Garuda Migration Education & Recruitment

Directions Website Contact the business

Garuda Migration Education & Recruitment REGISTERED MIGRATION AGENT in Australia (MARN 1793004) My expertise is your gain.

Experienced Australian Registered Migration Agent and overseas qualified lawyer, who is passionate about helping international students in Australia achieve their migration goals. For the last 5 years, I have helped hundreds of international students get Australian visas, including skilled and employer sponsored visas, family visas, student and training visas and business visas. Combined with my 20 years of experience as a lawyer, legal researcher and policy advisor, I go beyond the norm and offer a much more comprehensive service to my clients.

04/11/2026

🇦🇺 АВСТРАЛИ УЛСЫН КВИНСЛЭНД МУЖИЙН 190, 491 ВИЗНИЙ ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭ

Хэрвээ та Квинслэнд мужид барилгын салбарт ажиллаж байгаа бол мужийн нэр дэвшүүлэлтийн тусгай замналд хамрагдах боломжтой эсэхээ шалгаарай!

📢 2026–2027 оны хөтөлбөрийн шаардлага нийтлэгдэж, Registration of Interest (ROI) буюу нэр дэвшүүлэлтэд хамрагдах сонирхлын бүртгэл 2026 оны 11 дүгээр сарын 6-нд нээгдэхээр зарлагдлаа.

🏗️ Building and Construction Workers замналын гол шаардлага

✅ Registration of Interest (ROI) өгөхийн өмнөх 3 сар тасралтгүй Квинслэндэд амьдарч, ажилласан байх.

✅ Квинслэндэд үйл ажиллагаа явуулдаг ажил олгогчид долоо хоног бүр 20-иос доошгүй цаг цалинтай ажилласан байх.

✅ Туршлага нь мэргэжлийн боловсролоо эзэмшсэний дараах, сонгосон мэргэжил эсвэл ANZSCO кодын эхний 3 орон ижил ойролцоо мэргэжлийн ажил байх.

✅ Тусгай замналд багтсан мэргэжлээр хүчинтэй Skills Assessment буюу ур чадварын үнэлгээтэй байх.

✅ Competent English буюу түүнээс дээш англи хэлний түвшинтэй, онооны шалгуураар 65-аас доошгүй оноотой байх.

Registration of Interest (ROI) өгөх, урилга авах болон нэр дэвшүүлэх үед ажлын шаардлагаа үргэлжлүүлэн хангасан байна. Casual ажил болон шаардлага хангасан хэд хэдэн ажлыг нэгтгэн тооцох боломжтой.

👷 Ямар мэргэжлүүд хамрагдах вэ?

Албан ёсны жагсаалтаас мэргэжлээ зөв хайхад хялбар болгох үүднээс англи нэршлийг орууллаа. ⭐ тэмдэгтэй мэргэжлүүд зөвхөн 491 визний нэр дэвшүүлэлтэд хамрагдана.

📐 Удирдлага, зураг төсөл, техникийн мэргэжлүүд

• Construction Project Manager
• Project Builder ⭐
• Engineering Manager
• Architectural Draftsperson
• Building Inspector
• Construction Estimator ⭐
• Surveying or Spatial Science Technician ⭐
• Architectural, Building and Surveying Technicians nec
• Civil Engineering Draftsperson
• Civil Engineering Technician
• Electrical Engineering Draftsperson
• Electrical Engineering Technician
• Mechanical Engineering Draftsperson ⭐
• Mechanical Engineering Technician
• Safety Inspector ⭐
• Building and Engineering Technicians nec ⭐

🔩 Металл хийц, механик болон засвар үйлчилгээ

• Sheetmetal Trades Worker
• Metal Fabricator
• Pressure Welder
• Welder (First Class)
• Aircraft Maintenance Engineer (Avionics)
• Aircraft Maintenance Engineer (Mechanical)
• Aircraft Maintenance Engineer (Structures)
• Fitter (General)
• Fitter and Turner
• Fitter-Welder
• Metal Machinist (First Class)
• Metal Fitters and Machinists nec

🧱 Барилга угсралт, мужаан болон заслын мэргэжлүүд

• Bricklayer
• Stonemason
• Carpenter and Joiner
• Carpenter
• Joiner
• Floor Finisher ⭐
• Glazier
• Fibrous Plasterer
• Solid Plasterer
• Roof Tiler
• Wall and Floor Tiler

⚡ Сантехник, цахилгаан болон агааржуулалт

• Plumber (General)
• Airconditioning and Mechanical Services Plumber
• Drainer / Drainlayer
• Gasfitter
• Roof Plumber
• Electrician (General)
• Electrician (Special Class)
• Airconditioning and Refrigeration Mechanic
• Electrical Linesworker ⭐

🏡 190 ба 491 визний ялгаа

🔵 190 виз нь байнгын оршин суух виз.

