ЗӨВ АЯЛЪЯ

ЗӨВ АЯЛЪЯ 🔸️Аяллын боловсрол олгох сургалт, зөвлөгөө
🔸️ЗӨВ АЯЛЪЯ уриатай захиалгат аялал

Аялал биднийг бүхий л сайн сайханд сургаж, хөтөлдөг. Хүүхдүүдээ багаас нь аялалд дурлуулж, хорвоотой танилцуулж, зөвхөн сурах бичгээс бус амьдралаас, адал явдлаас олж авч болох зүйлд автуулахыг эрмэлздэг дээ.
Аялал жуулчлалын салбартай ажил амьдралаа холбоод багагүй хугацааг өнгөрүүлж байгаа аялал зохион байгуулах зөвшөөрөл бүхий мэргэжлийн туроператор компани юм. Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар

ЗӨВ аялуулах зорилготой билээ.

Аялагчийн боловсрол юу юунаас чухал тул энэ тал дээр багахан ч болов хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Аяллын талаар асууж тодруулах зүйл дээр нээлттэй.
Амралт чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлж, дурсамж дурдатгалаа нэмэхэд тань бид нээлттэй байх болно.

Зав гаргаад заавал аялаарай �

Хүндэтгэсэн,
ЗӨВ АЯЛЪЯ хамт олон

✈️ MIAT-ын нислэг Франкфуртын шинээр нээгдэж байгаа Terminal-3 дээрээс бууж хөөрөх болж байгаатай холбогдуулан хэрэг бол...
24/04/2026

✈️ MIAT-ын нислэг Франкфуртын шинээр нээгдэж байгаа Terminal-3 дээрээс бууж хөөрөх болж байгаатай холбогдуулан хэрэг болох мэдээллийг орчуулан хүргэж байна.

👉 Франкфуртын нисэх буудлын шинэ Terminal-3 ашиглалтад орж, ээлж дараатайгаар авиакомпаниуд шилжилт хийж байгаа ба 2026-05-19 -с эхлэн MIAT Mongolian Airlines-ийн нислэгүүд энд үйлчлүүлж эхэлнэ.

Орчин үеийн шийдэл бүхий маш гоё нисэх буудлаар үйлчлүүлэх нь ээ.

👉 МИАТ маань Терминал 3-ын хамгийн түрүүнд ашиглалтад орох хэсэг болох Pier G бүсэд байрлана.

🚆Sky Line тусгай галт тэрэг хурдан шуурхай үйлчилнэ
Шинэ Sky-Line галт тэрэг нь 1, 2 болон 3-р терминал хооронд шууд явна.
Вагоноор ирэх болон явах бол Галт тэрэгний буудал Терминал-1 дээр байдаг ба тэндээс (S-Bahn), эсвэл бусад төрлийн хот хоорондын холын зайн галт тэрэгний чиглэлүүдэд дамжин суух боломжтой.

Давтамж: Ойролцоогоор 2 минут тутамд
Хугацаа: 1-р терминалаас 3-р терминал хүртэл ойролцоогоор 8-аас 10 минут

🚌 3-р терминал руу явах автобуснуудын тухайд
Төв автобусны буудал нь Ирэгчдийн танхимд байрлаж байгаа. Энд мөн Sky Line руу суух боломжтой.
Чиглэлээс хамааран цагт хэд хэдэн боломж байгаагаас жишээгээр оруулж байна. Үүнд

X77: Gateway Gardens болон Terminal 3-ын хооронд 15 минут тутамд
X14: Darmstadt-аас Mörfelden-Walldorf-оор дамжих чиглэл
X18: Dietzenbach болон Neu-Isenburg-ээс ирэх чиглэл
65: Groß-Gerau болон Büttelborn-оос ирэх чиглэл

👉 "Frankfurt Flughafen Terminal 3" гэсэн шинэ буудлын нэр нь нийтийн тээврийн (Rhein-Main-Verkehrsverbund (RMV)) цагийн хуваарийн мэдээлэлд (Sky Line-ыг оролцуулаад) бүрэн орсон байгаа.

