U World Travel

Directions

U World Travel Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from U World Travel, Passport and visa service, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, ЛАГШАН ТӨВ-ийн 2 давхарт 209 тоот, Ulaanbaatar.

🕐 10 жилийн туршлагатай
🌍 Багц аялал — хөтөлбөртэй болон чөлөөт
✈️ Захиалгат аялал
🏨 Зочид буудлын захиалга
📱 Аяллын дата SIM
🛂 Паспорт, визний үйлчилгээ
📞 Захиалга: 9595-0977; 9494-4919
📞 Travel company: +976 9595-0977; 9494-4919

27/10/2026

⚠ БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН,
ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД ⚠

БНСУ-д суралцах шийдвэр гаргахдаа сургуулийн сонголт, санхүүгийн боломж, хэлний бэлтгэл болон виз, оршин суух эрхтэй холбоотой хууль, журмыг сайтар судалж, урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцахаар ирж буй оюутны тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, 2023 онд 14,295, 2024 онд 17,330, 2025 онд 19,865, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20,784 оюутан суралцаж байна. Үүнээс 1,358 оюутан визийн хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгаа нь нийт оюутны 6.5 орчим хувь эзэлж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдээлэв.

Зуучлагчтай байгуулж буй гэрээ, хүүхдийнхээ суралцах, амьдрах нөхцөлийг сайтар судалж, аливаа бичиг баримтыг хэрхэн бүрдүүлж, хаана хүргүүлж байгааг хянах, хувийн мэдээлэл болон бичиг баримтаа бусдад хяналтгүй шилжүүлэхгүй байхад оюутан, эцэг эх, асран хамгаалагчид болгоомжтой хандана уу.

Иймд, БНСУ-д суралцахаар төлөвлөж буй ОЮУТАН, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ Та бүхэнд дараах асуудалд онцгойлон анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

🔸 Элсэхээр төлөвлөж буй их, дээд сургууль болон хэлний бэлтгэлийн ангийн албан ёсны зөвшөөрөл, үйл ажиллагаа, сургалтын чанар, гадаад оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар урьдчилан судлах,

🔸 БНСУ-ын Боловсролын яам, Хууль зүйн яамнаас баталгаажуулдаг гадаад оюутны боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо (IEQAS)-ны шаардлага хангасан сургуулийн жагсаалт болон дэлхийн их, дээд сургуулиудыг жил бүр эрэмбэлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй байгууллагын үнэлгээг судалж, шалгах,

🔸 Зуучлагч байгууллагын амлалт, сурталчилгаанд дангаар нь найдалгүйгээр сургуультай шууд холбогдож, элсэлт болон төлбөрийн мэдээллийг баталгаажуулах,

🔸 Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, орлого болон санхүүгийн баталгааг худал мэдүүлэх, бодит бус мэдээлэл өгөхөөс зайлсхийх, зуучлагч байгууллагын бэлдсэн эцсийн материалыг шалгаж байх,

🔸 Сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардлыг урьдчилан тооцож, санхүүгийн боломжид нийцсэн шийдвэр гаргах,

🔸 БНСУ-д ирэхээсээ өмнө солонгос хэлний зохих мэдлэг эзэмшиж, сургалтын ачаалал, ирц, шалгалт, бие даан суралцах шаардлагыг урьдчилан ойлгосон байх,

🔸 Хичээл таслах, сургалтаа орхих, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан суралцах боломжгүй, хүндрэл үүссэн тохиолдолд тухайн сургуульд нэн даруй мэдэгдэх,

🔸 Гадаадын иргэний бүртгэл, оршин суух хугацаа сунгуулах, бичиг баримтын мэдээлэл, хаяг өөрчлөх болон сургуулиа солихтой холбоотой мэдэгдэл, зөвшөөрлийг журмын дагуу хугацаанд нь биелүүлэх,

🔸 Зуучлагч, ажил олгогч болон бусад этгээдийн зөвлөгөөнд дангаар нь найдалгүй, виз, оршин суухтай холбоотой асуудлыг БНСУ-ын Цагаачлалын алба болон сургуулийн холбогдох нэгжээс тухай бүр тодруулах,