🟢 491 виз нь бүсчилсэн нутагт амьдарч, ажиллах түр виз.

Мэргэжил жагсаалтад байгаа нь дангаараа хангалтгүй. Мужийн нэр дэвшүүлэлт болон тухайн визний бусад шаардлагыг мөн хангана.

📋 Одооноос юуг бэлдэх вэ?

Мэргэжил, визний ангиллаа шалгаж, Skills Assessment, англи хэлний нотолгоо, ажлын болон оршин суугаа хаягийн баримтуудаа бэлдээрэй. SkillSelect дахь EOI мэдээллээ мөн шинэчлээрэй.

Onshore өргөдөл гаргагчид ROI өгөхөөс өмнө 2025–26 оны татварын тайлангаа гаргаж, ATO Notice of Assessment авсан байх шаардлагыг анхаарна уу. Тухайн жилд татварын тайлан өгөх үүрэггүй байсан бол холбогдох чөлөөлөлтийг шалгаарай.

⚠️ 3 сар ажилласан нь урилга эсвэл виз авах баталгаа биш. Шалгаруулалт өрсөлдөөнтэй бөгөөд нэр дэвшүүлэлт авсан ч визний шийдвэрийг Home Affairs гаргана.

🔗 Албан ёсны эх сурвалж

https://migration.qld.gov.au/visa-options/skilled-visas/building-and-construction-workers

https://migration.qld.gov.au/occupation-lists/queensland-onshore-skilled-occupation-list

https://migration.qld.gov.au/

Өөрийн мэргэжил, ажлын туршлагад тохирох боломжоо эрт шалгаж, дараагийн алхмаа төлөвлөөрэй.

Австрали улсын виз цагаачлалын АЛБАН ЁСНЫ зөвлөх эрх буюу MARN:1793004 дугаартай, олон жилийн туршлагатай Монгол зөвлөх Б.Оюунаа болон Garuda team Австрали улсад амьдарч байгаа болон ирэхээр сонирхож байгаа Монголчууддаа Австрали улсын виз цагаачлалын шинэ бодлогын хэрэгжилтийг цаг тухай бүрт нь мэдээлэл өгч ажилладаг ба бидэнтэй доорхи фэйсбүүх, утас, хаягаар холбогдоорой 🤗

AU Sydney Office:
📍: Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, NSW 2000
☎️: 02 9011 7722

MN Ulaanbaatar Office:
📍: Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
☎️: 7775 7722

[email protected]

Garuda Migration Education & Recruitment

MARN: 1793004

MARN: 2619309

QEAC #13074

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАРВизний туслах ажилтан / Оффис администратор (Англи, Монгол хэлтэй)📍 Байршил: Сидней, АвстралиGaruda Mi...
03/11/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Визний туслах ажилтан / Оффис администратор (Англи, Монгол хэлтэй)

📍 Байршил: Сидней, Австрали

Garuda Migration компани Сидней дэх оффистоо харилцааны өндөр ур чадвартай, зохион байгуулалт сайтай, хариуцлагатай ажилтан хайж байна.

📌 Гүйцэтгэх үндсэн үүрэг

- Харилцагчдын утас, имэйлд хариу өгөх, визний үйлчилгээний талаар ерөнхий мэдээлэл өгөх
- Зөвлөгөөний уулзалт товлох, харилцагчидтай эргэн холбогдох
- Визний материал бүрдүүлэх, боловсруулахад туслах (голчлон 482 болон 186 виз)
- Визний кейсүүдийн явцыг хянах, баримт бичгийн бүрдүүлэлтийг зохицуулах
- Оффисын өдөр тутмын үйл ажиллагаа, цэвэр цэгцтэй байдлыг хангах

🎯 Тавигдах шаардлага

- Монгол, англи хэлний аман болон бичгийн харилцааны сайн чадвартай
- Харилцагчтай мэргэжлийн түвшинд харилцах чадвартай
- Зохион байгуулалт сайтай, нягт нямбай, хариуцлагатай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр сайн ажилладаг
- Багаар ажиллах, хурдан суралцах чадвартай
- Австралид ажиллах эрхтэй

Давуу тал: Цагаачлалын салбар, харилцагчийн үйлчилгээ эсвэл оффисын удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

🌟 Бид юу санал болгох вэ?

