръя гэж бичиж сурсан, "Я"-н өмнө хатуугийн тэмдэг бичнэ гээд дайрах юм. Уг нь ярь, гавь гээд хоёр үг зөөлөрч байгаа юм. Хэрэв хатуугийн тэмдэг бичнэ гэвэл яр яр, гав гав гэж дуудаад, "ъ" залгаад "я" бичих үү. Бүүр "Хүргье" гэж бичнэ гэнэ шүү. Тэгэхээр "Хүргь-е гэж залгах уу? хүргэ+е гэж залгах уу? нэг бол "Э" шууд хасаад зөөлний тэмдэг орлуулан бичих үү.
Дүрмийг хэн дуртай нь өөрчилж чадахгүй. Нэг улс, нэг хэлтэй, нэг соёлтой ард түмэн нэг дүрэмтэй байх ёстой. Харин, үгийн гарал судлал, түүхэн хэлзүйн судлалын явцад зарим үгийн гарал үүсэл тодорхой болж өөрчлөгдөх тохиолдол бий. Мөн харь хэлнээс орж ирсэн үгсийг өөр өөрөөр бичих тохиолдол бий.
"•ДЭГДЭЭХЭЙ, ЭРВЭЭХЭЙ: Дэгд, эрвэ гэсэн дүрслэх язгуурын ард язгуураас нэр үүсгэх -аахай³ дагаврыг залгана. Дэгдээхий, эрвээхий, бөмбөөхий гэж бичих нь үг зүйг зөрчинө.[дэгд+ээхэй], [эрвэ+ээхэй],[анга+аахай]
•ГАРДИ: Энэ үг 1983 оны үсгийн дүрмийн тольд хэвээрээ байсан. Монгол бичгээр гаруди гэж бичнэ Давхар гийгүүлэгч зөөлөрвөл хоёр дахь гийгүүлэгчийн хойно нь и эгшиг бичдэг. Тамхи, архи, банди гэх мэт.
•ЧАДАВХ: Ц.Дамдинсүрэн багш 1951 оны тольдоо "чадавх" гэж журамласан. [чад+вх]
•ОНОШИЛГОО: Санаачилга, сурвалжилга гэдэгтэй адилхан. [оно+ш+л+гоо]
•ЭМХЭТГЭЛ, ЦОМХОТГОЛ, НОМХОТГОЛ: Эмх гэдэг үгийн ард -д дагавар залгахад эмхэд- гэдэг үйл үг үүснэ. Үүний ард бусдаар үйлдүүлэх хэвийн -гэ дагаврыг дараалсан 2 гийгүүлэгчийн дүрмийг баримтлан залгавал д нь т болж ондоошно. [эмх+д+гэ+х],[цомхон+д+го+х],[номхон+д+го+х]
•ЯВСНЫГ, СУРСНЫГ: Гээгдэх эгшгийн дүрмээр гээгдэнэ.[яв+0+0+сан+ыг],[сур+0+0+сан+ыг]
•ҮЗСЭНИЙГ, БОДСОНОО: Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг орвоос хоёр дахь заримдаг заавал эгшигтэй.[үз+0+0+сэн+ээ],[бод+сон+оо]
•ЯВАХЫГ: Ирээдүй цагаар тодотгон холбох -х нөхцөл(хуучнаар үйлт нэрийн -х) өмнөө заавал эгшигтэй.[яв+0+0+х+ыг]
•ТОСОЛ, ТУСАЛ: Үйл үндэс үүсгэх -л дагаврыг дүрмээр тосол, тусал болно.[тос+л], [тус+л]
•ХАВТАСЛА: Үйл үндэс үүсгэх -л дагаврын дүрмийн гажилт бий. Үүний дагуу хатасла болно. [хавтас+л]
•УВДИС: Монгол бичгээр убадис гэж бичдэг. Ц.Дамдинсүрэн багш давхар зөөлөрсөн гийгүүлэгчийн ард и бичдэг дүрмийн дагуу, мөн уламжлалаа баримтлан увдис гэж журамласан. Үүнийг өөрчлөөгүй.
•УЙГУРЖИН: Монгол бичгээр уйигур гэж бичдэг. Уламжлалаа дагасан байна.[уйгур+жин]
•ОЙРАД: Монгол бичгээр ойирад гэж бичдэг учир уламжлалаа дагасан хэрэг
•ТӨВӨД: Монгол бичгээр төбэд гэж бичдэг. Монгол хэлний эгшиг уруулын талаар зохицох ёсны дагуу, мөн уламжлалаа баримтлан төвөд гэж бичнэ.
•ААЛЬГҮЙ: Ойлгомжтой.[ааль+үгүй]
•ЦОМОРЛОГ: Ухаалиг, тэнгэрлиг, цэцэрлиг, бүдүүлиг гэж бичдэггүй шүү дээ. Иймд цоморлог гэнэ.1983 оны Ц.Дамдинсүрэн багшийн үсгийн дүрмийн тольд ч мөн цоморлог гэсэн буй.[цомог+лог]
•ОВЬЁОС: Үүсмэл биш язгуур үгэнд зөвхөн зөөлний тэмдэг бичдэг. Иймд овьёос.
