Их монгол Жуулчны бааз

Их монгол Жуулчны бааз Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Их монгол Жуулчны бааз, Travel Company, 2-4, Uliassutai.

12/05/2021
28/04/2021

17/12/2020
https://www.facebook.com/100543701893402/posts/113736043907501/?d=n
16/12/2020

https://www.facebook.com/100543701893402/posts/113736043907501/?d=n

ТАХИЛТЫН ХҮРХРЭЭ:
Идэр сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-ийн зайд, хангайн уулсын орой дундаас эрчлэн олгойдох Тахилтын хүрхрээ нь 10 м гүнтэй, 5 м-ийн уналтай ба Жаргалантын гол, Халуун ус, Цагаан гол, Гялгарын нуур зэрэг өндөр уул нуруудаас эх аван, тал талаасаа урсах голуудтай нийлж Идэр голд цутгана. Хүрхрээг тойрон жимст ой, хангайн нуга бүрхэх учираас эргэн тойрон сэтгэл татам үзэсгэлэнтэй харагдана.

https://www.facebook.com/100543701893402/posts/113734493907656/?d=n
16/12/2020

https://www.facebook.com/100543701893402/posts/113734493907656/?d=n

ИХ МОНГОЛЫН ЭЛС, ЗАВХАН ГОЛ:
Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 600 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм. Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсдаг. Завхан гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх аван, түргэн урсгалт гол горхиор тэжээгдэн урсана. 808 км урттай, Усны цутгалын талбай нь 71210 км/кв. Голын эх 2129 м-ээс 1030 м-ийн өндөрт орших ба Айраг нуурт цутгадаг байна.

16/12/2020

БОР ХЯРЫН ЭЛС:
Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлөх Бор хярын элс нь Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх 2 ихэр уулын өмнө талд оршдог. Элсэн манханы нийт урт 180 орчим км үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлэн үргэлжилнэ. Бор хярын элсний өргөн 15 км, 1500 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг алдарт Их Монголын элсний үргэлжлэл юм. Бор хярын элсэн манханыг хөндлөн гарсан Монгол хотгор, Олгой, Цэцний сүв хэмээх үзэсгэлэнт газруудтай. Бор хярын элс нь далайн төвшнөөс дээш 450 метр өндөрт тогтсон бөгөөд дагтаршиж нягтаршсан элс юм. Элсний өмнө хэсгээс Мухартын гол эх авч урсдаг.

16/12/2020

БАЯН НУУР
Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг, сумын төвөөс 30-аад км зайд уртаараа 30 км, өргөнөөрөө 18 км, 12-80 м-ийн гүнтэй, Сэрвэй уул, Маргаз уулын хаяа бэл даган жилийн 4 улиралд мөнхийн цэнгэгшин орших толь мэт тунгалаг нуурыг Баян хар нуур гэнэ. Амьтан ургамал, байгалийн сайханаар элбэг учир “баян”, торойх булингаргүй булгийн ус шиг тунгалаг учраас “хар” улмаар Баян хар нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Мөн нуураас нас гүйцсэн нэгэн бух гарч ирсэнээр нуур даган нутагладаг ядуу малчны саалийн үнээд үржиж, удалгүй нутаг нугаараа мал сүрэг нь өссөн учраас Баян нуур хэмээн нэрийдсэн гэх домгийг ч нутгийнхан хуучилна.

16/12/2020

УЛААГЧНЫ ХАР НУУР:
Эрдэнэхайрхан сумын нутаг Сэнжит хаднаас уруудан Бургастын гол өгсөөд эргэн тойрон элсэн манхадаар хүрээлүүлсэн гүн номин нуурт хүрэх бөгөөд энэхүү нуур нь “Хангайн сувд” хэмээн алдаршсан “Улаагчны хар нуур” юм. Хангай, говийг золгуулан бүүвэйлэх мэт халх Монголын хамгийн үзэсгэлэнт байгаль болсон энэхүү нуур нь Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км-т, Завхан аймгийн аймгийн төвөөс 110 км-т оршдог. 574.8 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий 48-54 орчим метрийн гүнтэй, дундаж өргөн нь 15.7 километр, хамгийн урт хэсэг нь 36.8 километр хүрнэ. Жилийн 4 улирал усны шувууд эргэцэх энэ нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд нутаглах ба омуль, пэйлд зэрэг цэнгэг усны загас элбэг байдаг. Нуурын голд далайн түвшнээс дээш 2500 гаруй метр өргөгдсөн их бага гурван Авгуш арал, нуур луу түрж орсон олон хошуу, хавцлуудтай, Улаан шанаа, Мэргэн, Овооны булан, Дөрвөлжин, Алаг шанаа, Элсэн шанаа зэрэг томоохон шанаад хүрээлэн оршино. Их бага авгушаар буга согоо сүрэглэн нутаглах Улаагчны хар нуур нь дэлхийн аялагч жуулчдыг татсан Завхан нутгийн бахархалт байгалийн гайхамшгуудын нэг билээ.