🔸 D-2 болон D-4 визтэй байна гэдэг нь шууд ажил эрхлэх эрхтэй гэсэн үг биш бөгөөд цагийн ажил хийхийн өмнө сургуулийн гадаад оюутан хариуцсан нэгж болон Цагаачлалын албанаас зөвшөөрөл авах шаардлага, ажиллах боломжтой салбар, ажлын цагийн хязгаарлалтыг тодруулах,

🔸 Ирэхээсээ өмнө амьдрах байр, гэрээний нөхцөл, байрны төлбөр, барьцаа мөнгө болон сургуульдаа хүрэх унаа, замын талаар судлах,

🔸 Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн цаг тухайд нь хийх, эмнэлгийн тусламж авах боломж, яаралтай үед холбоо барих хүний мэдээллийг бэлтгэх,

🔸 Хэлний бэрхшээл, ганцаардал, сэтгэл зүй, санхүүгийн хүндрэл болон бусад асуудал тулгарвал ганцаараа даван туулах гэж оролдолгүй, сургууль, зөвлөх багш, оюутны дэмжлэгийн нэгж болон гэр бүлийнхэндээ шуурхай хандах,

🔸 Бусдын хууль бус үйлдэл, дарамт шахалт, залилан, хүний наймаад өртсөн тохиолдолд холбогдох байгууллагаас тусламж хүсэх,

🔺Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйл:

🔸 Хүүхдээ БНСУ-д суралцуулах шийдвэр гаргахаас өмнө тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, сургуулийн үнэлгээ болон сургалтын орчин, чадавхыг сайтар судалж, сургалтын хөтөлбөр, төлбөр, амьдрах нөхцөлийн талаар мэдээллийг нягтлахын зэрэгцээ хүүхдийнхээ солонгос хэлний мэдлэг, суралцах зорилго, мэргэжил сонголт, бие даан амьдрах чадвар болон сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг даах санхүүгийн боломжийг бодитой үнэлэх;

🔸 Хүүхдээ БНСУ-д очсоны дараа тогтмол холбоотой байж, суралцах явц, хичээлийн ирц, амьдрах орчин, санхүүгийн болон сэтгэл зүйн байдалд нь тогтмол анхаарал хандуулах,

🔸 Хүүхэд нь санхүүгийн хүндрэлд орсон, хичээлдээ суухаа больсон, удаан хугацаанд холбоогүй болох, сургуулиа орхих, сэтгэл санаа хүнд байгаа тухайгаа илэрхийлсэн, эсвэл оршин суух эрхийн асуудал үүссэн тохиолдолд яаралтай нутаг буцаахад анхаарах зэрэг болно.



ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

27/10/2026
. Солонгос улсын аялал жуулчлалын виз нь амжилттай гарсанд баяр хүргэе...
22/10/2026

. Солонгос улсын аялал жуулчлалын виз нь амжилттай гарсанд баяр хүргэе...

Солонгосын аялал жуулчлалын виз нь амжилттай гарсан таньд баяр хүргэе. Манай хаяг: Туушин зочид буудлын зүүн талд "Лагша...
22/10/2026

Солонгосын аялал жуулчлалын виз нь амжилттай гарсан таньд баяр хүргэе.

Манай хаяг: Туушин зочид буудлын зүүн талд "Лагшан төвийн 2 давхарт 209 тоот

Утас: 95950977; 94944919

🎉🇯🇵 БАЯР ХҮРГЭЕ! 🇯🇵🎉✨ ЯПОН УЛСЫН ВИЗ ГАРЛАА! ✈️Манай үйлчлүүлэгчдийн Япон Улсад зорчих виз амжилттай гарлаа! 🇯🇵Виз мэдүү...
22/10/2026

🎉🇯🇵 БАЯР ХҮРГЭЕ! 🇯🇵🎉
✨ ЯПОН УЛСЫН ВИЗ ГАРЛАА! ✈️
Манай үйлчлүүлэгчдийн Япон Улсад зорчих виз амжилттай гарлаа! 🇯🇵
Виз мэдүүлэх үйл явцын турш бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү чухал амжилтад хамтдаа хүрсэндээ бид баяртай байна.
Та бүхэндээ Япон Улс руу хийх аялалд нь амжилт хүсье! Энэхүү шинэ боломж нь мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, шинэ туршлага хуримтлуулах, хүсэл мөрөөдөлдөө нэг алхам ойртох сайхан эхлэл байх болтугай. 🌸✨
✈️ ЯПОН УЛСЫГ ЗОРИХОД БЭЛЭН! 🇯🇵
Та бүхэндээ баяр хүргэж, шинэ эхлэлд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
U WORLD TRAVEL 🌏
Аялал бүр шинэ боломж.