🚗 Машинтай ирэх бол
3-р терминал нь A5 хурдны замтай шууд холбогддог бөгөөд зам дагуух тэмдэглэгээ нь тодорхой тавигдсан.

Терминалын яг урд түр зогсож, хүн буулгах хэсэг (Drop-off-Zone) байгаа
P11 авто зогсоол нь 8,500 хүртэлх автомашины багтаамжтай
Гэхдээ авто зогсоолоо урьдчилан онлайнаар захиалахыг илүүд үзсэн зөвлөмж гаргасан байна.

🔄 ✈️ Дамжин нислэг (Transfer)

Терминал хооронд Sky-Line вагоноо ашиглан зорчино.

Давтамж: Ойролцоогоор 2 минут тутамд
Хүчин чадал: Нэг чиглэлд цагт 4,000 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой
Явах хугацаа: Ойролцоогоор 8-аас 10 минут
Замын урт: Ойролцоогоор 5.6 километр
Хурд: 80 км/ц хүртэл

👉 Нисэх буудлын операторын мэдээлснээр, энэхүү галт тэрэгний тусламжтайгаар терминал хооронд дамжин өнгөрөх хугацааг 45 минут гэж тооцох хэрэгтэй гэсэн байна. Дамжин нислэгээ тооцоолоход тустай мэдээлэл шүү.

👉 Аялагчдад өгөх чухал санамж: Терминал хоорондын зай өмнөхөөсөө илүү хол болсон учир дараагийн нислэгийн цагаа сайн тооцоолох төлөвлөх хэрэгтэй.

🧳 Нисэх буудлын юулгүй байдлын хяналт шалгалт – шинэ систем, шинэ тоног төхөөрөмж

• CT scanner ашиглах тул Laptop зэргээ гаргах хэрэггүй болжээ.
• 1 саванд 2 литр хүртэл шингэн авч орж болно гэнэ. Гоё уу?
• 100 мл-ийн хуучин дүрэм үйлчлэхгүй. Учир нэвт скайнерддаг орчин үеийн төхөөрөмж нь шингэний бүтцийг тодорхойлдог болсон байна.

⚠️ Гэхдээ бусад терминалд хуучин дүрмээрээ байхыг анхаарна уу.

👉 Сонирхолтой мэдээллүүд:
2026 оны 4-р сарын 23-нд албан ёсоор нээгдсэн
* Барилгын нийт өртөг 4 тэрбум орчим евро
* Жилд 19 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай ба 25 сая хүртэл нэмнэ
* 25 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй
* 3 үндсэн хэсэгтэй: G, H, J гарцууд (piers)
* J гарц нь 600 метр урт зайг урсдаг туузан замаар туулна
* Шенген болон Шенген бус нислэгүүдийг тусад нь зохион байгуулсан
* Автомат check-in, baggage drop систем
* 60+ дэлгүүр, ресторантай
* “Marketplace” гэж нэрлэгдсэн төв хэсэгтэй
* Орчин үеийн архитектур + худалдаа + амралтын бүсийг хослуулсан
* Terminal 2 дээр байсан 50+ airline энд нүүж ирж байгаа
* Хуучин АНУ-ын цэргийн баазын газар дээр баригдсан
* 10+ жил баригдсан том төсөл
* 8000 хүн оролцсон “test passengers” туршилт хийсэн
* Европын хамгийн том хувийн санхүүжилттэй дэд бүтцийн төсөл

Хэрэгтэй мэдээлэл болсон гэж найдаж байна. Бусадтайгаа хуваалцаарай.

#зөваялъя NoNa Travel Mongolia

Хэнтий аймгийн жуулчны бааз, зочид буудлуудын нэгтгэсэн мэдээлэлАяллын хөтөлбөр маршрут болон бусад мэдээллийг мэдээлэл ...
17/04/2026

Хэнтий аймгийн жуулчны бааз, зочид буудлуудын нэгтгэсэн мэдээлэл

Аяллын хөтөлбөр маршрут болон бусад мэдээллийг мэдээлэл дээр байгаа утаснаас авна.

