09/09/2026
АНОР ТРЕВЕЛ хил дамнасан аялал: БНСУ-ын жуулчид Монгол, Буриадын байгаль, соёлыг холбосон 2,200 км маршрутаар аяллаа.
"АНОР ТРЕВЕЛ" (ANOR TRAVEL) компани БНСУ-аас хүрэлцэн ирсэн 11 жуулчны бүрэлдэхүүнтэй багийг ахлан, Монгол Улс болон ОХУ-ын Буриад Улсын нутаг дамнасан 2,200 гаруй километрийн тусгай маршрутын аяллаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү аялал нь байгалийн ховор тогтоц, нүүдэлчдийн өв соёл болон Сибирийн тайгын экосистемийг нэгтгэсэн комплекс аялал болсноороо онцлогтой юм.
Аяллын явц ба гол зангилаа цэгүүд:
📌Сэлэнгэ аймаг: Түүх, соёлын өв
Аяллын баг Улаанбаатар хотоос хөдөлж, Сэлэнгэ аймгийн нутаг дахь шашин, соёлын уран барилгын ховор дурсгал болох Амарбаясгалант хийдэд саатан, Орхон-Сэлэнгийн сав газрын байгалийн үзэсгэлэнт Сайхны хөтөл орчмоор аялжээ. Энэ үеэр жуулчид Монголын газар тариалан болон нүүдэлчин ахуйн соёлтой анхлан танилцсан байна.
📌Буриад орон ба Улан-Үдэ хот
Алтанбулаг-Кяхтагийн олон улсын авто замын боомтоор хил нэвтэрч, ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улан-Үдэ хотод буудллав. Жуулчид Буриадын түүхийн дурсгалт газрууд болон Ацагат тосгоны этно-цогцолборыг үзэж сонирхон, Буриад зон олноос үндэсний хоол, гар урлал, ёс заншлын соёлыг судлан танилцжээ.
📌Дэлхийн цэнгэг усны сан — Байкал нуур
Сибирийн сувд гэгдэх дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст Байкал нуурын эрэгт аяллын баг саатан, нуурын экосистем болон байгалийн ховор тогтоцтой танилцлаа. БНСУ-ын жуулчдын хувьд Байкал нуурын сүр жавхлан, байгалийн унаган төрх хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсгүүдийн нэг байв.
📌Монголын хөх сувд — Хөвсгөл нуур
ОХУ-аас буцан Монгол Улсын умард хязгаар Хөвсгөл аймгийг зорив. Хөвсгөл нуурын эрэг дагуу морин аялал зохион байгуулж, Тайгад амьдрах Цаатан иргэдийн ахуй амьдрал, цаа бугын аж ахуйтай ойроос танилцасан.
📌Маршрутын төгсгөлд жуулчдын хамт Улаанбаатар хотод эргэн ирж соёл болон худалдаа үйлчилгээний хөтөлбөрт хамрагдсанаар аялал албан ёсоор өндөрлөсөн.
🗣️ "АНОР ТРЕВЕЛ" багийн ахлагч, мэргэжлийн орчуулагч хөтөч: Э.Энхболд
"Манай компанийн хувьд аяллын туршид жуулчдын аюулгүй байдал, тухтай байдлыг олон улсын стандартын дагуу хангахыг хамгийн чухалд тооцдог. БНСУ-аас ирсэн 11 жуулчдын хувьд Монгол ба Буриадын байгалийн хоёр том цэнгэг уст нуурууд болох Байкал, Хөвсгөлийг нэг аяллаар үзэж, нүүдэлчдийн болон тайгын соёлыг зэрэг мэдэрсэндээ маш их сэтгэл хангалуун байлаа. Аялал төлөвлөсний дагуу аюулгүй, амжилттай болж өндөрлөлөө.