22/10/2026

🇷🇺🇲🇳✈️ ОХУ-ын Эрхүү хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шууд нислэгийг 12-р сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөжээ

ОХУ-ын S7 Airlines компани долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд нислэгийн үргэлжлэх хугацаа нэг цаг 15 минут байна.
Тасалбарын үнэ 9,500 рублиэс эхлэх аж. Эрхүү хотоос шөнийн 00:05 цагт хөөрч, Улаанбаатараас буцах нислэг шөнийн 02:00 цагт хөөрөхөөр товложээ.

Эх сурвалж: ТИВИКОМ NEWS

21/10/2026

🎉🇯🇵 БАЯР ХҮРГЭЕ! 🇯🇵🎉

✨ ЯПОН УЛСЫН ВИЗ ГАРЛАА! ✈️

Манай үйлчлүүлэгчдийн Япон Улсад зорчих виз амжилттай гарлаа! 🇯🇵

Виз мэдүүлэх үйл явцын турш бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү чухал амжилтад хамтдаа хүрсэндээ бид баяртай байна.

Та бүхэндээ Япон Улс руу хийх аялалд нь амжилт хүсье! Энэхүү шинэ боломж нь мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, шинэ туршлага хуримтлуулах, хүсэл мөрөөдөлдөө нэг алхам ойртох сайхан эхлэл байх болтугай. 🌸✨

✈️ ЯПОН УЛСЫГ ЗОРИХОД БЭЛЭН! 🇯🇵

Та бүхэндээ баяр хүргэж, шинэ эхлэлд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

U WORLD TRAVEL 🌏
Аялал бүр шинэ боломж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш 300 мянга гаруй гадаадын иргэний визийг...
21/10/2026

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш 300 мянга гаруй гадаадын иргэний визийг цуцалсныг тус улсын Төрийн департамент аравдугаар сарын 20-нд мэдэгджээ.

Тус байгууллага наймдугаар сарын 10-нд 175 мянга гаруй виз цуцалсан тухай мэдээлж байсан бол хоёр сар гаруйн хугацаанд энэ тоо 300 мянгыг давсан нь виз цуцлах ажиллагаа эрчимжсэнийг харуулж байна.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт өмнөх засаг захиргаануудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд хамгийн олон виз цуцалсан гэж мэдэгдэв. Түүний тайлбарласнаар хууль зөрчсөн, залилан үйлдсэн болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын иргэдийн визийг цуцалж байгаа аж.

Трампын засаг захиргаа энэхүү арга хэмжээг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа бол хүний эрхийн байгууллагууд хууль ёсны ажиллагааны баталгаа, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.

Тухайлбал, Палестиныг дэмжсэн жагсаалд оролцсон болон цахим орчинд улс төрийн байр сууриа илэрхийлсэн зарим гадаадын иргэний визийг цуцалсан нь маргаан дагуулсан байна.

Үүнээс гадна Трампын засаг захиргаа виз мэдүүлэгчдийн цахим орчны үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгаж, зарим төрлийн ажлын визийн хураамжийг нэмэгдүүлснээр АНУ-д хууль ёсоор ажиллаж, амьдрах хүсэлтэй гадаадын иргэдэд тавих шаардлагыг улам өндөрсгөжээ.

Эх сурвалж: NTV

Манайхаар Солонгосын аялал жуулчлалын виз нь амжилттай гарсан таньд баяр хүргэе.
30/04/2026

Манайхаар Солонгосын аялал жуулчлалын виз нь амжилттай гарсан таньд баяр хүргэе.

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, ЛАГШАН ТӨВ-ийн 2 давхарт 209 тоот
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when U World Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Nearby travel agencies