- Цагаачлалын салбарт мэргэжлийн туршлага хуримтлуулах
- Туршлагатай цагаачлалын агентуудтай хамтран ажиллах
- Сургалт, мэргэжлийн хөгжлийн боломж
- Найрсаг, мэргэжлийн ажлын орчин

📩 Ажилд орох хүсэлт

Сонирхсон хүмүүс англи хэл дээрх CV болон товч танилцуулгаа дараах хаягаар илгээнэ үү.

[email protected]

🎓 NO ENGINEERING BACKGROUND? EXPLORE A MASTER’S PATHWAY IN AUSTRALIA! 🇦🇺Already studying in Australia and looking for a ...
03/11/2026

🎓 NO ENGINEERING BACKGROUND? EXPLORE A MASTER’S PATHWAY IN AUSTRALIA! 🇦🇺

Already studying in Australia and looking for a higher qualification for your next step? Explore engineering management, even if your previous studies were in a different field.

Interested in project management, procurement, supply chains or operations? Here are two study options 👇

✅ OPTION 1: GRADUATE CERTIFICATE → MASTER’S

📘 Graduate Certificate in Strategic Procurement
🏫 Danford College | Melbourne
🎓 AQF Level 8
⏳ 1 year
📚 Open to Year 12 graduates, subject to entry requirements. No bachelor’s degree required.
📅 Intake: 30 November 2026
💰 Tuition: AUD $15,000

After completing this course, eligible students can progress to the Master of Engineering Management at Imperial Engineering Education.

🔄 If approved for 4 units of credit, the master’s duration can reduce from 2 years to 1.5 years. Complete both qualifications in a total of 2.5 years!

✅ OPTION 2: DIRECT MASTER’S ENTRY

Meet the master’s entry requirements? You may be eligible to apply directly.

📘 Master of Engineering Management
🏫 Imperial Engineering Education | Adelaide
🎓 AQF Level 9
⏳ 2 years
📅 Intake: February 2027
💰 Tuition: AUD $55,000

💡 Build on your previous education and develop management skills for your next career step.

📌 Admission, credit transfer and visa eligibility are assessed individually. Additional fees apply.

📩 DM Garuda Migration & Education with your study background to explore your options.

☎️ 02 9011 7722
📧 [email protected]

🎓 ИНЖЕНЕРИЙН СУУРЬ БОЛОВСРОЛГҮЙ Ч АВСТРАЛИ УЛСАД ИНЖЕНЕРИЙН МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТРТ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ!Та Австрали улсад с...
03/11/2026

🎓 ИНЖЕНЕРИЙН СУУРЬ БОЛОВСРОЛГҮЙ Ч АВСТРАЛИ УЛСАД ИНЖЕНЕРИЙН МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТРТ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ!

Та Австрали улсад суралцаж байгаа бөгөөд дараагийн сургалтаа сонгохдоо одоогийнхоосоо доогуур түвшний хөтөлбөр сонгох боломж хязгаарлагдаж, магистрын сургалт хайж байна уу?

Өмнө нь өөр чиглэлээр суралцсан ч инженерийн менежментийн чиглэлээр мэдлэгээ тэлж, карьерын шинэ боломжоо судлах боломжтой боллоо.

Хэрэв та төсөл, худалдан авалт, нийлүүлэлтийн сүлжээ болон үйл ажиллагааны удирдлагын чиглэлд сонирхолтой бол дараах хоёр сонголттой танилцаарай! 👇

✅ 1. GRADUATE CERTIFICATE IN STRATEGIC PROCUREMENT

🏫 Danford College | Мельбурн

🎓 Түвшин: AQF 8

⏳ Хугацаа: 1 жил

📚 12 дугаар анги төгссөн бол элсэх боломжтой бөгөөд бакалаврын зэрэг заавал шаардахгүй.

📅 Элсэлт: 2026 оны 11 дүгээр сарын 30

💰 Сургалтын төлбөр: AUD $15,000

Уг хөтөлбөрийг төгсөөд элсэлтийн шаардлага хангасан тохиолдолд Imperial Engineering Education-ийн Master of Engineering Management хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжтой.