#Хэнтий #жуулчныбааз #Зочидбуудал

👉 2026 оны 1-12 сард Монгол улсад зохион байгуулагдах арга хэмжээ, эвентийн хуваарь, мэдээлэлтэй танилцана уу.   #зөваял...
01/02/2026

👉 2026 оны 1-12 сард Монгол улсад зохион байгуулагдах арга хэмжээ, эвентийн хуваарь, мэдээлэлтэй танилцана уу.

#зөваялъя
Эх сурвалж: .mn

✅ Хаа явсан газар бүртээ бодож хэрэгжүүлье бүгдээрээ 🥰
28/10/2025

✅ Хаа явсан газар бүртээ бодож хэрэгжүүлье бүгдээрээ 🥰

2026 онд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын хүрээнд зохион байгуулагдах эвент - арга хэмжээнүүдийг эндээс сонирхоорой 🌸🇲🇳
24/10/2025

2026 онд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын хүрээнд зохион байгуулагдах эвент - арга хэмжээнүүдийг эндээс сонирхоорой 🌸🇲🇳

2036 он хүртэлх Төрийн тахилгатай уул хайрхануудын төрийн ёслол хийх хувиарь
09/09/2025

2036 он хүртэлх Төрийн тахилгатай уул хайрхануудын төрийн ёслол хийх хувиарь

27/08/2025

👉 Биеэ зөв авч явах! Ухамсартай аялах!
Яагаад тэр газарт очих болсон тухайгаа бодож тунгаадаг байх. Судалж, мэддэг, сонсдог, сонирхдог байх чухал. #зөваялъя

********************************
Германд ирсэн монголчуудад орчуулагч хийсэн охин:
👉 Монголчууд дандаа хар шил зүүж явна. Явахдаа толгой гэдгэр, гэдэс цүдгэр. Түүхийн музейд орчихоод мэдээлэлд биш сельфид онцгой анхаарна

Өнгөрсөн жил энэ Германы жижигхэн хотод Монголоос таван хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж аялаж явна гэхээр нь орчуулгын сайн дурын үүрэг гүйцэтгэж, хотын түүх дурсгалын газраас гадна техник технологи, хотын цэцэрлэгжилтийн үзэсгэлэнгүүдээр хамт явж сонирхлоо.
Монголоос ирж байгаа энэ мэт хүмүүсийг ажиглахад их бардам, өөрийгөө ихэд өргөмжилж байгаа нь илтэд харагдана. Европт хүмүүс дундад зууны үед ийм зан байдалтай байсан тухай түүх өгүүлдэг. Тухайлбал, эдгээр хүмүүс гадуур явахдаа байнга хар шил зүүнэ. Ресторанд ороод хоол идэхдээ тэр шилээ тун дургүй авна. Хар шилтэй мөртлөө нарнаас нүүрээ халхална. Жаахан салхи сэвэлзэхэд нүүр амаа дарна.

Явахдаа толгой гэдгэр, гэдэс цүдгэр. Асуултанд хариулахдаа дуу муутай. Түүхийн музейд орчихоод мэдээлэлд биш сельфид анхаарна. Хоолонд орвол зөөгчтэй эзэн нь юм шиг харьцана. Гарын мөнгө зөөгчид өгснөөр тэр хүн бөхөлзөх ёстой гэсэн юм байхгүй. Зөөгч бол германд эмч, багш гэдэг шиг тусгай мэргэжил. Монголд магадгүй 30-40 жил зөөгчөөр ажилласан хүн байхгүй байх. Харин Германд анх сургууль төгссөнөөс тэтгэвэртээ гарах хүртлээ ажилладаг мэргэжил.

Хоол идэхдээ их сорно. Халбага сэрээ, тавгийг тачигнуулан чимээ ихтэй хэрэглэнэ. Ер нь нохой муур хоёр таваг руу өнгийж иддэг. Харин хүн тавагнаас халбага сэрээгээр ам руугаа авч иддэг. Тонгойж, өнгийж, таваг руу шумбаж биш.