•СУРАГЧДАДАА, ТӨГСӨГЧДӨДӨӨ: Гээгдэх эгшгийн дүрэм ба монгол үгийн зүйг баримтална. Эхлээд сурагч гэдэг нэр үндэсний ард олон тооны -д нөхцөл залгавал сурагчид болно. Сурагчид гэсний ард өгөх оршихийн -д тийн ялгалыг залган, сурагчдад гэдэг үг үүснэ. Сурагчдад гэдэг үгийн ард ерөнхийлөн хамаатуулах -аа нөхцөлийг шууд залгана. Иймд сурагчдадаа, хүүхдэдээ, ажилчдадаа гэж бичдэг. Ц.Дамдинсүрэн багшийн энэ гээгдэх эгшийн дүрэм бүхэл бүтэн 80-аад жил хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч, ихэнх хүн мэддэгүй.[сур+0+0+гч+д+д+аа],[төгс+0+0+гч+д+д+өө]"
•ХҮРГЭЕ: хүр- гэдэг үйл язгуурын ард бусдаар үйлдүүлэх хэвийн -гэ дагаврыг дараалсан хоёр гийгүүлэгчийн дүрмээр шууд залгана. Хүргэ болно. Хүргэ гэсэн эгшгээр төгссөн үйл үндэс дээр биеэр төгсгөх -е нөхцөлийг шууд залгана. [хүр+гэ+0+е]
•СУРГАЛТАД, ШАЛГАЛТАД: Сургалт, шалгалт буюу үйдээс нэр үг үүсгэх -лт дагаврын ард залгавар залгахад тогтворгүй н үсэг гарч ирэхгүй. Иймд сургалтад, шалгалтад болно.[сур+га+лт+д],[шалга+лт+д]
•СУРВАЛЖИЛГА: Сурвалж гэдэг нэр үндсэнд нэрээс үйл үг үүсгэх -л дагаврыг зохих дүрмийг баримтлан залгавал сурвалжил болно. Үйлээс нэр үг үүсгэх -га дагаврыг дараалсан хоёр гийгүүлэгчийн дүрмээр шууд залгана.[сурвалж+л+га]
•ЯРЬЯ: Ярь гэдэг зөөлний тэмдгээр төгссөн үгэнд биеэр төгсгөх -я нөхцөлийг шууд залгана.[ярь+0+0+я]
•ИДЭВХ: 1951 ба 1983 оны Ц.Дамдинсүрэн багшийн зохиосон үсгийн дүрмийн тольд "идэвх" гэж журамлагдсан. Тэгэхлээр анхнаасаа идэвх байсан болж таарав. [ид+вх]
•ШАВЖ: "Шавж" гэж Ц.Дамдинсүрэн багш 1951 ба 1983 оны үсгийн дүрмийн тольдоо журамласан. Энэ үг өөрчлөгдөөгүй.[шав+ж]
•ЗУУВАН: Монгол бичгээр жуубанг гэж бичдэгийг Ц Дамдинсүрэн багш дагаж, 1983 оны тольдоо "зууван" гэж журамлажээ.
•УУШГИ: Монгол бичгээр агусхи гэж бичнэ. Ц. Дамдинсүрэн багш уламжлалаа баримталсан байна.[агу+схи]
•ЭЗЛЭХҮҮН: -хуун² дагавар бол ирээдүй цагаар тодотгон холбох -х нөхцөлөөс(хуучнаар үйлт нэрийн -х) үүссэн бөгөөд энэхүү нөхцөл өмнөө заавал эгшигтэй гэдэг дүрмээр эзлэхүүн гэнэ.[эзэн+л+(х+н)]
•ЗОВУУРЬ: "Сэтгэл санаа зових" гэж хэлдэггүй бөгөөд энэ үгийн язгуур нь зов-. Үүний ард -уурь дагаврыг залгана. Зовиур гэж бичдэг байсан бол сургиул гэж бичих ёстой. [зов+уурь]
•ЦЭЭЖ: 2018 оны журамласан тольд ой тогтоол, хүний эрхтэн болох цээжийг нэг хэлбэрээр бичихээр тогтоосон.
•НЭЛЭЭД: Монгол бичгээр нэлийэд гэж учир уламжлалаа дагасан хэрэг.
•АВЛИГА: Үгийн язгуур нь ав- бөгөөд авлага, авлига гэж ижил гарал бүхий -лага залгаж хоёр үг үүссэн. [ав+лига]
•САНААЧИЛГА: Сурвалжилга гэдэгтэй адилхан дүрэмтэй.[сана+аа+чил+га]
•ГАВЬЯА, ТОМЬЁО, ХАРЬЯ: Үүсмэл биш язгуур үгэнд зөвхөн зөөлний тэмдэг бичдэг. Иймд томьёо, гавьяа, авьяас.
•АЧЛАГА: Ач- гэдэг үйл язгуурын ард үйлээс нэр үг үүсгэх -лага дагавар залгасан.[ач+лага]
•АЗАРГА: Монгод бичгийн үг зүйн уламжлалаа дагасан.
•ХАШХИРАХ: Баргирах биш бархирах гэдэг шүү дээ. Иймд хашхирах.[хаш+хир+х]