✅ 2. MASTER OF ENGINEERING MANAGEMENT

🏫 Imperial Engineering Education | Аделаид

🎓 Түвшин: AQF 9

⏳ Хугацаа: 2 жил

📅 Элсэлт: 2027 оны 2 дугаар сар

💰 Сургалтын төлбөр: AUD $55,000

🔄 Danford-ийн дээрх хөтөлбөрөөс 4 хичээлийн кредит дүйцүүлэхээр батлагдвал магистрын сургалтын хугацаа 1.5 жил болж богиносох боломжтой. Ингэснээр хоёр хөтөлбөрийг нийт 2.5 жилд дүүргэх зам нээгдэнэ.

Мөн магистрын элсэлтийн шаардлагыг шууд хангаж байгаа бол Graduate Certificate хөтөлбөрөөр дамжихгүйгээр магистрт элсэх боломжоо судлуулж болно.

💡 Энэ pathway нь худалдан авалт, нийлүүлэлтийн сүлжээ, төсөл болон инженерийн менежментийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой хүмүүст маш тохиромжтой сонголт юм.

📌 Элсэлт болон кредит дүйцүүлэлтийг таны боловсрол, холбогдох шаардлага, сургуулиудын хамтын ажиллагааны нөхцөлд үндэслэн шийдвэрлэнэ.

📩 Өөрийн боловсролд тохирох элсэлтийн замнал, шаардлагын талаар Garuda Migration & Education багтай холбогдон мэдээлэл аваарай.

Австрали улсын виз цагаачлалын АЛБАН ЁСНЫ зөвлөх эрх буюу MARN:1793004 дугаартай, олон жилийн туршлагатай Монгол зөвлөх Б.Оюунаа болон Garuda team Австрали улсад амьдарч байгаа болон ирэхээр сонирхож байгаа Монголчууддаа Австрали улсын виз цагаачлалын шинэ бодлогын хэрэгжилтийг цаг тухай бүрт нь мэдээлэл өгч ажилладаг ба бидэнтэй доорхи фэйсбүүх, утас, хаягаар холбогдоорой 🤗

AU Sydney Office:
📍: Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, NSW 2000
☎️: 02 9011 7722

MN Ulaanbaatar Office:
📍: Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
☎️: 7775 7722

[email protected]

Garuda Migration Education & Recruitment

MARN: 1793004

MARN: 2619309

QEAC #13074

🇦🇺 PROTECTION VISA REVIEWS: AUD $1,863.50 NOW PAYABLE UPFRONTFrom 1 November 2026, most people applying to the Administr...
02/11/2026

🇦🇺 PROTECTION VISA REVIEWS: AUD $1,863.50 NOW PAYABLE UPFRONT

From 1 November 2026, most people applying to the Administrative Review Tribunal (ART) for a review of certain protection decisions must pay AUD $1,863.50 when lodging their application.

🔹 Which decisions are affected?

• Decisions to refuse or cancel a Protection visa
• Decisions under section 197D of the Migration Act that a protection finding would no longer be made about a person

Unless an exemption applies, you cannot submit your online application without paying the fee.

🔹 Who is exempt?

You do not have to pay if:

• You are a non-citizen in immigration detention
• Your application can be combined with another application where the fee has already been paid

Outside these exemptions, ART cannot reduce or waive this fee.

🔹 Can the fee be refunded?

You are entitled to a full refund if your review is successful or ART determines that your application is invalid. Refunds for withdrawn applications are available only in very limited circumstances.

🔹 What about existing applications?

Applications lodged before 1 November 2026 remain subject to the previous payment arrangements.

If you started an online application but did not submit it before that date, you must complete a new application and pay the upfront fee before submitting.

📌 This change concerns ART review fees. It is not a new fee for an initial Protection visa application.

Check the review deadline in your decision letter and prepare your payment and supporting documents early. For advice about your circumstances, speak with a registered migration agent or lawyer.

