19/05/2026
IELTS надад ажигч зан сургажээ.
(Багшийн өдрийн тэмдэглэл)
-Өглөө 7 цагт зочин хүлээж авах юм чинь 1 цагийн өмнө уулзацгаая гэж нэгэн монгол хүнтэй би утсаар ярьж уулзах цагаа товлов. Маргааш нь 6:30 болж байхад ирдэггүй. Та яав аа? гээд асуутал
- Чи 7 гэдэг л цаг хэлсэн, "би өөр ямар ч цаг сонсоогүй" гэж гүрийгээд болдоггүй. 😅
Би гадаад хүнтэй ярьвал ийм асуудал хэзээ ч гардаггүй мөртлөө, Монгол хүнтэй Монгол хэлээр ярихаар хэл нэвтрэлцэж чаддаггүй нь юуны учир вэ? гэж дандаа л гайхдаг.
Яг үүн шиг- Юм яриад байхад ойлгохгүй хүмүүс ихэссээр, сүүлдээ хүнтэй харилцахаас төвөгшөөдөг болж дэлгүүр хэсэх, үсээ засуулах ч хэцүү санагдах болов.
Эндээс IELTS -ийн шалгалт надад ямар их амьдралд хэрэгтэй "анзааргатай занг" сургаа вэ? гэж боддог.
Хэлний боловсрол гэдэг чинь хүмүүстэй хэл амаа ололцох боловсрол юм байна. 🤔
Агуулга чамд 2 янзаар очно.
Үгийн нарийвчлалаар эсвэл өгүүлбэрийн тойруу байдлаар
1. Өгүүлбэрийн тойруу хэлбэр - Энэ үед жишээн дээрх: "7цаг" гэдэг шиг ганц үгэн дээр өөнтөглөөд гол санаагаа авч чадаагүй байж болохгүй. Бүтэн өгүүлбэрээр нь агуулгаа харах ёстой. Нэг санааг хичнээн олон янзын үгээр илэрхийлж болно. IELTS тийм болохоор л олон янзын үгээр нэг санааг асуугаад байдаг.
2. Үгний нарийвчлалтай хэлбэр. - Заавар өгөх, асуулт асуухад маш их үгийн нарийвчлал анзаарахыг шаарддаг. Жишээ нь: Би монгол дэлгүүрүүдээр явахдаа сорочкан захтай подволк байна уу? гэж асуухаар надад зүгээр сорочкан цамц аваад ирдэг. Ккк
Боловсролтой хүн гэдэг чинь үг-өгүүлбэр боловсруулаад, ойлгоод, хариу зөв үйлдэл хийдэг хүмүүсийг хэлдэг юм байна. IELTS- өнгөн дээрээ хэлийг нь шалгаад байгаа юм шиг боловч цаагуураа IQ нь хэвийн дундаж байна уу? гэдгийг шалгадаг юм шигээ.