Zulganai Oasis Tour

Call Directions Contact the business

Zulganai Oasis Tour Beeindruckend
Traumhaft
Unvergessliche Reise in der Mongolei!

18/09/2026
17/09/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

📌 “Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой.

📌Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.

📌Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.

📌Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдээ хамгаалж ажиллахыг үүрэг болгож байна.

📌Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.

📌Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.

📌Эцэст нь хэлэхэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно” гэлээ.

09/09/2026
Хэнтий аймаг, Биндэр сум, Нарсан ойн мөөг
16/08/2026

Хэнтий аймаг, Биндэр сум, Нарсан ойн мөөг

🇲🇳Монгол орны баруун хязгаарт орших мөнх цаст🏔️ Өлгий Богд (3986 м)🏔️ Бүргэд Богд (4068 м)🏔️ Наран Богд (3884 м)🏔️ Хүйтэ...
03/08/2026

🇲🇳Монгол орны баруун хязгаарт орших мөнх цаст
🏔️ Өлгий Богд (3986 м)
🏔️ Бүргэд Богд (4068 м)
🏔️ Наран Богд (3884 м)
🏔️ Хүйтэн Богд (4374 м)
🏔️ Малчин Богд (4051 м) уулсыг нийтэд #АлтайХаны Таван Богд уул гэж нэрлэдэг билээ.
👉Энд Монголын хамгийн том мөсөн голууд болох Потанин, Александр, Гранде, Крылов, Козловын мөсөн голууд оршино.
👉Одоогоос 110 жилийн өмнө буюу 1916 оны 6-р сард оросы9н талаас М.В.Троновын экспедиц Хүйтэн ууланд авирч 3585 м өндөрт хүрээд буцсан байдаг бол 70 жилийн өмнө буюу 1956.06.08-нд А.Н.Пескарев дасгалжуулагчтай, спортын гавьяат багш Б.Жигмэддорж ахлагчтай монголын уулчид Хүйтэн Богд ууланд анх удаа оргилдож төрийн 🇲🇳 далбаагаа мандуулсан түүхтэй.
👉 Таван Богд уул нь 1996 онд БЦГ-ын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар, 2012 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 🇲🇳Төрийн их тахилгатай уул болсон байна.

📍Баян-Өлгий аймаг, Улаанхус, Цэнгэл сумдын нутаг

Баян-Өлгий аймаг, Өлгий хот  #Өлгий
28/07/2026

Баян-Өлгий аймаг, Өлгий хот #Өлгий

Баян-Өлгий аймаг, Улаан Хус сум, Алтай 5 Богд  #алтай
28/07/2026

Баян-Өлгий аймаг, Улаан Хус сум, Алтай 5 Богд
#алтай

Das Yak-Festival in der MongoleiEs ist ein traditionelles Fest, das die Kultur der Yakhirten und die Bedeutung der Yaks ...
28/07/2026

Das Yak-Festival in der Mongolei

Es ist ein traditionelles Fest, das die Kultur der Yakhirten und die Bedeutung der Yaks für das Leben der Nomaden feiert.

Während des Festivals können Besucher Yakrennen, Yak-Polo und Wettbewerbe mit geschmückten Yaks erleben. Außerdem werden traditionelle mongolische Musik, Tänze und Gesänge aufgeführt. Die Besucher haben die Möglichkeit, regionale Spezialitäten zu probieren und zu sehen, wie aus Yakmilch Produkte wie Sahne, Käse und Joghurt hergestellt werden.

Das Yak-Festival trägt dazu bei, die Kultur und die Lebensweise der mongolischen Nomaden zu bewahren und den nachhaltigen Tourismus zu fördern. Es bietet Gästen aus aller Welt die Gelegenheit, die einzigartige Tradition der Mongolei hautnah zu erleben.

Завханы Нөмрөг, ТосонцэнгэлУвсын Хяргас, Улаангом2026-07-11, 12
12/07/2026

Завханы Нөмрөг, Тосонцэнгэл
Увсын Хяргас, Улаангом
2026-07-11, 12

Address

Ulan Bator

Telephone

+97688775202

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zulganai Oasis Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Zulganai Oasis Tour:

Shortcuts

Share

Category