🔗 Official sources:

https://www.art.gov.au/about/news-and-updates/upcoming-fee-changes-protection-reviews

🇦🇺 PROTECTION ВИЗНИЙ ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХАД $1,863.50 УРЬДЧИЛАН ТӨЛДӨГ БОЛЛОО2026 оны 11 дүгээр сарын 1-нээс Protecti...
01/11/2026

🇦🇺 PROTECTION ВИЗНИЙ ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХАД $1,863.50 УРЬДЧИЛАН ТӨЛДӨГ БОЛЛОО

2026 оны 11 дүгээр сарын 1-нээс Protection буюу хамгаалалтын визтэй холбоотой тодорхой шийдвэрийг Administrative Review Tribunal (ART)-д дахин хянуулахаар өргөдөл гаргахдаа AUD $1,863.50 төлбөрийг урьдчилан төлөх шаардлагатай боллоо.

🔹 Ямар шийдвэрт хамаарах вэ?

• Protection виз олгохоос татгалзсан эсвэл визийг цуцалсан шийдвэр

• Migration Act-ийн 197D заалтын дагуу тухайн хүний талаар өмнө тогтоосон хамгаалалтын дүгнэлтийг цаашид хийхгүй гэж шийдвэрлэсэн тохиолдол

Төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх нөхцөлд хамаарахгүй бол төлбөрөө төлөөгүй үед цахим өргөдлөө илгээх боломжгүй.

🔹 Хэн төлбөр төлөхгүй вэ?

• Цагаачлалын журмаар саатуулагдаж буй Австрали улсын иргэн бус хүн

• Төлбөр нь төлөгдсөн өөр өргөдөлтэй өөрийн өргөдлийг нэгтгэн хянуулах боломжтой хүн

Эдгээрээс бусад тохиолдолд ART уг төлбөрийг бууруулах эсвэл чөлөөлөх эрхгүй.

🔹 Төлбөрийг буцаан авах боломжтой юу?

Дахин хянуулах ажиллагаа таны талд шийдвэрлэгдсэн, эсвэл ART өргөдлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон бол төлбөрийг бүтнээр нь буцаан авах эрхтэй. Харин өргөдлөө буцаан татсан үед зөвхөн маш хязгаарлагдмал нөхцөлд буцаан олгоно.

🔹 Өмнө нь өргөдлөө гаргасан бол яах вэ?

2026 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө ART-д албан ёсоор гаргасан өргөдөлд өмнөх төлбөрийн журам үйлчилнэ. Харин цахим маягтыг бөглөж эхэлсэн ч тухайн өдрөөс өмнө илгээгээгүй бол шинэ маягт бөглөж, төлбөрөө урьдчилан төлөх шаардлагатай.

📌 Энэ нь Protection виз анх мэдүүлэх төлбөр биш, шийдвэрийг ART-д дахин хянуулахтай холбоотой төлбөрийн өөрчлөлт юм.

Шийдвэрийн захидалд заасан давж заалдах хугацаагаа шалгаж, төлбөр болон шаардлагатай баримт бичгээ урьдчилан бэлдээрэй.

🔗 Албан ёсны эх сурвалж:
https://www.art.gov.au/about/news-and-updates/upcoming-fee-changes-protection-reviews

https://www.art.gov.au/help-and-resources/fees

Австрали улсын виз цагаачлалын АЛБАН ЁСНЫ зөвлөх эрх буюу MARN:1793004 дугаартай, олон жилийн туршлагатай Монгол зөвлөх Б.Оюунаа болон Garuda team Австрали улсад амьдарч байгаа болон ирэхээр сонирхож байгаа Монголчууддаа Австрали улсын виз цагаачлалын шинэ бодлогын хэрэгжилтийг цаг тухай бүрт нь мэдээлэл өгч ажилладаг ба бидэнтэй доорхи фэйсбүүх, утас, хаягаар холбогдоорой 🤗

AU Sydney Office:

📍: Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, NSW 2000

☎️: 02 9011 7722

MN Ulaanbaatar Office:

📍: Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia

☎️: 7775 7722

[email protected]

Garuda Migration Education & Recruitment

MARN: 1793004

MARN: 2619309

QEAC #13074

🚨 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АВСТРАЛИЙН ВИЗНИЙ ЖУРАМД 3 ЧУХАЛ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО! 🇦🇺Австрали улсад Bridging визтэй байг...
01/11/2026

🚨 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АВСТРАЛИЙН ВИЗНИЙ ЖУРАМД 3 ЧУХАЛ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО! 🇦🇺

Австрали улсад Bridging визтэй байгаа, Protection виз мэдүүлсэн эсвэл визний татгалзлаа ART-д давж заалдахаар төлөвлөж байгаа хүмүүст анхаарах чухал өөрчлөлтүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

📌 1. Bridging Visa B (Subclass 020) авах нөхцөл өөрчлөгдлөө

Bridging Visa B нь Австрали улсаас түр хугацаанд гарч, буцаж ирэх боломж олгодог виз юм.

