MCMDA

MCMDA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MCMDA, Travel Company, Ulaanbaatar.

The Mongolian Christian Medical Association (MCMA) is a network of healthcare professionals dedicated to providing ethical, compassionate care and professional excellence rooted in Christian values.

Марк 5-р бүлэг ( https://www.bible.com/bible/1590/MRK.5.%D0%90%D0%9120190 )-т арван хоёр жилийн турш цус алдах өвчнөөр ш...
02/11/2026

Марк 5-р бүлэг ( https://www.bible.com/bible/1590/MRK.5.%D0%90%D0%9120190 )-т арван хоёр жилийн турш цус алдах өвчнөөр шаналсан нэгэн эмэгтэйн тухай гардаг.
Тэрээр цугласан олны дундуур ирж эдэгэрэх итгэлээр Есүсийн хувцсанд хүрсэн юм. Тэгээд тэр эмэгтэй эдгэрдэг.
Есүст түүнийг чимээгүйхэн явуулах боломж байсан ч Тэр тэгээгүй, Есүс зогсоод, тэр эмэгтэйг хайж олоод, түүнтэй ярилцсан.
Тэгээд түүнийг: “Охин минь” гэж дуудсан.
Тэр үгийн тухай тунгаан боддоо!

Есүс ердөө нэг эрүүл мэндийн асуудлыг олж хараагүй.
Тэрээр эдгэрэл, хүндэтгэл ба хайр хэрэгтэй байсан нэгэн эмэгтэйг "олж харсан" юм. - Dale Schlais эмчийн лекцээс.

Бид 14 жилийн тэртээ Тайван улсад зохион байгуулагдсан Дэлхийн Христитгэлт эмч нарын 12-р конгрессийн үеэр ICMDA -ийн ги...
30/10/2026

Бид 14 жилийн тэртээ Тайван улсад зохион байгуулагдсан Дэлхийн Христитгэлт эмч нарын 12-р конгрессийн үеэр ICMDA -ийн гишүүн болж, Зүүн Азийн хэсэгт харъялагдаж иржээ.

Дэйл эмчийн лекцнээс бид юуг өөрсдөдөө хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? САЙН ЭМЧ ГЭЖ ХЭН БЭ?Сайн эмч гэж хэн бэ?Сайн эмч өвчтөни...
29/10/2026

Дэйл эмчийн лекцнээс бид юуг өөрсдөдөө хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

САЙН ЭМЧ ГЭЖ ХЭН БЭ?

Сайн эмч гэж хэн бэ?
Сайн эмч өвчтөнийхөө асуумж, түүхийг анхааралтай сонсдог.
Сайн эмч өвчтөнд үзлэг хийдэг.
Сайн эмч ялган батлах оношоо боловсруулдаг.
Сайн эмч шаардлагатай шинжилгээнүүдийг хийдэг.
Сайн эмч зөв онош тавихыг хичээдэг.
Сайн эмч боломжит хамгийн сайн эмчилгээг хийдэг.
Заримдаа өвчтөнд бидний үзүүлж чадахгүй тусламж хэрэгтэй болдог.
Тэр үед сайн эмч өвчтөнд зохих мэргэжилтэн эсвэл эмчилгээний зөв газрыг олоход нь тусалдаг.
Эдгээр нь чухал бөгөөд хариуцлагатай ажил юм.
Гэхдээ үүнээс ч илүү зүйл байдаг гэж би итгэдэг.

АГУУ ЭМЧ ГЭЖ ХЭН БЭ?

Агуу эмч нь юун түрүүнд сайн эмч байх ёстой.
Гэвч агуу эмч анагаах ухааны мэдлэгээс ч цааш давж үйлддэг.
Агуу эмч зөвхөн өвчнийг биш, тухайн хүнийг өөрийг нь хардаг.
Манай өвчтөн бол зүгээр нэг онош биш.
Манай өвчтөн бол зүгээр нэг лабораторийн шинжилгээний хариу биш.
Манай өвчтөн бол зүгээр нэг рентген зураг биш.
Манай өвчтөн бол дараагийн үзүүлэхийг хүлээж буй ээлжийн хүн биш.

Өвчтөн бүр Бурханы бүтээсэн хүн юм.
Бидний өмнө сууж буй хүн айж байж магадгүй.
Ганцаардаж байж магадгүй.
Гашуудаж байж магадгүй.
Гэр бүлдээ санаа зовж байж магадгүй.
Үхэхээс айж байж магадгүй.