15/12/2020

СЭНЖИТ ХАД:
Эрдэнэхайрхан сумын нутаг Мухартын гол өгсөөд Их, Бага хатавчийн хавцлаар уруудан Асгатын амаар өгссөөр д.т.д 2700 гаруй м-ийн өндөрт орших тэгширлийн гадаргуу бүхий өндөр сүрлэг хяр дээр гарахад сүм дуганыг тойрон хэвтсэн ачаатай тэмээд шиг бул хад чулууд байх бөгөөд эдгээрт хүрэх, хаалга мэт сүндэрлэх өвөрмөц тогтоц бүхий хадан хавцал дүнхийх нь Завхан нутгийн байгалийн гайхамшиг болсон Сэнжит хад юм. Түүх домог ихтэй энэхүү хад нь 10 м-ийн өндөр, 8 м-ийн өргөнтэй, нутгийн зон олон эртнээс тэнгэрийн хаалга хэмээн сүсэглэн мөргөж иржээ. Асгатын амны орой дээрээс Мяралзан алсрах Хүнгийн гол, алтран сунайх Монголын их элс, уул толгод, элсэн манхад, мандаж жаргах нарыг хамгийн тогтуунаар ажих нь гайхамшигтай санагдана.

15/12/2020

Мухартын гол
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Мухартын гол нь Улаагчны хар нуураас эх авах бөгөөд, сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд д.т.д 450 м-ийн өндөр битүү элсэн манханы дороос ундаргалан, эргэн тойрон элсэн манхадаар хүрээлүүлэн урсана. Энэхүү байгалийн ховор нандин тогтоц, экосистемийн хосгүй үзэгдэлт голын хөвөөгөөр бургасан шугуй халиурах бөгөөд гоньд, дэгд тэргүүтэй эмийн ургамлууд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ элбэг ургадаг. Хангайн голуудын тэжээгч эх, говийн бүрдэн болсон Мухартын гол нь Завхан аймгийн говийн бүсийн сумд болох Ургамал, Завханмандал сумдын нутгийг дайран Увс нуурт цутгана. Энэ голын эхийг эгц дээрээс нь харвал нар луу харж зогсоо тэмээ шиг, харин агаар сансрын зурагнаас харвал эхийн хөхнөөс урсах сүү мэт хэлбэртэй байх нь нэн сонирхолтой ба чухам хүн байгалийн хүйн холбоог зурагласан уран зураг мэт гайхамшигтай харагдана.

15/12/2020

ИХ, БАГА ДАЯН ХАЙРХАН:
Отгонтэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх 2500-2700 м өндөртэй сүрлэг хайрхадыг Их даян, Бага даян хэмээнэ. Даянгийн 2 талд Хөх нуур, Цагаан нуур байдаг. Энд Отгонтэнгэрийн бүсийн мөн л ховор ургамал болох Вансэмбэрүү, хонин арц, Алтан гагнуур, Жамьянмядаг зэрэг эмийн ховор ургамалууд ургана. Их Даянгийн орой хэсэгт 20 орчим метр өндөр тайхар чулуунд хийморио сэргээх гэж гарсан Монгол эрчүүд Отгонтэнгэр хайрханыг тольдон харж, гурван жилдээ гундахгүй хийморь авлаа хэмээн эртнээс сүсэглэж иржээ.

Address

2-4
Uliassutai

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Их монгол Жуулчны бааз posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category