Шинэ журмын дагуу зөвхөн дараах нөхцөл байдалд үндэслэн BVB шинээр авах боломж хязгаарлагдлаа.

🔸 Protection визний өргөдөл нь шийдвэрлэгдээгүй байгаа

🔸 Protection визний татгалзлаа ART-д давж заалдсан

🔸 Protection визтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр хүлээж байгаа

✅ Харин 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө хүчин төгөлдөр гаргасан BVB өргөдөлд шинэ журам үйлчлэхгүй. Өмнө нь олгогдсон BVB автоматаар цуцлагдахгүй.

📌 2. Protection визний ART давж заалдах төлбөрийг урьдчилан төлнө

Өмнө нь Protection визний давж заалдах хүсэлт амжилтгүй болсон тохиолдолд төлбөр төлдөг байсан бол шинэ журмаар ихэнх өргөдөл гаргагч хүсэлтээ өгөхдөө төлбөрөө төлөх шаардлагатай боллоо.

💰 Шинэ төлбөр: AUD $1,863.50

🔸 Төлбөрийг ART-д өргөдөл гаргах үед төлнө.

🔸 Цагаачлалын саатуулах байранд байгаа болон хуульд заасан зарим тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөнө.

🔸 Давж заалдах хүсэлт амжилттай шийдвэрлэгдсэн эсвэл хүчингүйд тооцогдсон бол төлбөрийг буцаан авах боломжтой.

📌 3. Bridging Visa E (Subclass 050)-ийн зарим нөхцөл өөрчлөгдлөө

Шинэ журмаар Bridging Visa E эзэмшигчдэд дараах нөхцөлүүдийг тавих боломж өргөжлөө.

🔸 8564: Гэмт хэрэгтэй холбоотой зан үйлд тавих хязгаарлалт

🔸 8566: Тогтоосон зан үйлийн дүрмийг мөрдөх шаардлага

Эдгээр нөхцөл нь бүх BVE эзэмшигчид автоматаар үйлчлэхгүй бөгөөд тухайн хүний нөхцөл байдлаас хамаарна.

⚠️ АНХААРАХ ЗҮЙЛ

Хэрэв та Protection визтэй холбоотой асуудлаар давж заалдаж байгаа, Bridging визтэй эсвэл Австрали улсаас түр хугацаанд гарахаар төлөвлөж байгаа бол визний нөхцөл болон буцаж нэвтрэх эрхээ заавал шалгаарай.

Визний журам өөрчлөгдөж байгаа энэ үед өөрийн нөхцөл байдалд тохирсон зөв мэдээлэл авч, дараагийн алхмаа урьдчилан төлөвлөх нь чухал юм.

📩 Garuda Migration Education & Recruitment
Визний нөхцөл болон цаашдын боломжоо тодруулахыг хүсвэл манай мэргэжлийн цагаачлалын зөвлөхүүдтэй холбогдоорой.

Австрали улсын виз цагаачлалын АЛБАН ЁСНЫ зөвлөх эрх буюу MARN:1793004 дугаартай, олон жилийн туршлагатай Монгол зөвлөх Б.Оюунаа болон Garuda team Австрали улсад амьдарч байгаа болон ирэхээр сонирхож байгаа Монголчууддаа Австрали улсын виз цагаачлалын шинэ бодлогын хэрэгжилтийг цаг тухай бүрт нь мэдээлэл өгч ажилладаг ба бидэнтэй доорхи фэйсбүүх, утас, хаягаар холбогдоорой 🤗

AU Sydney Office:
📍: Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, NSW 2000
☎️: 02 9011 7722

MN Ulaanbaatar Office:
📍: Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
☎️: 7775 7722

Garuda Migration Education & Recruitment

MARN: 1793004

MARN: 2619309

QEAC #13074

🎉 ДОЛОО ХОНОГИЙГ 32 СПОНСОРЫН ВИЗТЭЙ ҮДЭЖ БАЙНА! 🇦🇺Энэ долоо хоногийн визний мэдээгээ хүргэе. Гаруда агентлагийн маань ү...
31/10/2026