Энд тэнд суухдаа хөлөө заавал нэг юман дээр ачиж тавих гэж оролдоно.

Тэд хоёр зүйлд маш их анхаарал тавина. Тэр нь цүнх, цаг хоёр. Цүнхээ аль болох өмнө барьж явна. Цагаа аль болох харуулах гэж хичээнэ.

Монголд хүмүүс баян болчихоод бренд өмсдөг байх. Харин Германд ажил хийж л байгаа бол бүх брендийг өмсөх боломжтой. Жирийн барилга дээр ажилладаг залуу Ролекс цаг зүүгээд явж л байдаг. Эндэхийн тэтгэвэрийнхнээс илүү амьдарч чадахгүй байж тэрэндээ лаг гээд бодчих юм.

Гараад хаашаа ч явсан такси барих гэж оролдоно. Таксинд суучихаад үнэтэйг нь гайхна. Германы аливаа хот хуучин хотынхоо хэсэгт үзэж харах юм ихтэй, тэр хавиар нь такси болон нийтийн тээвэр явахгүй байх нь элбэг. Хүмүүс алхаж, олон зуун жилийн өмнө баригдсан барилга байшингийн хийц загварыг үзэж, түүх ярилцдаг. Гэтэл манайхан хоёр минут харчихаад л суух газар хайна, цааш явах гэхээр унаа асууна.

Энэ мэтээр төрийн ажлаар болон хувийн аялалаар ирж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бага насны хүүхдээс эхлээд хөгшин настай хүн, оюутан, зөөгч, үйлчлэгч хэн ч байсан хүнтэй хүн ёсоор харьцдаг байх хэрэгтэй. Хэн нэгний босс баймаар байвал өөртөө л босс бай. Ажил хийж
байгаа хүмүүс авах ёстойгоо л авна, бас хийдгээ л хийнэ. Тэрнээс Монголд нэг газрын дарга хүн энд ирээд дарга зангаа гаргана гэвэл тэр шиг инээдтэй зүйл үгүй. Мөнгө өгөөд босс зангаа гаргана гэвэл бас хэн ч үүнийг зөвшөөрөхгүй. Монголд баян тансаг амьдардагаа энд үзүүлж харуулна гэвэл энэ нь элэглэл болно.

Юм мэддэг мэдлэгтэй хүн энд маш их асуудаг, ярилцдаг, сониуч байдаг. Харин манайхан шиг дуугаа хураадаггүй. Ярихдаа ярвайдаггүй юм. Зүгээр л хүн гэдгээрээ л бай л даа. Хааяа ч гэсэн.

Эх сурвалж: Дээлтэй охин

👉 3C Power Bank гэж юу вэ?Онгоцонд авч явахад ямар шаардлага тавьдаг вэ?🅰️ 1. 3C Power Bank = “China Compulsory Certific...
05/08/2025

👉 3C Power Bank гэж юу вэ?

Онгоцонд авч явахад ямар шаардлага тавьдаг вэ?

🅰️ 1. 3C Power Bank = “China Compulsory Certification”-тай power bank сонгон авч явах.

🎯 Гол утга:

“3C” гэдэг нь “China Compulsory Certification” буюу Хятадын заавал байх гэрчилгээ гэсэн үг.
Энэ нь улсын стандартад нийцсэн, аюулгүй ажиллагаа, цахилгаан хамгаалалт, чанарын шалгуур хангаж буйг нотолсон тэмдэг.

🧾 3C логотой power bank:
• Хятадад хууль ёсоор борлуулагдах бүх цахилгаан бараанд байх ёстой.
• Онгоцонд авч явахад баталгаатай, найдвартай гэж тооцдог.
• Power bank, утасны цэнэглэгч, зөөврийн төхөөрөмжүүд дээр 3C тэмдэглэгээ байвал Хятадын нисэх буудлууд дээр асуудалгүй гэсэн үг юм.

