14/04/2023
🌊🐢Яст мэлхий далайн эрэг гэгддэг Изтузу далайн эрэг нь Дальян тосгоноос 13 километрийн зайд оршдог.
🕶️Зөөлөн шаргал элс, гүехэн тунгалаг уст Изтузу нь 1995 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй наран шарлагын газар, 2008 онд европын “THE BEST OPEN SPACE"-аар шалгарсан бөгөөд зөвхөн амьтан, байгальд дурлагсдад төдийгүй 🏊🏻♀️усанд сэлэгч, 🏖️наранд шарагчдад зориулсан үзэсгэлэнтэй газар юм.
Изтузу далайн эрэг нь 45 сая жилийн настай ховордсон яст мэлхийн үүрлэдэг газар бөгөөд Олон улсын амьтан хамгаалах байгууллага болон бусад байгууллагуудын хяналтанд байдаг.
Хутган толгойт яст мэлхий /loggerhead caretta/ 5-аас 10 сарын хооронд өндөглөдөг бөгөөд GML турын зөвхөн 5 сарын аялалд энэ бүхнийг үзэх боломжтой.
🏞️Нарийн элстэй шавархаг Дальян нуур гүехэн шорвог ус нь 🦀хөх хавчны амьдрах орчинг бүрдүүлдэг бөгөөд 💚байгальд дурлагсад болон хоол сонирхогчдын анхаарлыг мөн татдаг.
🇹🇷 Турк улс нь 1954 оны 4-р сарын 6-наас хойш GFCM (Газар дундын тэнгисийн загас агнуурын ерөнхий хороо)-ны гишүүнээр элссэн ба туркийн хууль тогтоомж, орон нутгийн дүрэм журам, олон улсын байгаль орчны агентлагуудын тайлангийн дагуу Дальян нуурын орчимд аялагч болон хувь хүмүүс хөх хавч 🎣 загас барих нь ямар нэг хор хөнөөлгүй гэж үздэг аж.
👇4 хотын аялалд гарах өдрүүд :
🥽5 сарын 4, 11, 18, 25