🎉 ДОЛОО ХОНОГИЙГ 32 СПОНСОРЫН ВИЗТЭЙ ҮДЭЖ БАЙНА! 🇦🇺

Энэ долоо хоногийн визний мэдээгээ хүргэе. Гаруда агентлагийн маань үйлчлүүлэгчдийн 482 виз болон ажил олгогчийн номинацийн нийт 32 өргөдөл амжилттай шийдвэрлэгдлээ! 💜

✅ Skills in Demand (Subclass 482) виз: 25 зөвшөөрөл

✅ Subclass 482 ажил олгогчийн номинаци: 7 зөвшөөрөл

🌱 Долоо хоног бүр хуваалцдаг эдгээр мэдээнээс та бүхнийг өөрт хамаарах визний боломжуудаа олж хараасай гэсэн үүднээс оруулдаг шүү.

Визний хариу хүлээж буй хүн бүрийн ард өөрийн гэсэн зорилго, төлөвлөгөө бий. Тиймээс “Виз тань гарлаа” гэх мэдээг үйлчлүүлэгчдэдээ хүргэх мөч бидний хувьд үргэлж онцгой байдаг. 😊

Энэ удаа визээ авсан үйлчлүүлэгчид болон номинаци нь батлагдсан ажил олгогчдодоо баяр хүргэе! Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. 🤝

💬 Миний хийж буй ажлаар 482 виз мэдүүлэх боломж бий юу?

💬 Ажил олгогч маань намайг спонсорлох сонирхолтой байгаа бол юунаас эхлэх вэ?

💬 Одоогийн визний дараа надад ямар боломж байгаа вэ?

Танд ч бас эдгээр асуулт байгаа бол Гаруда агентлагийн бүртгэлтэй цагаачлалын зөвлөхүүдтэй ярилцах боломжтой. Таны нөхцөлд тохирох хувилбарууд, тавигдах шаардлага болон одооноос бэлтгэх зүйлсээ тодруулаарай. Ажил олгогчийн зүгээс юу бэлтгэх талаар мөн зөвлөгөө авч болно.

📩 Манай хуудсанд зурвас илгээж, зөвлөгөөний цаг аваарай. Бид таньд визний боломжуудаа эрт олж мэдэх нь дараагийн алхмаа төлөвлөхөд тусална.

🇦🇺 Sydney Office
📍 Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, NSW 2000
☎️ 02 9011 7722

🇲🇳 Ulaanbaatar Office
📍 Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
☎️ 7775 7722

🌐 www.garudamigration.com

Garuda Migration Education & Recruitment

MARN: 1793004

MARN: 2619309

QEAC #13074

📢 SUBCLASS 407 TRAINING VISA: CHANGES FROM 12 NOVEMBER 2026Planning to apply for a 407 visa? New rules were registered o...
30/10/2026

📢 SUBCLASS 407 TRAINING VISA: CHANGES FROM 12 NOVEMBER 2026

Planning to apply for a 407 visa? New rules were registered on 30 October 2026 and will restrict applications from within Australia.

✈️ Applicants must generally be outside Australia both when applying and when the visa is granted.

👥 Exceptions allow applicants in classes specified by the Minister to apply onshore. Check whether you qualify before lodging.

📄 These changes will not apply to visa applications lodged before 12 November 2026.

⚠️ Submitting a sponsorship or nomination application does not count as lodging your visa application. The date you submit your 407 visa application determines whether these changes apply.

💡 Review your current visa expiry date, sponsorship and nomination progress, and application location requirements before planning your next steps.

📩 Contact our registered migration agents to discuss how these changes may affect you.

🔗 Official source: legislation.gov.au/F2026L01449/asmade/text

🇦🇺 Sydney
📍 Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, Sydney NSW 2000
☎️ 02 9011 7722

🇲🇳 Ulaanbaatar
📍 Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District
☎️ 7775 7722

📧 [email protected]

Garuda Migration Education & Recruitment
MARN: 1793004 | 2619309
QEAC #13074

GarudaMigration

📢 TRAINING 407 ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРАМ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НООС ӨӨРЧЛӨГДӨНӨАвстрали улсад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх су...
30/10/2026

📢 TRAINING 407 ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРАМ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НООС ӨӨРЧЛӨГДӨНӨ

Австрали улсад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт, дадлагад хамрагдахаар 407 виз мэдүүлэх гэж байна уу? Тэгвэл өргөдлөө хаанаас гаргахтай холбоотой шинэ өөрчлөлтийг анхаараарай.