✅ Зөвшөөрөгдөх нөхцөл:
• 3C гэрчилгээтэй
• Wh нь 100-аас бага
• Power bank дээр хүчин чадал, хүчдэл ил тод бичигдсэн

🅱️ 2. “3C power bank” = 3-cell батарейтай power bank (зарим тохиолдолд)

🔋 Гүйдэл, батерейн бүтэц дээрх нэр томьёо:
• Энд “3C” нь “3 Cells” буюу 3 ширхэг Li-ion эсвэл Li-polymer battery агуулсан гэсэн утгаар ч ашиглагддаг байж болно.
• Ийм power bank нь:
• Ихэвчлэн 10,000–20,000 mAh орчим хүчин чадалтай
• 3.7–5V гаралттай
• ~37 Wh–100 Wh байх магадлалтай → ✈️ нисэхэд тэнцдэг.

✈️ Онгоцонд пауэрбанк авч явах Олон улсын гол дүрэм, шаардлагууд:

✅ 1. Зөвхөн гар тээшинд авч явна
• Ачаанд (checked baggage) хийхийг хориглодог.
• Учир нь лити-ион батарей галын аюултай тул онгоцны ачааны хэсэгт байвал эрсдэлтэй гэж үздэг.

✅ 2. Цэнэг хадгалах хүчин чадал (mAh / Wh)-д хязгаар байдаг

Нислэгийн аюулгүй байдлын дүрмээр ихэнх оронд дараах хэмжээгээр хязгаарладаг:

Хүчин чадал Статус
- 100 Wh хүртэл (~27,000 mAh) ✔️ Ямар ч зөвшөөрөлгүй авч явж болно
- 100–160 Wh (~27,000–43,000 mAh) ✔️ Зөвшөөрөл шаардлагатай (зарим агаарын компанид)
- 160 Wh-с дээш ❌ Хориглогдсон

🧮 Хэрхэн Wh-г тооцох вэ?

Wh = (mAh × V) ÷ 1000
Жишээ: 20,000 mAh, 3.7V бол → (20000 x 3.7)/1000 = 74 Wh

✅ 3. Шаардлагатай тохиолдолд хүчин чадлын тэмдэглэгээтэй байх

Зарим нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын алба пауэрбанкны гадаргууд хүчин чадлын шошготой байхыг шаарддаг.

❗ Жишээ:
• Apple MagSafe Battery Pack – 11.13 Wh → ✔️ Авах боломжтой
• Xiaomi 20,000 mAh – 74 Wh → ✔️ Авах боломжтой
• Energizer 50,000 mAh – 185 Wh → ❌ Хориглогдоно

🧭 Нэмэлт зөвлөмж:
• ✦ Нислэгт явахдаа хоосон буюу бага цэнэгтэй пауэрбанк авч явахыг зөвлөж болно.
• ✦ Зарим нисэх буудал 2 хүртэл пауэрбанк авч явахыг зөвшөөрдөг тул агаарын компанийнхаа нөхцөлийг шалгах нь зүйтэй.
• ✦ USB кабелийг тусад нь авч явах, пауэрбанк богино холболт үүсгэхгүйгээр хамгаалсан байх хэрэгтэй.

16/07/2025

✅Хогоо их авч явдаг болжээ! Супер!
👉 Одоо 00-ын цаасаа үлдээхгүй шатаах эсвэл хог руугаа хийчдэг болвол талаар нэг цаас хөврөхгүй болно

🚫 Онгоц болон нисэх онгоцны буудал дээр хэн нэгний ачаа тээшэнд хэзээ ч бүү хүр!!!Үүнээс хойш - хүн бүр өөр өөрийнхөөрөө...
25/06/2025

🚫 Онгоц болон нисэх онгоцны буудал дээр хэн нэгний ачаа тээшэнд хэзээ ч бүү хүр!!!
Үүнээс хойш - хүн бүр өөр өөрийнхөөрөө хариуцлага хүлээх болно. Хэрэв та тавиур дээр хүрч чадахгүй бол нисэх багийнхныг дуудаарай!!!
Аялагч бүрийн сурах ёстой сургамж шүү 🙏

