04/05/2026
ГРАНД ТУР-2026: XXIV УЛСЫН ОЛИМПИАДЫН ХАВРЫН ТЭМЦЭЭНҮҮД МАРГААШ ЭХЭЛНЭ
🔹Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ирээдүй болсон оюутан залуусын мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорьдог "Гранд Тур-2026" XXIV олимпиадын хаврын улирлын тэмцээнүүд 5-р сарын 5-ны өдөр албан ёсоор эхлэх гэж байна.
🗓 Тэмцээнүүдийн хуваарь:
🔹 "Центавр" мэргэжлийн мэдлэг, ур чадварын тэмцээн
• Хэзээ: 2026.05.05 | 09:00 цагт
• Хаана: ХААИС, Хатан Туул театр
🔹 "Cecim Service" бизнес загварчлалын цахим тэмцээн
• Хэзээ: 2026.05.06 | 08:00 цагт
• Хаана: Хангай дээд сургууль, Б байр, #411 тоот
🔹 "Tourism Infographic" контент бүтээх тэмцээн
• Хэзээ: 2026.05.06
• Хаана: Хангай дээд сургууль, Б байр, #401 тоот
🔹Олимпиадын хаврын төрлүүдэд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 18 их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн 19 хөтөлбөрөөр суралцаж буй 300гаруй оюутнууд оролцох юм.