Энэхүү өөрчлөлтийг 2026 оны 10 дугаар сарын 29-нд баталж, 10 дугаар сарын 30-нд албан ёсоор бүртгэсэн бөгөөд 11 дүгээр сарын 12-ноос хэрэгжүүлнэ. Шинэ журмаар 407 визийг Австрали улсын дотроос мэдүүлэх боломж хязгаарлагдах тул одоо тус улсад байгаа хүмүүс визний төлөвлөгөөгөө урьдчилан нягтлах шаардлагатай болж байна.

✈️ Өргөдөл гаргах болон виз олгогдох үед Австрали улсын гадна байх шаардлагатай болно.

Ерөнхий журмаар та 407 визний өргөдлөө гаргах үедээ төдийгүй виз олгогдох үед ч Австрали улсын гадна байх ёстой. Өөрөөр хэлбэл, зөвхөн өргөдлөө гадаадаас гаргасан байхад хангалтгүй бөгөөд виз олгогдох үеийн байршлын шаардлагыг мөн хангана.

👥 Зарим хүн Австрали улсын дотроос мэдүүлэх боломжтой хэвээр байна.

Сайдын баталсан тусгай журамд заасан бүлэгт хамаарах хүмүүс Австрали улсын дотроос өргөдөл гаргах боломжтой байна. Тиймээс энэ боломж танд хамаарах эсэхийг өргөдлөө өгөхөөс өмнө шалгуулаарай.

📄 Өмнө нь өгсөн өргөдөлд энэ өөрчлөлт үйлчлэхгүй.

2026 оны 11 дүгээр сарын 12-ноос өмнө гаргасан 407 визний өргөдөлд байршилтай холбоотой энэхүү шинэ өөрчлөлт үйлчлэхгүй. Харин тухайн өргөдөлд хамаарах бусад шаардлагыг хангах ёстой хэвээр байна.

⚠️ Спонсор эсвэл номинацийн хүсэлт өгсөн нь визний өргөдөл өгсөнд тооцогдохгүй.

Хэрэв та зөвхөн спонсор эсвэл номинацийн хүсэлтээ өгсөн бөгөөд 407 визний өргөдлөө хараахан гаргаагүй байгаа бол үүнийг анхаараарай. Шинэ өөрчлөлт үйлчлэх эсэх нь визний өргөдлөө хэзээ гаргаснаас хамаарна.

💡 407 виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа бол бэлтгэлээ урьдчилан хангаарай.

Одоогийн виз тань хэзээ дуусах, спонсор болон номинаци ямар шатанд байгаа, мөн өргөдлөө хаанаас гаргах боломжтойгоо хамтад нь нягтлаарай. Ингэснээр дараагийн алхмаа бодит нөхцөлдөө тохируулан төлөвлөхөд тусална.

📩 Энэ өөрчлөлт таны төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлөхийг тодруулахыг хүсвэл манай агентлагын бүртгэлтэй цагаачлалын зөвлөхтэй холбогдон зөвлөгөө аваарай.

🔗 Албан ёсны эх сурвалж:

https://www.legislation.gov.au/F2026L01449/asmade/text

Австрали улсын виз цагаачлалын АЛБАН ЁСНЫ зөвлөх эрх буюу MARN:1793004 дугаартай, олон жилийн туршлагатай Монгол зөвлөх Б.Оюунаа болон Garuda team Австрали улсад амьдарч байгаа болон ирэхээр сонирхож байгаа Монголчууддаа Австрали улсын виз цагаачлалын шинэ бодлогын хэрэгжилтийг цаг тухай бүрт нь мэдээлэл өгч ажилладаг ба бидэнтэй доорхи фэйсбүүх, утас, хаягаар холбогдоорой 🤗

AU Sydney Office:
📍: Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, NSW 2000
☎️: 02 9011 7722

MN Ulaanbaatar Office:
📍: Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
☎️: 7775 7722

[email protected]

Garuda Migration Education & Recruitment

MARN: 1793004

MARN: 2619309

QEAC #13074

Address

Suite 604, Level 6, 74 Pitt Street
Sydney, NSW
2000

Opening Hours

Monday 9:30am - 5:30pm
Tuesday 9:30am - 6:30pm
Wednesday 9:30am - 6:30pm
Thursday 9:30am - 5:30pm
Friday 9:30am - 6:30pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Garuda Migration Education & Recruitment posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Garuda Migration Education & Recruitment:

Shortcuts

Share