ЯАГААД УНШИЖ ЭХЛЭХ ЁСТОЙ ВЭ. 1. Мэдлэг олж авахын тулд УНШ. 2. Санах ойг сайжруулахын тулд УНШ. 3. Шүүмжлэх, дүн шинжилг...
10/01/2024

ЯАГААД УНШИЖ ЭХЛЭХ ЁСТОЙ ВЭ.

1. Мэдлэг олж авахын тулд УНШ.

2. Санах ойг сайжруулахын тулд УНШ.

3. Шүүмжлэх, дүн шинжилгээ хийх чадварыг бэхжүүлэхийн тулд УНШ

4. Карьераа ахиулахын тулд УНШ.

5. Бичих чадварыг сайжруулахын тулд УНШ

6. Стресс, түгшүүрийг бууруулахын тулд УНШ

7. Анхаарал төвлөрөлтөө сайжруулахын тулд УНШ.

8. Урам зоригийг нэмэгдүүлэхийн тулд УНШ.

9. Өөрийнхөө хурдтай суралцахыг сайжруулахын тулд УНШ

10. Төсөөллийг урамшуулахын тулд УНШ.

11. Ярилцах чадварыг сайжруулахын тулд УНШ

12. Өрөвч сэтгэлтэй болохын тулд УНШ

13. Сайн унтахын тулд УНШ

14. Нөхөрлөлийн эх үүсвэртэй болоход туслах тул УНШ

15. Урт наслахын тулд УНШ

16. Зөв хүмүүстэй холбодог тул УНШ
Copy

Монголчууд эрт дээр үеэс аль насны хүүхдийг хэрхэн яаж хүмүүжүүлэх уламжлалтай байжээ…🇲🇳
10/01/2024

Монголчууд эрт дээр үеэс аль насны хүүхдийг хэрхэн яаж хүмүүжүүлэх уламжлалтай байжээ…🇲🇳

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+97689696969

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дэлхийн Монгол Аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дэлхийн Монгол Аялал:

Share

Category

Манай байгууллага

Сайн байна уу, манай “Дэлхийн Монгол Аялал” ХХК нь Монгол улсын аялал жуулчлалын салбарт 2015 оноос эхлэн тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Бид гадаад, дотоодын аялагчиддаа ая тухтай сэтгэлд нийцсэн, цогц үйлчилгээг үзүүлсээр ирсэн мэргэжлийн хамт олон юм.

Бид Монгол улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гадаадын жуулчдад эх орныхоо үзэсгэлэнт онгон дагшин, байгаль, түүх дурсгалт газруудыг сурталчилах, дотоодын аялагчдад ая тухтай, сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлэн салбартаа тэргүүлэгч компани болохыг зорин ажиллаж байна.

Мөн манай “Дэлхийн Монгол продакшн” нь таны аялалын аз жаргалтай хором бүрийг дахин давтагдашгүйгээр гэрэл зургийн хальснаа болон видео хэлбэрээр нэвтрүүлэг болгон мөнхлөн үлдээх зорилгоор байгуулагдан ажиллаж байна. Ингэснээр та зөвхөн түүх дурсгалын болон үзэсгэлэнт газруудыг нүдээр үзэн сэтгэлээ баясгаад зогсохгүй олон арван жилийн дараа дурсамж болон үлдэх өөрийн амьдралд хэзээ ч мартагдахгүй нандин мөчүүдийг бидэнтэй хамт бүтээх болно.