Хэрэв та байнга нисдэг бол хажууд сууж буй хэт их ярьдаг, нөхөрсөг нөхдөөс болгоомжил!!!
✈️✈️✈️
Нэг удаа би гадагшаа нисэхэд нэгэн өндөр настай эмэгтэй миний хажууд суугаад тээшээ дээшээ тасалгаанд өргөхөд нь туслаач гэж гуйв. Харин өөр нэг зорчигч маш хурдан сайн дураараа миний өмнөөс хийж өгөв.
Намайг байрандаа суумагц тэр өндөр настан ярьж эхлэв. Тэр эелдэг, сайхан ярьдаг байсан тул бид Дубай руу нисэх бүх хугацаанд ярилцсан.
Нисгэгч бууж байгаагаа зарлахад тэр гэнэт өвдөж байна гэж гомдоллов. Би сайн санааны үүднээс онгоцны үйлчлэгчийг дуудаж өвчин намдаах эм өгүүлсэний дараа тэр намайг "миний охин" гэж дуудаж, гарыг минь тавихгүй байв. Бүгд биднийг хамтдаа нисч байна гэж бодсон.
Буух үед нөгөө хүний тээшийг дээш нь өргөж хийж өгдөг халамжтай зорчигч ачаагаа гаргаж авч байхдаа, намайг түүнээс хол байж, чи энэ хүнийг буюу та хоёр бие биенээ таньдаггүй хүмүүс шүү гэдгээ онгоцны багийнханд тайлбарлахыг чимээгүйхэн зөвлөөд явав.
Багийнхан над руу ойртоход бид онгоцонд уулзсан гэдгийг би батлав. Харин тэр настай авгай намайг түүний цүнхийг үүрхийг хүсэв. Аз болоход тэр нэгэн зорчигч надад татгалзах ёстойг минь ойлгуулсан байсан нь юутай азтай. Би өөрийнхөө ачааг дийлэхгүй гээд түүний цүнхийг барихаас татгалзсан юм
Онгоцноос буусны дараа тэр өндөр настан тэргэнцэр хүлээх байсан тул би түүнийг орхиж цааш явав. Гэтэл тэр гэнэт босч, цүнхээ орхиод гарц руу гүйв! Хэсэг хугацааны дараа нисэх буудлын цагдаа нар түүнийг саатуулжээ. Гэтэл тэр над руу:
- "Охин минь, чи надад яаж ингэж хандаж чадав аа?"....... гэж орилов.
Тэр үед л би бүх зүйлийг ойлгосон юм:
- Тэр хар тамхи зөөж байсан бөгөөд намайг түүндээ чирч оруулахыг хүссэн байжээ.
Сайхан сэтгэлтэй зорчигчийн ачаар бид хамтдаа нисээгүй гэдгээ баталж чадсан бөгөөд цагдаа миний тээшийг шалгаж, хурууны хээг минь авч, надад чухал зөвлөгөө өгөв.

Эх сурвалж: Boldbaatar Angarag

Хилийн дээс алхсаны дараа интернэттэй байх нь нэг тийм аюулгүй ч юм шиг түшигтэй мэдрэмж төрүүлдэг тэ 😊😅Ази, Европын нэл...
21/05/2025

Хилийн дээс алхсаны дараа интернэттэй байх нь нэг тийм аюулгүй ч юм шиг түшигтэй мэдрэмж төрүүлдэг тэ 😊😅
Ази, Европын нэлээдгүй улсад асуудалгүй ажиллаж байсан энэ travelsim.mn зүгээр санагдсан.

Энэ линкээр яаж ашиглах зааврыг нь хараарай. Гол нь Wi-fi тай байхдаа суулгах нь чухал юм билээ.
https://www.travelsim.mn/mn/video-web

#зөваялъя

Address

Ulaanbaatar
13370

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699984548

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЗӨВ АЯЛЪЯ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ЗӨВ АЯЛЪЯ:

Share