28/10/2026
Вьетнам Улсад аялал зохион байгуулж буй Монголын аялал жуулчлалын компаниудын анхааралд‼️🛑
Английн Дээд шүүх VietJet компанийн дэлхий даяарх 251.6 сая ам.доллар хүртэлх хөрөнгийг царцаах захирамж гаргасан байна.
Энэхүү захирамж нь тус компанийн нислэгийг шууд зогсоох шийдвэр биш боловч нислэгийн хуваарь, төлбөр тооцоо, тасалбарын буцаан олголт болон холбогдох үйлчилгээний хэвийн ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй юм.⁉️
Иймд Вьетнам Улсад аялал зохион байгуулж буй аялал жуулчлалын компаниуд аяллын тасралтгүй байдлыг хангах, зорчигчдын эрх ашгийг хамгаалах үүднээс дээрх нөхцөл байдлыг судлан үзэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголын Аялал Жуулчлалын Холбооноос зөвлөж байна. ✅✅
Үүнд:🔛🟢
* VietJet-ийн нислэгийн хуваарь, цуцлалт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг тогтмол шалгах;
* Агаарын тээврийн компанитай байгуулах гэрээ болон тасалбарын нөхцөлд буцаан олголт, нислэг цуцлагдсан тохиолдолд хүлээх хариуцлага, нөхөн төлбөрийн зохицуулалтыг тодорхой тусгах;
* Зорчигчдод нислэгийн өөрчлөлт, цуцлалт болон буцаан олголтын нөхцөлийн талаар урьдчилан, үнэн зөв мэдээлэх;
* Нислэг цуцлагдах, хуваарь өөрчлөгдөх тохиолдолд ашиглах нөөц нислэг болон өөр агаарын тээврийн компанийн хувилбарыг урьдчилан бэлтгэх зэрэг болно. 🔝
Эх сурвалж: Slaughter and May, AeroTime, The Business Times