Биемахбодийн зовиураас ч илүү асуудлуудтай байж магадгүй.

Тэд магадгүй ингэж бодож байж болох юм:
Яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм бол?
Миний гэр бүлд юу тохиолдох бол?
Бурхан надад санаа тавьдаг юм болов уу?

Сайн эмч өвчин эмгэг хүний бие махбодод нөлөөлдөг, сэтгэл санаанд нөлөөлдөг, харилцаанд нөлөөлдөг мөн хүний сүнслэг байдалд (spiritual) ч нөлөөлж болно гэдгийг мэддэг.

Заримдаа бид өвчнийг эдгээж чаддаг.
Заримдаа эдгээж чаддаггүй.
Гэвч бид тухайн хүнийг үргэлж халамжлан сэтгэл тавьж чадна.

ЕСҮС - АГУУ ЭМЧ байсан.

Христитгэгчдийн хувьд бидэнд гайхалтай үлгэр болохуйц жишээ бий: Есүс Христ.

Есүс олон өвчтэй хүмүүсийг эдгээсэн.
Гэвч Есүс өвчин эдгээхээс гадна хавьгүй илүү зүйлсийг хийсэн.
Есүс хүмүүсийг "хардаг" байсан.
Тэр тэднийг сонссон.
Тэр тэднийг өрөвдөн хайрласан.
Тэр тэдэнд нэр хүнд, үнэ цэнийг өгсөн.
Тэр тэдний бие махбодийн эмнүүлэх хэрэгцээнд анхаарсан.
Тэр бас тэдний сүнслэг хэрэгцээг ч орхигдуулж байгаагүй.

2026.10.27 Нийт гишүүдийн төлөөлөл 30уулаа уулзаж, нөхөрлөж магтаж бас суралцлаа 🥰🤗🙌GLORY TO GOD
28/10/2026

2026.10.27
Нийт гишүүдийн төлөөлөл 30уулаа уулзаж, нөхөрлөж магтаж бас суралцлаа 🥰🤗🙌

GLORY TO GOD

27/10/2026

Нийт гишүүдийн хуралд Говь-Алтай аймгаас мэндчилгээ дэвшүүллээ 🤗🤗🤗

Нийт гишүүдийн хурал маань сонирхсон хэн бүхэнд нээлттэй 🤗“Нэг биед олон эрхтэн байдаг бөгөөд бүх эрхтэнд ижил үйл ажилл...
26/10/2026

Нийт гишүүдийн хурал маань сонирхсон хэн бүхэнд нээлттэй 🤗

“Нэг биед олон эрхтэн байдаг бөгөөд бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. ”
РОМ 12:4-5 АБ2019

Бүх гишүүд болон сонирхсон хэн бүхэнд нээлттэй хуралдаа та бүхэн идэвхтэй оролцоорой. 2026.10.27 МЯГМАР гарагХӨСҮТ Захир...
19/10/2026

Бүх гишүүд болон сонирхсон хэн бүхэнд нээлттэй хуралдаа та бүхэн идэвхтэй оролцоорой.
2026.10.27 МЯГМАР гараг
ХӨСҮТ Захиргааны байрны хурлын заал
18:30 цагаас

Бүх гишүүдийн хуралд маань зочноор АНУ-ын CMDА National- ын гишүүн, Монгол улсад өмнө нь 2 удаа ирж, өрхийн эмч нарт өөр...
16/10/2026

Бүх гишүүдийн хуралд маань зочноор АНУ-ын CMDА National- ын гишүүн, Монгол улсад өмнө нь 2 удаа ирж, өрхийн эмч нарт өөрийн туршлага мэдлэгээ хуваалцаж байсан, Өрхийн АУ-ны эмч Деил Шлайз болон түүний гэргий Сувилагч Женни нар маань оролцож, итгэлийн амьдрал болон мэргэжлийн үйлчлэлийнхээ туршлага саналаа солилцох болно. 🤗🤗🤗

15/10/2026

https://fb.me/2a5ZN3cRTJ4G1VI - Нийт гишүүдийн хуралтай холбоотой зарлал, мэдээлэлтэй эвент рүү ороод танилцаарай.

Хатуу өвөл харьж, урин хавар айсуйХамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуйБуурал жил улирч, буянт жил морилох ньӨвгөн жил ...
18/02/2026

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Ирж буй морь жилдээ хотлоороо амар амгалан, эрүүл энх, ивээл ерөөлөөр дүүрэн байхыг хүсье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MCMDA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category